“3-р сарын 24–30: ‘Бүх зүйл эмх цэгцэд хийгддэг байх ёстой,’ Сургаал ба Гэрээ 27–28,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 27–28,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
3-р сарын 24–30: “Бүх зүйлс эмх цэгцэд хийгддэг байх ёстой”
Сургаал ба Гэрээ 27–28
Сэргээлт үргэлжлэн илчлэгдсээр байх үед илчлэлт нь гэгээнтнүүдийн хувьд харьцангуй шинэ ойлголт хэвээр байлаа. Эхэн үеийн Сүмийн гишүүд бошиглогч Иосеф Смитийг Сүмийн төлөө илчлэлт хүлээн авсан гэдгийг мэдэж байсан. Харин бусад хүн илчлэлт авч чадах байсан болов уу? Ийм асуултууд алтан ялтаснуудын Найман гэрчийн нэг, Хайрам Пейжийг Сүмд зориулан илчлэлт авсан гэх үеэр ноцтой асуудал болж хувирав. Эдгээр илчлэлт Бурханаас ирсэн гэдэгт олон итгэлтэй гэгээнтэн итгэсэн байв. Их Эзэн Өөрийнхөө Сүмд “бүх зүйлс эмх цэгцэд хийгддэг байх ёстой” (Сургаал ба Гэрээ 28:13) хэмээх сургаалаар хариулт өгчээ. Энэ нь зөвхөн нэг хүнийг Сүмийн төлөө “зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахаар томил[сон]” гэсэн утгатай юм (Сургаал ба Гэрээ 28:2). Хэдий тийм ч бусад нь Их Эзэний ажил дахь өөр өөрсдийн хэсэгт тохирсон хувийн илчлэлт авч болно. Үнэндээ Их Эзэний Оливер Каудерид хандан “Юу хийх чинь чамд өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 28:15) хэмээн хэлсэн нь бидэнд ч бас хамаатай.
Гэр орон болон сүмд суралцах санаа
Би Есүс Христийг дурсан санаж ариун ёслолоос хүртдэг.
Салли Найт, Эмма Смит хоёр 1830 оны 6-р сард баптисм хүртсэн боловч ёс бус танхайрагчдаас болоод тэднийг гишүүнээр баталж чадахгүйд хүрээд байв. Хоёр сарын дараа Саллиг нөхөр Ньюелийнхээ хамтаар Эмма, Иосеф хоёр дээр ирэхэд, одоо тэднийг гишүүнээр баталж хамтдаа ариун ёслолоос хүртье гэсэн шийдэлд хүрсэн байна. Иосефыг ариун ёслолын дарс авахаар явах үед тэнгэр элч түүн дээр ирэв.
Сургаал ба Гэрээ 27:1–4-ийг уншаад, уг тэнгэр элч түүнд ариун ёслолын тухай юу заасныг олж мэд. Аврагч таныг ариун ёслолд хэрхэн хандаасай гэж хүсдэг талаар эдгээр шүлэг юу хэлж байна вэ? “[Түүний] алдар суунд бүхнээ зориулан” хүртэх гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Лук 22:19–20; 3 Нифай 18:1–11-ийг уншихдаа үүнийг тунгаан бодож, ариун ёслолын талаарх бусад ойлголтыг олж мэд.
The Last Supper
Jesus Christ Blesses Bread in Remembrance of Him | 3 Nephi 18:1-7
Jesus Christ Blesses Wine in Remembrance of Him | 3 Nephi 18:8-11
Ариун ёслолыг шүтэн бишрэх туршлага болгох талаар олж мэдэхийн тулд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Тэнгэрээс бууж ирсэн амьд талх” хэмээх захиасыг судална уу (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–27). Ахлагч Кристоффэрсон ариун ёслолоор дамжуулан Аврагчтай илүү холбоотой гэдгээ мэдрэхэд туслах юуг заасан бэ? Аврагчийн Цагаатгалын бэлгэдлүүдийг хүртэхэд илүү сайн бэлдэж, тэдгээрт илүү бишрэл хүндэтгэлтэй, зорилготой хандахын тулд та юу хийж болохоо тунгаан бод.
Ариун ёслолын дууг дуулж, сонсож эсвэл уншаад, энэхүү ариун нандин ёслолд оролцох мэдрэмжээ тэмдэглэж авч болно.
Дуу хөгжим ашигла. Ариун нандин дуу хөгжим сайн мэдээний үнэнүүдийг гэрчлэхэд Сүнсийг урьдаг. Энэ нь мартагдашгүй арга замаар эдгээр үнэнийг мэдэрч, ойлгоход танд тусална. Түүнчлэн дуу хөгжим нь суралцах үйл явцыг илүү сонирхолтой болгоход тусалдаг.
Мөн Сургаал ба Гэрээ 20:77, 79; 59:9–13-ыг болон Дэвид А.Бэднарын “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлийн х. 45–48-аас үзнэ үү.
Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал
Их Эзэн Өөрийнх нь ажлыг удирдах санваарын түлхүүрүүдийг үйлчлэгчдэдээ өгдөг.
Та эдгээр шүлэгт дурдсан бошиглогчдын тухай юу мэдэх вэ? Та тэдний талаарх мэдээллийг Судруудын удирдамжаас хайж болно. Эдгээр бошиглогчийн атгадаг түлхүүрүүдээр дамжин ямар адислалууд танд нээгдсэн бэ?
Бурханы хуяг дуулга хилэнцийн эсрэг зогсоход надад тусалдаг.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Өөрсдийгөө сүнслэгээр зэвсэглэхийн тулд бидний хийж чадах цорын ганц агуу эсвэл гайхамшигтай зүйл гэж байдаггүй. Жинхэнэ сүнслэг хүч нь бүхий л хилэнцээс халхалж, хамгаалдаг сүнслэг бэхлэлтийн даавууг нэхэж бүтээсэн олон жижиг үйлдэлд оршдог” хэмээн хэлсэн (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8).
Та Сургаал ба Гэрээ 27:15–18 дээрх Бурханы хуяг дуулганы талаар мэдэж авахдаа үүнтэй адил хүснэгт хийж болно. Та өдөр бүр Бурханы хуяг дуулганы хэсэг бүрийг өмсөхийн тулд юу хийдэг вэ?
|
Хуяг дуулганы хэсэг |
Биеийн хамгаалагдсан хэсэг |
Биеийн энэ хэсэг юуг төлөөлж болох |
|---|---|---|
Хуяг дуулганы хэсэг Зөв шударгын буулга | Биеийн хамгаалагдсан хэсэг Зүрх сэтгэл | Биеийн энэ хэсэг юуг төлөөлж болох Миний дур, хүсэл |
Хуяг дуулганы хэсэг Авралын дуулга | Биеийн хамгаалагдсан хэсэг Тархи толгой эсвэл оюун санаа | Биеийн энэ хэсэг юуг төлөөлж болох |
Хуяг дуулганы хэсэг | Биеийн хамгаалагдсан хэсэг | Биеийн энэ хэсэг юуг төлөөлж болох |
Хуяг дуулганы хэсэг | Биеийн хамгаалагдсан хэсэг | Биеийн энэ хэсэг юуг төлөөлж болох |
Мөн Ефес 6:11–18-ыг болон Хорхэ Ф.Зэбаллосын “Дайсны довтолгоонд тэсвэртэй амьдралыг бүтээх нь” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагийн х. 50–52-оос үзнэ үү.
Есүс Христ амьд бошиглогчоороо дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг.
Ямар ч хүн Сүмийн төлөө зарлиг, илчлэлт хүлээн авч чаддаг байсан бол ямар байх байсан бол? Хайрам Пейжийг ийм илчлэлт авсан гэх үед Сүмийн олон гишүүн эргэлзэж байлаа. Сургаал ба Гэрээ 28 дээр Их Эзэн Өөрийн Сүм дэх илчлэлтийн дэг журмыг илчилжээ. Та Сүмийн ерөнхийлөгчийн онцгой үүргийн талаар энэ хэсгээс юу мэдэж авсан бэ? Бурхан таныг хэрхэн удирдаж болох талаар та юу сурч мэдсэн бэ?
Мөн Дэйл Г.Рэнландын “Хувийн илчлэлт авах цогц дүрэм” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагийн х. 16–19-өөс үзнэ үү.
Леменчүүдэд номлосон номлол яагаад чухал байсан бэ?
“Леменчүүд эцгүүдийнхээ тухай мэдлэгт ирж, мөн Их Эзэний амлалтуудыг мэдэж” авах (Сургаал ба Гэрээ 3:20) нь Мормоны Номын нэг зорилго юм. Энэ нь Их Эзэний Мормоны Номын олон бошиглогчид өгсөн амлалтад яг адил байв (жишээ болгож 1 Нифай 13:34–41; Инос 1:11–18; Хиламан 15:12–13-ыг үзнэ үү). Сүмийн эхэн үеийн гишүүд Америкийн индианчуудыг Мормоны Номын хүмүүсийн үр удам гэж үздэг байв. (Өнөөдөр Сүмийн албан ёсны байр суурийн дагуу, леменчүүд бол “Америкийн индианчуудын үндсэн угсаа болой” [Мормоны Номын оршил]).
