Doctrine and Covenants 2025
11-р сарын 24–30: “Тэрбээр ‘өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө’”: Сургаал ба Гэрээ 135–136


“11-р сарын 24–30: ‘Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө’”: Сургаал ба Гэрээ 135–136,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 135–136,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Картейж шорон

Картейж шорон

11-р сарын 24–30: Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө”

Сургаал ба Гэрээ 135–136

1844 оны 6-р сарын 27-ны үдээс хойш Иосеф, Хайрум Смит хоёр дахин шоронд хоригдсон ба тэдэнтэй хамт Жон Тейлор, Виллард Ричардс хоёр байжээ. Тэд өөрсдийгөө ямар ч гэмт хэрэгт буруугүй гэдэгт итгэж байсан боловч Науву дахь гэгээнтнүүдийг аюулгүй орхино хэмээн найдаж, баривчлагдахыг зөвшөөрчээ. Энэ нь Сүмийн дайснууд бошиглогч Иосефыг анх удаа шоронд хорьсон тохиолдол биш байсан ч тэр энэ удаад амьд эргэж ирэхгүй гэдгээ мэдэрч байсан ажээ. Тэрээр нөхдийн хамт нэг нэгнээ тайтгаруулахыг хичээн Мормоны Номоос уншиж, дууллуудыг дуулж байв. Тэгэхэд буун дуу сонстож, хэдхэн минутын дараа Иосеф Смит, түүний ах Хайрум хоёрын мөнх бус амьдрал төгсгөл болжээ.

Гэвч энэ нь тэдний хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан тэнгэрлэг ажил хэргийн төгсгөл биш байсан юм. Мөн энэ нь Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн төгсгөл ч биш байсан. Сүмийг урагш удирдан чиглүүлэхэд илүү их илчлэлт авах мөн илүү их ажил хийх хэрэгтэй байсан. Бошиглогчийн амьдрал дууссан нь Бурханы ажил дууссан гэсэн үг биш байсан юм.

Гэгээнтнүүд номын 1:521–552-ыг үзнэ үү.

судлах дүрс

Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 135; 136:37–39

Иосеф, Хайрум Смит хоёр гэрчлэлээ өөрсдийнхөө цусаар лацадсан юм.

Та Иосеф, Хайрум Смит хоёрыг хөнөөх үед Наувуд амьдарч байсан бол юу мэдрэх байснаа төсөөлөн бод (Гэгээнтнүүд номын 1:554–555-ыг үзнэ үү). Та энэ аймшигт үйл явдлыг хэрхэн ойлгож хүлээж авах байсан бэ? Уг үйл явдлаас хойш 3 сарын дараа хэвлэгдсэн Сургаал ба Гэрээ 135 үүнийг ойлгоход тусалсан байж болох юм. Энэ хэсгийг унших үед юу танд баталгаа, ойлголт өгч байна вэ? “Бурхан яагаад Өөрийн бошиглогчийг алуулахыг зөвшөөрсөн бэ?” (Сургаал ба Гэрээ 136:37–39-ийг үзнэ үү) гэж асуух хүнд та юу гэж хэлэх вэ?

Мөн та 135-р хэсгийг уншихдаа Иосеф, Хайрум хоёрын адил эцсээ хүртэл Христэд итгэлтэй байхад танд сүнслэг урам өгөх үг, хэллэгүүдийг хайж ол.

Түүнчлэн Сургаал ба Гэрээ 5:21–22-ыг болон “Remembering the Martyrdom” in Revelations in Context-ийн х. 299–306-г; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011) номын х. 591–592, 599–612-ыг; “Testimony of the Book of Mormon” (видео)-ыг Gospel Library-аас үзнэ үү.

4:39

Testimony of the Book of Mormon

Сургаал ба Гэрээ 135:3

семинарын дүрс
Иосеф Смит бошиглогч бөгөөд Есүс Христийн гэрч байсан.

Сургаал ба Гэрээ 135:3 дээр хорьхон жилийн богинохон хугацаанд” Иосеф Смитийн гүйцэтгэсэн зүйлсийн заримыг нэрлэсэн байдаг. Эдгээр зүйл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлсөн бэ? Та дараах өгүүлбэрийг хэрхэн гүйцээхээ бодож үз. Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан илчилсэн зүйлсийн улмаас, би … Мөн та Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ тэмдэглэн авч, бусадтай хуваалцаж болох юм.

Иосеф Смитийн үүрэг зорилгын талаар сурч мэдэх өөр нэг арга зам бол түүний тухай дурсамжийн үгс бичихийг хичээх явдал юм. Христэд болон Түүний сайн мэдээнд итгэлтэй болгох юуг та хэлэх байсан бэ? Та Сургаал ба Гэрээ 135 дээр гарах чухал үйл явдал, амжилт ололтуудыг эсвэл доорх эх сурвалжуудад дурдсан зүйлсийг бичиж болох юм.

