Doctrine and Covenants 2025
11-р сарын 10–16: “Дуулгавартай дагахад хийсэн золиослолуудыг чинь бибээр харсан билээ”: Сургаал ба Гэрээ 129–132


“11-р сарын 10-16: ‘Дуулгавартай дагахад хийсэн золиослолуудыг чинь бибээр харсан билээ’: Сургаал ба Гэрээ 129–132,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 129–132,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Иосеф Смит зааж байгаа нь

Иосеф Смит Наувуд, 1840 он зургийн хэсгээс, Теодор Горка

11-р сарын 10–16: “Дуулгавартай дагахад хийсэн золиослолуудыг чинь бибээр харсан билээ”

Сургаал ба Гэрээ 129–132

Их Эзэн мөнхийн нууцуудын заримыг Иосеф Смитээр дамжуулан илчлэв. Бурханы агуу их, тэнгэрийн алдар суу, мөнхийн эцэс төгсгөлгүй мөн чанар сэргээгдсэн сайн мэдээний гэрэлд, тэр дундаа биднийх шиг хязгаарлагдмал оюун ухаанд танил санагддаг. Сургаал ба Гэрээ 129–132-т өгсөн илчлэлтүүд нь тохирох жишээ юм. Бурхан гэж хэн бэ? Тэр “хүмүүний адил мэдрэгдэх … махбодтой.” Тэнгэр ямар вэ? “Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно” (Сургаал ба Гэрээ 130:22, 2). Тэнгэрийн тухай хамгийн сайхан үнэнүүдийн нэг бол бидний зохих эрх мэдлээр гэр бүл лацдан холбуулах аваас бидний нандин харилцаа тэнд мөн үргэлжлэх боломжтой юм. Үүний адил үнэнүүд тэнгэрийг арай ойр, сүр жавхлантай боловч бидний хүрч болохоор газар мэт санагдуулдаг.

Гэвч заримдаа Бурхан биднээс хүрч боломгүй хийгээд бидэнд тааламжгүй санагдах зүйлсийг хийхийг хүсэх нь бий. Эхэн үеийн олон гэгээнтний хувьд олон эхнэртэй болох нь мөн адил зарлиг байв. Энэ нь Иосеф Смит, түүний эхнэр Эмма хоёрт болон энэ зарлигийг хүлээж авсан хүн бүрийн хувьд итгэлийн хүндхэн сорилт байв. Энэ сорилтыг давж гарахын тулд тэдэнд сэргээгдсэн сайн мэдээний талаарх сайхан мэдрэмжээс илүү их зүйл шаардагдсан. Тэдэнд үүнээс илүү гүн гүнзгий Бурханд итгэх итгэл хэрэгтэй байв. Уг зарлиг өнөөдөр хүчингүй ч гэсэн үүний дагуу амьдарч байсан хүмүүсийн итгэлтэй үлгэр жишээ хүчинтэй хэвээр. Биднээс “дуулгавартай дагах золиослолуудыг” (Сургаал ба Гэрээ 132:50) гаргахыг хүсэх үед энэхүү жишээ бидэнд сүнслэг нөлөө үзүүлдэг.

судлах дүрс

Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 130–132

Бурхан хүүхдүүдээ өргөмжлөхийг хүсдэг.

Бид өргөмжлөл буюу Бурханы амьдардаг селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэл дэх амьдралын талаар олон зүйлийг мэдэхгүй. Үүний ихэнх нь бидний одоогийн ойлгох чадвараас давсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэвч цөөн эрхэм жишээг өгсөн бөгөөд тэдгээрийн олон нь Сургаал ба Гэрээ 130–132-т байдаг. Та үүнийг уншихдаа дараахтай адил асуултуудыг бодож болох юм. Би Бурханы талаар юу сурдаг вэ? Би мөнх бус амьдралын дараах амьдралын талаар юу мэдэж авах вэ? Мөнх амьдралын талаарх энэ мэдлэг нь миний одоогийн амьдралыг хэрхэн адислах вэ?

Түүнчлэн “Our Hearts Rejoiced to Hear Him Speak,” in Revelations in Context-ийн х. 277–280-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 130:20–21; 132:5

Бурхан хуулиудыг нь дагадаг хүмүүсийг адисалдаг.

Та Сургаал ба Гэрээ 130:20–21, 132:5-д Их Эзэний заасан зүйлсийг өөрийн үгээр хэрхэн илэрхийлж болох вэ? Энэ зарчим таны амьдралд хэрхэн тусгалаа олж байсан талаар тунгаан бод.

