“12-р сарын 30-аас 1-р сарын 5: ‘Амлагдсан Сэргээлт урагшилсаар байна’: Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
12-р сарын 30-аас 1-р сарын 5: “Амлагдсан Сэргээлт урагшилсаар байна”
Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт
Дэлхийг өөрчилсөн үйл явдлын 200 жилийн ойг та хэрхэн тэмдэглэх вэ? Энэ бол Иосеф Смитийн Анхны үзэгдлийн 200 жилийн ой тохиох 2020 оны 4-р сар ойртох үед Тэргүүн зөвлөл болон Арван хоёрын чуулгын тунгаан бодсон асуулт юм. “Бид энэ үйл явдалд зориулан хөшөө босгох талаар бодсон. Гэвч Анхны үзэгдлийн түүхэн болон олон улсын хүрээнд үзүүлсэн онцгой нөлөөг эргэцүүлэн бодсоноор, боржин эсвэл чулуун хөшөө босгохын оронд ‘чулуун самбарт’ биш, харин бидний ‘махан биеийн зүрхний самбарт’ [2 Коринт 3:3] бичигдсэн үгээр … хөшөө босгох нь зүйтэй гэсэн мэдрэмж бидэнд төрсөн юм” (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111) хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дурсав.
Тэдний үгээр бүтээсэн хөшөө дурсгалыг “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” хэмээн нэрлэдэг. Энэ нь зөвхөн Анхны үзэгдлийн тухай төдийгүй тэр цагаас хойш Есүс Христийн хийсэн, хийсээр ч байгаа зүйлийн хөшөө дурсгал юм. Түүний сайн мэдээний Сэргээлт нь хэн нэгэн хүн Бурханд хандаж, Түүнийг сонсох үед эхэлсэн билээ. Энэ нь яг л тэр арга замаар буюу нэг удаад нэг зүрхэнд хүрч, нэг ариун нандин туршлага болж үргэлжилсээр байна. Үүнд таных ч мөн орно.
Гэр орон болон сүмд суралцах санаа
“Бурхан дэлхийн бүх улс оронд байх Өөрийн хүүхдүүдэд хайртай.”
Сэргээлтийн тухай тунхаг яагаад Бурханы хайрын тухай мэдэгдлээр эхэлж байна гэж та бодож байна вэ? Уг тунхгийг судлахдаа “дэлхийн үндэстэн бүрийн Өөрийн хүүхдүүд[ийг]” гэх Бурханы хайрын илэрхийллийг хайж ол. Сайн мэдээний Сэргээлт танд Түүний хайрыг мэдрэхэд хэрхэн тусалсан бэ?
Гэррит В.Гонгийн “Бүх үндэстэн, ястан, хэлтэн” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 40–44-р хуудаснаас мөн үзнэ үү.
Сэргээлт асуултад хариулснаар эхэлсэн.
Аврагч Өөрийн сайн мэдээний Сэргээлтийг асуултад хариулан эхлүүлсэн гэж хэлж болно. Сэргээлтийн тунхаг нь Бурханы, сайн мэдээний эсвэл “түүний бодгалийн авралын” тухай асуумаар байгаа хүнд ямар захиас өгнө гэж та бодож байна вэ? Та мөн Иосеф Смит—Түүх 1:5–20-ийг судлаад, сайн мэдээний тухай асуултууддаа хариулт олох талаар Иосеф Смитээс юу сурч болохоо олж мэд.
Миний зүрхний хүслэн зургийн хэсгээс, Волтэр Рэйн
Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн.
Аврагч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн “Христийн Шинэ Гэрээний Сүмийн” талаар та юу мэдэх вэ? Эдгээр судрыг судалж, Түүний Сүмийн зарим онцлог шинжийг жагсаах талаар бодож үз.
-
Maтай 16:15–19
-
Марк 16:15–18
-
Лук 6:12–13
-
Үйлс 4:34–35
-
1 Коринт 15:29
-
Ефес 4:11–15
Дараа нь Иосеф Смитээр дамжуулан Есүс Христ Өөрийн Сүмийн тэдгээр онцлог шинжийг хэрхэн сэргээснийг дүрсэлсэн доорх судруудыг дээр байгаа судруудтай тааруулж болно.
Та Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн юунд талархдаг вэ?
Ахлагч Жэффри Р.Холланд, түүний гэргий хоёр нь Сүм сэргээгдэхээс өмнө амьдрахад ямар байх байсныг төсөөлөхийг нэг удаа оролджээ. Тэд өөрсдөөсөө “Бидэнд юу байсан ч болоосой гэж бид хүсэж байна вэ?” гэж асуусан. “Найдварын төгс гэрэл” (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99) хэмээх хэлсэн үгээс тэдний туршлагыг уншина уу. Сэргээлт сүнслэг найдвараа гүйцэлдүүлэхэд тань хэрхэн тусалсан бэ?
“Амлагдсан Сэргээлт урагшилсаар байна.”
Та өөрийгөө сайн мэдээний Сэргээлтийн нэгэн хэсэг гэж бодож байсан уу? Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг бодож үз. “Заримдаа бид … сайн мэдээний Сэргээлтийг бүрэн гүйцэлдсэн мэт боддог. Гэвч үнэндээ Сэргээлтийн ажил үргэлжилсээр байгаа бөгөөд бид Сэргээлтийн цаг үед амьдарч байна” (“Та Сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78).
Та 1800-аад онд сайн мэдээ хэрхэн сэргээгдсэн талаар судлахаар бэлтгэж байхдаа энэ нь таны амьдралд хэрхэн сэргээгдсэнийг тунгаан бодсоноор эхэлж болно. Сэргээлтийн тунхгийг дараахтай адил асуултуудыг бодож унш. Үүнд: Би энэ нь үнэн гэдгийг яаж мэдсэн бэ? Би өнөөдөр Сэргээлтэд хэрхэн оролцож болох вэ?
“Тэнгэрийн үүд нээлттэй байгаа.”
“Тэнгэрийн үүд нээлттэй байгаа” гэдэг хэллэг таны хувьд ямар утгатай вэ? Та тэнгэрийн үүд үнэхээр нээлттэй байгаа ямар нотолгоог Сэргээлтийн тунхгаас мөн өнөөгийн Сүм, судрууд болон амьдралаасаа хардаг вэ?
Та судлахдаа “Өглөө боллоо” (Дуулал, д. 1) дууллыг мөн оролцуулж болно. “Тэнгэрийн үүд нээлттэй байгаа” гэдэг хэллэгийн талаарх ойлголтыг тань тэлсэн юуг та энэ дууллаас олж мэдсэн бэ?
Мөн Квинтин Л.Күкийн “Бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт ба бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн адислал” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 118–121-р хуудаснаас үзнэ үү.
Хамтдаа суралц. Ерөнхийлөгч Нэлсон биднийг “[Сэргээлтийн тунхгийг] хувиараа болон гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө судлаарай” хэмээн урьсан (“Түүнийг сонс,” 112). Та судлахдаа бусдыг хэрхэн оролцуулж болох талаар бодож үз.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
“Бид чанд тунхаглаж байна.”
-
Сэргээлтийн тунхгийн хэсгүүдийг хүүхдүүдтэйгээ унших явцдаа (эсвэл ерөнхийлөгч Нэлсоны үүнийг уншиж байгаа видеог үзэхдээ) “бид тунхаглаж байна,” “бид сонордуулж байна” эсвэл “бид гэрчилж байна” зэрэгтэй адил хэллэгтэй өгүүлбэрүүдийг олоход нь тэдэнд тусал. Бидний бошиглогч, төлөөлөгчид ямар ямар үнэнийг тунхаглаж байна вэ? Та болон танай хүүхдүүд эдгээртэй төстэй зарим үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж болох юм.
6:0The Restoration of the Fulness of the Gospel of Jesus Christ
“Иосеф Смитэд … асуултууд байсан.”
-
Аврагчийн сайн мэдээний Сэргээлт рүү хөтөлсөн Иосеф Смитийн зарим асуултыг судлах нь хүүхдүүдэд тань сонирхолтой байж болох юм. Тэдэнд Иосеф Смит—Түүх 1:10, 29, 68 дээрээс зарим жишээг олоход тусал. Бурхан Иосеф Смитийн асуултуудад хариулсны улмаас бид өнөө үед хэрхэн адислагдсан байна вэ?
-
Та бас хүүхдүүдэд тэдэнд байгаа асуултуудын талаар ярилцах боломжийг өгч болно. Хариултаа хэрхэн олох талаар бид Иосеф Смитээс юу сурдаг вэ? (Иосеф Смит—Түүх 1:8–17-г мөн “Энэ бол Миний хайрт Хүү” гэсэн Хүүхдийн дууны номын 142-р дууны 3 ба 4-р бадгийг үзнэ үү).
“Иосефт зааж сурга[хаар] … тэнгэр элчүүд ирсэн.”
-
“Иосефт зааж сурга[хаар] … ирсэн” тэнгэр элч нар хэн хэн байсан бэ? Хүүхдүүд тань тэдний зургийг Сайн мэдээний уран зургийн цуглуулга (д. 91, 93, 94, 95-ыг үзнэ үү) дээрээс хайж олохдоо дуртай байж магадгүй. Эдгээр тэнгэр элч нэг бүр “Есүс Христийн Сүмийг дахин барьж байгуулах[ад]” хэрхэн тусалсан бэ? Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас дээр санал болгосон судрууд нь энэхүү асуултад хариулахад хүүхдүүдэд туслах болно.
Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн.
-
Та Аврагчийн Сүм сэргээгдэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ? Магадгүй тэд эвлүүлдэг тоглоом эсвэл аягаар энгийн цамхаг барьж, түүнийг “сэргээх” эсвэл дахин барьж болно. Эсвэл хэрэв хүүхдүүдэд тань ямар нэгэн зүйл алга болсон эсвэл гэмтсэний улмаас солих шаардлагатай болсон бол та уг туршлагыг Аврагчийн Сүмээ сэргээсэнтэй харьцуулж болно. Аврагчийн сэргээсэн Сэргээлтийн тунхагт дурдсан тодорхой зүйлсийг олоход тэдэнд тусал.
“Тэнгэрийн үүд нээлттэй байгаа.”
-
“Тэнгэрийн үүд нээлттэй байгаа” гэдэг хэллэг ямар утгатай болохыг үзүүлэхийн тулд захиасыг эхлээд хаалттай хаалганы цаанаас, дараа нь нээлттэй хаалгаар дамжуулан хуваалцаж болох юм. Түүнчлэн тэднээр захиасаа ээлжлэн хуваалцуул. Есүс Христэд бидэнд зориулсан ямар захиас байдаг вэ? Бидэнд тэнгэрийн үүд нээлттэй байгааг мэдэхэд ямар ямар туршлага тусалсан бэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.