“Сэргээлтийн дуу хоолой: Халамжийн нийгэмлэг,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Халамжийн нийгэмлэг,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Сэргээлтийн дуу хоолой
Халамжийн нийгэмлэг
1842 онд Халамжийн нийгэмлэгийг Иллиной мужийн Наувуд зохион байгуулсны дараа бошиглогч Иосеф Смит: “Эмэгтэйчүүд ийм байдлаар зохион байгуулагдахгүй бол Сүм хэзээ ч төгс зохион байгуулагдахгүй” гэж хэлжээ.” Үүний адилаар Их Эзэний Сүмийн болон Түүний санваарын Сэргээлтийн талаарх судалгаа Есүс Христийн эмэгтэй шавь нарын “эртний загварын сэргээлт” болох Халамжийн нийгэмлэгийн талаарх судалгааг оруулах хүртэл бүрэн гүйцэд болохгүй юм.
Элиза Р.Снөү энэхүү сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Халамжийн нийгэмлэг анх байгуулагдахад тэнд байж, уг нийгэмлэгийн нарийн бичгийн хувиар хурлын тэмдэглэл хөтөлж байжээ. Халамжийн нийгэмлэг “санваартнуудын жаягаар” зохион байгуулагдахад тэр гэрч болсон юм. Бурханы гэрээт охидод даалгасан тэнгэрлэг ажлыг ойлгоход нь эгч нартаа туслахын тулд Халамжийн нийгэмлэгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа бичсэн түүний үгийг доор оруулав.
Халамжийн нийгэмлэг хэрхэн байгуулагдсан талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2017), 1–25; The First Fifty Years of Relief Society (2016), 3–175-ыг үзнэ үү.
Пол Манны зурсан Халамжийн нийгэмлэгийн байгууллагын зураг
Элайза Р.Снөү
“[Халамжийн нийгэмлэг] гэдэг нэр орчин үеийнх байж болох ч байгууллага нь эрт дээр үеэс үүсэлтэй. [Иосеф Смит] бидэнд ийм байгууллага эрт үеийн сүмд оршиж байсан бөгөөд Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн зарим захидалд ‘сонгогдсон хатагтай’ [2 Иохан 1:1; Сургаал ба Гэрээ 25:3] хэмээн дурдсан байдаг гэж хэлсэн.
“Энэ нь санваараас эрх мэдэл, нөлөөллийг авдаг байгууллага учраас үүнгүйгээр оршин тогтнох аргагүй билээ. Санваар дэлхийгээс авагдах үед энэ байгууллагаас гадна дэлхий дээрх Есүс Христийн Сүмийн үнэн жаягийн бусад бүх хавсралт байгууллага мөхсөн. …
‘Наувугийн эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэг’-ийг үүсгэн байгуулахад оролцож, … тэр холбоонд нэлээдгүй туршлага хуримтлуулсан болохоор би Сионы эгч нарт энэхүү олон шинэ үүрэг хариуцлагаар дүүрэн, маш чухал байгууллагад ороход нь туслах хэдэн санааг хэлье. Хэрэв Израилын охид, эмэгтэйчүүдийн хэн нь ч гэсэн үйл ажиллагаандаа оролцох чадвар нь хязгаарлагдмал гэж боддог байсан бол эдүгээ сайн ажлыг хийх энэхүү чадвар тэдэнд үлэмж их буйг мэдэх болно. …
Халамжийн нийгэмлэг нь Улаан тоосгон дэлгүүрийн дээд өрөөнд зохион байгуулагдсан.
Хэрэв хэн нэгэн эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэгийн зорилго юу вэ? гэж гайхаж байвал, би эзэмшдэг бүхнээ сайн зүйлсийн төлөө, зөвхөн ядууст туслахаас гадна бодгалийг аврахад бүх чадвараа ашиглан сайныг үйлдэх явдал гэж хэлнэ. Нэгдмэл хичээл зүтгэлээр хамгийн үр дүнтэй бие даасан хүчин чармайлтаар хийж гүйцэтгэснээс зүйрлэшгүй ихийг бүтээх болно.
Эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэг нь ядууст туслахдаа зөвхөн материаллаг хэрэгцээг нь хангахаас гадна өөр бусад үүрэг хүлээдэг. Оюуны ядуурал, зүрх сэтгэлийн өвчин эмгэгт ч анхаарах хэрэгтэйгээс гадна зөвлөж хэлсэн хэдэн үг, халуун дулаан сэтгэл, эелдэг гар барилт цүнхтэй алтнаас илүү сайн нөлөө үзүүлж, талархал хүртэх нь олонтоо байдаг.
Гэгээнтнүүд энд тэндээс ирж цуглан, нэг нэгнээ танихгүй, хууран мэхлэгчдийн олз болон замаасаа төөрөх үед [Халамжийн] нийгэмлэг тэднийг бушуухан хамгаалалтдаа авч, цэвэршүүлж, хөгжүүлж, юу юунаас илүү сайн мэдээний итгэлд хүчирхэгжүүлдэг нийгэмлэгтээ танилцуулдаг байх хэрэгтэй. Ингэснээр олон хүнийг аврах зэмсэг болж чадна.
Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагааны эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход цуврал ном шаардагдах байх. (Бишопынхоо удирдлага доор) ажлаа уужуу тайван, идэвхтэй, эв нэгдэлтэй, залбирч хий. Бурхан таны амжилттай хичээл зүтгэлийг адислах болно.”