Doctrine and Covenants 2025
4-р сарын 21–27: “Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”: Сургаал ба Гэрээ 37–40


“4-р сарын 21–27: ‘Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой’: Сургаал ба Гэрээ 37–40,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 37–40,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Гэгээнтнүүд нүүхээр бэлтгэж байгаа нь

Гэгээнтнүүд Көртланд руу нүүсэн нь зургийн хэсгээс, Сэм Лоолор

4-р сарын 21–27: “Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”

Сургаал ба Гэрээ 37–40

Эхэн үеийн гэгээнтнүүдийн хувьд Сүм бусдын ням гарагт сургаал номлож байгааг олж сонсохоос хавьгүй чухал газар болсон байв. Илчлэлтүүдэд учир шалтгаан, хаант улс, Сион мөн ихэнх тохиолдолд үйл хэрэг гэх мэт үгсийг ашигласан байдаг. Тэдгээр нь хүмүүсийг сэргээгдсэн Сүмд татах зүйлсийн нэг хэсэг байж болох юм. Тэд уг сургаалыг хайрладаг байсны хэрээр олон хүн өөрсдийнх нь амьдралыг онцгойлон адислах ямар нэг зүйлийг хүсдэг байлаа. Гэсэн хэдий ч Их Эзэний 1830 онд Охайод цугларах зарлигийг дагахад амархан байсангүй. Олон хүний хувьд энэ нь тав тухтай орон гэрээ огт мэдэхгүй зах хязгаарын төлөө орхиж байна гэсэн үг байсан (“Сэргээлтийн дуу хоолой: Охайод цугларсан нь” хэсгийг үзнэ үү). Эдгээр гэгээнтэн зөвхөн итгэлийнхээ нүдээр юу харж байсныг одоо бид тодоос тод харж чадна. Их Эзэн Охайод тэдэнд зориулан агуу адислалуудыг бэлдсэн байв.

Одоо Охайод цугларах шаардлагагүй болсон ч өнөөдөр гэгээнтнүүд “Сионыг урагш авчрах” (Сургаал ба Гэрээ 39:13) нэг ижил зорилгын төлөө нэгдсээр байна. Биднийг эртний гэгээнтнүүдийн адилаар Их Эзэний “Чи хэзээ ч мэдээгүй тийм агуу адислалыг хүлээж авах болно …” (Сургаал ба Гэрээ 39:10) хэмээх амлалтад итгэж, “дэлхийд санаа тавьсан” (Сургаал ба Гэрээ 40:2) байдлаа орхиход урьдаг.

Түүнчлэн Гэгээнтнүүд номын 1:109–111-ийг үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Сургаал ба Гэрээ 37–38

Бурхан биднийг адислахаар цуглуулдаг.

Нью-Йоркийн Фейетте дэх Сүмийн гишүүд 1831 оны өвөл Охайо руу (400 гаруй километр зайтай) нүүхийн тулд хүнд хэцүү золиос гаргах ёстой болсон. Та Сургаал ба Гэрээ 37:3–4 дээрх Их Эзэний зарлигийн талаар уншихдаа, Их Эзэний танаас гаргахыг хүсэж байсан золиослолын талаар эргэцүүлэн бод. Дараа нь Сургаал ба Гэрээ 38:1–33-аас судалж байхдаа, Аврагчийн зөвлөгөөг дагах итгэлийг танд өгдөг Түүний тухай үнэнийг олж мэд. Та 11–33-р шүлгээс Есүс Христийн дагалдагчдын хувьд цугларалтын адислалуудын талаар юу сурч мэдсэн бэ?

Сургаал ба Гэрээ 38:22

“Дуу хоолойг минь сонсож мөн намайг дагагтун.”

Та хэрхэн Есүс Христийг өөрийнхөө “хууль тогтоогч” болгож чадах вэ? Түүний хуулиудыг дагах нь хэрхэн та нарыг “чөлөөт хүмүүс” болгодог вэ?

Мөн 2 Нифай 2:26–27-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 38:30

Хэрэв би бэлтгэгдэх аваас, надад айх шаардлага гарахгүй.

Та Сургаал ба Гэрээ 38:30 дээр Их Эзэний илчилсэн “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” хэмээх зарчмыг хэзээ мэдэрч байсан бэ? Та 38-р хэсгийг судлах явцдаа Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийг ирээдүйг зоригтойгоор угтаж болохын тулд хэрхэн бэлтгэснийг анзаар. Айхгүй байхын тулд Тэрээр таныг сорилт бэрхшээлд хэрхэн бэлтгээсэй гэж хүсдэг вэ?

Түүнчлэн Дэвид А.Бэднарын “Үүгээр бид тэднийг нотлох болно” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганаас үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 38:24–27

семинарын шигтгээ зураг
Бурхан биднийг “нэг бай” гэж хүсдэг.

Охайод цугларсан гэгээнтнүүд янз бүрийн нөхцөл байдлаас ирсэн. Тойргийн тань хүмүүсийн хувьд ч мөн адил. Гэсэн хэдий ч Их Эзэн Өөрийн хүмүүст “нэг байгтун” (27-р шүлэг) хэмээн зарлиглажээ. Бид хэрхэн ийм эв нэгдэлтэй байж чадах вэ? Сургаал ба Гэрээ 38:24–27-г уншихад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Бурханы хүмүүс байхын тулд бид яагаад нэгдмэл байх ёстой вэ?

Эдгээр шүлгийг уншсанаар танд гэр бүлийн гишүүд, тойргийн гишүүд, чуулга эсвэл ангийн гишүүдтэй харилцах харилцааныхаа талаар бодох урам зоригийг өгнө. Христ дотор нэгдмэл байхад юу танд саад болж болох вэ? “Нэг байхад” Аврагч танд хэрхэн тусалж чадах вэ? Та мөн 2021 оны 11-р сарын Лиахонагийн 83–85-р хуудсан дээрх ахлагч Дэйл Г.Рэнландын “Христийн амар амгалан дайсагналыг хөнөөдөг” захиаснаас санаа олж авч болно.

4:1

A Friend to All

3:14

Love in Our Hearts

Та дараах бүлгүүдэд илүү нэгдмэл байхад нь хэрхэн тусалж болох вэ? Жишээлбэл: Чуулга, анги, гэр бүлийнхээ гишүүдэд эелдэг захидал илгээх эсвэл зурвас илгээх талаар бодож үз. Танд хэнтэй холбоо барих санаа төрж байна вэ?

Ефес 2:14, 18–22 мөн 2 Нифай 26:24–28 дээрх Аврагчийн үлгэр жишээ танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Мөн Квинтин Л.Күкийн “Зүрх сэтгэлээ зөв шударга байдал, эв нэгдэлд нэгтгэх нь” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 16–20-оос; Дуулал номын 155-р дуу “Бие биеэ хайрлаач” дууг үзнэ үү.

Африкийн залуу эрэгтэйчүүд

Сургаал ба Гэрээ 38:3939–40

Тэнгэрлэг Эцэг үүрд мөнхийн баялгуудыг надад өгөхийг хүсдэг.

Таны бодлоор “дэлхийн баялгууд,” “мөнхийн баялгууд” хоёрын ялгаа юу вэ? (Сургаал ба Гэрээ 38:39). Ямар туршлага танд мөнхийн баялгуудын үнэ цэнийг заасан бэ?

39–40-р хэсгээс (хэсгийн гарчиг дахь түүхэн үйл явдлыг оролцуулан) Жеймс Ковиллын талаар уншихдаа үүнийг санаарай. Түүний туршлага хэрхэн танд хамаатай байж болох талаар бод. Жишээ нь: Таны “зүрх сэтгэл [Бурханы] өмнө зөвт байсан” (Сургаал ба Гэрээ 40:1) үеийг бодож үзээрэй. Та итгэлтэй байснаар хэрхэн адислагдаж байсан бэ? Мөн та “дэлхийд санаа тавьж” байсан зүйлээ бодож үзнэ үү. Тэдгээр нь таныг Бурханы үгийг “баяртайгаар” хүлээн авахад хэрхэн саад болдог вэ? (Сургаал ба Гэрээ 39:9; 40:2). Таныг Бурханд илүү дуулгавартай байхад урамшуулах юуг та эдгээр хэсгээс олсон бэ?

Мөн Матай 13:3–23-ыг үзнэ үү.

Судруудыг амьдралдаа хэрэгжүүлэх. “Олж мэдсэн үнэнүүдийнхээ хамаарлыг олж харахад нь суралцагчдад туслах нэг арга бол ‘Энэ нь танд одоо тулгараад байгаа зүйлд хэрхэн тусалж чадах вэ?’ ‘Үүнийг мэдэх нь танд яагаад чухал вэ?’ ‘Энэ мэдлэг таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?’ гэх мэтчилэн асуух явдал юм.” (Аврагчийн арга барилаар заах нь, 23). Энэ үйл ажиллагаан дээрх Сургаал ба Гэрээ 39–40-р хэсгийн тухай асуултууд эдгээр илчлэлтийг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд туслах асуултуудын өөр жишээ юм.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 02

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 3738:31–33

Бурхан биднийг адислахаар цуглуулдаг.

  • Энэ тоймын төгсгөлд байгаа газрын зураг болон үйл ажиллагааны хуудас танд төдийгүй танай хүүхдүүдэд Сургаал ба Гэрээ 37:3 дээрх Бурханы зарлигласан зүйлийг ойлгоход тус болж болох юм. Эдгээр илчлэлтэд дурдсан газруудыг олоход тэдэнд тусалж болно. Та мөн Бурхан яагаад Өөрийн хүмүүсийг хамтад нь цуглуулахыг хүсдэгийг дүрслэн харуулсан үг хэллэгийг Сургаал ба Гэрээ 38:31–33-аас олоход тэдэнд тусалж болно.

Сургаал ба Гэрээ 38:24–27

Бурхан биднийг “нэг бай” гэж хүсдэг.

  • Сургаал ба Гэрээ 38: 24–25-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, ах дүүсээ өөр шигээ хүндлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилц (мөн Матай 7:12-ыг үзнэ үү). Тэдэнд “ах дүүсээ” гэдгийг нэг нэгнийхээ нэрээр сольж байгаад уг судрыг дахин уншихад тусал.

  • “Нэг байх” (Сургаал ба Гэрээ 38:27) гэдэг нь ямар утгатай болохыг хүүхдүүддээ заахын тулд 1 гэсэн тоог томоор зураад, анги эсвэл гэр бүлийнхээ хүн бүрийн нэр, зураг эсвэл зурсан зургаар чимэглэхэд тэдэнд тусалж болно. Илүү нэгдмэл байхын тулд хийж болох зүйлсээ 1-ийн тооны хажууд бичиж болно.

  • Аливаа зүйлсийг хэрхэн нийлүүлж эсвэл нэгтгэн нэг болгож болдгийг харуулсан үзүүлэнт хичээл заа. Жишээ нь: Хөнжил хийхэд ашигладаг даавууны өөдөснүүд, талхны орцонд ордог зүйлс гэх мэт. Бурханы хүмүүсийн хувьд нэг болох талаар эдгээр жишээ бидэнд юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 38:30

Хэрэв би бэлтгэгдэх аваас, надад айх шаардлага гарахгүй.

  • Сургаал ба Гэрээ 38:30-ийг хамт уншихдаа та болон хүүхдүүд тань бэлтгэл шаардсан саяхны туршлагаа ярьж болно. Дараа нь Тэнгэрлэг Эцэгийн биднийг бэлдээсэй гэж хүсдэг зүйлсийн талаар хүүхдүүдээсээ асууж болно. Бэлтгэлтэй байснаар айхгүй байхад тусалсан туршлагаасаа хүүхдүүдтэйгээ хуваалц.

3:24

Men's Hearts Shall Fail Them

Сургаал ба Гэрээ 39:6, 23

Би гишүүнээр батлуулахдаа Ариун Сүнсний бэлэг хүлээн авна.

  • Гишүүнээр батлуулж буй хэн нэгний зургийг үзүүлэх талаар бодож үз. Зурагт юу болж байгааг дүрслэхийг хүүхдүүдээсээ хүс. Та мөн Сургаал ба Гэрээ 39:6, 23 (эсвэл “Ариун Сүнс” гэх Хүүхдийн дууны номын 56-р дуутай адил дуун) дээр Ариун Сүнс хэмээх үгсийг сонсох бүрдээ уг зураг руу заахыг тэднээс хүсэж болно. Ариун Сүнсний бэлэг таныг хэрхэн адисалж байсан талаар нэг нэгэнтэйгээ хуваалц.

Гишүүнээр батлуулж буй охин

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.