Ирээд, Намайг дага
9-р сарын 28–10-р сарын 4. “Ард түмнийг минь тайвшруул”: Исаиа 40–49


“9-р сарын 28–10-р сарын 4. ‘Ард түмнийг минь тайвшруул’: Исаиа 40–49,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“9-р сарын 28–10-р сарын 4. ‘Ард түмнийг минь тайвшруул,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Христ хараагүй хүнийг эдгээж буй нь

Хараагүй хүнийг эдгээж буй нь, Карл Хэйнрик Блок, Фрэдриксборгийн Үндэсний Түүхийн музейд

9-р сарын 28–10-р сарын 4: “Ард түмнийг минь тайвшруул”

Исаиа 40–49

Исаиа 40-р бүлэг “Тайвшруул” гэсэн үгээр эхэлдэг. Энэ нь бошиглогчийн захиасын өнгө аяс, онцолж буй зүйл өөрчлөгдөж байгааг тэмдэглэдэг. Исаиагийн өмнөх бичээснүүд Израилд болон Иудад нүглийнх нь улмаас ирэх устгал, боолчлолын талаар сэрэмжлүүлсэн. Гэхдээ хожим нь эдгээр бошиглол нь Иерусалим болон ариун сүм устгагдаж, ард түмэн нь Вавилонд олзлогдсоны дараа буюу 150 гаруй жилийн дараах ирээдүйн иудейчүүдийг тайтгаруулах зорилготой байв. Гэхдээ энэ бошиглолууд нь, ялагдаж, сэтгэлээр унасан израилчуудаас хойш олон зууны тэртээ амьдрах хүмүүст ч хамаатай юм. Тэдгээр нь заримдаа, ялагдаж, сэтгэлээр унаж, бүр төөрөлддөг бидэнд ч хандан ярьдаг.

Исаиа тэдэнд болон бидэнд “Бүү ай” (Исаиа 43:1) гэсэн энгийн захиас үлдээсэн. Бидэнд найдвар бий. Их Эзэн таныг мартаагүй ба та юу ч хийгээд нэмэргүй мэт санагдах нөхцөл байдлыг өөрчлөх хүч Түүнд бий. “Тэнгэрийг бүтээсэн” (Исаиа 42:5) Эзэн Вавилоноос, нүглээс, та нарыг боолчлолд барьж буй ямар ч зүйлээс илүү хүчтэй биш гэж үү? Тэрээр “Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн” (Исаиа 44:22) хэмээн гуйсан. Тэрээр хэрэгтэй үед тань төдийгүй таныг аврахын тулд эдгээж, сэргээж, хүчирхэгжүүлж, уучилж, тайвшруулж чадна.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Исаиа 40–49

семинарын дүрс зураг
Есүс Христ намайг тайвшруулж, итгэл найдвар өгч чадна.

Вавилонд олзлогдсон израилчуудыг Бурханы сонгосон, гэрээ байгуулсан ард түмний хувьд байр сууриа үүрд алдсан юм болов уу гэж олон хүн боддог байсан байх. Исаиа 40–49-ийг уншиж байхдаа тайтгарал, найдвар өгч байсан байж болох хэсгүүдийг ол. Олсон хэсэг бүр дэх эдгээр шүлгээр Их Эзэний танд юу гэж хэлж байгааг тунгаан бодож, тэмдэглэж ав. Эхэлж ажиллах хэдэн шүлгийг доор өгөв.

  • 40:11, 29–31:

  • 41:10–13, 17–18:

  • 42:6–7:

  • 43:1–7, 25:

  • 44:1–4, 21–24:

  • 46:3–4:

  • 49:7–16:

Их Эзэн таныг Түүний талаар юу мэдээсэй гэж хүсдэг гэж та бодож байна вэ?

Бат бөх суурь” (Дуулал, д.41) дуулал нь Исаиа 41:10; 43:2–5; 46:4 дэх Исаиагийн үгсээс авсныг та анзаарах байх. Энэ дууллыг дуулах юм уу сонсоод үзээрэй. Исаиагийн шүлэг болон эдгээр шүлгийн хоорондох ижил төстэй талуудыг олж мэдэхэд анхаар. Аврагч таны амьдралд эдгээр шүлэг дээрх амлалтыг хэрхэн гүйцэлдүүлсэн бэ?

Патрик Кийрон, “Тэр эдгээх туяагаар гийүүлнэ: Бид даван дийлж чадна,” Лиахона, 2022 оны 5-р сар, 37–39-ийг үзнэ үү.

Нэмэлт судар ашигла. Хэрэв бид судлахдаа Мормоны Номын шүлгүүдийг нэмэлт материал болгон судалбал Хуучин Гэрээг илүү сайн ойлгож чадна. Жишээлбэл: Мормоны Номын бошиглогч Нифай, Иаков нар гуулин ялтаснууд дээрх Исаиагийн бичээснүүдийг үзэх боломжтой байсан (1 Нифай 19:22–23-ыг үзнэ үү) бөгөөд тэд эдгээр бошиглолыг Аврагчийн тухай заахдаа ашиглажээ. Нифай, Иаков хоёр Исаиа 48–49-ийг өөрсдийнхөө хүмүүстэй хэрхэн адилтгасныг мэдэхийн тулд 1 Нифай 22-ыг үзнэ үү. Энэ нь эдгээр бүлгийг өөрийнхөө амьдралтай адилтгаж болно.

Өргөн бөгөөд гүехэн гол

Их Эзэнд дуулгавартай байснаар “амар тайван [маань] гол мэт … бай[на]” (Исаиа 48:18).

Исаиа 40–49

“Чи миний боол.”

Исаиа 40–49-ийн туршид Их Эзэн Өөрийн “үйлчлэгч” ба “гэрчүүд”-ийн талаар ярьдаг. Эдгээр үг нь Есүс Христийн тухай (Исаиа 42:1–7-г үзнэ үү), Израилын угсаа (Исаиа 45:4-ыг үзнэ үү) болон иудейчүүдийг Иерусалим руу буцаж, ариун сүмийг дахин барихыг зөвшөөрсөн Кореш хааны талаар өгүүлдэг (Исаиа 44:26–28; 45:1–4-ийг үзнэ үү). Эдгээр хэсэг нь Их Эзэний үйлчлэгч, гэрчийн хувьд танд ямар хамаатай болохыг эргэцүүлэн бод. Жишээлбэл: Дараахтай адил асуултуудыг тунгаан бодоорой.

Исаиа 40:1–3, 9–11; 43:9–12. Та нар ямар утгаараа та Есүс Христийн гэрч байдаг вэ? Юу Түүний гэрчийн хувиар та нарын хуваалцаж болох “сайн мэдээ” вэ? Та нар өөрсдийгөө шүүх хурал дээр гэрчийн индэр дээр дуудагдсан гэж төсөөл дөө. Уг шүүх хуралдаанд Есүс Христийг Исаиа 43:11-д цэдэглэсэн зүйлийг хэлснээс болж буруутгажээ. Есүсийн хэлсэн үгийг батлах ямар ямар гэрчлэл танд байна вэ? Өөрийн амьдрал дээр үндэслэсэн ямар нотолгоог та өгөх вэ?

Исаиа 41:8–13; 42:6; 44:21. Их Эзэн юу хийлгэхээр таныг дуудсан бэ? Сүмийн дуудлага, Түүнд үйлчлэх бусад боломжийн талаар эргэцүүлэн бод. Тэр таныг Өөрийн үйлчлэгч болоход хэрхэн “төлөвшүүлж” эсвэл бэлтгэсэн бэ? Таныг үйлчлэхэд Тэр хэрхэн дэмждэг вэ?

Исаиа 49:1–9. Та гаргасан хүчин чармайлт, үзүүлсэн үйлчлэл тань “дэмий хөдөлмөрлөж, хүчээ юунд ч биш, хоосон зарцуулсан” (4-р шүлэг) мэт санагдах үед туслах ямар захиасыг эдгээр шүлгээс олсон бэ?

Исаиа 40:3–8, 15–23; 42:15–16; 47:7–11

Бурханы хүч дэлхийнхний хүчнээс илүү агуу.

Исаиа өөрийн хүмүүст Бурханы зүйрлэшгүй хүч чадлыг ахин дахин сануулж, тэр ч байтугай тэднийг хүрээлж байсан дарангуйлагч дэлхийнхний хүч чадалтай харьцуулж байсан. Исаиа 40:3–8, 15–23; 42:15–16; 47:7–11-ийг (47-р бүлгийг Израилыг олзолсон Вавилонд хандан бичсэнийг анхаарна уу) уншихдаа энэ захиасыг олоорой. Эдгээр судрын хэсэгт дэлхийн эд зүйлсийн талаар танд юу зааж байна вэ? Тэдгээр нь Бурханы талаар юу зааж байна вэ? Яагаад уг захиас боолчлолд байсан еврейчүүдэд үнэ цэнтэй байсан байж болох талаар тунгаан бод. Яагаад энэ нь танд чухал вэ?

Исаиа 48:10; 49:13–16

Их Эзэн зовлон зүдгүүрээр маань дамжуулан биднийг цэвэршүүлдэг.

Исаиа 48:10-ыг уншиж байхдаа өөрийнхөө “зовлон зүдүүрийн зуух”-ны талаар тунгаан бод. Их Эзэн та нарыг хэрхэн “цэвэршүүл[ж]” байна вэ? Биднийг зовж байхад Исаиа 49:13–16 хэрхэн тусалдаг вэ?

