Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: Мормоны Номын гэрч нар


“Сэргээлтийн дуу хоолой: Мормоны Номын гэрч нар,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Мормоны Номын гэрч нар,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Мормоны Номын гэрч нар

Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийн гэрийн ойролцоох ойд тэнгэр элч Моронай Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нарт алтан ялтаснуудыг үзүүлсэн. Иосефын эцэг эх тэр үед Витмерийн гэр бүлийнд зочилж ирээд байв. Иосефын ээж Люси Мак Смит энэхүү гайхамшигт туршлагын гэрч нарт үзүүлсэн нөлөөг ийнхүү дүрсэлжээ.

“Гурваас дөрвөн цагийн хооронд байсан байх. Хатагтай Витмер, ноён Смит бид гурав унтлагын өрөөнд сууж байлаа. Би орны дэргэд сууж байсан. Иосеф орж ирмэгцээ миний хажууд суугаад, ‘Аав аа, ээж ээ, Та нар намайг ямар их жаргалтай байгааг мэдэхгүй байна. Их Эзэн надаас өөр гурван хүнд ялтаснуудыг үзүүлсэн. Тэд одоо тэнгэр элчийг харсан бөгөөд миний ярьсан үнэнүүдийг гэрчилнэ. Тэд намайг хүмүүсийг хууран мэхэлж яваагүйг өөрсдөө мэддэг боллоо. Үүрч явахад хэт хүнд байсан ачаанаасаа чөлөөлөгдсөн мэт санагдаж байна. Харин тэд миний хэлсэн үнэнийг гэрчлэх ёстой боллоо. Энэ нь миний бодгалийг баясгаж, би дэлхийд ганцаараа биш боллоо’ хэмээн дуу алдсан юм. Мартин Харрис дараа нь орж ирсэн ба тэр баяр баяслаар дүүрсэн байлаа. Тэр бас Оливер, Давид хоёр шиг харсан мөн сонссон зүйлээ зоригтой гэрчилж байсан. Тэдний гэрчлэл Мормоны Номон дээрх шиг чухал санаануудыг хэлж байв. …

Мартин Харрист ялангуяа мэдрэмжүүдээ бүрэн дүүрэн үгээр илэрхийлэх боломжгүй мэт санагдаж байв. Тэр ‘Би цэдгийн талаар олж сонссон бүх үнэнийг баттай гэрчилсэн Тэнгэр элчийг харсан. Миний нүд түүнийг болгоосон. Би бас ялтаснуудыг харсан бөгөөд тэдгээрийг гараараа барьж үзсэн мөн энэ зүйлийг бүх дэлхийд гэрчилж чадна. Харин би өөрөө үгээр илэрхийлж, ямар ч хэл тайлбарлахын аргагүй гэрчийг хүлээн авсан ба Түүнийг надад нигүүлсэнгүй хандаж, бүр намайг түүний ажлын болон хүмүүний үрсэд зориулсан төлөвлөгөөний гайхамшгийг гэрчлэх болгосонд бодгалийнхаа бүхий л хүчээр Бурханаа алдаршуулъя’ гэж хэлсэн юм. Оливер, Давид хоёр түүнтэй нэгдэж, сайн сайхан, нигүүлслийн төлөө Бурханаа магтан дуулсан. Бид маргааш нь хэдүүлээ [Нью-Йоркийн Палмира дахь] гэртээ аз жаргалтай, баяр баясгалантай харьсан юм.”

Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар

Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар

Люси Мак Смит бас Найман гэрчийг эргэн ирэхэд тэнд байж таарсан юм.

A painting depicting Lucy Mack Smith, mother of Joseph Smith.

“Эдгээр гэрчийг гэртээ харьсны дараа тэнгэр элч дахин Иосефт харагдсан ба энэ үед Иосеф ялтаснуудыг түүнд гардуулан өгөв. Тэр орой бид цуглаан хийж, бүх гэрчийн дээр дурдсан баримтуудын дагуу гэрчлэлээ хуваалцсан. Манай гэрийнхэн бүгд, дөнгөж 14-тэй Дон Карлос [Смит] хүртэл аль хэдийн бүрэн дүүрэн эхэлсэн хожмын үе дэх цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн үнэнүүдийн тухай гэрчилсэн юм.”

Иосеф Смит ба найман гэрчийн товгор сийлбэр

Иосеф Смит ба найман гэрчийн товгор сийлбэр

Гурван гэрч ба найман гэрчээс гадна Давид Витмерийн ээж Мэри Витмер мөн алтан ялтаснуудын гэрч байхаар адислагдсан юм. Тэнгэр элч Моронай Иосеф, Эмма, Оливер нарыг гэртээ амьдруулж золиос гаргасны хариуд ялтаснуудыг түүнд үзүүлсэн юм. “Чиний үнэхээр их итгэлтэй мөн ажилдаа хичээнгүй байгаа явдал зөв зохистой тул гэрчлэл хүлээн авч, итгэл чинь хүчирхэгжих ёстой хэмээсэн” гэж Моронай түүнд хэлэв.

Эх сурвалж

  1. Lucy Mack Smith, History, 1844–1845, 8-р номын 11-р хуудаснаас 9-р номын хуудас 1 хүртэл, josephsmithpapers.org; цэг таслал, том үсэгт өөрчлөлт орсон.

  2. Lucy Mack Smith, History, 1845, 156–157, josephsmithpapers.org.

  3. Гэгээнтнүүд номын 7:19-ийг үзнэ үү.