Ирээд, Намайг дага
9-р сарын 21–27. “Ер бусын гайхамшиг, гайхалтай зүйл”: Исаиа 13–14; 22; 24–30; 35


“9-р сарын 21–27. ‘Ер бусын гайхамшиг, гайхалтай зүйл’: Исаиа 13–14; 22; 24–30; 35,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“9-р сарын 21–27. ‘Ер бусын гайхамшиг, гайхалтай зүйл,’” Ирээд, Намайг дага: 2026

Бурхан, Есүс Христ хоёр залуу Иосеф Смитэд үзэгдсэн нь

Ариун ойн цоорхой, Брэнт Борап

9-р сарын 21–27: “Ер бусын гайхамшиг, гайхалтай зүйл”

Исаиа 13–14; 22; 24–3035

Их Эзэний бошиглогчдоор хийлгэхийг хүсдэг нэг зүйл бол нүглийн үр дагаврын талаар сэрэмжлүүлэх явдал юм. Хуучин Гэрээний бошиглогчдын хувьд энэ нь ихэвчлэн хүчирхэг хаант улсын удирдагчдад наманчлах хэрэгтэй гэдгийг хэлдэг байв. Энэ нь аюултай даалгавар байсан боловч Исаиа айгаагүй бөгөөд өөрийн цаг үеийн хаант улсуудад, тухайлбал Израил, Иудад болон эргэн тойрны улс үндэстнүүдэд өгсөн анхааруулга нь зоригтой шийдэмгий байв (Исаиа 13–23-ыг үзнэ үү).

Гэхдээ Исаиад мөн найдварын захиас байсан. Хэдийгээр эдгээр хаант улс дээр бошиглосон сүйрлүүд нүүрлэсэн ч Исаиа сэргээх, шинэчлэгдэх боломжийг урьдчилан харжээ. Их Эзэн Өөрийн хүмүүсийг Өөрт нь эргэж ирэхэд урина. Тэрээр “улайдмал шороо[г] цөөрөм, ундаассан газ[рыг] усан булаг бол[гоно]” (Исаиа 35:7). Тэрээр Израилд амласан адислалаа сэргээж, “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл” (Исаиа 29:14)-ийг гүйцэтгэнэ. Исаиа ч, тэр үед амьдарч байсан өөр хэн ч энэ гайхамшигтай зүйлийг амьд ахуйдаа үзээгүй. Гэхдээ бид өнөөдөр үүнийг харж байна. Үнэндээ бид үүний нэгэн хэсэг юм!

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Исаиа 13:1–11, 19–22; 14:1–20

Бардам зан, дэлхийн ёс бус байдал хоёр үгүй болно.

Исаиагийн үед Вавилон хүчирхэг захирагчтай хүчирхэг хаанчлал байжээ. Эдүгээ Вавилон бол эртний түүх юм. Тэгвэл Исаиа 13–14-т байдаг Вавилонд өгсөн Исаиагийн мэдээ өнөөдөр бидэнд яагаад чухал вэ? Учир нь Вавилон өнөөдөр ч гэсэн биднийг хүрээлж буй зүйлүүд болох бардам зан, шунахай зан, нүглийг бэлгэддэг. Исаиа 13:1–11, 19–22; 14:1–20-ийг уншаад, энэ бэлгэдлийн талаар бодож үзээрэй. Та дараахтай адил асуултуудыг бодож үзэж болно. Үүнд:

  • Та Вавилоны хаан, Сатан хоёрын бардамналын хооронд ямар адил төстэй зүйл байгааг харж байна вэ? (Исаиа 14:4–20; Мосе 4:1–4-ийг үзнэ үү). Та эдгээр шүлгээс өөрт тань хандсан ямар ямар сэрэмжлүүлгийг олж харсан бэ?

  • Аврагч хэрхэн “туйлдал зүдрэл, үймээн түйвээн[ээс] … чөлөөлөн амраа[даг]” вэ? (Исаиа 14:3).

Амилсан Есүс өөрийн булшны дэргэд Мариад үзэгдсэн нь

“Тэр үхлийг мөнхөд залгина” (Исаиа 25:8).

Исаиа 22:22–23; 24:21–23; 25:6–8; 26:19; 28:16

Есүс Христ бол амлагдсан Мессиа мөн.

Исаиагийн сургаалууд Аврагчийн үйл хэрэг, цагаатгагч золиос, Амилалт, Хоёр дахь ирэлтийн талаар өгүүлдэг. Исаиа 22:22–23; 24:21–23; 25:6–8; 26:19; 28:16 шүлгүүдийг уншихад Түүний үйл хэргийн ямар ямар хэсэг бодогддог вэ? Та Аврагчийг сануулсан өөр ямар судрын хэсгийг олсон бэ?