Есүс Христ Иосеф Смитээр дамжуулан Өөрийнхөө болон Өөрийн Цагаатгалын талаарх олон үнэнийг илчилсэн. Энэ жил та Сургаал ба Гэрээг судалсан туршлагаа тунгаан бод. Ямар үнэнүүд танд онцгой санагдсан бэ? Энэ долоо хоногт судлах үедээ та эдгээр үнэнийг гэр бүл, анги хамт олон, чуулгын гишүүд болон бусадтай хуваалцахыг хүсэж болох юм. Эдгээр үнэн танд Аврагчийг ойлгож, Түүнд илүү ойртоход хэрхэн тусалдаг вэ?

Мөн “Joseph Smith: The Prophet of the Restoration” (видео)-г Gospel Library-аас; Тэд Р.Каллистэрын “Иосеф Смит—Сэргээлтийн бошиглогч” захиасыг 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; Тэр хүнийг магтъя” дууллыг Дуулал номын д.18-аас; Topics and Questions дахь “Joseph Smith” гэдгийг Gospel Library-аас үзнэ үү.

62:4

Joseph Smith: The Prophet of the Restoration

Холбоотой дуу хөгжим

Дараах дууллуудыг дуулж, видеонуудыг үзэх нь Ариун Сүнсийг урьж, бошиглогч Иосеф Смитийн ажлын талаар мөн түүний дараа үргэлжлүүлсэн гэгээнтнүүдийн золиослолын талаар ярилцах санаа төрүүлж болох юм.

A Poor Wayfaring Man of Grief” (Hymns, д. 29). Картейж шоронд байхдаа Жон Тэйлор энэ дууллыг дуулжээ.

Тэр хүнийг магтъя” (Дуулал номын д.18-ыг мөн видеог үзнэ үү). Энэ дууллын үгсийг Иосеф Смитийг хүндэтгэсэн дуулал болгон бичжээ.

6:16

Praise to the Man – The Tabernacle Choir at Temple Square

Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ,” (Дуулал д. 21-ийг мөн видеог үзнэ үү).

4:58

Come, Come, Ye Saints - Mormon Tabernacle Choir

“Faith in Every Footstep” (видеог үзэх).

5:32

Faith in Every Footstep - Mormon Tabernacle Choir

Сургаал ба Гэрээ 136

Би Их Эзэний зөвлөгөөг дагах үедээ Түүний хүслийг гүйцэлдүүлдэг.

Иосеф Смитийг нас барсны дараа гэгээнтнүүдийг Наувугаас хөөсөн. Хатуу ширүүн цөлд 2100 км замыг туулан явах шаардлага тэдэнд тулгарчээ. Тэр үед Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Бригам Янг гэгээнтнүүдийг аяллаа даван туулж чадах эсэхэд санаа зовж байв. Тэрээр Винтэр Квортэрс гэж нэрлэгдэх түр зуурын суурин газарт байхдаа удирдамж хүсэн залбирчээ. Их Эзэний хариулт 136-р хэсэгт цэдэглэгдсэн байдаг. “Гэгээнтнүүдэд аяллын үеэр өөрсдийгөө хэр зохистой авч явах нь хүрэх газартай нь адилхан чухал гэдгийг санахад нь тусалснаар энэхүү илчлэлт барууныг зорьсон нүүдлээ золгүй нөхцөл байдлаас хамтын чухал сүнслэг туршлага болгон өөрчлөхөд нь тусалсан” (“This Shall Be Our Covenant,” in Revelations in Context, 308).

Та 136-р хэсгийг уншиж байхдаа үүнийг санаарай. Амьдралынхаа хүнд хэцүү сорилтыг “чухал сүнслэг туршлага” болгон өөрчлөхөд тусалж болох ямар зөвлөгөөг та олж мэдсэн бэ? Та уг зөвлөгөө эрт үеийн гэгээнтнүүдэд аяллынх нь үеэр тусалсны адил Их Эзэний хүслийг амьдралдаа гүйцэлдүүлэхэд тань хэрхэн тусалж болох талаар тунгаан бодож болно.

Түүнчлэн “This Shall Be Our Covenant” in Revelations in Context-ийг х. 307–314-өөс; “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ” дууллыг Дуулал номын д. 21-ээс; Сүмийн түүхийн сэдвүүд дэх “Succession of Church Leadership”-ийг Gospel Library-аас үзнэ үү.

Винтэр Квортэрсын уран зураг

Винтэр Квортэрс зургийн хэсэг, Грэг Олсэн

хүүхдийн хэсгийн дүрс 02

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 135:1–2, 4–5

Иосеф Смит, Хайрум Смит хоёр өөрсдийн амьдралыг Есүс Христэд болон Түүний сайн мэдээний төлөө зориулсан.

  • Хүүхдүүдэд зориулан Сургаал ба Гэрээ 135-ыг дүгнэн хэлэх юм уу “57-р бүлэг: Бошиглогчийг хөнөөв”-ийг хуваалцана уу (Сургаал ба Гэрээний түүхүүд номын х. 201–205 эсвэл Gospel Library дахь холбогдох видео). Энэ нь танд төдийгүй таны хүүхдүүдэд Аврагч, Түүний сайн мэдээний төлөө Иосеф Смит, Хайрум Смит хоёрын гаргасан золиослолын талаар бодлоо хуваалцах сайхан боломж байж болох юм.

