Doctrine and Covenants 2025
4-р сарын 7–13: “Миний сайн мэдээг тунхаглахаар дуу хоолойгоо … өргө”: Сургаал ба Гэрээ 30–36


“4-р сарын 7–13: ‘Миний сайн мэдээг тунхаглахаар дуу хоолойгоо … өргө’: Сургаал ба Гэрээ 30–36,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 30–36,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Анхны номлогчид

4-р сарын 7–13: “Миний сайн мэдээг тунхаглахаар дуу хоолойгоо … өргө”

Сургаал ба Гэрээ 30–36

Парлей П.Пратт сайн мэдээг номлохоор аглаг буйдад дуудагдах үедээ (Сургаал ба Гэрээ 32:2) Сүмийн гишүүн болоод нэг сар болсон байв. Томас Б.Маршид “номлолын чинь цаг ирлээ” (Сургаал ба Гэрээ 31:3) хэмээн хэлэх үед тэрээр Сүмийн гишүүн болоод сар ч болоогүй байв. Орсон Пратт, Эдвард Партриж болон бусад олон хүний хувьд ч мөн адил номлолын дуудлага нь ирэх үед тэд дөнгөж баптисм хүртээд байлаа. Бид ч гэсэн өнөөдөр энэ загвараас ямар нэг сургамж авч магадгүй. Тухайлбал: Хэрэв та баптисмаар дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахуйц хангалттай ихийг мэдэж байгаа л бол үүнийгээ бусадтай хуваалцах хангалттай ихийг мэдэж байна гэсэн үг юм. Мэдээж бид үргэлж сайн мэдээний мэдлэгээ сайжруулахыг хүсдэг ч Бурхан “эрдэмд боловсроогүй тэднийг” (Сургаал ба Гэрээ 35:13) Өөрийн сайн мэдээг номлуулахаар дуудахдаа хэзээ ч эргэлзэж байгаагүй. Үнэндээ Тэр бид бүхнийг “миний сайн мэдээг тунхаглахын тулд чи амаа нээ” (Сургаал ба Гэрээ 30:5) хэмээн урьдаг. Бид үүнийг өөрсдийн мэргэн ухаанаар болон туршлагаар бус, харин “Сүнсний хүчээр” (Сургаал ба Гэрээ 35:13) хийдэг.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Сургаал ба Гэрээ 30–36

семинарын шигтгээ зураг
Намайг Есүс Христийн гэрч байхаар дуудсан.

Номлогч байх албан ёсны дуудлагаасаа үл хамааран та “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн” (Мозая 18:9) Есүс Христийн гэрч байж чадна. Та Сургаал ба Гэрээ 30–36-г судалж байхдаа, сайн мэдээг хуваалцах боломжийнхоо талаар мэдэж авсан зүйлээ тэмдэглээрэй. Та Их Эзэний танаас хүссэн зүйлсийн жагсаалтыг мөн таныг сайн мэдээг хуваалцахад Их Эзэний өгсөн амлалтуудын жагсаалтыг гаргаж болно (жишээлбэл: Сургаал ба Гэрээ 30:8; 31:3–5; 32:1, 5; 35:13–1524). Мөн сайн мэдээг хуваалцахад тань туслах зарчмуудыг олж мэд. Таныг “агуу баяр хөөрийн баярт мэдээг тунхаглахад” юу өдөөж өгдөг вэ? (Сургаал ба Гэрээ 31:3).

Ахлагч Гари Э.Стивэнсон сайн мэдээг тунхаглах нь “бид бүгдийн багаасаа заалгасан хайрла, хуваалц, урь хэмээх энгийн, ойлгомжтой зарчмуудын тусламжтайгаар гүйцэлдэх боломжтой” хэмээн заасан (“Хайрла, хуваалц, урь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 85). Түүний захиасыг судлахдаа өөрийн танил, гэр бүл, найз нөхдийнхөө талаар бод. “Есүс Христийн сайн мэдээний талаар дуртай зүйлсээ” тэдэнтэй хэрхэн хуваалцах талаар танд ямар санаа төрсөн бэ? Тэднийг “ирээд, харахад,” “ирээд, үйлчлэхэд” мөн “ирээд, нэгдэхэд” ямар ямар арга замаар урьж болох вэ? “Хаа дуудсан ч би явах болно” (Дуулал, д. 139) эсвэл үүнтэй хамааралтай дууг сонсох юм уу дуулахдаа “Их Эзэн Өөрийн сайн мэдээг хуваалцахын тулд надаас юу хэлээсэй, ямар байгаасай гэж хүсдэг вэ?” гэж өөрөөсөө асууж болно.

