Ирээд, Намайг дага
10-р сарын 5–11. “Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн”: Исаиа 50–57


10-р сарын 5–11. ‘Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн’: Исаиа 50–57,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

10-р сарын 5–11. ‘Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Өргөст титэм зүүсэн Есүс Христ

Христийг доромжлон тохуурхсан нь, Карл Хэйнрих Блох

10-р сарын 5–11: “Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн”

Исаиа 50–57

Исаиа тохинууллынхаа туршид нэгэн хүчирхэг чөлөөлөгчийн талаар ярьсан. Эдгээр бошиглол израилчуын хувьд хэдэн зууны дараа Вавилонд боолчлогдох үед нэн үнэ цэнтэй болсон юм. Вавилоны ханыг нурааж чадах хүн үнэхээр хүчирхэг байлдан дагуулагч байх байлаа. Гэхдээ энэ нь Исаиагийн 52–53-р бүлэгт “Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс хүн нүүр буруул[сан]. … Бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж тооцжээ” (Исаиа 53:3–4) хэмээн дүрсэлсэн Мессиа биш байлаа.

Бурхан ийм санаанд оромгүй чөлөөлөгчийг илгээснээр жинхэнэ чөлөөлөлтийн талаар бидэнд заасан. Бурхан биднийг дарлал, зовлон зүдгүүрээс аврахын тулд Өөрийн биеэр “дарлуулж, зовсон” Нэгнийг илгээжээ. Зарим нь арсланг хүлээж байхад Тэрээр хургыг илгээсэн (Исаиа 53:7-г үзнэ үү). Үнэхээр, Бурханы зам бидний зам биш юм (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү). Есүс Христ зөвхөн шоронгийн хаалгыг нээгээд зогсохгүй, бидний оронд шоронд байснаар биднийг чөлөөлдөг. Тэр бидний ул дорой байдал, зовлонгийн гинжийг үүрч, тэдгээр гинжнээс биднийг чөлөөлдөг (Исаиа 53:4–5, 12-ыг үзнэ үү). Тэр биднийг холоос авардаггүй. Тэр “чамаас салахгүй” “мөнхийн энэрэл хайраар” бидэнтэй хамт зовлонг үүрдэг (Исаиа 54:8, 10).

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Исаиа 50–52

Их Эзэний хүмүүсийн хувьд ирээдүй гэрэл гэгээтэй.

Хэдийгээр израилчууд өөрсдийн буруу сонголтын улмаас олон жил боолчлолд байсан ч Их Эзэн тэднийг ирээдүйгээ итгэл найдвараар хараасай хэмээн хүссэн. Танд итгэл найдвар өгөх юуг та Исаиагийн захиаснаас олж уншисан бэ? Дараах хүснэгт судлахад тань тус болж болох юм. Үүнд:

Бурханы талаар миний сурч мэдсэн зүйл (жишээ нь: Исаиа 50:2, 5–9; 51:3–8, 15–16; 52:3, 9–10-ыг үзнэ үү)

Найдварын захиас (жишээ нь: Исаиа 50:9; 51:3–5, 11–12, 22–23; 52:9–10-ыг үзнэ үү)

Би найдварыг бодит болгохын тулд юу хийж чадах вэ? (жишээ нь: Исаиа 50:10; 51:1–2, 6–9; 52:1–3, 9–11-ийг үзнэ үү)

Мөн Мозая 12:20–24; 15:13–18; 3 Нифай 20:29–46; Сургаал ба Гэрээнүүд 113:7–10; Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 77–80-ыг үзнэ үү.

Загалмайгаа үүрсэн Есүс

Хайрласан учраас, Анжэла Жонсон

Есүс Христэд ирэхэд нь зааж буй хүмүүстээ тусал. “Багш хүний хувьд таны хийдэг ямар ч зүйл суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд болон Тэдний хайрыг мэдрэхэд нь туслахаас илүү адисална гэж үгүй” (Аврагчийн арга барилаар заах нь8). Исаиа 50–57-г бусдад заахаар бэлтгэхдээ Израилын сорилт бэрхшээл, Христийн тухай Исаиагийн бошиглолууд, зовлон бэрхшээл тулгарах үедээ бурханлаг тусламж хүлээн авах зэргийн хоорондын уялдаа холбоог олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Исаиа 53

семинарын дүрс зураг
Есүс Христ миний нүгэл, өвчин зовлонг Өөртөө авсан.

Есүс Христийн гэтэлгэлийн үйл хэргийг Исаиа 53-аас илүү сайхан дүрсэлсэн судрын бүлэг ховор. Эдгээр хүчирхэг сургаалыг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагаануудыг хийхийг бод:

  • Хүмүүсийг авардаг баатруудыг түүх, кинонд хэрхэн дүрсэлдгийг тунгаан бодох юм уу ярилц. Эдгээр дүрслэлийг Исаиа 53 дахь Аврагчийн дүрслэлтэй харьцуул.

