“3-р сарын 10–16: ‘Христийн Сүм өндийн боссон нь’: Сургаал ба Гэрээ 20–22,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 20–22,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
3-р сарын 10–16: “Христийн Сүм өндийн боссон нь”
Сургаал ба Гэрээ 20–22
Аврагчийн Мормоны Номыг урагш авчрах ажил одоо гүйцэлдсэн билээ. Гэсэн ч Сэргээлтийн ажил дөнгөж эхлээд байсан. Их Эзэн сургаал болон санваарын эрх мэдлийг сэргээхээс гадна албан ёсны байгууллага болох Өөрийн Сүмийг сэргээхийг хүсэж байгаагаа эртний илчлэлтүүдээр дамжуулан тодорхой болгосон (Сургаал ба Гэрээ 10:53; 18:5-ыг үзнэ үү). 1830 оны 4-р сарын 6-нд 40 гаруй итгэгч Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийн гэр бүлийн дүнзэн байшинд Есүс Христийн Сүм зохион байгуулагдаж байгааг гэрчлэхээр цугларсан байв.
Зарим хүн яагаад зохион байгуулагдсан Сүм хэрэгтэй эсэхэд эргэлздэг байв. Хариултынх нь нэг хэсгийг 1830 онд болсон Сүмийн энэхүү анхны цуглаантай холбоотой илчлэлтүүдээс олж болно. Хэрэв Есүс Христийн үнэн Сүм хожмын үед “зохион байгуулагдаж мөн үндэслэгд[ээгүй]” (Сургаал ба Гэрээ 20:1) байсан бол тэдний дүрсэлсэн адислалууд боломжгүй байх байсан.
Мөн Гэгээнтнүүд номын 1:84–86-г үзнэ үү.
Гэр орон болон сүмд суралцах санаа
Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн.
Бидэнд яагаад зохион байгуулагдсан Сүм хэрэгтэй вэ? Хамгийн сайн хариулт нь “Есүс Христ Сүмээ зохион байгуулсан учраас” байж болох юм. Та Сургаал ба Гэрээ 20–21-ийг судлахдаа, Түүний эрт дээр үед байгуулсан Сүмийн болон Түүний өнөө үед сэргээсэн Сүмийн ижил төстэй байдлыг анзаар. Дараах шүлгүүдийг ашиглан, эртний Аврагчийн Сүмийн тухай сурч мэд. Үүнд: Матай 16:15–19; Иохан 7:16–17; Ефес 2:19–22; 3 Нифай 11:23–26; Моронай 4–5. Дараах шүлгүүдийг ашиглан, Сэргээгдсэн Сүмийн талаар олж мэд. Үүнд: Сургаал ба Гэрээ 20:17–25, 60, 72–79; 21:1–2. Та олж мэдсэн зүйлээ доорхтой адил хүснэгтэд тэмдэглэж болно. Үүнд:
|
Сургаал |
Ёслолууд |
Санваарын эрх мэдэл |
Бошиглогчид | |
|---|---|---|---|---|
Христийн эртний Сүм | Сургаал | Ёслолууд | Санваарын эрх мэдэл | Бошиглогчид |
Христийн сэргээгдсэн Сүм | Сургаал | Ёслолууд | Санваарын эрх мэдэл | Бошиглогчид |
Та энэ үйл ажиллагаанаас Есүс Христ яагаад Өөрийн Сүмийг байгуулж, сэргээсэн талаар юу олж мэдсэн бэ?
Мөн Даллин Х.Өүксийн “Сүмд явах хэрэгцээ” захиасыг 2021 оны 11-р сарын Лиахонагийн 24–26-р хуудаснаас үзнэ үү.
Хуваалцахад урь. Та хүмүүсийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урих үед, тэд хувиараа үргэлжлүүлэн судлах урам зоригийг мэдрэх болно. Та бусдыг юуг хуваалцахад урьж болох вэ?
Сургаал ба Гэрээ 20:37, 75–79; 22
Ариун нандин ёслолууд Аврагчтай илүү адилхан болоход надад тусалдаг.
Сүм зохион байгуулагдах үед Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдэд ариун нандин ёслолуудын тухай, тэр дундаа баптисм болон ариун ёслолын тухай заасан юм. Эдгээр ёслолын талаар уншихдаа, эдгээр нь Аврагчтай холбоотой мэдрэмжийг авахад танд хэрхэн тусалж байгааг тунгаан бод. Жишээлбэл: Эдгээр ёслол “эцсээ хүртэл [Есүс Христэд] үйлчлэх шийдвэр төгс” байдлаа хадгалахад тань хэрхэн тусалдаг вэ? (37-р шүлэг). Мөн та ариун ёслолын залбирлуудыг (77, 79-р шүлгүүд) уншиж, тэдгээрийг анх удаа сонсож байна гэж төсөөл. Та ямар ойлголтыг олж авах вэ?
Мөн Д.Тодд Кристоффэрсоны “Яагаад гэрээний зам гэж” захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.
Санваарын үйлчлэл нь Сүмийн гишүүдийг болон тэдний гэр бүлүүдийг адисалдаг.
Аврагчид Өөрийн Сүмд санваарыг сэргээх нь яагаад чухал байсан талаар та өмнө нь бодож байсан уу? Сургаал ба Гэрээ 20:38–60 дахь Түүний санваартнуудаас хийхийг хүссэн зүйл танд тодорхой ойлголт өгч магад. Эдгээр шүлэгт дүрсэлсэн ажлаар дамжуулан Аврагч таныг болон гэр бүлийнхнийг тань хэрхэн адисалсан бэ?
Санваарт томилогдсон хүмүүсээс гадна Сүмд үйлчлэхээр онцгойлон адислагддаг эмэгтэйчүүд бас Бурханы ажилд оролцохдоо Бурханы эрх мэдлийг ашигладаг. Энэ талаар мэдэхийн тулд ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” захиасыг үзнэ үү (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71).
Бурханы бошиглогчдоор дамжуулан Түүний үгийг дуулгавартай дагах нь тэнгэрлэг хамгаалалтыг танд өгөх болно.
Сургаал ба Гэрээ 21:4–9-д Их Эзэний бошиглогчийг дагах урилга болон ийн үйлддэг хүмүүст зориулсан хүчирхэг амлалт багтсан байдаг. Дараах санаанууд эдгээр шүлгийг тунгаан бодоход танд тусална.
-
Аврагч танаас Түүний амьд бошиглогчийн үгсээр юуг хийгээсэй гэж хүсдэг тухай дүрсэлсэн ямар үгс 4–5-р шүлэгт байна вэ? Үүнийг үйлдэхэд яагаад “тэвчээр хийгээд итгэл” хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-
Түүний бошиглогчийг дагаснаар ирэх адислалуудыг тайлбарлахдаа 6-р шүлэгт ашигласан Аврагчийн дүрслэлийг тунгаан бод. “Тамын үүд” гэдгийг ямар утгатай гэж бодож байна вэ? Их Эзэн таны төлөө хэрхэн “харанхуйн хүчийг сарниул[даг]” вэ? “Та нарын сайн сайхны төлөө тэнгэрийг сэгсэрнэ” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
-
Их Эзэн танаас одоогийн Сүмийн ерөнхийлөгчөөр дамжуулан юу хийгээсэй гэж хүсэж байна вэ? Таныг Түүний зөвлөгөөг дагасан үед Их Эзэн амлалтуудаа хэрхэн гүйцэлдүүлсэн бэ?
Ахлагч Нийл Л.Андэрсэны “Бурханы бошиглогч” захиасны дараах хэсгээс олж авсан нэмэлт ойлголтыг жагсааж бич (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28–32).
-
Бид яагаад бошиглогчийг дагадаг вэ?
-
Цамхаг дээрх харуул
-
Бүү гайхаарай
Мөн “Бид бошиглогчийг чих тавин сонсдог” гэх Дуулал номын 15-р дууг үзнэ үү.
Watchman on the Tower
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Есүс Христийн Сүм сэргээгдсэн.
-
Сургаал ба Гэрээ 21-ийн хэсгийн тойм болон Сургаал ба Гэрээний түүхүүд номын 9-р бүлгийг ашиглан, Сүм зохион байгуулагдсан өдөр юу болсныг ойлгоход хүүхдүүддээ тусал.
2:37The Church of Jesus Christ Is Organized: A joyful Church meeting
-
Хүүхдүүд тань Есүс Христ, тохинуулж буй хүн, баптисм, ариун ёслол зэргийг 20-р хэсгийн шүлгүүдтэй тааруулж болно (21–23, 47, 72–74, 75–79-р шүлгийг үзнэ үү). Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн учраас бидэнд ирдэг адислалуудын талаар эдгээр зураг, шүлгийг ашиглан ярилц.
Сургаал ба Гэрээ 20:37, 41, 71–74
Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулахдаа Есүс Христийг дагахаа амладаг.
-
Хүүхдүүдэд тань баптисм хүртэж, гишүүнээр батлуулж байгаа хүүхдийн зургийг харах нь таалагдаж магадгүй. Тэд энэ нь Сургаал ба Гэрээ 20:41, 71–74 дээрх зааварчилгаатай хэрхэн таарч байгааг тодорхойлж болно. Бид баптисм хүртэхийг хүсдэг хүмүүсийн талаар Сургаал ба Гэрээ 20:37-оос юу мэдэж авч болох вэ? Мөн “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) дууг дуулах юм уу “Есүсийн баптисм” (Gospel Library) видеог үзнэ үү.
3:7The Baptism of Jesus
-
Хүүхдүүд тань аль хэдийн баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан бол тэднээс туршлагаа хуваалцахыг хүс. Тэдэнд хуваалцах зураг байгаа юу? Есүс Христийг дагахын тулд тэд юу хийж байгаа болон Тэр тэднийг хэрхэн адисалж байгаа талаар ярилц.
Би Есүсийн нэрийг өөр дээрээ авч, үргэлж Түүнийг санах болно.
-
Хүүхдүүд тань Сургаал ба Гэрээ 20:37 (баптисмын тухай), 77-р шүлэг (ариун ёслолын залбирал) дээрх “бэлэн” хэмээх үгийг хайж олж болно. Есүс Христ биднээс юу юуг хийхэд бэлэн байгаасай гэж хүсдэг вэ? Хүүхдүүд тань дээр нь нэрийг нь бичсэн ямар нэг зүйлийг харж болно (брэндийн нэр, хүний нэр гэх мэт). Уг нэр тухайн зүйлийн талаар бидэнд юу хэлж байна вэ? Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь ямар утгатай вэ?
-
Сургаал ба Гэрээ 20:77-г хамтдаа уншаад, ариун ёслолын нэг хэсэг болох бидний өгдөг амлалтуудыг олж тогтоохыг хүүхдүүдээсээ хүс. Аврагчийг “үргэлж сана[хын]” тулд хийж болох зүйлийг ээлжлэн жүжигчлэн үзүүлж, нэг нэгнийхээ үйлдлийг тааж болно. 77-р шүлэгт цэдэглэснээр, бид Аврагчийг үргэлж санахдаа хэрхэн адислагддаг вэ?
Есүс намайг бошиглогчийг нь дагах үед адисалдаг.
-
Сургаал ба Гэрээ 21:4–6 дахь урилга, амлалтуудыг олж мэдсэний дараа хүүхдүүд тань одоогийн бошиглогчийн зургийг харж, түүнээс сонссон эсвэл сурсан зүйлээ хуваалцаж болно. Есүс Христ таныг Түүний бошиглогчийг дагасны төлөө адисалж байсан арга замуудын талаар бие биетэйгээ хуваалц.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.