Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: Иосеф Смитийн гэр бүл


“Сэргээлтийн дуу хоолой: Иосеф Смитийн гэр бүл,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Иосеф Смитийн гэр бүл,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

сэргээлтийн дуу хоолой

Сэргээлтийн дуу хоолой

Иосеф Смитийн гэр бүл

Гэр бүлийн маань амьдрал бидэнд ихээхэн нөлөөлдөг шиг Иосеф Смитийнх ч бас түүнд нөлөөлсөн. Эцэг эхийнх нь шашны итгэл үнэмшил, дадал зуршил Сэргээлтийг боломжтой болгосон итгэлийн үрийг суулгасан байв. Иосефын тэмдэглэлд энэ хүндлэл ингэж буужээ. “Надад ийм хүндэлмээр эцэг эхийг өгсөнд нь Бурхандаа талархахад миний хэлэх үг багадах биз ээ.”

Дараах эшлэлүүдийг түүний ээж Люси Мак Смит, ах Виллиам Смит нарын хэлсэн үгсээс авсан. Бошиглогч өөрөө Смитийн гэр бүл дэх шашны нөлөөний талаар цухас дурджээ.

Ахмад Иосеф Смитийн гэр бүлийн хөрөг зураг

Иосеф Смитийн гэр бүл, Дан Бакстэр

Люси Мак Смит

A painting depicting Lucy Mack Smith, mother of Joseph Smith.

“[1802 оны үеэр] би өвдсөн юм. … Би Христийн замуудыг олж мэдээгүй байгаа тул хараахан үхэх болоогүй гэж бодож байв. Надад Христ бид хоёрын дунд харанхуй, ганцаардлын ангал байгаа мэт санагдсан тул би үхэж зүрхлэхгүй байлаа. …

Би Их Эзэнд хандаж, хүүхдүүдээ хүмүүжүүлж, нөхрийнхөө сэтгэлийг тайтгаруулахын тулд амийг минь хэлтрүүлэхийг гуйсан. Тэгээд бүхэл шөнөжин хэвтсэн. … Хэрэв тэр надад амьд үлдэх боломжийг олговол түүнд зөвөөр үйлчлэх боломжийг олгох шашныг Библиэс байсан ч эсвэл олж болох хаа нэгтэйгээс, бүр тэнгэрээс залбирал болон итгэлээр олж авахаар байсан ч олж авахыг хичээх болно гэж би [Бурхантай] гэрээ байгуулсан. Эцэст нь нэгэн дуу хоолой надад ирэв. ‘Гуй, тэгвэл энэ нь танд өгөгдөх болно; тогш тэгвэл энэ нь танд нээгдэх болно. Зүрх сэтгэлээ тайтгаруул. Та Бурханд итгэ, надад ч бас итгээрэй.’ …

Энэ цагаас эхлэн би хүч чадлыг дахин олж авсан юм. Би шашны талаар маш их зүйл яриад байдаггүй ч байнга бодож явдаг байсан. Би тэнгэрийн зүйлсэд намайг зааварчлах Бурханы замыг таньсан сүсэг бишрэлтэй хүмүүсийг олтлоо бүх хүчээ дайчилна гэж бодож байлаа.”

Виллиам Смит

Portrait of William Smith in latter years of his life.

“Маш их сүсэг бишрэлтэй мөн хүүхдүүдийнхээ энэ болоод дараагийн амьдралын сайн сайханд ихэд санаа тавьдаг байсан ээж маань биднийг бодгалийн авралаа эрэлхийлдэг болгохын тулд буюу (тэр үеийнхээр) ‘шашиндаа татан оролцуулахын тулд’ эцэг эхийн хайрын өгч болох бүхий л арга чаргаа ашигладаг байсан. Тэр биднийг цуглаануудад оролцуулахын тулд бидэнд нөлөөлдөг байсан ба бараг бүх гэр бүлээрээ шашиндаа сонирхолтой, үнэнийг эрэлхийлэгчид болсон юм.”

“Намайг ухаан орсон цагаас л бид гэр бүлийн залбирлыг тогтмол хийдэг байсан. Би аавыг нүдний шилээ жилетнийхээ халаасанд байнга авч явдаг байсныг тод санадаг. Хөвгүүд түүнийг шилээ зүүх гэж байвал залбирах гэж байгааг мэддэг байв. Хэрэв бид анзаараагүй бол ээж ‘Виллиам’ гэж дуудна, эсвэл өөр хэн анзаараагүй байна түүнд ‘залбирахад бэлдээрэй’ гэдэг байсан. Залбирлын дараа бид дуулмаар санагдсан дуунуудаа дуулдаг байсан.”

Дэлгээстэй судрын ном

Ахмад Иосеф, Люси Смит хоёр судраас судлахыг гэр бүлдээ заасан юм.

Иосеф Смит

One drawing in pencil, charcoal and ink on paper.  A left profile, head/shoulders portrait of Joseph Smith; drawn basically in charcoal, highlighted with white paint and black ink.  titled at bottom "Jospeh Smith the Prophet."  Signed at left shoulder "Drawn from the most authentic sources by Dan Weggeland"  A drawn border surrounds it.  No date apparent.

“[Аав маань] миний мэдэхээр амьдралдаа хэзээ ч амин хувиа хичээсэн гэмээр үйлдэл гаргаж байгаагүйг би хэлмээр байна. Би аавдаа, түүнтэй өнгөрүүлсэн дурсамждаа хайртай. Түүний ариун үйл хэргийнх нь дурсамж миний оюун ухаанд гүн байр суурь эзэлдэг. Эцэг эхийн маань хэлдэг байсан олон зүйл миний зүрх сэтгэлийн самбарт бичигдэн үлдсэн. Түүний амьдралын түүхийн талаар миний нандигнаж явдаг бодлууд, төрсөн цагаасаа хойш миний ажиглаж ирснээр миний оюун санаанд хадгалагдан үлдэж, миний хувьд ариун нандин болсон юм. Миний ээж ч бас хамгийн эрхэм хүн бөгөөд бүх эмэгтэйн дундаас хамгийн шилдэг нь байсан.”