Мөн Gospel Library-аас “The Refiner’s Fire” (видео)-г үзнэ үү.

5:2

The Refiner's Fire

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Исаиа 40:3–5

Би “Их Эзэний зам”-ыг бэлтгэхэд тусалж чадна.

  • Исаиа 40:3–5 дахь “ЭЗЭНий замыг бэлтгэцгээ” гэдэг нь ямар утгатай байж болохыг харуулах зарим арга замыг бод. Жишээлбэл: Та хүүхдүүдтэйгээ хамт ямар нэгэн муруй зүйлийг шулуун болгож, бохир шалыг цэвэрлэж эсвэл чулуурхаг газарт тодорхой зам тавьж болно. Мөн та Баптисч Иохан, Иосеф Смит хоёрын зургийг үзүүлж болно (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 35, 87-г үзнэ үү). Тэд Их Эзэний ирэх замыг хэрхэн бэлдсэн бэ? (Лук 3:2–18; Сургаал ба Гэрээнүүд 135:3-ыг үзнэ үү). Бид хэрхэн тусалж чадах вэ? Энэ нь Аароны санваартнууд Их Эзэний замыг бэлтгэхэд хэрхэн тусалдаг тухай ярилцах боломж байж болох юм (Сургаал ба Гэрээнүүд 84:26–28-ыг үзнэ үү).

Исаиа 43:10

Би Их Эзэний гэрч байж чадна.

  • Исаиа 43:10-ыг хамтдаа уншсаны дараа гэрч гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилц. Бие биетэйгээ “гэрч” болж болох зүйлсийг хуваалц. Жишээлбэл: Амталсан хоол, очсон газар эсвэл таньдаг хүнийхээ талаар гэх мэт. Их Эзэний гэрч байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Түүний тухай бид бусад хүнд юу хэлж чадах вэ?

Исаиа 44:3–4; 45:8

Их Эзэн Өөрийн адислалуудыг над дээр “цутгах” болно.

  • Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа, гэр бүлээрээ Их Эзэний тэдэн дээр цутгасан адислалуудын талаар ярих үедээ цэцэг, ургамал усалж болно. Ургамлыг услахад юу болдог вэ? Их Эзэний адислалууд бидэнд өсөж хөгжихөд хэрхэн тусалсан бэ?

их далайн давлагаа

Бидний “зөвт байдал … далайн давлагаа мэт байх” (Исаиа 48:18) болно.

Исаиа 48:17–18

Бурханы зарлигуудыг сахих нь амар тайвныг авчирдаг.

  • Гол мөрөн, далайн давлагааны зураг эсвэл видео бичлэг нь хүүхдүүдэд Исаиа 48:18-ыг (энэ тойм дахь зургууд гэх мэт) төсөөлөхөд тусалж болно. Танай хүүхдүүдэд гар гараа гол, далайн давлагаа мэт хөдөлгөх таалагдаж болох юм. Амар амгалан хэрхэн гол мөрөнтэй адил байж болох вэ? Зөв шударга байдал хэрхэн давлагаатай адил бэ? Бурханы зарлигуудыг сахих нь таныг гол мэт тайван эсвэл давлагаа мэт хүчтэй байхад хэрхэн тусалсан талаар ярилц.

  • Зарлигуудын тухай “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, д.68) гэх мэт дууг хамтдаа дуул. Бид яагаад Бурханы зарлигуудыг дагах ёстой талаар энэ дуунд юу гэж заадаг вэ?

Исаиа 49:14–16

Их Эзэн намайг хэзээ ч мартахгүй.

  • Исаиа 49:14–16 ирэх жилүүдэд та нарын хүүхдүүдэд агуу тайтгарал байж болно. Та 14-р шүлэг-ийг уншиж байхдаа хүмүүсийн мартагдсан эсвэл хаягдсан мэт санагдуулж болох зүйлийн талаар ярилцаж болно. Тэр биднийг мартаагүй гэдгийг бид яаж мэдэх вэ?

  • 15–16-р шүлгийг танилцуулахын тулд гэр бүлийн гишүүн эсвэл найз шиг хэзээ ч мартахгүй хэн нэгний талаар хүүхдүүдээсээ асууж болно. Исаиа 49:15–16-д өгүүлсэнчлэн, Их Эзэн яагаад биднийг хэзээ ч мартахгүй вэ? Дараа нь та нар Есүс Христийн талаарх мэдрэмжээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс эрэгтэй, охин хоёрын хамт

Гилеадын гавар, Анни Хэнри Нэйдэр

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Би Их Эзэний гэрч байж чадна