  • Шүлэг бүрийг уншсаны дараа түр зогсож, Аврагчийн бүх хүний, ялангуяа таны өмнөөс үүрсэн бүх “өвчин зовуурь,” “зовлон шаналал,” “сул дорой байдлын” талаар эргэцүүлэн бод. Та уншихдаа “бид,” “бидний” гэх мэт үгсийг “би,” “миний” гэсэн үгсээр орлуулж болно. Эдгээр шүлгийг уншихад танд ямар мэдрэмж, бодол төрсөн бэ?

  • “Миний хаант улс энэ дэлхийнх биш” (Gospel Library) видеог үзээд, Исаиа 53 дахь бошиглолууд хэрхэн биелснийг тунгаан бод. Аврагч бидний өмнөөс ямар ямар өвчин, шаналлыг тээдэг вэ?

    5:22

    Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш

  • Есүс Христийн Цагаатгалтай холбоотой үйл явдлуудыг дүрсэлсэн зургуудыг ол (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 56–60-ыг үзнэ үү). Дараа нь та Исаиа 53-аас зургууд дээрх үйл явдлуудыг дүрсэлсэн хэллэгүүдийг олж болно. Эдгээр сургаал таныг юу хийхэд сүнслэгээр өдөөдөг вэ?

Амиа өгөв Гэтэлгэгч минь,” Дуулал, д. 94-ийг үзнэ үү.

Исаиа 54; 57:15–19

Есүс Христ намайг Өөр дээр нь эргэж ирээсэй хэмээн хүсдэг.

Бид заримдаа өөрсдийн сул дорой байдал эсвэл гэм нүглээс болж Их Эзэнээс холдож байгаагаа мэдрэх үе бий. Зарим нь Тэрээр хэзээ ч өөрсдийг нь уучлахгүй гэдэгт итгэсэн байдаг. Исаиа 54, 57 нь ийм үед тайтгарал, урам зориг авахын тулд уншиж болох гайхалтай бүлгүүд юм. Ялангуяа Исаиа 54:4–10; 57:15–19-д ямар үгс Аврагч таны талаар ямар бодолтой байдгийг зааж байна вэ? Түүний талаар эдгээр зүйлийг мэдэх нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

“Бидний амьдрал бүрэн сүйрсэн мэт санагдсан ч хамаагүй. Бидний гэм нүгэл хэчнээн буруу, бидний хорсол хэчнээн гүн, бидний зүрх сэтгэл хэчнээн ганцаардсан, хаягдсан, эмтэрсэн байсан ч хамаа байхгүй. Тэр ч байтугай итгэл найдвар байхгүй, цөхрөлд амьдардаг, бусдын итгэлийг алдсан, шударга байдлаас татгалздаг, Бурханаас холдсон хүмүүс ч гэсэн сэргээгдэж болно. …

Сайн мэдээний баярт мэдээ бол бидний Тэнгэрлэг Эцэгээр өгөгдсөн аз жаргалын мөнхийн төлөвлөгөө, Есүс Христийн хэмжээлшгүй золиослолоор дамжуулан бид зөвхөн уналтын байдлаасаа гэтэлгэгдэж, цэвэр байдалд сэргээгдээд зогсохгүй бас мөнх бус төсөөллөөс давж, мөнх амьдралын өв залгамжлагчид, Бурханы үгээр дүрслэхийн аргагүй алдар сууг хүртэгчид болж чадна” (“Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89).

Мөн Патрик Кийрон, “Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм” гэсэн үгийг Лиахона, 2024 оны 5-р сар, 87–89-өөс үзнэ үү.

Исаиа 55–56

Их Эзэн бүх хүнийг “Бурханы гэрээнээс барьж авах”-д уриалж байна.

Израилчууд үе удмаараа Бурханы гэрээний хүмүүс хэмээн тодорхойлогддог байв. Гэсэн хэдий ч анхнаасаа Бурхан төлөвлөгөөгөө ганцхан үндэстэнд зориулаагүй. Учир нь “цангагч бүгдийг” “ус руу ирэгтүн” (Исаиа 55:1) хэмээн урьсан. Исаиа 55, 56-г уншихдаа үүнийг санаж, Бурханы ард түмэн байх гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаан бод. Бурханаас үнэхээр “салсан” гэж боддог хүмүүст Бурхан ямар захиас өгсөн бэ? (Исаиа 56:3). “Гэрээг минь чанд мөрдөгч” (Исаиа 56:4–7-г үзнэ үү) хүмүүсийн хандлага, үйлдлийг дүрсэлсэн шүлгүүдийг тэмдэглэх талаар бодож үз .

