Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: Охайод цугларсан нь


“Сэргээлтийн дуу хоолой: Охайод цугларсан нь,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Охайод цугларсан нь,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Охайод цугларсан нь

1830-аад оны Көртланд

Көртланд тосгон, Ал Раундс

Фиби Картэр

Picture of Phoebe Carter Woodruff, wife of Wilford Woodruff, circa 1840.

1830 онд Охайод цугларсан олон гэгээнтний дунд Фиби Картэр байв. Тэр хорин хэдтэй байхдаа Нэгдсэн улсын зүүн хойд хэсэгт Сүмд нэгдсэн бөгөөд харин эцэг эх нь нэгдээгүй юм. Тэр гэгээнтнүүдтэй нэгдэхээр Охайо руу нүүх шийдвэрийнхээ талаар хожим нь ийнхүү бичсэн байдаг.

“Найзууд маань мөн би ч гэсэн гаргасан шийдвэртээ гайхаж байсан ч дотроос минь ямар нэгэн зүйл чангааж байв. Намайг гэрээ орхин явах гэж байгаад уйлан гашуудаж буй ээжийгээ би тэвчин харж чадахгүй байсан бөгөөд сүнс надтай хамт байгаагүй сэн бол эцэст нь би бодлоо өөрчлөх нь гарцаагүй байлаа. Ээж минь намайг өршөөлгүй хахир хатуу ертөнц рүү ганцаараа явахын оронд оршуулагдахыг минь харсан бол дээр байх сан гэж надад хэллээ.

‘[Фиби], чи Мормоны шашин худал гэдгийг мэдвэл над руу эргэж ирэх үү?’ гэж ээжийг асуухад би

‘Тийм ээ, ээж ээ, тэгэлгүй яахав’ хэмээн хариулж билээ. … Миний хариулт түүнийг зовлонг нимгэлсэн ч энэ нь бид бүгдийг уйтгар гунигт автуулав. Явах цаг болоход би гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэн баяртай гэж хэлж зүрхэлсэнгүй, хүн бүрд баяртай хэмээн зурвас бичиж ширээн дээрээ үлдээгээд, шатаар уруудан гүйж, сүйх тэргэнд харайн сууж билээ. Ийнхүү би хүүхэд ахуй үеэсээ хайртай байсан гэр орноо орхиж, амьдралаа Бурханы гэгээнтнүүдтэй холбосон юм.”

Эдгээр сүүлийнхээ захидлын нэгэнд Фиби ингэж бичсэн байв.

“Хайрт эцэг эх минь—Би төрсөн гэрээ хэсэг хугацаанд орхин явах гэж байна. Хэр удаан гэдгээ ч мэдэхгүй байна, гэвч төрсөн цагаасаа хойш өдийг хүртэл хүлээн авсан сайн сайхан бүхэнд талархахгүй байхын аргагүй юм. Харин Бурхан энэ бүхнийг одоо өөрчлөхийг хүсэж байгаа бололтой. Энэ бүхнийг Бурханы мутарт даатган үлдээж, хэрэв бид Бурханаа маш ихээр хайрлавал бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажиллана гэдэгт итгэн, өдийг хүртэл ийм тухтай, удаан хамт амьдрахыг зөвшөөрсөнд талархацгаая. Бүгдээрээ өөрийн бүх бүтээлийн чин сэтгэлийн залбирлыг сонсон, бидэнд хамгийн сайныг өгөх нэг л Бурханд залбирч чадна гэдгээ ойлгоё. …

Ээж ээ, би баруун тийш явж байгаагаа Бурханы таалал гэж бодож байгаа бөгөөд эртнээс ингэж бодох болсон. Одоо арга зам нь гарч ирсэн … ; энэ бүхнийг Их Эзэний сүнс хийсэн бөгөөд энэ нь бүх зүйлд хангалттай гэдэгт би итгэж байна. Хүүхдийнхээ төлөө санаагаа бүү чилээгээрэй. Их Эзэн намайг тайтгаруулах болно. Их Эзэн намайг анхаарч халамжлан, хамгийн сайныг өгөх болно гэдэгт би итгэж байна. … Миний Эзэн дуудаж, миний үүргийг тодорхой болгосон тул би явлаа.”

Эх сурвалж

  1. Эдвард В.Туллиж, The Women of Mormondom (1877), 412.

  2. Фиби Картэрын эцэг эхдээ бичсэн захидал, огноо тодорхойгүй, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк Сити; цэг таслалыг өөрчилсөн. Фиби 1834 онд Сүмд нэгдэж, 1835 оны үед Охайо руу нүүж очсон бөгөөд 1837 онд Вилфорд Вүдраффтай гэрлэжээ.