Мөн Маркос А.Айдукайтисын “Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун” захиасыг 2022 оны 5-р сарын Лиахонагийн х. 40–43-аас үзнэ үү.

4:30

Inviting All to Come unto Christ: Sharing the Gospel

Хэсэг эмэгтэйд зааж буй номлогч эгч нар

Сургаал ба Гэрээ 31:1–2, 5–6, 9, 13

Их Эзэн надад гэр бүлтэйгээ харилцахад тусалдаг.

1830-аад оны гэр бүлүүдэд өнөөгийн бидэнд тулгарч байгаа шиг олон асуудал тулгардаг байсан. Их Эзэн Томас Б.Маршид гэр бүлийнх нь талаар ямар удирдамж, амлалтуудыг Сургаал ба Гэрээ 31 дээр өгсөн бэ? (ялангуяа 1–2, 5–6, 9, 13-р шүлгүүдийг үзнэ үү). Түүний үгс гэр бүлийн тань харилцаанд хэрхэн тус болж чадах вэ?

Томас Б.Маршийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Гэгээнтнүүд номын 1:79–80, 119–120-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 32–33; 35

Их Эзэн надаар хийлгэхийг хүсэж байгаа ажилдаа намайг бэлддэг.

Сургаал ба Гэрээ 32–3335-д дурдагдсан хүмүүсийн амьдралын талаар ярилцах нь Их Эзэн таныг Өөрийн ажилд хэрхэн бэлтгэж байгааг таньж мэдэхэд туслах болно. Жишээлбэл: Сэргээлтийн дуу хоолой: Эхэн үеийн хөрвөгчид хэсгээс Парлей П.Пратт, Сидней Ригдон хоёрын харилцааны талаар уншиж болно. Энэхүү харилцаа нь Бурханы хүүхдүүдийг хэрхэн адисалсан бэ? (Сургаал ба Гэрээ 35-ыг үзнэ үү).

Өөр нэгэн жишээ дурдъя. Эзра Тайер баптисм хүртэхийнхээ өмнөхөн нэгэн үзэгдэл үзсэн бөгөөд уг үзэгдэлд “Нэгэн эр ирэн, боодол цаас худалдаж авч, надад бүрээтэй хамт гардуулж өгөөд, үлээ гэлээ. Би түүнд амьдралдаа бүрээ үлээж үзээгүй гэв. Харин тэр надад чи чадна, үлээгээд үз гэлээ. … Түүнээс миний сонсож байсан хамгийн сайхан эгшиглэнт дуу гарч байв” гэдэг” (“Revelation, October 1830–B, Revelation Book 1,” historical introduction, josephsmithpapers.orgjosephsmithpapers.org). Сүүлд Иосеф Смит Эзра Тэйер, Нортроп хоёрт зориулсан илчлэлт хүлээн авсан нь одоо Сургаал ба Гэрээ 33-т цэдэглэгдсэн байдаг ба Эзра уг илчлэлтийг үзэгдлээр харах үед хуйлмал цаас байсан хэмээн тайлбарласан байдаг. Сургаал ба Гэрээ 33:1–13 дээр Их Эзэн Эзрагаар хийлгэхийг хүсэж байсан ажилдаа түүнийг хэрхэн бэлтгэсэн бэ?

Эхэн үеийн эдгээр Сүмийн гишүүний амьдралд Их Эзэний мутар оролцсон ямар нотолгоог бид харж болох вэ? Их Эзэн Христэд ирэхэд тань туслах хэнийг таны амьдралд илгээсэн бэ? Итгэлтэй байдал, хайр, урилгаар тань дамжуулан бусдыг адислахад Их Эзэн таныг хэрхэн бэлтгэж байна вэ?

Сургаал ба Гэрээ 33:12–18

Хэрэв би өөрийн амьдралыг Аврагчийн сайн мэдээн дээр барьж босговол унахгүй.