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Исаиа 51–52

Их Эзэн намайг “[Миний] хүч чадлаар хувцаслагтун” хэмээн урьдаг.

  • Хүүхдүүд Исаиа 51:9, 17; 52:1–2, 9-д гардаг “сэрэгтүн,” “босогтун,” “сүр хүчээ өмсөөч” гэх мэт үг хэллэгийг олоод, тэдгээр үг хэллэгээ үйлдлээр харуулах нь таалагдаж болох юм. Үүний дараа сэрж, босож, сүнслэг байдлын хувьд хүчирхэг байхын утга учир юу болохыг ярилцаж болно. Энэ шүлэгт Их Эзэн биднийг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?

  • Хүүхдүүд тань Исаиа 51:1, 4, 7-г уншаад, Их Эзэн хэнд хандан ярьж, тэднээр юу хийлгэхийг хүсэж байгааг тодорхойлж болно. Их Эзэнийг “сонсогтун” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид Их Эзэнийг “сонс[догоо]” хэрхэн Түүнд харуулах вэ?

Исаиа 53:3–9

Есүс Христ миний нүгэл, зовлонг Өөртөө авсан.

  • Та хүүхдүүдтэйгээ Есүс Христийн зовлон, үхлийг харуулсан хэд хэдэн зургийг үзэж болно (жишээ нь: Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 56, 57, 58-ыг үзнэ үү). Дараа нь Исаиа 53:3–6, 9-ийг хамтдаа уншаад, зургуудад болж буй үйл явдлыг дүрсэлсэн үгсийг олж болно. Исаиа эдгээр үнэнийг тохиохоос нь хэдэн зуун жилийн өмнө хуваалцсан гэдгийг ойлгоход нь хүүхдүүддээ тусал. Хүмүүс эдгээр зүйлийг олон жилийн өмнөөс мэддэг байх нь яагаад чухал байж болох вэ? (Алма 39:15–19-ийг үзнэ үү).

  • Исаиа 53:4-өөс “Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ“ гэж уншсаны дараа танай хүүхдүүд хүнд зүйл өргөж (эсвэл өргөж байгаа дүр эсгэх) гэж үзэж болно. “Сул дорой байдал,” “өвчин зовлон” (эсвэл уйтгар гуниг) зэрэг нь хүнд бөгөөд тээж явахад хэцүү гэдгийг тайлбарла. Тэр яагаад бидний “сул дорой байдал,” “өвчин зовлон,” “гэмт үйлдлийн” улмаас зовсон бэ? (Мөн Алма 7:11–12-ыг үзнэ үү).

Есүс Христ хүүхдүүдийн хамт

Исаиа 55:6

Би Их Эзэнийг эрэлхийлж мөн дуудаж чадна.

  • Хүүхдүүддээ Исаиа 55:6-ийн тухай заахын тулд өрөөний хаа нэгтээ Есүсийн зургийг нууж болно. Та нар хүүхдүүдээ зургийг олоод, “Их Эзэнийг хайж байхдаа Түүнийг “хайж олох” нэг арга замыг нэрлэхэд урьж болно. “Их Эзэнийг эрэлхийл” (Хүүхдийн дууны ном, д. 67) дууг дуулах нь тэдэнд зарим санааг өгч болох юм. Дараа нь та нэг хүүхдээр зургийг нуулгаад, үйл ажиллагааг нь дахин хийж болно.

Исаиа 55:8–9

Их Эзэний зам минийхээс өндөр билээ.

  • Исаиа 55:9-ийг уншсаны дараа хүүхдүүдэд сандал дээр зогсоод, “өндөр” газраас юмс хэрхэн өөр харагддаг тухай ярилцах таалагдаж болох юм. Эсвэл Исаиа 55:9 тэдний хувьд ямар утга агуулгатай болохыг зурж болно. Та дараа нь Их Эзэний зам хэрхэн бидний замаас илүү өндөр байдаг талаар хүүхдүүдтэй ярилцаж болох юм. Жишээлбэл: Тэрээр нүгэлтнүүдэд хэрхэн ханддаг вэ? (Марк 2:15–17-г үзнэ үү). Тэр бусдыг ямар арга замаар удирддаг вэ? (Матай 20:25–28-ыг үзнэ үү). Та Их Эзэний дээгүүр түвшний арга зам, бодол санаанд хэрхэн итгэж сурснаа хүүхдүүдэд хуваалц.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Христийн хөрөг

Түүний гэрэл, Майкл Молм

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Би Их Эзэнийг эрэлхийлж мөн дуудаж чадна