Doctrine and Covenants 2025
3-р сарын 3–9: “Надаас суралц”: Сургаал ба Гэрээ 19


“3-р сарын 3–9: ‘Надаас суралц,’ Сургаал ба Гэрээ 19,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 19,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Есүс модны ойролцоох зам дээр алхаж байв

Гетсеманийн зам зургийн хэсгээс, Стийв Макгинти

3-р сарын 3–9: “Надаас суралц”

Сургаал ба Гэрээ 19

Мартин, Люси Харрис хоёр Нью-Йоркийн Палмирад хамгийн сайхан эдлэнгүүдийн нэгийг эзэмшихийн тулд олон жилийг зориулжээ. Гэвч 1829 онд Мартин фермээ барьцаалан зээл авч, хэвлэгч машины зардлыг төлсөн тохиолдолд л Мормоны Номыг хэвлүүлж чадах нь тодорхой болов. Мартин Мормоны Номын талаар гэрчлэлтэй байсан ч Люсид гэрчлэл байсангүй. Хэрэв Мартин зээл авч, Мормоны Ном сайн зарагдахгүй бол тэр фермээ алдаж, гэрлэлтээ эрсдэлд оруулж, нийгэмд нэр хүнд нь унаж болох байв. Бидний нөхцөл байдал Мартиныхаас өөр хэдий ч, Есүс Христийн сайн мэдээ надад ямар үнэ цэнтэй вэ? гэсэн түүнд тулгарсан шиг асуултууд хэзээ нэгэн цагт бид бүгдэд мөн адил тулгардаг. Би Бурханы хаант улсыг байгуулж туслахын тулд юуг золиослоход бэлэн байна вэ? Мормоны Номын эхний 5000 хувийг хэвлэхийн тулд Мартин Харрис эцэстээ фермээ барьцаалахаар шийдсэн. Гэвч түүний энэ золиослол мөн бидний хийх ямар ч золиослол наманчилсан тэднийг аврахын тулд нүх сүв бүрээс нь цус шүүрсэн “бүхнээс хамгийн агуу” (Сургаал ба Гэрээ 19:18) Есүс Христийн золиослолтой харьцуулахад өчүүхэн билээ.

Мормоны Номыг хэвлэсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Гэгээнтнүүд номын 1:76–84-ийг үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Сургаал ба Гэрээ 19:1–12

“Бибээр, Бурхан, төгсгөлгүй бөлгөө.”

Иосеф Смит 19-р хэсэг дэх уг илчлэлт нь “Мөнх болох түүгээр Мартин Харрист өгөгдсөн … зарлиг” (хэсгийн гарчиг) гэдгийг тайлбарласан. Их Эзэний Өөрийн мөнхийн мөн чанарыг онцолсон хэсгийг 1–12-р шүлгээс хайж ол. Их Эзэний тухай энэ зүйлийг мэдэх нь Мартин Харрист яагаад чухал байсан гэж та бодож байна вэ? Үүнийг мэдэх нь танд яагаад чухал вэ?

Та яагаад Есүс Христийг “эхлэл ба төгсгөл” хэмээн нэрлэдэг гэж бодож байна вэ? (1-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 19:15–20

семинарын шигтгээ зураг
Есүс Христ намайг наманчилж Өөр дээр нь ирж болохын тулд зовж шаналсан.

Шинэ Гэрээнд Аврагчийн Гетсемани дахь шаналлыг дүрслэхдээ, үүнийг ажиглан харж байсан хүмүүсийн өнцгөөс тайлбарласан байдаг. Сургаал ба Гэрээ 19:15–20 дээр Есүс Христ Өөрийн зовж шаналсныг Өөрийн харах өнцгөөс авч үзэн хэлсэн байдаг. Та энэ ариун нандин, хувийн түүхийг уншиж байхдаа Аврагч зовлон шаналлаа хэрхэн тайлбарласныг олж мэдээрэй. Үг, хэллэг бүр танд юу зааж байгааг бодож үз. Аврагч яагаад зовж шаналахад бэлэн байсан бэ? Илүү ихийг олж мэдэхийн тулд Иохан 15:13; Мозая 3:7; Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг үзнэ үү.

Аврагчийн зовлон шаналлын талаар суралцах явцад эдгээртэй адил асуулт танд төрж магад. Тухайлбал: Аврагч яагаад миний гэм нүглийн төлөө зовж шаналах ёстой байсан бэ? Түүний золиослолын бүрэн дүүрэн адислалуудыг хүлээн авахын тулд би яагаад наманчлах ёстой вэ? Та ахлагч Үлиссэс Соарэсын “Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч” захиаснаас эдгээр болон бусад асуултын талаарх ойлголтыг олж болно (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган 80–84). Суралцах явцад ямар сэтгэгдэл танд төрсөн бэ? Есүс Христийн талаар болон Түүний таны төлөө гаргасан золиосны талаар төрсөн сэтгэгдлээ бичихийг бод.

Суралцаж, шүтэн бишрэх үедээ өөрийн тань өмнөөс зовж шаналсанд нь Аврагчид талархлаа илэрхийлэхдээ сонсох юм уу дуулж болох дууг хайж ол. “Би гайхширна” (Дуулал, д. 98) дуу бол тохиромжтой жишээ юм.

Сурч мэдсэн, мэдэрсэн зүйлийн тань үр дүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танаар юу хийлгэхийг хүсэж байгаа гэж та бодож байна вэ?

Мөн “Есүс Христ танд туслах болно” гэдгийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)-ийн х. 6–9-өөс; Д.Тодд Кристоффэрсоны “Наманчлалын бурханлиг бэлэг” захиасыг 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 45–48-р хуудаснаас үзнэ үү.

8:48

The Savior Suffers in Gethsemane

Сургаал ба Гэрээ 19:23

Есүс Христийн талаар сурч мэдэж, Түүнийг дагаснаар амар амгалан ирдэг.

Аврагчийн “Надаас суралц” гэсэн урилгын талаар бодож үзээрэй. Та Сургаал ба Гэрээ 19-өөс Есүс Христийн тухай юу ойлгож мэдсэн бэ? Төрсөн сэтгэгдлээ бичиж авч, Аврагчийн талаарх эдгээр үнэн амар амгаланг олоход тань хэрхэн тусалж болох талаар тунгаан бод. “[Түүний] Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Мөн Хэнри Б.Айрингийн “Хувийн амар тайвныг олох нь” захиасыг 2023 оны 5-р сарын Лиахонагийн х. 29–31-ээс үзнэ үү.

4:10

Peace in Christ

Сургаал ба Гэрээ 19:26–41

Бурханы адислалууд дэлхийн баялгуудаас илүү агуу.

Мормоны Ном Палмирад тийм ч сайн борлогдохгүй байлаа. Үүнээс болж Мартин Харрис хэвлэгчид өрөө төлөхийн тулд фермийнхээ томоохон хэсгийг зарахаас аргагүй болсон юм. Та Сургаал ба Гэрээ 19:26–41-ийг уншиж байхдаа, Мартины золиослолын талаар мөн үүний үр дүнд хүлээн авсан адислалуудынхаа талаар тунгаан бод. Та Их Эзэн танаас юу золиослохыг хүсэж байсан тухай бас бодож болох юм. Та энэ шүлгүүдээс эдгээр золиосыг “баясгалантай” мөн “баяртайгаар” (мөн 15–20-р шүлгийг үзнэ үү) гаргахад таныг урамшуулж буй юуг мэдэж авдаг вэ?

Палмира дахь фермийн зураг

Мартин Харрисын эдлэн зургийн хэсгээс, Ал Раундс

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 01

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 19:16–19

Есүс Христ миний төлөө зовж шаналсан.

  • Хүүхдүүддээ Аврагчид хүндэтгэл, талархалтай байхад туслахын тулд Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг эсвэл Шинэ Гэрээний түүхүүдийн 129–132-р хуудасны “51-р бүлэг: Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан нь” хэсгийг хамтдаа унших юм уу Gospel Library дээрх холбогдох видеог үзнэ үү. Хүүхдүүдийнхээ ойлгосон эсэхийг шалгаж, мэдрэмжээ илэрхийлэх боломж олгон түр зогсоо. Жишээлбэл: 1-р шүлэгт Есүсийн бидний төлөө амссан “эдгээр зүйлүүд” юу вэ? (Мозая 3:7; Алма 7:11–12-ыг үзнэ үү). Бид Түүний шаналлын тухай Өөрийнх нь дүрслэлээс юу сурч болох вэ? Бидний төлөө хийсэн зүйлд нь Түүнд бид талархлаа хэрхэн харуулж болох вэ?

1:47

Chapter 51: Jesus Suffers in the Garden of Gethsemane

Судруудаас суралцахад нь хүүхдүүдэд тусал. Зарим хүүхэд судар уншиж чадахгүй байж болно. Тэдэнд тусалж болох шүлэг, түлхүүр үг хэллэгт анхаарлаа төвлөрүүл.

  • Та Есүс Христийн талаарх бодол сэтгэгдлээ илэрхийлэхэд туслах дуунуудыг Дуулал эсвэл Хүүхдийн дууны номоос хүүхдүүдтэйгээ харж болно (эдгээр номд байгаа сэдвийн жагсаалтыг үзнэ үү).

Есүс Гетсеманид залбирч байгаа нь

Сургаал ба Гэрээ 19:18–19, 24

Есүс Христ хүнд хэцүү цаг үед ч Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байсан.

  • Бидний гэм нүглийн төлөө зовж шаналах нь үнэхээр хэцүү байсан ч Есүс Христ Эцэгтээ дуулгавартай байж, Түүнийг болон биднийг гэх хайраа харуулахад бэлэн байсан. Гетсеманид зовж шаналж буй Есүс Христийн зургийг (энэ тоймд байгаатай адил) хамтдаа хараад , зураг дээрх үйл явдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Та Сургаал ба Гэрээ 19:18–19, 24-ийг хамтдаа уншаад, уг шаналал урьд өмнө хэний ч туулж байгаагүй хамгийн хэцүү зүйл байсан хэдий ч Есүс Өөрийн Эцэгт болон бидэнд хайртай учраас Бурханы хүсэлд дуулгавартай байсан гэдгийг онцолж хэл (мөн Мозая 3:7-г үзнэ үү). Бурхан биднээр ямар ямар хэцүү зүйлийг хийлгэхийг хүсдэг вэ? Бид Түүнийг дуулгавартай дагах урам зоригийг хэрхэн хайж олж болох вэ?

Сургаал ба Гэрээ 19:23

“Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун.”

  • Сургаал ба Гэрээ 19:23 дээрх хэллэгийг илэрхийлэх энгийн үйлдлүүдийг бодож олоход нь та хүүхдүүддээ тусалж болох юм. Тэднийг ийн үйлдэх зуур уг шүлгийг хэд хэдэн удаа унш. Бидэнд Христээс суралцах, Түүний үгсийг сонсох ямар ямар арга зам байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 19:38

Бурханы адислалууд дэлхийн баялгуудаас илүү агуу.

  • Та хүүхдүүдтэйгээ Мормоны Номыг бариад, үүнээс юу нь танд таалагддаг талаар ээлжлэн хуваалцаж болно. Мормоны Номыг хэвлэхийн тулд Мартин Харрисын гаргасан золиослолын талаар товч ярь (Сургаал ба Гэрээний түүхүүдийн х. 33-ыг үзнэ үү). Мартиныг итгэлтэй, дуулгавартай байхад туслах юуг Их Эзэн түүнд Сургаал ба Гэрээ 19:38 дээр хэлсэн байдаг вэ? Бурханд дуулгавартай байх эсвэл Түүний ажилд туслахын тулд золиосолж болох зүйлийнхээ талаар бодоход хүүхдүүддээ тусал.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Гетсемани дахь Есүсийн зураг

Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй Христ, Хэрманн Клэмэнц

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас