Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Наймдугаар сар: Миний бие бол Бурханы Ариун сүм


Наймдугаар сар

Миний бие бол Бурханы aриун сүм

Дуу: “Их Эзэн надад ариун сүм өгсөн”

(ХДН, 73)

“Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? … Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн” (1 Коринт 3:16–17).

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Миний бие бол ариун сүм.

Сургаалыг таньж мэд:Хүүхдийн xэсэг эхлэхээс өмнө самбар дээр “Та нар Бурханы сүм” (1 Коринт 3:16) гэж бич. Ариун сүмүүдийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Ариун сүмийн онцгой байдлын талаар асуу (энэ нь Их Эзэний өргөө, цэвэрхэн, маш сайн арчилдаг, Ариун Сүнс оршдог газар). Хариултыг самбарт бич. Бидний бие махбод яг ариун сүмийн адил ариун нандин бөгөөд өөрсдөө болон бусад хүмүүс түүнд хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг тайлбарла.

Ойлголт ба хэрэгжилтийг чухалчил: Балчир ангийн “Бяцхан үрсээ болгоогтун” гарын авлагын 47-р хуудсан дээр байгаа зургийг хуулж ав. Зурган дээрх дугуйнуудыг хайчилж аваад, саванд хий. Нэг дугуйг хүүхдээр сонгуул. Өөрсдийн биеийг ариун сүмийн адил авч явах ёстойг зураг тэдэнд хэрхэн сануулж буйг хүүхдүүдээс асуу. Хүүхэд бүрд зураг өгч, будуул. Ахмад хүүхдүүдийг дугуй бүрийн доoр энэ долоо хоногт өөрсдийн биеийг ариун сүмийн адил авч явах нэг зүйл бичихийг хүс. Зурагнуудаа гэртээ авч хариад, өөрсдийн гэр бүлд биеэ хэрхэн ариун сүмийн адил авч явах тухай заахыг хүс.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: “Сайн мэдээний миний жишгүүд” –ийг үзүүл. Өөрсдийн биеийг ариун сүмийн адил авч явах тухай сайн мэдээний ямар жишгүүд заадаг тухай тодруулахыг хүүхдүүдээс хүс. Хажууд буй хүүхэд бүртэйгээ өөрсдийн биеийг ариун сүмийн адил авч явах тухай нэг арга замыг хуваалцахыг тэднээс хүс. Дараа нь өөрийгөө хөгжүүлэх нэг арга замын талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Хэсэг хүүхдүүдийг урьж, бусадтай бодол санаагаа хуваалцахыг хүс.

Би өөрийн биеийг арчлах болно

Үзүүлэн ба Балчир ангийн гарын авлага sharingtime.lds.org дээр бий.

Хоёр дахь долоо хоног: Даруу хувцаслалт нь Тэнгэрлэг Эцэгийг болон өөрийгөө хүндэтгэж буйг харуулдаг.

Сургаалыг таньж мэд: Хүүхдүүдийг 1 Коринт 3:16 –г нээж, хамтдаа чангаар уншихыг хүс. Өөрсдийн биеийг ариун сүмийн адил авч явах нэг арга зам бол даруу хувцаслалт гэдгийг хүүхдүүдэд хэл. “Сайн мэдээний миний жишгүүд”-ийг үзүүлж, “Би Тэнгэрлэг Эцэгтээ болон өөртөө хүндэтгэл үзүүлж даруухан хувцаслана” гэдгийг хамтдаа чанга унш.

Ойлгуулахыг хичээ: Даруу хувцаслалт гэж ямар утгатай болохыг ярилц (Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө товхимлын “Хувцаслалт ба гадаад төрх” хэсгийг үз). “Би … даруу хувцаслах болно” гэж дээр нь бичсэн хэдэн үзүүлэн бэлтгэ. Хүүхдүүдийг групп болгон хувааж, групп бүрийг өөрсдийн амлалтыг бичих юм уу аль нэгэн үзүүлэн дээр даруу хувцастай өөрийн зургийг зурахыг хүс. Хүүхдийн xэсгийн ангид үзүүлэнгүүд тавь.

Modesty drawing
Modesty drawing
Modesty drawing

Гурав дахь долоо хоног: Мэргэн yхааны үгээр амьдарснаар даруу байдлаа харуулдаг.

Ойлгуулахыг хичээ: Самбарын нэг талд “Зарлигууд” гэж бичээд дараах судрын эшлэлийг бич: C ба Г 89:7–9, 12, 14, 16. Нөгөө талд нь “Амлалтууд” гэж бичээд дараах судрын эшлэлийг бич: C ба Г 89:18–21. Ангийн тал нь судрын эхний хэсгийг уншиж, Мэргэн ухааны үг дээрх Их Эзэний өгсөн зарлигуудыг олуул. Нөгөө хагас нь судруудыг уншсан хэвээр байж, бид дуулгавартай байх аваас хүртэх Түүний амласан адислалуудыг олуул. Зарлиг болон адислалууд гэдэг юу гэсэн үг болох тухай ярилц.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Нэг хүүхдээр “Би байж, Мэргэн ухааны үгээр амьдрах болно” гэж хэлүүлж, мэргэн ухааны үгээр амьдрах ямар нэгэн зүйлээр хоосон зайг бөглүүл. Дараа нь өөр нэгэн хүүхдээр хэллэг ба эхний хүүхдийн хариултыг давтан хэлүүлж, өөрийнх нь хариултыг нэм. Гурав дахь хүүхдээр хэллэг ба өмнөх хоёр хүүхдийн хариултыг давтан хэлүүлж бас нэгэн хариултыг нэм. Хүүхэд бүрийн хариултыг авч дуустал хичээлийн цагтаа багтаан, үргэлжлүүлэн хий.

Мэргэн Ухааны үг

Зарлигууд

C ба Г 89:7–9, 12, 14, 16

Амлалтууд

C ба Г 89:18–21

Дөрөв дэх долоо хоног: Ашиг тустай бөгөөд эрүүл, сайн сайхан зүйлсийг уншиж, үзэж, сонсох нь миний оюун ухааныг цэвэр байлгадаг.

Сургаалыг таньж мэд: Хоёр шилэн аяганы нэгэнд нь бохир ус, нөгөөдөхөд нь цэвэр ус хийж хүүхдүүдэд үзүүл. Хүүхдүүдээс аль аягатай усыг уухыг болон яагаад гэдгийг асуу. Бидний оюун ухаан шилэн аягатай адил бөгөөд бид зөвхөн цэвэр, сайн зүйлсийг түүнд хийх ёстой гэдгийг хүүхдүүдэд хэл. Самбарт дараах өгүүлбэрийг бич. Түүнийг даган хэлэхийг хүс: “Ашиг тустай бөгөөд эрүүл, сайн сайхан зүйлсийг уншиж, үзэж, сонсох нь миний оюун ухааныг цэвэр байлгадаг.” Өгүүлбэрийг чээжлүүлэхийн тулд энгийн гарын хөдөлгөөн ашиглан заа. Жишээ нь, унших гэдэг үгийг хэлэхэд ном барьж байгаа мэт гараа барь, үзэх гэхэд нүдээ заа; сонсох гэхэд хоёр гараа чихэн дээрээ аваач, оюун ухаан гэхэд толгой руугаа заа. Өгүүлбэрийг гарын хөдөлгөөн оролцуулан хэд дахин давтан хэл.

Two glasses.  One containing clean water and the other containing dirty water.

Ойлгуулахыг хичээ: Есүс Христ хүүхдүүдтэй байгаа зургийг хүүхдүүдэд үзүүлж, хэсэг хугацаанд зураг дээр анхаарлаа төвлөрүүлэн харахыг хүс. Зургийг хааж, хүүхдүүдээс санаж байгаа тодорхой зүйлсээ хэлэхийг хүс. Бид юмыг харж тогтоодог гэдгийг хүүхдүүд ойлгоход нь тусал. Бид оюун ухаанаа сайн зүйлсээр дүүргэвэл сайн сайхан зүйлсийн талаар боддог гэдгийг тайлбарла. Зураг үзүүлж, “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (ХДН, 42) дууг дуул. Дуу тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлж буйг асуу. Сайн дуу хөгжим сонсох нь Сүнсийг мэдрэхэд бидэнд тусалдаг ба оюун ухааныг цэвэр байлгадаг.

Children standing at the front of the room in Primary.  They are making hand gestures.  There is a chalkboard in the background.

Олон төрлийн заах арга барил ашиглах нь хүүхдүүдийг илүү үр дүнтэй суралцахад тусалдаг. Жишээ нь, дөрөв дэх долоо хоногт хичээлд холбоотой зүйлийг хүүхдүүд хараад сургаалыг таньж, дараа нь энгийн гарын хөдөлгөөн ашиглан тэдгээрийг санаж үлдэхэд нь тусал.