“10-р сарын 27-оос 11-р сарын 2: ‘Миний нэрд өргөө баригтун’: Сургаал ба Гэрээ 124,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 124,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Үзэсгэлэнт Науву, Ларри К.Винборг. Зохиогчийн эрх 2023
10-р сарын 27-оос 11-р сарын 2: “Миний нэрэнд өргөө баригтун”
Сургаал ба Гэрээ 124
Гэгээнтнүүдийн хувьд сүүлийн зургаан жил хүнд хэцүү байсан ч 1839 оны хавраас байдал дээрдэж эхэлжээ. Дүрвэсэн гэгээнтнүүд Иллиной мужийн Квинсигийн иргэдийн энэрэнгүй сэтгэлийг мэдрэв. Харгалзагчид Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг Миссури дэх хорионоос дайжин явахыг зөвшөөрөв. Сүм Иллинойд гэгээнтнүүдийг дахин цуглуулах боломжтой газар худалдан авчээ. Тийм ээ, энэ нь намагтай, маш их шумуултай газар байсан ч гэгээнтнүүдийн аль хэдийн даван туулсан сорилт бэрхшээлүүдтэй харьцуулахад боломжтой санагдсан байх. Тиймээс тэд намгийг нь хатааж, Науву гэж нэрлэсэн шинэ хотын тунхаг бичгийг бичжээ. Энэ нь еврей хэлээр “үзэсгэлэнт” гэсэн утгатай үг ч эхний үед үнэн зөв тодорхойлолт гэхээсээ илүү итгэлийн илэрхийлэл байсан. Энэ хооронд Их Эзэн Өөрийн бошиглогчид зайлшгүй шаардлагатай чиглүүлгийг өгч байв. Түүнд сэргээх өөр олон үнэн хийгээд ёслолууд байсан бөгөөд Түүнд “алдар хүндэтгэл, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг [Өөрийн гэгээнтнүүдэд] титэмлэж болох” (Сургаал ба Гэрээ 124:55) ариун өргөө хэрэгтэй байв. Эдгээртэй адил итгэл шаардсан нэн тулгамдсан хэрэгцээ өнөө үед ч Их Эзэний ажилд олон арга замаар тодорхой харагддаг.
Гэгээнтнүүд номын 1:399–427-г болон “Organizing the Church in Nauvoo in ”Revelations in Context-ийг х. 264–271-ээс үзнэ үү.
Иллиной дахь Сүмийн түүхэн дурсгалт газруудын талаар илүү ихийг мэдэж аваарай.
Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа
Би бусдыг Христэд ирэхэд урьж чадна.
Их Эзэн “дэлхийн бүх хаад”-д “[Өөрийнх нь] сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхагла” (Сургаал ба Гэрээ 124:2–11-ийг үзнэ үү) хэмээн Иосеф Смитэд хэлэв. Хэрэв та энэ үүрэг даалгаврыг хүлээн авсан бол Есүс Христийн тухай, Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар хэрхэн тунхаглах байсан бэ? Түүнчлэн та өдөр бүр харьцдаг хүмүүстэйгээ гэрчлэлээ энгийн бөгөөд өөрийнхөөрөө хэрхэн хуваалцах талаар тунгаан бод.
Түүнчлэн Gospel Library-аас “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийг үзнэ үү.
Би Их Эзэний итгэж, найддаг шавь байж чадна.
Та Сургаал ба Гэрээ 124:12–21-ээс өөрийн олж харсан Христийнхтэй адил зан чанаруудыг Аврагчийн хуваалцсаны адил бусадтай хуваалц. Тэр таныг хайрлах хайр, танд итгэх итгэлээ ямар арга замаар илэрхийлсэн байна вэ?
Мөн Ричард Ж.Мэйнсийн “Бурханы болон гэр бүлийнхээ итгэлийг олж авах нь” захиасыг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлийн х. 75–77-оос үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 124:22–24, 60–61
Их Эзэн надаас бусадтай дотно харилцаж, бусдыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг.
Та Сургаал ба Гэрээ 124:22–24, 60–61 дээрх Их Эзэний өгсөн зааварчилгааг тунгаан бодохдоо гэр орон, тойргоо хэрхэн Их Эзэний дүрслэн хэлсэн Наувутай адил газар болгох талаар эргэцүүл.
Мөн “A Friend to All” (видео)-г ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзнэ үү.
A Friend to All
Иосеф Смит Наувугийн ариун сүмд зургийн хэсгээс, Гари Э.Смит,
Сургаал ба Гэрээ 124:25–45, 55
Бид ариун нандин ёслолуудыг хүлээн авахын тулд Их Эзэнд зориулан ариун сүмүүдийг барьдаг.
Яагаад Их Эзэн Өөрийн хүмүүст “[ариун сүмүүдийг] [Түүний] ариун нэрэнд барихаар” “ямагт зарлигладаг” гэж та бодож байна вэ? Сургаал ба Гэрээ 124:25–45, 55-ыг унших үедээ шалтгаануудыг жагсаана уу. Та “Таны өргөөнд бид хайртай” (Дуулал, д.129) зэрэг дууллаас эсвэл ““What Is a Temple?” (Gospel Library) видеоноос бусдыг нь олж болох юм. Ариун сүмийг барих ажил хэрхэн Их Эзэний таныг хайрлах хайрын илэрхийлэл болдог вэ?
What Is a Temple?
1840 онд Наувугийн ариун сүм баригдсанаас хойш 300 гаруй ариун сүм баригдаж, зарлагдаад байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ариун сүмд өнгөрүүлсэн цаг хугацаа маань бидний болон гэр бүлийнхний маань аврал, өргөмжлөлд амин чухал гэдгийг бид мэддэг. … Дайсны дайралтууд хүч чадал, төрөл зүйлийн хувьд асар хурдтай өсөн нэмэгдэж байна. Ариун сүмд байнга байх бидний хэрэгцээ хэзээ ч ийм их байгаагүй” гэж заажээ (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114). “Дайсны дайралтуудыг” сөрөн зогсоход ариун сүм танд хэрхэн тусалсан бэ? Та ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг дагахын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Мөн “Why Latter-day Saints Build Temples”-ийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
Их Эзэн зарлигуудыг нь сахихыг хичээдэг хүмүүсийг адисалдаг.
Гэгээнтнүүдэд Миссурийн Жаксон гүнлэгт ариун сүм барихыг зарлигласан боловч “дайснууд нь саад учруулсан” (Сургаал ба Гэрээ 124:51). 49–55-р шүлэг Бурханы зарлигуудыг сахихыг хүсдэг боловч гэр бүлээс эсвэл өөр бусад нөхцөл байдлаас болоод саад бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүст итгэл найдвар төрүүлэх захиасыг агуулдаг. Та эдгээр шүлгээс ийм нөхцөл байдалд байгаа хэн нэгэнд туслах ямар зөвлөгөөг олсон бэ?
Их Эзэн патриархын адислалаар минь дамжуулан намайг удирдан чиглүүлж чадна.
Бошиглогчийн аав Ахмад Иосеф Смитийг өөд болсны дараа удалгүй Их Эзэн Хайрум Смитийг бошиглогчийн аавынх нь үйлчилж байсан дуудлага болох Сүмийн патриархын үүрэгт дуудан томилжээ. Та үүний талаар Сургаал ба Гэрээ 124:91–92-оос унших боломжтой.
Патриархын түүх болон адислалын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.
Та патриархын адислалын талаар огт сонсож байгаагүй хүнд энэ талаар хэрхэн тайлбарлах вэ? Та энэ адислалыг хүлээн авах талаар хэн нэгэнд хэрхэн зөвлөх вэ? Ахлагч Рандалл К.Бэннэттийн “Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгээс өгсөн сүнслэг удирдамж юм” гэсэн захиаснаас хариултуудыг хайж ол (Лиахона, 2023 оны 5-р сар, 42–43) эсвэл Topics and Questions дэх “Patriarchal Blessings” (Gospel Library)-ийг үзнэ үү.
Та сурч мэдсэн зүйл, олж авсан туршлага дээрээ үндэслэн дараах өгүүлбэрийг хэрхэн гүйцээхээ бод. “Патриархын адислал яг л -тай адилхан.” Яагаад Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ патриархын адислал хүлээн аваасай гэж хүсдэг вэ?
Хэрэв та патриархын адислал аваагүй бол үүнд бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Хэрэв та патриархын адислал авсан бол энэ бэлгийг нандигнаж байгаагаа Бурханд хэрхэн харуулах вэ?
Казүхико Ямашитагийн “Патриархын адислалаа хэзээ авах вэ” захиасыг 2023 оны 5-р сарын Лиахонагийн х. 88–90-ээс мөн Ерөнхий гарын авлагын 18.17-г Gospel Library-аас үзнэ үү.
Зүрх сэтгэлээсээ заа. Заахдаа хувийн туршлага, гэрчлэлээ оролцуулсан үед туйлын утга учиртай болдог. Жишээ нь: Хэрэв та патриархын адислал авсан бол энэ онцгой адислалын талаар заахаар бэлтгэх үедээ адислалаа эргэн сана. Та яагаад адислалдаа талархдаг вэ? Та бусдыг патриархын адислалаа хүлээн авахад бэлтгэхэд мөн патриархын адислалаасаа тогтмол суралцахад хэрхэн сүнсээр өдөөж болох вэ?
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Есүс Христ үнэнч шударга байдалд дуртай.
-
Сургаал ба Гэрээ 124:15, 20 дээрээс сурсан зүйлсээ эргэн санахад нь хүүхдүүдэд туслахын тулд та тэдэнд зүрх зуран хэлбэр гаргаж хайчлахад нь туслаарай. Хайчилсан зүрхнүүд дээр эдгээр шүлгийн түлхүүр хэллэгүүдийг бичихэд нь тэдэнд тусал. “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81) гэх зэрэг дуу Их Эзэний үгсэд хүч нэмж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 124:15, 20-ийг хамтдаа уншсаны дараа та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагын 31-р хуудаснаас үнэнч шударга амьдарна гэж юу гэсэн үг болохыг олж мэдэхэд нь тэдэнд тусал. 20-р шүлэг дээр Их Эзэн Жорж Миллерийн тухай “[түүний] зүрх сэтгэлийн үнэнч шударгын учир” юуг онцлон хэлсэн бэ? Та өөрийн туршлагаас эсвэл Найз сэтгүүл дээрээс хүүхдийн үнэнч шударга байдлыг харуулсан жишээг авч хуваалцаж болно. Хүүхдүүдийг ирэх долоо хоногт үнэнч шударгаар үйлдэх зорилго тавин ийн үйлдсэний дараа ямар мэдрэмж төрсөн талаараа хуваалцахад урь.
Сургаал ба Гэрээ 124:28–29, 39
Есүс Өөрийн хүмүүст ариун сүм барихыг зарлигласан.
-
Хүүхдүүдэд эрт цагийн болон амьдардаг газрынхаа ойролцоох ариун сүмүүдийн зургийг харах нь сонирхолтой санагдаж болох юм (ChurchofJesusChrist.org/temples/list). Тухайн зургуудыг болон Сургаал ба Гэрээ 124:39-ийг ашиглан эрт болон эдүгээ цагт Есүс Христ хүмүүстээ ариун сүм барихыг үргэлж зарлигласаар ирсэн талаар тайлбарла (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).
-
Хэрэв та ариун сүмтэй ойрхон амьдардаг бол хүүхдүүдээ авч очин, ариун сүмийн талбайгаар бишрэл хүндэтгэлтэйгээр алхаж болох юм. Тэднийг ариун сүмийн гадна талаас “Ариуныг Их Эзэнд—Их Эзэний өргөөнд” гэсэн үгсийг олоход урь. Эдгээр үг ямар утгатайг тэдэнтэй ярилц.
-
Хүүхдүүдэд ариун сүмд орж болох өдрөө тэсэн ядан хүлээдэг болоход нь туслахын тулд хавсралт А дахь “Өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулах” дээрх санаануудыг ашигла (мөн хавсралт Б дэх “Ариун сүм ба аз жаргалын төлөвлөгөө“-г үзнэ үү).
Соломоны ариун сүм, Сэм Лоолор
Их Эзэн патриархын адислалаар дамжуулан намайг адислах болно.
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 124:91–92-ийг уншихдаа, Их Эзэн Хайрум Смитээр юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Патриархын адислалын тухай ярь. Энэ нь өөрсдийн маань тухай мөн Их Эзэний биднээс хэн болохыг хүсдэг талаар Түүний бидэнд заадаг онцгой нэгэн адислал юм. Хүүхдүүдэд патриархын адислал хүлээн авахад бэлтгэхэд нь туслахын тулд хавсралт А дахь “Патриархын адислал хүлээн авах” гэсэн хэсгийг ашигла.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.