Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд заах нь


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд заах нь

Аврагч “Бүх хүүхдүүд чинь Их Эзэнээр сургагдах болно; мөн хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно” гэж заасан (3 Нифай 22:13).

Хүүхдийн хэсгийн удирдагчид бүх хүүхдэд, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч гэсэн Есүс Христийн сайн мэдээг заах чухал үүрэг хариуцлагатай байдаг. Хүүхдийн xэсэг нь хүүхэд бүрийг халуун дотноор угтан, хайрлах, арчлах, хамруулах газар мөн. Ийм уур амьсгалд хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн хайрыг ойлгож, мэдрэхэд хялбар бөгөөд Ариун Cүнсний нөлөөг илүүтэй мэдэрдэг.

Хүүхэд бүр Бурханд үнэ цэнэтэй. Хүүхэд бүрд хайр, хүндлэл, дэмжлэг хэрэгтэй.

Танай Хүүхдийн xэсгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангах ажилд бусдын зөвлөмжийг ав.

  1. Хүүхдийн эцэг эхтэй зөвлөлд. Эцэг эхчүүд хүүхдээ хэнээс ч илүүтэй мэддэг. Түүний хэрэгцээ, анхаарал татах, суралцах сайн аргаар хэрхэн хангахыг тэд та нарт заах болно. Жишээ нь, зарим хүүхэд суралцахдаа дуу хөгжмөөр маш сайн ойлгодог бол бусад нь түүх, зураг, судар эсвэл хөдөлгөөнөөр илүү сурдаг. Хүүхэд бүр сайн суралцах арга замуудыг оролцуулсан заах олон янзын арга барил ашигла.

  2. Бусад Хүүхдийн xэсгийн удирдагч, багш нартай зөвлөлд. Хүүхэд бүр Есүс Христийн сайн мэдээнд суралцаж, хайрыг мэдрэх арга замуудыг олохын төлөө залбир, хамтран ажилла.

  3. Тойргийн зөвлөлтэй зөвлөлд. Санваарын болон бусад туслах бүлгийн удирдагчид онцгой анхаарал шаардлагатай хүүхдүүдэд хэрхэн туслах талаар янз бүрийн санаа оноог мэдэж байж болох юм. Нэг тойрогт дээд пристийн бүлгийнхэн долоо хоног бүр үе мөчний өвчтэй хүүхдийн дэргэд халамжлан суух “Хүүхдийн xэсгийн өвөөг” санал болгосон байна. (Тэр хүн долоо хоног бүр ирж сууна.) Энэ нь хөвгүүнд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, хайрыг мэдрэхэд тусална.

Ахлагч М. Рассэлл Баллард “Эрхэм онцгой хүүхдүүдтэй ажиллах хүмүүст ариун нандин, уужим сэтгэлтэй үйлчлэгч байх үүрэг хариуцуулсан нь ойлгомжтой. Бурхан өнөөгийн хүүхдүүдийг хайраар, итгэлийн гал дөлөөр, тэд хэн гэдгээ мэдэх ойлголтоор дүүрэн байлгахын тулд биднийг томилсон юм” гэж заасан (“Great Shall Be the Peace of Thy Children,” Ensign, 1994 оны 4-р сар, 60).

Stick figure cues

Хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхэд үзүүлэнд илүү сайн хариулдаг. Залбирах, чимээгүй болох эсвэл дуу дуулах цаг болоход энд харуулсантай адил дүрстэй үзүүлэнгүүдийг ашигла.

Дүрснүүдийг sharingtime.lds.org дээрээс авч болно.