Америкийн индианчуудын овгуудын ойролцоо явагдсан Оливер Каудеригийн номлолын тухай илүү дэлгэрэнгүй уншъя гэвэл “A Mission to the Lamanites”-ийг Revelations in Context-ийн х. 45–49-өөс үзнэ үү. Энэ номлол Их Эзэний тухай болон Түүний ажлын талаар танд юу зааж байна вэ?
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Ариун ёслол надад Есүс Христийг санахад тусалдаг.
-
Есүс дарс хэрэглэдэг байсан байхад бид яагаад ариун ёслолд ус ашигладаг юм бол гэж хүүхдүүд гайхаж магадгүй (Лук 22:19–20; 3 Нифай 18:1–11-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 27:1–2-ыг хамтдаа уншаад, ариун ёслолоос “[Бурханы] алдар суугийн төлөө бүхнээ зориулан” (2-р шүлэг) хүртэх гэдэг нь ямар утгатай талаар ярилцаж болно. Бид ариун ёслолоос хүртэх үедээ Есүс Христэд төвлөрөхийн тулд юу хийж чадах вэ?
-
Магадгүй Аврагчийн тухай дууны үг, судрын шүлэг, зураг зэрэг нь ариун ёслолоос хүртэхэд Түүнийг санахад хүүхдүүдэд тань тус болно. Тэдэнд эдгээр зураг, шүлэг, дууны үгээр товхимол хийх нь таалагдаж магад. Тэд өөрсдөө зураг зурж эсвэл Найз сэтгүүлээс зарим зургийг олж болно.
Сүүлчийн оройн зоог зургийн хэсгээс, Саймон Дюүи
Бурханы хуяг дуулга намайг хамгаалдаг.
-
Та хүүхдүүддээ энэ тоймд байгаатай адил эсвэл Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 гарын авлагын Ефес номын тойм дахь үйл ажиллагааны хуудас дээрхтэй адил зургийг үзүүлж болно. Та Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг уншихдаа, зураг дээрээс хуяг дуулганы хэсгүүдийг олоход тэдэнд тусал. Бурханы хуяг дуулга бидэнд “муу ёрын өдрийг тэсвэрлэхэд” (15-р шүлэг) хэрхэн тусалж чадах вэ?
Бошиглогч Сүмд зориулан илчлэлт хүлээн авдаг, харин би өөрийн амьдралд зориулсан илчлэлтийг хүлээн авч чадна.
-
Та олон хүүхэдтэй бол “удирдагчийг дага” гэдэг тоглоомыг тоглоход урь. Гэхдээ нэг зэрэг хоёр болон түүнээс дээш хүүхдийг удирдагч болохыг хүс. Нэгээс илүү удирдагч байх үед юу болдог вэ? Дараа нь та Хайрам Пейжийн талаар суралцаж болно (“14-р бүлэг: Иосеф Смит, Оливер Каудери хоёр”-ыг Сургаал ба Гэрээний түүхүүд номын х. 56–57-оос мөн Gospel Library дээрх холбогдох видеог эсвэл Сургаал ба Гэрээ 28-р хэсгийн гарчгийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг Сүмийн эхэн үеийн гишүүдийн төөрөгдлийг хэрхэн залруулсан бэ? Тэрээр Сүмийг өнөө үед хэрхэн удирддаг вэ? (Сургаал ба Гэрээ 28:2-ыг үзнэ үү). Одоогийн бошиглогчийг өнөө үед Их Эзэн Өөрийн Сүмийг удирдуулахаар дууддаг гэсэн гэрчлэлээ хуваалц.
1:21Chapter 14: The Prophet and Revelations for the Church: September 1830
-
Сүмд зориулсан илчлэлт үргэлж бошиглогчоор дамжуулан өгөгддөг бөгөөд Ариун Сүнс бид бүгдийг удирдан чиглүүлэх болно. Дараах судруудаас заримыг нь судалж, Ариун Сүнс биднийг чиглүүлдэг арга замуудыг жагсаан бичихэд хүүхдүүддээ тусал. Үүнд: Сургаал ба Гэрээ 28:1, 4, 15; Иохан 14:26; Моронай 8:26; 10:4–5. Ариун Сүнс таныг хэрхэн чиглүүлж байсан тухай нэг нэгэнтэйгээ хуваалц.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.