    3:21

    Chapter 57: The Prophet Is Killed: June 1844

  • Сургаал ба Гэрээ 135:4–5-д Картейж шоронд орохоосоо өмнө Хайрум Смит Мормоны Номын нэгэн захиасыг уншсан тухай өгүүлдэг. Та энэ захиасыг хүүхдүүдтэй хамт уншиж (Ифер 12:36–38-ыг үзнэ үү) болно. Эдгээр шүлэг Хайрумыг хэрхэн тайтгаруулсан бэ? Мөн та сэтгэл тавгүй, гунигтай байх үед тань тайтгаруулдаг судруудаасаа хуваалцаж болно.

  • Та бошиглогчийн зургуудыг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 7, 14, 67) хүүхдүүдтэйгээ хамт харж, Бурханы бошиглогчдоос хийхийг хүсдэг зарим зүйлийн талаар ярилц. Эдгээр бошиглогч Аврагчийн төлөө ямар золиослолуудыг гаргасан бэ?

    The Old Testament prophet Noah standing on a log as he preaches to a group of assembled people. The people are laughing and mocking Noah. The partially completed ark is visible in the background.

Гэр орондоо суралцах, амьдрах хоёр салшгүй холбоотой. “Сайн мэдээ нь гэр оронд шууд хамааралтай. Гэр оронд тань тантай хамт сайн мэдээнээс суралцаж байгаа хүмүүс бол өдөр бүр хамт амьдардаг хүмүүс тань юм. Үнэн хэрэгтээ ихэнх тохиолдолд, сайн мэдээний дагуу амьдрах нь бидний сайн мэдээнээс суралцах арга зам болдог” (Аврагчийн арга барилаар заах нь, 31).

Сургаал ба Гэрээ 135:3

Иосеф Смит бошиглогч бөгөөд Есүс Христийн гэрч байсан.

  • Хүүхдүүдэд Их Эзэн биднийг Иосеф Смитийн үүрэг зорилгоор дамжуулан адисалсныг сануулж, үүнд талархахад нь туслахын тулд Иосеф Смитийн хийсэн зүйлсийг төлөөлсөн Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, ариун сүмийн зураг зэрэг эд зүйлсийг үзүүлж болно (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Дараа нь хүүхдүүд Сургаал ба Гэрээ 135:3 дээрээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход бидэнд туслахын тулд Иосеф Смитийн хийсэн зарим зүйлийг хайж олж болно. Яагаад эдгээр зүйлд талархаж байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Бошиглогч Иосеф Смит

Америк бошиглогч, Дэл Парсон

Сургаал ба Гэрээ 136

Зовоход минь Их Эзэн намайг адисална.

  • Өрөөний нэг талд Наувугийн ариун сүмийн зургийг байрлуул, харин өрөөний нөгөө талд энгийн нэг овоохой босго. Хүүхдүүдийг зургийн ойролцоо цуглахыг урин, тэдэнд Иосеф Смитийг нас барсны дараа Наувуг орхих хэрэгтэй болсон гэгээнтнүүдийн тухай хэл (Сургаал ба Гэрээний түүхүүд номын 58, 60, 62-р бүлгүүдийг х. 206–208, 211–216, 222–224-өөс; эсвэл Gospel Library дахь холбогдох видеог үзнэ үү). Эдгээр гэгээнтнийг Есүс Христэд итгэж найдаж байсныг онцлон хэлж, Винтэр Квортэрс руу хүрэх аяллыг төлөөлсөн овоохой руу чиглэн алхахад хүүхдүүдийг урь. Тэд алхах үедээ “Анхдагч болохын тулд” (Хүүхдийн дууны ном, 138) гэх мэт дууг дуулж болно.

    1:31

    Chapter 58: A New Leader for the Church: July–August 1844

    3:51

    Chapter 60: The Saints Leave Nauvoo: September 1845–September 1846

    2:29

    Chapter 62: The Saints Establish Winter Quarters: 1846–1847

  • Сургаал ба Гэрээ 136-д Их Эзэн гэгээнтнүүдэд Солт Лэйкийн хөндий рүү хүрэх аялалд нь туслах зөвлөгөө өгснийг тайлбарла. Уг аялалд зориулан зоригжуулах ямар нэг зүйлийг энэ илчлэлтээс олоход нь хүүхдүүдэд тусал (4, 10–11, 18–30-р шүлгүүдийг үзнэ үү). Өнөөдөр энэ зөвлөгөө бидэнд сорилт бэрхшээлийг даван туулахад хэрхэн тусалж чадах вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Картейж шоронд танхайрагчид Иосеф, Хайрум хоёр луу дайрав

Өөр агуу хайр байхгүй, Кэйси Чайлдс

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас