Doctrine and Covenants 2025
2-р сарын 3–9: “Энэ бол илчлэлтийн сүнс болой”: Сургаал ба Гэрээ 6–9


“3-р сарын 3–9: ‘Энэ бол илчлэлтийн сүнс болой’: Сургаал ба Гэрээ 6–9,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 6–9,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Оливер Каудеригийн өдөн үзгээр бичиж байгаа зураг

2-р сарын 3–9: “Энэ бол илчлэлтийн сүнс болой”

Сургаал ба Гэрээ 6–9

1828 оны намар сургуулийн залуухан багш Оливер Каудери Нью-Йоркийн Манчестерт ажилд орсон ба Люси, ахмад Иосеф Смит нарын гэрт амьдардаг байжээ. Оливер тэдний хүү Иосефын тухай болон түүнд тохиолдсон гайхалтай зүйлийн тухай олж сонсоод, өөрийгөө үнэнийг эрэлхийлэгч гэж үздэг байсны хувьд илүү ихийг олж мэдэх хүсэлтэй байв. Смитийн гэр бүл тэнгэр элч нарын айлчлал, эртний цэдэг, Бурханы хүчээр орчуулах бэлэг зэргийг дүрсэлсэн байдаг. Оливер маш их гайхаж байлаа. Энэ үнэн байх боломжтой гэж үү? Люси, Ахмад Иосеф хоёр үнэнийг эрэлхийлэгч хэнд ч болов хэрэг болох, залбирч Их Эзэнээс асуу гэсэн зөвлөгөөг түүнд өгсөн юм.

Оливер залбирсан ба Их Эзэн Оливерын “оюунд ярьж” хариулжээ (Сургаал ба Гэрээ 6:23). Оливерын олж авсан илчлэлтийг зөвхөн Иосеф Смит шиг бошиглогчдод зориулаагүй юм. Илчлэлт авахыг хүсэж, хичээнгүйлэн эрэлхийлдэг хэнд ч энэ нь боломжтой. Оливерт сурч мэдэх их зүйл байсан хэдий ч тэрээр дараагийн алхмаа хийхэд хангалттай зүйл мэддэг болсон байв. Тэр Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан чухал зүйл гүйцэтгэж байгаа гэдгийг мэдэж байсан төдийгүй үүнд оролцохыг хүсэж байлаа.

Мөн Гэгээнтнүүд номын 1:58–64-ийг үзнэ үү.

25:1

Days of Harmony

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Сургаал ба Гэрээ 6; 8–9

семинарын шигтгээ зураг
Тэнгэрлэг Эцэг надтай Ариун Сүнсээр дамжуулан ярьдаг.

1829 оны хавар Оливер Каудери Иосеф Смитийг Мормоны Номыг үргэлжлүүлэн орчуулах үед сайн дураараа түүний бичээчээр ажиллав. Энэ туршлага түүнийг гайхшируулж, тэр ч мөн адил илчлэлт, орчуулгын бэлгийг хүлээж авах эсэхийг мэдэхийг хүсэв. Гэсэн хэдий ч түүний эхний оролдлого бүтсэнгүй.

Танд илчлэлт хүлээн авч эсвэл үүнийг ойлгоход бэрхшээлтэй байсан бол Оливерт тохиолдсон зүйлийг та ойлгож, үүнээс суралцаж ч болох юм. Сургаал ба Гэрээ 6, 8, 9-ийг уншаад, Их Эзэн Оливер Каудерид хувийн илчлэлтийн тухай юу заасныг анзаар. Жишээлбэл:

  • Сургаал ба Гэрээ 6:5–7; 8:1; 9:7–8-д Их Эзэн Өөрийнхөө хүслийг илчлэхээс өмнө танаас юу шаарддаг тухай юу гэж хэлсэн байдаг вэ?

  • Та Сургаал ба Гэрээ 6:14–17, 22–24; 8:2–3; 9:7–9-өөс илчлэлт ямар өөр өөр арга замаар ирж болох тухай юу сурч мэдсэн бэ? Та үүнийг хэрхэн таньж чадах вэ?

  • Та эдгээр хэсгээс илчлэлтийн талаар өөр юу мэдэж авсан бэ?

Оливерын туршлага Их Эзэний тантай ярьж байгааг мэдэрсэн тэр мөчийг “оюундаа санахад” хүргэж магад (Сургаал ба Гэрээ 6:22). Та эдгээр туршлагын талаарх санаа бодол эсвэл мэдрэмжүүдээ тэмдэглэж байсан уу? Хэрэв тийм бол бичсэн зүйлээ уншина уу. Хэрэв үгүй бол санаж байгаа зүйлээ бичиж авахад цаг гаргаарай. Та эдгээр туршлагаас хэрхэн үргэлжлүүлэн хүч чадал олж авахаа бодож үз. Ахлагч Нийл Л.Андэрсэны “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд” захиаснаас зарим нэг санааг авч болно (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–23).

Хэд хэдэн Сүмийн удирдагч “Түүнийг сонс” видео цуглуулга дээр илчлэлийн талаарх туршлагаа хуваалцсан байдаг. Эдгээр видеоны нэг эсвэл хэд хэдийг үзсэний дараа Их Эзэн танд хандан хэрхэн ярьдаг талаарх өөрийн туршлагыг хуваалцан, тэмдэглэж авах урам зориг авч магадгүй юм.

Сургаал ба Гэрээ 6:18–21, 29–37

Санаа бодол болгондоо Христ рүү харагтун.

Их Эзэн Иосеф Смитийг ирэх жилүүдэд “хүнд байдалд” орох болно гэдгийг мэдэж байсан (Сургаал ба Гэрээ 6:18). Тэр та нарын ирээдүйд ч ямар сорилтууд тохиолдохыг мэддэг. Сургаал ба Гэрээ 6:18–21, 29–37 дээрх Иосеф, Оливер хоёрт өгсөн Түүний зөвлөгөөнөөс танд Түүнд найдахад туслах юуг олж мэдсэн бэ?

“Санаа бодол болгондоо [Христ] рүү харагтун” гэдгийг та ямар утгатай гэж бодож байна вэ? (36-р шүлэг). Та сайн цаг үед мөн “хүнд нөхцөл байдалд” үүнийг хэрхэн илүү тууштай хэрэгжүүлж чадах вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах зөвлөгөөг авч үз. “Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ ийнхүү үйлдсэн үед бидний эргэлзээ, айдас арилдаг юм” (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26).

Мөн Нийл Л.Андэрсэны “Миний оюун Есүс Христийн талаарх энэхүү бодол дээр тогтон тунгаасан” захиасыг 2023 оны 5-р сарын Лиахонагийн 91–94-р хуудаснаас үзнэ үү.

Аврагчийн алган дээрээ хадаасны ором бүхий гарын зураг

Миний гарыг болгоогтун зургийн хэсгээс, Жэффри Вард

Сургаал ба Гэрээ 6:29–37

“Сайныг үйлдэхээс бүү ай.”

Бид яагаад заримдаа “сайныг үйлдэхээс айдаг” вэ? (33-р шүлэг). Та Сургаал ба Гэрээ 6:29–37-оос танд сайныг үйлдэх урам өгсөн юуг олсон бэ? “Тэмүүлж урагшилцгаая” (Дуулал, д. 127) зэрэг Христээс урам зориг авах тухай дууг дуул эсвэл сонс.

Сургаал ба Гэрээ 6–7; 9:3, 7–14

“Бүр чи надаас хүсэх аваас энэ нь чамд хийгдэх болно.”

6, 7-р шүлэг дээр “хүсэл,” “хүслүүд” гэдэг үг хэр олон гарч байгааг анзаар. Та Бурханыг өөрийн хүслээс дээгүүр тавихын ач холбогдлын талаар эдгээр хэсгээс юу сурч мэдсэн бэ? Сургаал ба Гэрээ 7:1 дээрх “Чи юу хүсээ вэ?” хэмээсэн Их Эзэний асуултыг өөртөө тавь.

Оливер Каудеригийн зөв шударга хүслүүдийн нэг болох Иосеф Смиттэй адил орчуулах хүсэл биелсэнгүй. Та Сургаал ба Гэрээ 9:3, 7–14-ийг уншаад, зөв шударга хүсэл тань одоогоор гүйцэлдээгүй үед тус болох юуг мэдэрсэн бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 11:8-ыг үз мөн Даллин Х.Өүксийн “Дур хүсэл” захиасыг 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдүүдийн хэсэг 03

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 6:5, 15–16, 22–23; 8:2; 9:7–9

Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан надтай ярьдаг.

  • Хувийн илчлэлтийн талаар Оливер Каудеригийн мэдэж авсан үнэн хүүхдүүдэд тань Ариун Сүнсийг таньж мэдэх чадвараа хөгжүүлэхэд туслах болно. Та “5-р бүлэг: Иосеф Смит, Оливер Каудери хоёр” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 22–25 эсвэл Gospel Library дээрх холбогдох бичлэг) хэсгийг ашиглан, Оливерын тухай болон түүний сурсан зүйлийн талаар тэдэнд заа. Уг түүхээс хамгийн их таалагдсан хэсгийг бие биетэйгээ хуваалц. Хуваалцаж байхдаа Их Эзэн Оливерт Бурханы дуу хоолойг хэрхэн сонсох талаар заасан зүйлсийг онцолж, Сургаал ба Гэрээ 6:23 эсвэл 9:7–9 зэрэг холбогдох шүлгүүдийг унш.

    3:11

    The Lord Sends Oliver Cowdery: Learning about how God speaks to us

    Оливер Каудеригийн бичиж байгааг Иосеф Смит харж байгаа нь

    Оливер Каудери Иосеф Смитэд Мормоны Номыг орчуулахад нь тусалж байхдаа илчлэлтийн талаар сурсан.

  • Таныг Сургаал ба Гэрээ 8:2 дээрх “оюун” болон “зүрх сэтгэл” гэсэн үгсийг унших үед та мөн хүүхдүүдийг толгой, цээжиндээ хүрэхэд урьж болно. Ариун Сүнс таны оюун бодол, зүрх сэтгэлд ярих нь ямар байдаг тухай туршлагаасаа хүүхдүүддээ хэлж өг. Сургаал ба Гэрээ 6:15–16, 22–23; 8:2; 9:7–9 шүлгээс “Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг вэ?” гэсэн асуултын хариултыг олоход нь тэдэнд тусал.

Түүх ашигла. Түүхүүд нь бусад хүнийг сайн мэдээний зарчмуудын дагуу хэрхэн амьдардгийг харуулдаг учраас эдгээр зарчмыг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг. Та заах үедээ сударт байгаа зарчмуудыг харуулсан түүхүүдийг судар, Сүмийн түүх эсвэл өөрийн амьдралаас хуваалцах арга замуудыг хайж ол.

Сургаал ба Гэрээ 6:34

Есүс Христийн ачаар би “айхгүй” байж чадна.

  • “Бүү ай, бяцхан сүрэг” (Сургаал ба Гэрээ 6:34) хэмээн Их Эзэн Иосеф, Оливер хоёрт хэлсэн. Та хүүхдүүдийг уг хэллэгийг өөртэйгөө хамт хэд хэдэн удаа давтан хэлэхэд урьж болно. Тэд мөн айж үргэсэн хонин сүрэг болж жүжиглэх дуртай байж магад. Хоньд юунаас айсан байж болох вэ? Дараа нь та болон хүүхдүүд тань Аврагчийг хоньчноор дүрсэлсэн зургийг харж (энэ тоймын арын хэсэгт нэг зураг бий), биднийг хоньчин Өөрийн хоньдыг хариулдгийн адил хэрхэн харж ханддаг талаар ярилц.

  • Зөвийг чи хий” (Хүүхдийн дууны ном, 80), “Тэмүүлж урагшилцгаая” (Дуулал, д. 127) зэрэг Христээс урам зориг авах тухай дууг дуулж эсвэл тоглуулж болно. Уг дуунд бидэнд айхгүй байхад Аврагч хэрхэн тусалдаг талаар юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 6:36

Би санаа бодол болгондоо Есүс Христ рүү харж чадна.

  • Сургаал ба Гэрээ 6:36-г хамтдаа уншсаны дараа, хүүхдүүдтэйгээ хамт “санаа бодол болгондоо [Есүс Христ] рүү харахад” сануулах зураг зурж болно. Зурсан зургаа нэг нэгэнтэйгээ хуваалцаж, хүүхдүүддээ зургаа байрлуулах байнга харагдах газар бодож олоход нь тусал.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Христ хонин сүрэгтэй хамт

Их Эзэн бол миний Хоньчин, Ким Юнсун

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас