“Сэргээлтийн дуу хоолой: Эмма Хэйл Смит,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Эмма Хэйл Смит,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Сэргээлтийн дуу хоолой
Эмма Хэйл Смит
Сургаал ба Гэрээ 25 дээр цэдэглэгдсэн Эмма Смитэд хандсан Их Эзэний үгс Түүний Эммагийн талаар болон Өөрийнх нь ажилд оруулах хувь нэмрийнх нь талаар юу гэж боддогийг илчилдэг. Харин Эмма ямархуу хүн байсан бэ? Бид түүний хувийн зан чанар, харилцаа, давуу талуудын тухай юу мэддэг вэ? Энэ “сонгогдсон хатагтайг” (Сургаал ба Гэрээ 25:3) мэдэж авах нэг арга зам бол түүнийг сайн мэддэг байсан хүмүүсийн үгсийг унших явдал юм.
Түүний нөхөр Бага Иосеф Смит
“Тэр орой миний эхнэр, бүр миний залуу насны эхнэр; миний зүрх сэтгэлийн сонголт хайрт Эммагаа гараас нь хөтлөх үед үгээр дүрслэхийн аргагүй баяр хөөр, цээж дүүрэн баяр баясгаланг би мэдэрч билээ. Бидний туулах ёстой болсон олон үйл явдлыг бодох үед их зүйлс санаанд минь буудаг. Ядарч сульдан, хүнд хөдөлмөр эрхэлж, уй гашуу, зовлон шаналал, баяр баясгалан, тайвшрал бидний амьдралын турш тохиолдож, амьдралыг маань адисалсан юм. Ай! би сайн, муу мөч бүрийг санаж байна, ямар ч саад бэрхшээл тохиолдсон мохошгүй, цуцашгүй, гуйвшгүй, өөрчлөгдөшгүй, хайр татам Эмма миний дэргэд байсан.”
Түүний хадам ээж Люси Мак Смит
“Тухайн үед тэр залуухан байсан бөгөөд цаанаасаа бүтээлч эрмэлзэлтэй, бүх зүрх сэтгэлээ Их Эзэний ажилд хандуулсан нэгэн байсан бөгөөд сүм, үнэний ажил хоёроос өөр юуг ч сонирхдоггүй байлаа. Тэр юу ч хийсэн бүх хүчээ дайчлан хийдэг байсан ба “Надад илүү ашигтай юу?” гэх мэт амин хувиа бодсон зүйл асуудаггүй байв. Ахлагчдыг номлолд илгээх болбол өөрөө ямар ч асуудалтай байсан тэднийг аян замд нь зориулж хувцаслахаар сайн дураараа үйлчлэхэд ямагт бэлэн байдаг байв.”
Түүний хадам аав Ахмад Иосеф Смит
Эммагийн патриархын адислалыг тухайн үед Сүмийн патриархаар үйлчилж байсан Ахмад Иосеф Смит өгчээ.
“Эмма миний бэр, таны үнэнч байдал болон үнэний төлөө Их Эзэн таныг адисалж байна. Та эр нөхрөөрөө адислагдах болно. Түүнд ирэх алдар сууд баясагтун. Хамтрагчийг тань устгахыг эрэлхийлсэн ёс бус эрчүүдээс болж таны бодгаль ихэд зовж шаналсан. Та түүнийг чөлөөлүүлэхийн тулд бүхий л бодгалиа залбиралд зориулсан. Их Эзэн Бурхан тань таны гуйлтыг сонссонд баясагтун.
Эцгийн тань гэрийнхэн зүрх сэтгэлээ хатууруулсанд та ихэд шаналсан. Тэдний авралыг та хүссэн. Их Эзэн гуйлтуудыг тань хүндэтгэн үзэх болно. Тэрээр өөрийн шүүлтээр тэдний заримд өөрсдийн мунхгийг олж харж мөн нүглээ наманчлахад нөлөөлнө. Гэвч тэдний аврал зовлон зүдгүүрээр дамжин ирэх болно. Та урт удаан насална. Тийм ээ, Их Эзэн таныг сэтгэл хангалуун болтол амьдралын тань өдрүүдийг адисална. Учир нь Та Өөрийн Гэтэлгэгчийг болгоох болно. Зүрх сэтгэл тань Их Эзэний агуу ажилд баясах болно. Таны баяр баясгаланг хэн ч танаас авахгүй.
Тэнгэр элч нифайчуудын цэдгийг миний хүүгийн гарт даатган өгөх үед түүнийг дагаж явахыг зөвшөөрсөн Бурханыхаа агуу нигүүлслийг та үргэлж санах болно. Их Эзэн хүүхдүүдийн тань гурвыг нь танаас авсан тул та их уй гашууг үзэж туулсан. Хүүгийн минь нэр адислагдаж болохын тул Тэр таны гэр бүлээ өсгөх чин хүсэлтэйг мэдэх тул та үүнд буруутгагдахгүй. Мөн эдүгээ болгоогтун, би танд хэлж байна. Мөн Их Эзэн хэлж байна. Хэрэв та итгэлтэй байвал та энэ зүйлд адислагдах болно. Та өөрийн бодгалийн баяр хөөр, сэтгэл ханамжийн тулд мөн найзуудынхаа баяр хөөрийн тулд өөр хүүхдүүд төрүүлэх болно.
Та ойлголтоор адислагдах болно. Та эмэгтэйчүүдэд заах хүчтэй байх болно. Зөв шударгыг гэр бүлдээ заа. Бяцхан үрсдээ амьдралын замналыг заа. Ариун тэнгэр элчүүд таныг харж хамгаална. Тэгээд та Бурханы хаант улсад аврагдах болно. Амен” хэмээх үгсийг сонсдог.
Эмма Смит хүүхдүүдтэйгээ. Инээх мөч, Лиз Лэмон Свиндл