Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: Мормоны Номын орчуулга


“Сэргээлтийн дуу хоолой: Мормоны Номын орчуулга,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Мормоны Номын орчуулга,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Мормоны Номын орчуулга

Сургаал ба Гэрээний 6–9-р хэсгийг хүлээн авсан сард буюу 1829 оны 4-р сард Иосеф Смитийн гол ажил Мормоны Номыг орчуулах ажил байв. Орчуулгын ажлын гайхамшигт үйл явцын талаар өгүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд байхгүй. Гэхдээ бид Иосеф Смитийг Урим, Туммим гэх хоёр тунгалаг чулуу, үзмэрч гэх бас нэгэн чулуу бүхий Бурханы бэлдэж өгсөн арга хэрэгслийг хүлээн авсан үзмэрч байсан гэдгийг мэднэ.

Дараа нь Иосефоос энэ цэдгийг хэрхэн орчуулсан талаар ярихыг хүсэхэд тэр “дэлхийд бүх нарийн ширийнийг хэлэх шаардлагагүй” гэжээ. Тэр зүгээр л үүнийг “Бурханы бэлэг болон хүчээр” орчуулснаа олон удаа хэлдэг байв.

Орчуулгын явцыг нүдээр харсан хүмүүсийн дараах мэдэгдлүүд Иосефын гэрчлэлийг баталдаг.

Хайрум Смитийн модон хайрцаг

Хайрум Смитийн энэ хайрцгийг алтан ялтаснуудыг түр нуух зорилгоор ашиглаж байсан гэдэг.

Эмма Смит

Эмма Смит (Эмма Хэйл Смит)

“Нөхрөө Мормоны Номыг орчуулж байхад өгүүлбэр болгоныг, нэг нэг үгээр нь дуудуулж байж би хэсэгхэнийг бичсэн юм. Тэр дуудаж чадахааргүй нэр эсвэл урт үгэн дээр ирэхдээ үгээ үсэглэж өгдөг байв. Хэрэв намайг бичиж байгаад, үг үсгийн алдаа гаргавал тэр миний бичиж байгааг хараагүй байсан ч намайг зогсоогоод, үсгийн алдааг засаж өгдөг байсан. Тэр эхэндээ Сара гэдэг үгийг ч зөв дуудаж чаддаггүй үсэглэдэг байсан бөгөөд би түүнд дуудаж өгдөг байсан.”

“Миний хучиж бай гэж түүнд өгсөн ширээний жижиг маалинган бүтээлгээр бүтээхээс өөрөөр нууж хаах ямар ч боломжгүй ширээн дээр ялтаснууд ихэнхдээ ил байдаг байв. Би ялтаснуудыг ширээн дээр байхад нь хэлбэр, дүрсийг нь олж харахдаа яг л үүнийг мэдрэх шиг болсон. Эдгээр нь зузаан цаас мэт уян зөөлөн санагдаж, ирмэгийг эргүүлэхэд заримдаа номын ирмэгийг эргүүлэхэд гардаг шиг төмрийн чимээ шажигнаж байв. …

Мормоны Ном бол бурханлаг чанартай гэдэгт би баттай итгэдэг бөгөөд үүнд огтхон ч эргэлзэж байгаагүй. Хэн ч тэнгэрлэг илэрхийлэлт авалгүйгээр гар бичмэлээс хэлж бичүүлж чадахгүй байсанд миний сэтгэл хангалуун байдаг. Түүний бичээчээр ажиллаж байхад Иосеф олон цагийн турш надад хэлж бичүүлдэг байсан ба хоолны дараа буцаж ирээд эсвэл түр завсарласны дараа тэр дуусгасан газраасаа гар бичмэлийг харалгүйгээр эсвэл үүний өчүүхэн хэсгийг ч уншуулалгүйгээр эхэлдэг байжээ. Энэ нь түүний хувьд хэвийн үзэгдэл байдаг байв. Мэдлэгтэй хүн хүртэл үүнийг хийж чадахгүй байх байсан. Түүн шиг мэдлэг, боловсролгүй хүний хувьд энэ нь боломжгүй зүйл байлаа.”

Эмма Смит Иосеф Смитэд алтан ялтаснуудыг орчуулахад тусалж байгаа зураг

Оливер Каудери

Head and shoulders portrait of Oliver Cowdery as a young man. He is wearing a dark suit, white shirt and dark tie.

“Би Мормоны Номыг (хэдхэн хуудсыг үл тооцвол) бүхэлд нь бошиглогч Иосеф Смитийн амнаас гарснаар нь өөрийн үзгээр бичсэн ба тэрээр үүнийг Бурханы хүч, бэлгээр мөн Урим ба Туммим буюу уг номд нэрлэснээр “ариун орчуулагч’-ийн тусламжтайгаар орчуулсан юм. Би орчуулсан алтан ялтаснуудыг нүдээрээ харж, гараараа барьж үзсэн. Би бас үүнийг хөрвүүлэгчдийг харсан.”

Эх сурвалж

  1. Нэмэлт мэдээллийг Topics and Questions, “Book of Mormon Translation,” Gospel Library; Richard E. Turley Jr., Robin S. Jensen, and Mark Ashurst-McGee, “Joseph the Seer,” Ensign, Oct. 2015, 48–55-аас үзнэ үү.

  2. Minutes, 25–26 October 1831,” Minute Book 2, 13, josephsmithpapers.org.

  3. “Church History,” Times and Seasons, Mar. 1, 1842, 707; мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 70-ыг үзнэ үү.

  4. Edmund C. Briggs, “A Visit to Nauvoo in 1856,” Journal of History, vol. 9, no. 4 (Oct. 1916), 454; quoted in Russell M. Nelson, “A Treasured Testament,” Ensign, July 1993, 62.

  5. “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290; стандартчилсан.

  6. In Reuben Miller journal, Oct. 21, 1848, Church History Library, Salt Lake City; үсэг, цэг, таслал болон том үсгийг стандартчилсан.