Заримдаа бид Бурханд дуулгавартай байсан ч бидний хүссэн адислалууд тэр даруй ирдэггүй. Ийм зүйл тохиолдоход та итгэл, найдвараа хэрхэн хадгалж үлддэг вэ? Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Бидний Бурхантай харилцах харилцаа” гэсэн захиаснаас ухагдахуунуудыг хайж ол (Лиахона, 2022 оны 5-р сар, 78–80).

Түүнчлэн 1 Нифай 17:35; Сургаал ба Гэрээ 82:10-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 132:13–21

семинарын дүрс
Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдэд үүрд хамтдаа байх боломжийг олгосон.

Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан гэрлэлт болон гэр бүлийн харилцаа мөнхөд үргэлжлэх боломжтой хэмээх үнэнийг сэргээсэн. Та Сургаал ба Гэрээ 132:13–21-ыг уншихдаа мөнхөд “үлдэх” зүйлс болон үлдэхгүй зүйлсийн хоорондын ялгааг ойлгоход тань туслах хэллэгүүдийг хайж ол. Гэрлэлтийн харилцаа “[Их Эзэн]ээр” (14-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Авран хадгалдаг тэднийг магтъя” гэсэн захиасандаа мөнхийн гэрлэлтийн харилцааг “нэг удаагийн хэрэгцээт” зүйлстэй сөргүүлэн харьцуулсан байдаг (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Энэхүү харьцуулалт танд гэрлэлтийн харилцааг хэрхэн тордох, үүнд хэрхэн бэлтгэх талаар юу зааж байна вэ? Ахлагч Дийтр Ф.Угдорфын захиасыг уншихдаа гэр бүлийнхээ одоогийн болон ирээдүйн харилцааны талаар бод. Та энэ захиаснаас гэр бүлийнхээ харилцаанд Их Эзэнд найдах найдварыг төрүүлэх юуг мэдэж авсан бэ?

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг гэр бүлийнхээ нөхцөл байдлын талаар санаа зовж байхдаа, “Та зүгээр л селестиел хаант улсад орохуйц зохистой амьдар. Харин гэр бүлийн зохион байгуулалт таны төсөөлж байгаагаас ч гайхалтайгаар хийгдэх болно” гэсэн зөвлөгөөг хүлээн авчээ (“Их Эзэний Сүнс оршдог гэр орон,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Энэ зөвлөгөө танд болон таны мэдэх хэн нэгэнд хэрхэн туслах бол?

Мөн “Гэр бүл үүрд хамт байх болно,” Дуулал, д. 156; Topics and Questions дэх “Marriage”-ийг Gospel Library-аас үзнэ үү.

Ариун сүмийн гадна буй эрэгтэй, эмэгтэй

Их Эзэний өргөөнд гэрлэлтийг мөнхөд лацдан холбож болно.

Сургаал ба Гэрээ 132:1–2, 29–40

Олон эхнэртэй байх нь зөвхөн Бурхан зарлигласан үед л хүлээн зөвшөөрөгддөг.

Хуучин Гэрээг уншсан олон хүн Абрахам, Иаков, Мосе болон бусад хүн яагаад олон эхнэртэй байсан талаар гайхдаг. Их Эзэний эдгээр үйлчлэгч садар самууныг үйлдэж байв уу? Бурхан тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн үү? Иосеф Смитэд ижилхэн асуултууд байсан. Сургаал ба Гэрээ 132:1–2, 29–40 дээрээс Бурханы өгсөн хариултыг хайж ол.

Нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хоорондох гэрлэлт нь гэрлэлтийн талаар тогтоосон Бурханы жишиг юм (Албан тунхаг 1-ийн хэсгийн гарчиг; Иаков 2:27, 30-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч зарим цаг үед Бурхан Өөрийн хүүхдүүдэд олон эхнэр авахыг зарлиглаж байсан.

Сэргээгдсэн Сүмийн эхний жилүүд бол тэрхүү онцлог үеүдийн нэг юм. Хэрэв та эхэн үеийн гэгээнтнүүдийн дундах олон эхнэртэй байх ёсны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл (“Mercy Thompson and the Revelation on Marriage” (in Revelations in Context, 281–293); Гэгээнтнүүд номын 1:290–292, 432–435, 482–492, 502–504-ийг; Topics and Questions дэх “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints”-ийг Gospel Library-аас; “Why Was It Necessary for Joseph Smith and Others to Practice Polygamy?” (видео)-г ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

10:8

Why was it necessary for Joseph Smith and others to practice polygamy?