Суралцагчдад Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцах боломж олго. Есүс Христийн сайн мэдээний багш байна гэдэг нь Түүний сургаал, гэтэлгэх хүч, төгс хайрыг ойлгож, найдахад нь бусдад туслах гэсэн үг юм. Заах бүрдээ үүнийг хийх нэг энгийн арга зам бол “Аврагчийн талаар ямар нэг зүйлийг заасан энэ долоо хоногийн судраас юу олж мэдсэн бэ?” гэж асуух юм. Дараа нь суралцагчдад туршлагаасаа хуваалцаж, бие биенийхээ итгэлийг хүчирхэгжүүлэх боломж олго.

Исаиа 24:1–12; 28:1–8; 29:7–13; 30:8–14

Их Эзэнээс нүүр буруулах нь сүнсний аюулыг авчирдаг.

Их Эзэн нигүүлслээрээ гэрээт хүмүүст Өөрөөс нь холдож байгааг анхааруулахаар Исаиаг илгээсэн. Исаиа 24:5; 29:13; 30:8–12-т байдаг сүнслэг аюулын шинж тэмдгийг олж чадах эсэхээ үзнэ үү. Яагаад эдгээр зан байдал, үйлдэл сүнслэг байдлын хувьд аюултай вэ?

Их Эзэнээс нүүр буруулсны үр дагаврын талаар сэрэмжлүүлэхийн тулд Исаиа зарим мартагдашгүй харьцуулалтыг ашигласан. Тэдгээрийг судалж байхдаа Их Эзэнээс нүүр буруулах нь ямар байдгийг өөрөөсөө асуу:

  • Гунигтай, хоосон газар (Исаиа 24:1–12).

  • Сархдад согтож, хөлчүүрэх, самуурах (Исаиа 28:7–8).

  • Өлсөж, цангах (Исаиа 29:7–10).

  • Хугарсан хана эсвэл сав (Исаиа 30:13–14).

Их Эзэнтэй ойр байх нь таны хувьд яагаад чухал вэ?

Исаиа 29; 30:18–2635

семинарын дүрс зураг
Их Эзэн алдсан эсвэл эвдэрсэн зүйлийг сэргээж чадна.

Дахиж хэзээ ч олдохгүй гэж бодож байсан зүйлээ алдаж байсан уу? Эсвэл ямар нэг юм эвдэрч, хэзээ ч засаж чадахгүй байх вий гэж санаа зовж байлаа. Биднийг Их Эзэнээс нүүр буруулахад Сатан биднийг хэзээ ч эргэж ирэхгүй эсвэл эдгэрч чадахгүй хэмээн бодоосой гэж хүсдэг. Гэсэн ч хүмүүсийг наманчилж, Их Эзэнд хандах үед Түүний хийх зарим гайхамшигт зүйлийг Исаиа дүрсэлсэн байдаг. Та Исаиа 29:13–24; 30:18–26;35-аас Их Эзэн, Түүний хайр, хүч чадлын талаар юу сурч мэдсэн бэ? Та эдгээр судрын хэсгээс эдгэрэл хэрэгтэй үедээ найдвар төрүүлэх нэг хэллэгийг олж болох юм. Та мөн Эйми А.Врайт эгчийн “Христ гэмтсэнийг эдгээдэг” (Лиахона, 2022 оны 5-р сар, 81–84) хэмээх захиасыг харж болно.

Их Эзэн Өөрийн энэрэл, хүч чадлыг энэ цаг үед харуулсан нэг арга зам бол Түүний сайн мэдээ сэргээгдсэн явдал юм. Исаиа 29-д энэхүү Сэргээлтийн явцад өрнөсөн үйл явдлуудтай ижил төстэй үйл явдлын талаар өгүүлсэн хэд хэдэн судрын хэсэг бий. Жишээлбэл:

Та нарын бодлоор, Их Эзэн Өөрийн сайн мэдээг сэргээж буйг дүрсэлсэн “гайхамшигтай”, “гайхалтай” (Исаиа 29:14) гэсэн үгс яагаад сайн үгс байдаг вэ? Та Сэргээлтийн талаарх бошиглолуудыг биелүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Санаануудыг авахын тулд ахлагч Гэррит В.Гонгийн “Бүх үндэстэн, ястан, хэлтэн” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40–45) захиасыг үзнэ үү.

Түүнчлэн Gospel Library-аас “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийг үзнэ үү.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Исаиа 14:3; 25:8-9, 28

Есүс Христ намайг нүгэл ба үхлээс авардаг.

  • Та нар хүүхдүүддээ Исаиагийн бичээсээс Аврагчийг харахад нь хэрхэн туслах вэ? Та тэдэнд Исаиа 14:3; 25:8 эсвэл 28:16-аас Түүнийг сануулах хэллэгүүдийг олоход нь тусалж болно. Тэд мөн Исаиагийн эдгээр шүлгийг Аврагчийн тухай, Maтай 11:28–30-ийг заасан бусад шүлэгтэй тохируулж болно. 1 Коринт 15:53–57; Хиламан 5:12. Манай гэр бүлийн төлөө Их Эзэн ямар ямар агуу зүйл үйлдсэн бэ?

  • Та Исаиа 25:8–9-ийг хамтдаа уншсаныхаа дараа Аврагчийн Гетсемани дахь, загалмай дээрх мөн Амилалтынх дараах Аврагчийн зургийг харж болно. Зураг дээр болж байгаа үйл явдлын талаар болон тэд яагаад Есүсийг хайрлаж, “Түүний авралд баясдаг” (9-р шүлэг) тухай хүүхдүүдээрээ яриул.

  • Таны хайртай хүн нас барахад мэдэрсэн гуниг харууслынхаа талаар хүүхдүүддээ ярьж өгч болох юм. Есүс Христийн ачаар хүлээн авдаг тайтгарлын талаар гэрчил. Магадгүй, та нар Исаиа 25:8-ыг хамтдаа уншиж байхдаа уйлж буй царайг хараад, нулимсыг нь арчиж болох юм.

Есүс Гетсеманид

Чиний хүсэл биелэх болтугай, Кэн Спэнсэр

Исаиа 25:4–6

Есүс надад “шуурганаас хоргодох газар” өгсөн.

  • Зуны халуун өдөр сүүдэрлэх, шуургатай үед хамгаалах аюулгүй хоргодох байранд байх адислалыг та болон танай хүүхдүүд хэзээ нэгэн цагт мэдэрч байсан уу? Эсвэл өлссөн үедээ сайхан хоол идсэн үү? Исаиа 25:4–6-г уншихдаа эдгээр туршлагынхаа талаар ярилц. Есүс Христ эдгээр зүйлтэй юугаараа адилхан бэ?

Исаиа 29:11–18, 24

Сайн мэдээний Сэргээлт бол “гайхамшигт зүйл” юм.

  • Та хүүхдүүдтэйгээ Исаиа 29:14-ийг уншиж байхдаа тэдэнтэй “гайхамшигтай”, “гайхалтай” гэсэнтэй ижил утгатай үгсийг хуваалц. Хожмын өдрүүд дэх Их Эзэний зарим гайхамшигт ажлыг төлөөлөх эд зүйлс эсвэл зургуудыг олохдоо тэднээр туслуул. Эдгээрт Мормоны Ном, ариун сүмийн зураг эсвэл Анхны үзэгдлийн зураг ч байж болно (энэ тоймын эхэнд байгаа). Хүүхдүүдийг нэг зүйлийг сонгоод, яагаад энэ нь тэдэнд ер бусын гайхалтай болохыг хуваалцахад урь.

  • Хаврын нэгэн өдөр” (Хүүхдийн дууны ном, д.57) зэрэг сайн мэдээний Сэргээлтийн тухай дуу Исаиа 29-тэй утга агуулгаараа таарах сайн дуу байж болно. Хүүхдүүдэд сэргээлт гэдэг үгийн утгыг ойлгоход нь туслахын тулд туршлагаа товч хуваалц. Жишээлбэл: Та болон танай хүүхдүүд алдсан зүйлийнхээ тухай, хэрхэн олсон тухайгаа ярилцаж болно. Үүнийг сайн мэдээний Сэргээлттэй харьцуулахад хүүхдүүдэд тусал. Исаиа 29:13–15-д цэдэглэснээр, яагаад бидэнд Сэргээлт хэрэгтэй вэ? Их Эзэн Өөрийн сайн мэдээг сэргээхийн тулд ямар ямар гайхамшигт ажлыг хийж байна вэ? (Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Загалмай дээрх Есүс Христ

Цовдлуулалт, Карл Хэйнрих Блок, Фредериксборгийн Үндэсний Түүхийн музейд

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Сайн мэдээний Сэргээлт бол “гайхамшигт зүйл” юм.