Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: Бидний өвөг дээдсийн төлөөх баптисм, “Агуу гайхамшигт сургаал”


“Сэргээлтийн дуу хоолой: Бидний өвөг дээдсийн төлөөх баптисм, ‘Агуу гайхамшигт сургаал,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Бидний өвөг дээдсийн төлөөх баптисм, ‘Агуу гайхамшигт сургаал,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

сэргээлтийн дуу хоолой дүрс

Сэргээлтийн дуу хоолой

Бидний өвөг дээдсийн төлөөх баптисм, “Агуу гайхамшигт сургаал”

Наувугийн ариун сүмийн баптисмын усан сангийн хар зураг

Энэхүү хар зураг нь Наувугийн ариун сүмийн баптисмын усан сан арван хоёр үхэр дээр байрлаж буйг харуулдаг.

Фиби ба Вилфорд Вүдрафф

Portrait engraving of Orson Pratt

Нас барсан хүмүүс баптисм хүртэх боломжтой талаар Иосеф Смитийг зааж эхлэх үед Фиби Вүдрафф Наувугийн ойролцоо амьдарч байв. Тэр Англид номлолд үйлчилж байсан өөрийн нөхөр Вилфордод энэ талаар захиандаа ийн бичжээ.

“Иосеф ах … энэ сүмийн хүмүүс энэхүү сайн мэдээний талаар сонсож чадалгүй нас барсан аливаа төрөл садан буюу үр хүүхэд, эцэг эх, ах, эгч, өвөө, эмээ, авга, нагац нарынхаа өмнөөс баптисм хүртэж болно хэмээн илчлэлтээр олж мэдсэн. Тэднийг найз нөхдийнхөө өмнөөс баптисм хүртмэгц найз нөхөд нь шоронгоос суллагдаж, тэд тэднийг амилалтад оруулж, селестиел хаант улсад авчирдаг. Энэ сургаалыг сүмд чин сэтгэлээсээ хүлээн авч, олуулаа урагшилж байна. Зарим нь бүр өдөрт дээд тал нь 16 удаа баптисм хүртэх гэж байна.”

Хожим нь Вилфорд Вүдрафф энэхүү зарчмын талаар “Энэ тухай сонсох тэр мөчид бодгаль минь цаглашгүй баяр хөөрт автсан. … Би санаж байсан бүх нас барсан төрөл садныхаа өмнөөс яаран баптисм хүртсэн. … Илчлэлт бидэнд нас барагсдын төлөөх баптисмыг илчлэх үед надад халлелүяа гэж хашхирмаар санагдаж билээ. Бид Тэнгэрийн адислалуудад баясах эрхтэйг би мэдэрсэн” гэж хэлжээ.

Ваилэйт Кимбалл

Portrait of Vilate Kimball.

Вүдрафф эгчийн адил Ваилэйт Кимбалл бусдын өмнөөс хүртэх баптисмын талаар нөхөр Хибэрийгээ сайн мэдээг номлохоор явсан эзгүй байх үед сонсжээ. Тэрээр нөхөртөө бичсэн захидалдаа:

“Ерөнхийлөгч Иосеф Смит сүм дэх олон хүний итгэлийг нэмэгдүүлсэн шинэ бөгөөд агуу гайхамшигт сэдвийг нээж өглөө. Тэр нь нас барагсдын өмнөөс баптисм хүртэх тухай байлаа. Үүний талаар Паул Нэгдүгээр Коринт 15-р бүлгийн 29-р шүлэгт хэлсэн байдаг. Иосеф энэ сэдвээр илүү дэлгэрэнгүй тайлбарыг илчлэлтээр хүлээн авчээ. … Энэ нь сайн мэдээ ирэхээс өмнө нас барсан садан төрлийн өмнөөс, бүр элэнц эцэг эхийнхээ өмнөөс ч баптисм хүртэх нь энэ Сүмийн давуу эрх. … Ингэснээр бид тэдний биеийг төлөөлөхөөс гадна тэдэнд Анхны амилуулалтаар босож ирэх давуу эрх олгож байгаа юм. Тэрээр сайн мэдээг тэдэнд зааж өгнө … гэвч сүнс баптисм хүртэх боломжгүй гэж хэлсэн. … Энэ журмыг тунхагласнаас хойш баптисмын ус үргэлж завгүй байх болж. Чуулганы үеэр заримдаа наймаас арван ахлагч нэг доор голын усанд баптисм хүртээдэг болсон. Би ээжийнхээ өмнөөс баптисм хүртмээр байна. Би чамайг гэртээ иртэл хүлээе гэж тооцоолж байсан ч Иосеф хамгийн сүүлд энэ сэдвээр ярихдаа хүн бүрийг идэвхтэй байж, найз нөхдөө хүлээснээс аль болох хурдан чөлөөлөхийг зөвлөсөн. Тиймээс энэ долоо хоногт олон хөрш маань тийнхүү үйлдэх гэж байгаа болохоор би ч бас тэгье гэж бодож байна. Зарим хүн аль хэдийн олон удаа баптисм хүртсэн байгаа. … Бүх хүнд боломж байгаа гэдгийг чи харж байгаа байх. Энэ нь үнэхээр агуу гайхамшигтай сургаал биш гэж үү?” гэж бичжээ.

Фиби Чэйс

Portrait of Phebe Chase

Наувугийн ариун сүмийн баптисмын усан санг барьж дуусахад нас барагсдыг төлөөлөн гүйцэтгэх баптисмын ёслолыг голын усанд гүйцэтгэхээ больж, тэнд гүйцэтгэх болсон. Наувугийн оршин суугч Фиби Чэйс баптисмын усан сан бол “бид нас барагсдынхаа төлөө баптисм хүртэж, Сион уулан дээрх аврагчид болох боломжтой” газар хэмээн дүрслэн, ариун сүмийн талаар ээждээ захидал бичжээ. Тэрээр цааш нь, энэ усан санд “би хайртай аав болон бүх нас барсан найзуудынхаа өмнөөс баптисм хүртсэн. … Би нас барагсдад туслахыг хүсэж байгаа болохоор таны аав, ээжийн нэрийг мэдэж авч, тэднийг чөлөөлмөөр байна. … Их Эзэн дахин айлдаж, эртний журмыг сэргээсэн” гэж тайлбарлажээ.

Салли Рандалл

Салли Рандалл нас барсан гэр бүлийнхээ гишүүдийн төлөөх баптисмын талаар найз нөхөд, гэр бүлийнхэндээ бичихдээ хүү Жоржийнхоо нас барсныг дурсжээ.

“Тэр бол миний хувьд үнэхээр хүнд үе байсан. Би тэр бүхэнтэй эвлэрч чадахгүй мэт санагдаж байсан. Гэвч аав нь хүүгийнхээ өмнөөс баптисм хүртсэн бөгөөд сайн мэдээний бүрэн байдал номлогдож байгаа энэ үед бид үүнд итгэж, хүлээн авч, нас барсан бүх найз нөхдийнхөө өмнөөс баптисм хүртэж, мэдлэг хүргэхийн хэрээр эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийг аврах боломжтой байгаа нь ямар гайхамшигтай зүйл вэ.

Би та нараас өвөг эцэг, эмэг эх хүртэлх бидэнтэй холбоотой бүх нас барсан хүмүүсийн нэрсийг ямар нэгэн аргаар олж бичээд, над руу явуулахыг хүсэж байна. Би найз нөхдөө аврахын тулд чадах бүхнээ хийх зорилготой байгаа. Хэрэв та нараас зарим нь ирж, энэхүү ганц хүн хийхэд дэндүү их ажлыг хийхэд тусалбал би маш их баярлана. … Та нар үүнийг хачирхалтай сургаал гэж гайхаж байгаа байх, гэхдээ үүнийг үнэн гэдгийг та нар мэдэх болно.”

Эх сурвалж

  1. Phebe Woodruff letter to Wilford Woodruff, Oct. 6, 1840, Church History Library, Salt Lake City; үг үсэг, цэг тэмдгийг жишиг дүрэмд нийцүүлсэн.

  2. Wilford Woodruff, “Remarks,” Deseret News, May 27, 1857, 91; цэг тэмдгийг шинэчилсэн.

  3. Vilate Kimball letter to Heber C. Kimball, Oct. 11, 1840, Church History Library, Salt Lake City; үг үсэг, цэг тэмдгийг жишиг шаардлагад нийцүүлсэн.

  4. Phebe Chase letter, undated, Church History Library, Salt Lake City; үг үсэг, цэг тэмдгийг жишиг шаардлагад нийцүүлсэн. Гэгээнтнүүдийг анх нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэж эхэлж байх үед хүмүүс зарим тохиолдолд хоёр хүйсийн аль алиных нь өмнөөс баптисм хүртэж байв. Хожим нь эрэгтэй хүн эрэгтэй хүнийг төлөөлж, эмэгтэй хүн эмэгтэй хүнийг төлөөлж баптисм хүртэх ёстой гэж илчлэгджээ.

  5. Sally Randall letter, Apr. 21,1844, Church History Library, Salt Lake City; үг үсэг, цэг тэмдгийг шинэчилсэн.