Doctrine and Covenants 2025
1-р сарын 20–26: “Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65


“1-р сарын 20–26: ‘Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно’: Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Иосеф Смит тэнгэр элч Моронайн тухай үзэгдэл үзсэн нь

Тэр намайг нэрээр минь дуудсан зургийн хэсгээс, Майкл Мом

1-р сарын 20–26: “Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно”

Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65

Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр ойн цоорхойд Иосеф Смитэд ирж үзэгдсэнээс хойш гурван жил өнгөрсөн ба Иосеф ямар ч нэмэлт илчлэлт хүлээн аваагүй байлаа. Тэр Их Эзэний таалалд нийцсэн эсэхдээ эргэлзэж эхлэв. Тэр бидэнтэй адил алдаа гаргаж, түүнээсээ болж гэмшдэг байв. Гэсэн ч Бурханд Иосефоор хийлгэх ажил байсаар байлаа. Иосефын хийхээр дуудагдсан ажил Бурханы биднээс хүсдэг зүйлтэй холбоотой байдаг. Иосеф Мормоны Номыг урагш авчирсан ба биднийг үүн дээрх захиасыг хуваалцахад урьсан. Иосеф хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх санваарын түлхүүрүүдийг хүлээн авснаар бид одоо ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг хүлээж авах боломжтой болсон. Иосефт удахгүй биелэгдэх бошиглолуудын талаар хэлсэн бөгөөд бид эдгээр бошиглолыг гүйцэлдэхэд туслахаар дуудагдсан. Бид Бурханы ажилд оролцохдоо яг бошиглогч Иосеф Смитэд тулгарсантай адил эсэргүүцэлтэй, бүр мөрдлөг хавчлагатай ч тулгарч болно. Гэхдээ Их Эзэн Иосефыг Өөрийн мутар дахь зэмсэг болгосон шиг биднийг ч гэсэн зэмсэг болгоно гэдэгт итгэлтэй байж болно.

Түүнчлэн Гэгээнтнүүд номын 1:20–48-ыг үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Иосеф Смит—Түүх 1:27–33

семинарын шигтгээ зураг
Бурханд надаар хийлгэх ажил байгаа.

Бид Бурханд Иосеф Смитээр хийлгэх ажил байсан гэдэгт итгэж, түүний амьдралыг эргэн харж, хийсэн зүйлийг нь тодорхой харж чадна. Харин та Бурханд танаар хийлгэх ажил бас байгаа талаар бодож үзсэн үү? Та Иосеф Смит—Түүх 1:27–33-ыг уншихдаа тэр ажил нь юу байж болохыг тунгаан бод. Энэ нь үргэлжилж буй Аврагчийн сайн мэдээний Сэргээлтэд хэрхэн хувь нэмэр болох вэ?

Ахлагч Гари Э.Стивэнсон: “Бид Христэд ирж, бусад хүнд мөн адил ийн ирэхэд нь тусалснаар Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд гар бие оролцдог ба энэ ажил тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлага дээр төвлөрдөг. … Эдгээр үүрэг хариуцлага энгийн, сүнслэг, урам өгсөн, биелүүлэх боломжтой байдаг. Үүнд:

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх зэрэг үүрэг хариуцлага орно” гэж заажээ (“Үнэхээр сайхан, үнэхээр энгийн,” Лиахона, 2021 оны 11-р сар, 47).

Эдгээр тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлага бүрд оролцож буй туршлагынхаа талаар тунгаан бод. Аврагч танаар дараа нь юу хийлгэх байсан бэ?

Заримдаа та Их Эзэн таныг гаргасан алдаа дутагдлаас тань болж ашиглахгүй гэж мэдэрч магад. Та Иосеф Смит—Түүх 1:28–29 дээрх Иосеф Смитийн туршлагаас юу сурч болох вэ? Та “[Бурханы] өмнө зогсож байгаагаа” хэрхэн мэдэх вэ?

Утга учиртай ярилцлага өрнүүлэхэд урамшуулдаг асуулт тавь. Нэгээс олон зөв хариулттай асуултууд нь өөрсдийн хувийн бодол, мэдрэмж, туршлага дээр үндэслэн хариулахад суралцагчдыг урьдаг. Энэхүү тоймд орсон асуултууд үүний жишээ юм.

Мөн “Бурханы аврал, өргөмжлөлийн ажил” гэдгийг Ерөнхий гарын авлагын 1.2-оос үзнэ үү.

3:15

Youth Responsibility in the Work of Salvation

Иосеф Смит—Түүх 1:34–47

Аврагч Өөрийн сайн мэдээг сэргээснээр эртний бошиглолуудыг гүйцэлдүүлсэн.

Моронай Иосеф Смитэд үзэгдэх үедээ Исаиа 11; Үйлс 3:22–23; Иоел 2:28–32 гэх мэт Хуучин Гэрээ, Шинэ Гэрээний хэд хэдэн бошиглолыг эш татжээ. Та Иосеф Смит—Түүх 1:34–47-г уншихдаа, яагаад Иосеф эдгээр бошиглолыг мэдэх нь чухал байсан талаар тунгаан бод. Яагаад эдгээрийг мэдэх нь танд чухал вэ?

Та мөн ахлагч Дэвид А.Бэднар “Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр” үгэндээ Моронайн Иосеф Смит дээр ирсэн анхны айлчлалын талаар юу заасныг уншиж болно (Лиахона, 2021 оны 11-р сар, 28).

13:17

Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр

Иосеф Смит—Түүх 1:48–60

Бурхан Өөрийн хаант улсад ажиллахад намайг бэлтгэх болно.

Иосеф Смит ердөө 17 настай байхдаа анх алтан ялтаснуудыг харсан бөгөөд дөрвөн жилийн дараа тэдгээрийг түүнд өгчээ. Иосеф Смит—Түүх 1:48–60-ыг уншаад, тухайн үед Иосефын амьдралд юу тохиолдсоныг олж мэд. Эдгээр үйл явдал Бурханы түүгээр хийлгэх ажилд түүнийг хэрхэн бэлтгэсэн гэж та бодож байна вэ? Таныг Бурханд болон бусдад үйлчлэхэд бэлтгэсэн ямар туршлага танд тохиолдсон бэ? Ирээдүйн үйлчлэлд бэлтгэхэд тань тус болох юу танд тохиолдож байна вэ?

Нью-Йоркийн Манчестерын ойролцоох Кумора гүвээний зураг

Кумора гүвээ, Ал Раундс

Сургаал ба Гэрээ 2

Их Эзэн миний зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү минь эргүүлэхийн тулд Елиаг илгээсэн.

Энэ хэсгийн “суулгах,” “зүрх сэтгэл,” “эргэх” зэрэг үгс Елиагийн зорилго болон түүний сэргээсэн санваарын түлхүүрүүдийн адислалуудын талаар танд юу зааж байна вэ? Та зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ эргэснийг хэрхэн мэдэрч байсан бэ? Та ийм мэдрэмжийг илүү ойр ойрхон мэдэрч болох арга замуудын талаар бодож үзээрэй. Өвөг дээдсээ хайж олон, тэдний төлөө ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэх нь нэг арга зам юм (FamilySearch.org-ийг үзнэ үү). Та өөр ямар арга замуудыг бодож чадах вэ?

Мөн Сургаал ба Гэрээ 110:13–16-г болон Гэррит В.Гонгийн “Үүрд мөнхөд аз жаргалтай” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагийн 83–86-р хуудаснаас үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 01

Хүүхдүүдэд заах санаа

Иосеф Смит—Түүх 1:28–29

Би наманчилж, өршөөгдөх боломжтой.

  • Бид бүгд заримдаа Иосеф Смитийн адилаар “[өөрсдийн] сул тал хийгээд төгс бусынхаа улмаас буруутгагд[сан]” мэт мэдэрдэг. Та болон танай хүүхдүүд Иосеф Смит—Түүх 1:29-ийг хамтдаа уншаад, Иосеф Смит ийн мэдрэх үедээ юу хийсэн талаар олж мэд. Түүний жишээнээс бид алдаа гаргасан үед маань туслах ямар сургамжийг авч болох вэ? Иосеф төгс биш байсан ч Бурханаар дуудагдсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Иосеф Смит—Түүх 1:27–54

Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө ажлыг хийхэд туслуулахын тулд Иосеф Смитийг дуудсан юм.

  • Таныг Иосеф Смит—Түүх 1:27–54 эсвэл “3-р бүлэг: Тэнгэр элч Моронай ба алтан ялтаснууд” дээрх Моронайн айлчлалын түүхийг ярих үед хүүхдүүд тань Иосеф Смит болж дүр эсгэн хөгжилдөж болох юм. Жишээлбэл: Тэд залбирч байгаа мэт гараа зөрүүлэх, Кумора гүвээнд авирч буй мэт дүр эсгэх гэх мэт байж болно. Дараа нь та тэднээс Бурхан Иосеф Смитээр юу хийлгэхээр дуудсан мөн үүний үр дүнд бид хэрхэн адислагдсан талаар ярихыг хүсэж болно. Жишээлбэл: Иосеф Смит Мормоны Номыг орчуулсан учраас бид хэрхэн адислагдсан бэ? Түүний ажил бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход хэрхэн тусалсан бэ?

    2:29

    The Angel Moroni Visits Joseph Smith: Learning about a sacred book

Сургаал ба Гэрээ 2

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдийг ариун сүмд лацдан холбуулаасай хэмээн хүсдэг.

  • Магадгүй та болон хүүхдүүд тань гэр бүлийнхээ зарим зургийг, тэр дундаа ариун сүм дэх гэр бүлийнхээ зургийг үзэхэд таатай байх болно (эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 120-ийг үзнэ үү). Дараа нь та Сургаал ба Гэрээ 2-ыг уншаад, бидэнд яагаад ариун сүм байдаг мөн Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг гэр бүлтэйгээ үүрд хамт байхыг хүсдэг талаар санаа бодлоо бие биетэйгээ хуваалцаж болно. “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98) дууг хамтдаа дуулах талаар бодож үз. Гэр бүлтэйгээ үүрд хамт байхын тулд бид юу хийж болох талаар энэ дуу юу өгүүлдэг вэ?

Young Couple Going to the Temple, English
Нью-Йоркийн Палмира ариун сүм

Нью-Йоркийн Палмира ариун сүм

Сургаал ба Гэрээ 2

Өвөг дээдсийнхээ талаар суралцах нь надад баяр баясал авчирна.

  • Хүүхдүүд гэр бүлийн түүхийн талаарх баяр баяслыг мэдэрч, сэтгэл нь хөдөлдөг. Тэдэнд туслахын тулд та өвөг дээдсийнхээ түүх, зургийг үзүүлж болно. Өвөг дээдсийн тань хүүхэд насны амьдрал ямар байсан талаар хүүхдүүдтэй ярилц. Түүнчлэн хүүхдүүд тань FamilySearch.org/discovery дээрх гэр бүлийн түүхийн зарим үйл ажиллагааг хийх дуртай байж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Моронай Иосеф Смитэд алтан ялтаснуудыг булсан газрыг зааж өгч байгаа нь

Иосеф ялтаснуудыг хүлээн авав, Гари Э.Смит

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас