Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Дөрөвдүгээр сар: Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч


Дөрөвдүгээр сар

Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч

Хүүхдийн дууны номоос хүссэн дуугаа сонгон дуул.

“Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:3).

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Есүс Христ бидний Аврагч байхаар сонгогдсон.

Сургаалыг таньж мэд: Самбар дээр “Есүс Христ бидний Аврагч болох ёстой байсан” гэж бич. С, o, н, г, о, г, д, с, о, н үсэгнүүдийг өрөөгөөр тараан тавь. Өгүүлбэрийг гүйцээхийн тул тараасан үсэгнүүдийг хүүхдүүдээр цуглуул. Тэднийг Moсe 4:2 дээрээс өөрсдийн хариултыг хянан уншихыг хүс. Самбар дээрх тунхаглалыг хамтдаа унш.

Ойлгуулахыг хичээ: “Би тэнгэрт амьдарч байсан” (ХДН, 4) тухай дараах асуултуудын аль нэгийг бичсэн гурван зурвасыг бэлтгэ:

  1. Биднийг дэлхийд ирэхээс өмнө хэн төлөвлөгөөг хүн бүрд танилцуулсан бэ?

  2. “Эцэг минь, Таны алдар суу байж болохын тул намайг илгээ” гэж хэн хэлсэн бэ?

  3. Эцэгийн төлөвлөгөөг дагаснаар Есүс юуг ялсан бэ?

Дууны эхний бадгийг хүүхдүүдээр дуулуулж, эхний асуултын хариуг дуулахад босохыг хүс. Дараа нь энэ бадгаас тэдний суралцсан зарим зүйлсийн талаар ярилц. Ярилцсаны дараа дахин тэр бадгийг дуулж, тунгаан бод. Дараа нь бусад бадаг болон асуултуудыг хэлэлцэн, үйл ажиллагааг давтан хий.

Хоёр дахь долоо хоног: Есүс Христ бол миний төгс үлгэр жишээ юм.

Сургаалыг таньж мэд: Хүүхдүүдээс “Намайг дагаад хий” (CS, 276) дууг дуулж, алгаа таших, гараа дээш сунгах эсвэл дороо алхах зэрэг энгийн үйлдлүүдийг даган хийхийг хүс. Хэн нэгний үлгэр жишээг дагаж сурсан зарим зүйлээсээ нэрлэхийг хүүхдүүдээс хүс (жишээ нь, ороо засах, эсвэл тоглоом тоглох зэрэг). Самбар дээр “Есүс Христ бол миний төгс үлгэр жишээ” гэж бич. Христ бидний дагах ёстой төгс үлгэр жишээг үзүүлэн амьдарч байсан дэлхий дээрх цорын ганц хүн гэдгийг гэрчил. Өгүүлбэрийг хүүхдүүдтэй хамт унш.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Бусдыг хайрлаж, бусдад үйлчилж байгаа Есүсийн зарим зургийг тавь. Самбарт “Есүс хүн бүрийг хайрласан” мөн “Есүс бусдад үйлчилсэн” гэж бич. Зүрх зурж, эдгээр хэллэгийн доор тавь. Бид бусдыг хайрлаж, бусдад үйлчилж Есүсийн жишээг дагах ёстой гэдгийг хүүхдүүдэд хэл. Хүүхэд бүрд цаас өгч, зүрх зурж, өөрсдийн гарны дүрсийг буулгаж зурахыг хүс. Дараа нь тэднээс Есүсийн жишээг дагаж чадах ямар нэгэн зүйлийг бичих эсвэл зурахыг хүс. Тэдний санаануудыг Хүүхдийн xэсэгтэй хуваалцуулж, тэдний цаасыг Есүсийн зургийн дэргэд тавь. “Би Есүс шиг байхыг хүсдэг” (ХДН, 40) дууг дуул.

Chalkboard with line drawings of a heart and a hand.

Гурав дахь долоо хоног: Христийн Цагаатгалаар дамжин хүн төрөлхтөн аврагдаж чадна.

Сургаалыг таньж мэд: Хүүхдүүдийг групп болгон хувааж, групп бүрд Итгэлийн тунхгийн гуравдугаар хэсгээс нэг хэллэг өг. Групп бүрийг зөв дарааллаар нь болгож, өөрсдийн хэллэгийг давтан хэлэхийг хүс. Дараа нь Хүүхдийн хэсгийнхэн бүгд босч, Итгэлийн тунхгийг бүтнээр нь давтан унш.

Ойлгуулахыг хичээ: Есүс Христийн Цагаатгал нь биднийг нүглээс авардаг гэдгийг гэрчил. Шилтэй цэвэр ус хүүхдүүдэд харуулж, нүглээс чөлөөлөгдсөн хүн ийм байна гэдгийг тайлбарла. Усны өнгийг өөрчлөх жижиг хүнсний хэсгийг усанд хий. Хүнсний хэсэг хэрхэн усны өнгийг нь өөрчилж, усыг бохирдуулж буйг заа. Нүгэл үйлдэхэд бид энэ ус шиг цэвэр бус болдог гэдгийг тайлбарла. Дараа нь цайруулагчийг усанд дусааж, усыг эргүүлэн цэвэршүүл. Нүглээ наманчлахад Цагаатгал биднийг нүглээс ангижруулан, уучилдаг. Христ Гетсеманид байгаа зургийг үзүүл. Зургийн талаар мэддэг зүйлсийг нь чөлөөтэй хуваалцуул. Есүс Христийн биднийг гэсэн хайр, Түүний бидний нүглийн төлөөх төлөөсийн талаар гэрчил.

Blue ink spreading in a jar of water.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Энэ товхимолд үзүүлсэн зарим заах аргыг ашиглан хүүхдүүдэд харамсах, уучлахыг хүсэх, бурууг зөв болгох, алдаагаа давтахгүй байх зэргийг хамруулсан наманчлалын талаар заа (Хүүхдийн Хэсэг 3, 46–49-г үз) .

Дөрөв дэх долоо хоног: Есүс Христ амилсан, тиймээс би ч мөн амилах болно.

Ойлгуулахыг хичээ: Зураг ашиглан Есүсийн үхлийн тухай бяцхан түүх ярь (Maтай 27:33–60; Maрк 15:22–46; Лук 23:33–53; Иохан 19:17–42-г үз). Есүсийн гэр бүл, найз нөхөд нь Түүнийг нас барахад юу мэдэрсэн байж болох тухай бодохыг хүүхдүүдээс хүс. Хэдэн хүүхдээс (эсвэл насанд хүрсэн хүмүүс) урьдчилан Магдалын Мариа болон Христийн Амилалтын гэрч болсон хэн нэгний тухай түүхээс хуваалцахаар бэлтгэж ирэхийг хүс (Иохан 20:11–18), Петр ба Иохан (Иохан 20:2–10), шавь нар (Иохан 20:19–22; Лук 24:33–53), Toмас (Иохан 20:24–29) ба нифайчууд (3 Нифай 11:8–17-г үз). Хэний тухай түүхээс хуваалцаж байгааг харуулахын тул тэдний энгэрт нэрийг нь хад.

Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.
The body of the crucified Christ being wrapped in white burial cloth (presumably by Joseph of Arimathaea and Nicodemus) in preparation for entombment. Several men and women are gathered around the crucified body. They are mourning the Crucifixion.
The scripture from John 20:15-16 is depicted where the resurrected Christ asks Mary Magdalene "Why weepest thou?"
The resurrected Jesus Christ appearing to the Apostles in an upper room. Christ has His hands outstretched as He shows the prints of the nails in His hands to the Apostles. The Apostles are gathered around Christ and look at Him in wonder.
Christ in white robes stands at the top of stone steps and is surrounded by people worshipping Him. Mountains, trees and partially crumbled buildings are visible in the background. Depiction of Christ as a resurrected being appearing to the Nephites. (3 Nephi 11:10)

“Судрын түүхийн хэсгээс үзүүлсэн байхад сайн мэдээний зарчмыг ойлгоход ихэвчлэн хялбар болдог” (TNGC, 55).

Нифай