хүүхдийн хэсгийн дүрс 03

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 130:2, 18–19; 132:13, 19

Тэнгэрлэг Эцэг надаас мөнхийн зүйлсэд анхаарахыг хүсдэг.

  • Сургаал ба Гэрээ 132:13 бидэнд дэлхийн зүйлсийн талаар юу заадаг вэ? Та болон таны хүүхдүүд гэр бүлийн зураг, судрууд зэрэг дараагийн амьдрал руу авч явж болох зүйлс буюу Сургаал ба Гэрээ 130:2, 18–19; 132:19-д дурдсан зүйлсийг төлөөлөх эд зүйлсийг хувцасны цүнх эсвэл үүргэвчиндээ хийн баглаж болно.

Сургаал ба Гэрээ 130:20–21; 132:5, 21–23

Бурхан намайг хуулиудыг нь дагах үед адисалдаг.

  • Энгийн нэг харьцуулалтаар Бурханы зарлигуудад дуулгавартай байх талаар хүүхдүүдэд заах боломжтой. Жишээ нь: Та тэднээс сургууль, Сүмийн барилга зэрэг аль нэг газар луу хэрхэн алхаж очих зүг чиг асууж болох юм. Бид зүг чигийн дагуу явахгүй бол юу болох вэ? Дараа нь та Сургаал ба Гэрээ 130:21-ийг уншаад, зүг чигийг Бурханы бидэнд өгсөн зарлигуудтай харьцуул.

  • Мөн та “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, д. 69) зэрэг дуулгавартай байдлын тухай дууг хамт дуулж, Сургаал ба Гэрээ 130:20–21 мөн 132:5-ыг уншин, уг дууны үгтэй ижил үгсийг хайж ол. Эдгээр зарлигийг сахихыг хичээх үед Бурхан биднийг хэрхэн адисалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 130:22

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мөнхийн бие махбодтой.

  • Сургаал ба Гэрээ 130:22-ыг хамтдаа уншсаны дараа, та хүүхдүүдтэйгээ хамт Есүс Христийн зургийг хараад, Түүний нүд, ам болон биеийн бусад хэсэг рүү зааж болно. Дараа нь тэд өөрсдийн биеийн ижил хэсгүүд рүү зааж болно. Бидний бие махбод Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн бие махбодтой адил харагддагийг мэдэж авсан нь танд яагаад чухал талаар тэдэнд хэл.

Ариун сүмийн гадна буй охин, эмэгтэй хоёр

Их Эзэний өргөөний ёслолуудаар дамжуулан гэр бүлүүд мөнхөд хамт байх боломжтой.

Сургаал ба Гэрээ 132:19

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдэд үүрд хамт байх боломжийг олгосон.

  • Мууддаг хоол хүнс, хатдаг цэцэгс гэх мэт мөнхөд оршдоггүй зарим зүйлийг жишээ болгон ярилцахад хүүхдүүдэд тусал. Дараа нь Сургаал ба Гэрээ 132:19-ийг хамтдаа уншихдаа “үүрдийн гэрээ,” “лацдагдсан,” “бүх үүрд мөнхөөр дамжуулан,” “үүрд хийгээд мөнхөд” зэрэг түлхүүр хэллэгүүдийг хайж ол. (Түүнчлэн Сургаал ба Гэрээний түүхүүд номын х. 198 дахь “55-р бүлэг: Гэрлэлтийн талаарх илчлэлт”-ийг унших эсвэл Gospel Library дахь холбогдох видеог үзнэ үү.) Мөн та гэр бүлийнхээ зураг руу хараад, ариун сүмийн ёслол, гэрээнүүдээр дамжуулан Их Эзэн гэр бүлүүдэд мөнхөд хамт байх боломж олгосон гэдгийг гэрчил.

0:42

Chapter 55: A Revelation about Marriage: July 1843

Гэр бүлийн нөхцөл байдалд болгоомжтой хандана уу. “Өнөөдөр хүүхдүүд өөр хоорондоо адилгүй, нарийн ээдрээтэй гэр бүлийн тогтолцоонд амьдарч байна. … [Бид] ганцаардсан, хаягдсан эсвэл хашааны гадна орхигдсон [тэдэнд] туслах хэрэгтэй” (Нийл Л.Андэрсэн, “Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган.)

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Лацдан холбох өрөө

Францын Парис ариун сүмийн лацдан холболтын өрөө

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас