Аравдугаар сар
Залбирал бол Бурхан бид хоёрын хоорондох бишрэлтэй харилцаа юм
“Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5).
Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.
Эхний долоо хоног: Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна.
Сургаалыг таньж мэд: Хүүхдүүдийн өмнө хэн нэгэн эцэг, эх, хүүхэдтэйгээ гарч зогсохыг урь. Эцэг эхээсээ ямар нэгэн зүйл асуухыг түүнээс хүс. Эцэг эхээр нь асуултанд нь хариулуул. Дараа нь эцэг эх өрөөг орхин гараад, хаалга хаахыг тэднээс хүс. Эцэг эх нь тэдэнтэй байхгүй байхад тэд хэрхэн тэдэнтэй харьцаж болохыг хүүхдүүдээс асуу (жишээ нь, захидал бичиж эсвэл утсаар ярьж). Бурхан бол бидний Эцэг, бид Түүний хүүхдүүд билээ. Бид Түүний оршихуйд хамт байхгүй байгаа учраас Түүнтэй ярих арга замыг Тэр бидэнд өгсөн гэдгийг тайлбарла. Бурхантай хэрхэн ярихыг мэдэх эсэхийг нь хүүхдүүдээс асуу. Таныг даган “Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна” гэж хэлэхийг хүс.
Ойлгуулахыг хичээ: “Би итгэлтэйгээр залбирч байна” (CS, 14) (“Бяцхан үрсээ болгоогтун” гарын авлагын 16-р хуудсан дээрх үйл ажиллагааг хий). Хүүхэд бүрд зориулан “Бяцхан үрсээ болгоогтун” Балчир хүүхдийн ангийн гарын авлагын 19-р хуудсан дээрх эргэдэг номыг хий. Хүүхдүүдээр зургийг нь будуул. (Ахмад хүүхдүүдээс талархалтай байдаг зүйлс болон Тэнгэрлэг Эцэгээс гуйхыг хүсч байгаа зүйлүүдээсээ бичихийг хүс. Дараа нь тэднийг Хүүхдийн xэсэгтэй хуваалцахыг урьж болно.) Эргэдэг номоо үзэж байхдаа дууг дахин дуулуул.
Олон янзын арга замуудаар хүүхдүүдийн ойлголт ба хэрэгжилтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг төлөвлө. Жишээ нь, энэ үйл ажиллагаануудад хүүхдүүд харж, дуулж, будаж, бичиж, сонсож мөн хуваалцдаг.
Эргүүлдэг номыг sharingtime.lds.org дээрээс авч болно.
Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна
Би эхлээд “Тэнгэрлэг Эцэг минь” гэж хэлдэг.
Би Түүний адислалуудад талархдаг.
Би Түүнээс адислалуудыг гуйдаг.
Есүс Христийн нэрээр, амен.
Хоёр дахь долоо хоног: Судрууд надад хэзээ, хэрхэн залбирахыг заадаг.
Сургаалыг таньж мэд: Хүүхдүүдийг Aлмa 13:28 дээрх дараах өгүүлбэрийг чээжлэхэд нь тусал: “Та нар Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, түүний ариун нэрийг дуудаж, үргэлж сэрэмжилж мөн залбираасай.” Судар хэзээ, хэрхэн залбирах ёстой талаар юу зааж байгааг ярилц.
Ойлгуулахыг хичээ: Хүүхдүүдэд ямар ч үед, хаана ч байсан зүрх сэтгэлдээ Тэнгэрлэг Эцэгтээ хандан чимээгүйхэн залбирч болно гэдгийг мөн бид Түүний адислалуудад талархаж, Түүнээс тусламж гуйх ёстой гэдгийг ойлгоход нь тусал. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: 3 Нифай 18:19; 3 Нифай 19:6–8; 3 Нифай 18:15. Мөн хэрхэн, хэзээ гэсэн үгсийг самбарт бич. Судар бүрийг олж, бид хэзээ эсвэл хэрхэн залбирах тухай судар юу зааж буйг ярилц. Алма, Амюлек нар зорамчуудад хэрхэн залбирахыг зааж байгаа тухай хэл (Aлмa 31; 34:17–27; мөн Хүүхдийн Хэсэг 4, 21-р хичээлийг үз). Түүхийг ярьж байхад тань үйлдлийг дүрслэн үзүүлэхийг хэсэг хүүхдээс хүсч болно.
Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хэдэн хүүхдийг урьж, залбирах үедээ юу мэдэрдэг тухай хуваалцахыг хүс. Залбирлын тухай заадаг Хүүхдийн xэсгийн дууг санал болгож болно. Зарим дуунаас дуул. Дуу бүрийн нэг юм уу хоёр энгийн үгсийг хөдөлгөөнөөр орлуулахыг хүс. Жишээ нь, “залбирах” эсвэл “залбирал” гэж дуунд хэлэгдэхэд тэд гараа урдаа атган сууж болно.
Гурав ба дөрөв дэх долоо хоног: Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудыг сонсдог мөн хариулдаг.
Сургаалыг таньж мэд: Хүүхдүүдийг 3 Нифай 14:7, Иаков 1:5 –г олж харахыг урь. Залбирлын талаар судруудад юу гэж заасныг олохыг хүс. Хамтдаа судруудыг чангаар уншиж, юу сурсныг нь яриул. Тантай хамт “Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудыг сонсдог мөн хариулдаг” гэж хэлэхийг тэднээс хүс.
Ойлголт ба хэрэгжилтийг чухалчил: Хүүхдүүдийг групп болгон хуваа. Ээлжлэн дараах буудлуудад зочил (TNGC, 179-г үз). Буудал бүрд багш нар Тэнгэрлэг Эцэг бидний залбирлуудад хариулдаг нэг арга замыг тайлбарлан заа. Залбиралд нь хэрхэн хариулсан тухай хүүхдүүдээр чөлөөтэй хуваалцуул. Нэг долоо хоногт хоёр буудал, дараагийн долоо хоногт дахиад хоёр буудал байхаар төлөвлө.
-
1-р буудал: Заримдаа залбирлууд нь бодол санаагаар эсвэл оюун ухаан, зүрх сэтгэлд ирэх шинэ санаануудаар хариулагддаг (C ба Г 8:2). Амьдралд тань тохиолдсон туршлагаасаа хуваалц эсвэл Иносын түүхийг ярь (Инос 1:4–5, 10; мөн “Бяцхан үрсээ болгоогтун,”17-г үз).
-
2-р буудал: Тэнгэрлэг Эцэг бусдаар дамжуулан залбирлуудад хариулдаг. Хэн нэгэн та нарын залбиралд хариулсан тухай туршлагаасаа хуваалц эсвэл ерөнхийлөгч Томас С.Монсоны Бен ба Емили Фуллмерын залбиралд хариулсан нь хэмээх түүхийг ярь (2003 оны 10-р сарын Eрөнхий чуулган, 63; эсвэл Ensign, 2003 оны 11-р сар, 58–59-г үз).
-
3-р буудал: Судруудаас олж болох Христийн үгсээс залбирлын хариу ирдэг (2 Нифай 32:3-г үз). Залбирал тань судруудыг уншиж байхад хариулагдсан туршлагаасаа хуваалц.
-
4-р буудал: Хожмын үеийн бошиглогчдын сургаалаас залбирлын хариу ирдэг (C ба Г 1:38-г үз). Ensign эсвэл Friend дээрх өгүүллийг тэдэнд үзүүл. Сүмийн сэтгүүлүүдээс тэд бошиглогчдын сургаалуудыг олж болно гэдгийг хэл. Ерөнхий чуулган сонсож байхад эсвэл хожмын үеийн бошиглогчдын үгсийг уншиж байхад залбирал тань хариулагдсан тухай туршлагаасаа хуваалц.
Буудлууд нь олон янзын зүйлсэд суралцаж болох цөөхөн хүүхдийг хамруулсан газар юм (TNGC, 179-г үз). Том Хүүхдийн xэсэгтэй газарт бол багш нар хүүхдүүдийн группийн хооронд явж зааж болно. Энэ тохиолдолд групп нь буудал болж байна.