Сургаал ба Гэрээ 33 нь Сүмийн шинэ гишүүд болох Нортроп Свийт, Эзра Тайер хоёрт хандсан байв. Нортроп энэ илчлэлт өгөгдсөний дараа удалгүй Сүмийг орхин явжээ. Эзра хэсэг хугацаанд итгэлтэй үйлчилсэн боловч сүүлдээ бас харагдахаа болив. Энэ хэсгээс тэдний тухай унших нь танд сайн мэдээний “хадан дээр” (13-р шүлэг) хэр бат бөх босгогдсоноо бодоход түлхэц болох юм. Эдгээр шүлэг дээрх ямар үнэнүүд Аврагчид итгэлтэй хэвээр үлдэхэд тань тусалж чадах вэ?

Мөн Хиламан 5:12-ыг үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 30:1–2

Би дэлхийн зүйлсээс илүү Бурханы зүйлсэд анхаарлаа хандуулах ёстой.

  • Хүүхдүүдээс гэр бүлийн гишүүдийн нэрийг бичиж байхдаа дуртай дууныхаа үгийг унших гэх мэт хоёр үүрэг даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэхийг оролдоод үзэх нь зугаатай байх болно. Хоёр зүйлийг нэгэн зэрэг хийх нь яагаад хэцүү байдаг вэ? Дараа нь Сургаал ба Гэрээ 30:1–2-ыг хамтдаа уншиж болно. Есүс Христ болон Түүний сайн мэдээг дурсан санахад бидэнд саад болдог “дэлхийн зүйлүүд”-ийн зарим нь юу вэ? Бид хэрхэн Түүнд анхаарлаа төвлөрүүлж болох вэ?

Сургаал ба Гэрээ 33:2–3, 6–10

Би Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж чадна.

  • Хүүхдүүдэд Сургаал ба Гэрээ 33:8–10-ыг ойлгоход нь туслахын тулд та хэсэг хүүхдийг амаа хаасан байдалд нэг үг хэллэг хэлэхийг оролдох үед та өөрөө таах юм уу юу хэлж байгааг нь таахад бусад хүүхдийг урьж болно. 8–10-р шүлгийг уншаад, “амаа нээгтүн” гэдэг хэллэг давтагдах бүрд тэднээс амаа нээхийг хүс. Тэнгэрлэг Эцэг яагаад биднээс амаа нээж, бусадтай сайн мэдээг хуваалцаасай гэж хүсдэг вэ? Аврагчийн талаар эсвэл Түүний сайн мэдээний тухай бид гэр бүл, найз нөхдөдөө юу хэлж болох вэ? Та нар мөн “Бид Түүний үнэнийг дэлхийд авчирна” (Хүүхдийн дууны ном, 92–93) хэмээх сайн мэдээг хуваалцах тухай дууг дуулж болно.

  • Сургаал ба Гэрээ 30–34 дээрх зарчим, амлалтуудтай холбоотой туршлагаа хуваалцахыг бодож үз. Та Аврагчид үйлчилснээр Түүний болон Түүний ажлын талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Сэтгүүл үзэж буй хэсэг хүүхэд

Сайн мэдээг хуваалцах өөр олон арга зам байдаг.

Амлагдсан адислалуудын талаар гэрчил. Та хүүхдүүдийг сайн мэдээний зарчмын дагуу амьдрахад урихдаа уг зарчмын дагуу амьдардаг хүмүүст өгсөн Бурханы амлалтуудыг хуваалцах боломжтой. Жишээ нь: Амаа нээж, сайн мэдээг хуваалцдаг хүмүүст Түүний өгдөг адислалуудын талаарх гэрчлэлээ та хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 33:12–13

Би Есүс Христийн сайн мэдээн дээр амьдралаа босгож чадна.

  • Гэрийнхээ юм уу Сүмийн суурийг харуулахын тулд хүүхдүүдээ гадагш авч гараад, дүрслэн хэлэхийг тэднээс хүс. Яагаад барилгад чанартай, бат бөх суурь хэрэгтэй байдаг вэ? Сургаал ба Гэрээ 33:12–13-ыг тэдэнтэй хамт уншаад, Их Эзэн яагаад биднийг Өөрийнх нь сайн мэдээн дээр амьдралаа барьж босгоосой хэмээн хүсдэг талаарх мэдрэмжээ нэг нэгэнтэйгээ хуваалц. Яагаад “хад” сайн мэдээг дүрслэхэд тохирох үг вэ? Бид хэрхэн сайн мэдээний хадан дээр амьдралаа босгож болох вэ? (мөн Матай 7:24–29-ийг үзнэ үү).

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Анхны номлогчид цасан дунд аялж байгаа нь

Аглаг буйд руу яв, Робэрт T.Баррэтт

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас