Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Долдугаар сар: Ариун Сүм бол Бурханы Өргөө


Долоодугаар сар

Ариун cүм бол Бурханы өргөө

Дуу: “Би Ариун сүм харах дуртай”

(ХДН, 99)

“Ариун нандин ёслол, гэрээг Ариун Сүмүүдэд гүйцэтгэдэг нандин ёслол ба гэрээнүүд нь хувь хүмүүс Бурханы хүрээлэлд эргэн очих, гэр бүлүүд мөнхөд нэгдэх боломжтой болгодог ариун сүмд үйлддэг учраас хувь хүн Бурханд эргэн очиж, нэг гэр бүлийнхэн мөнхөд хамт байх боломж олддог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” догол мөр 3)

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Бурхан Өөрийн хүмүүст ариун сүм барихыг тушаасан.

Сургаалыг таньж мэд: Ариун сүмийн зургийг үзүүлж, самбар дээр “Ариун сүм бол ” гэж бич. “Би ариун сүм харах дуртай” (ХДН, 99) дууны эхний бадгийг дуулахыг хүүхдүүдээс хүс. Самбар дээрх өгүүлбэрийг дуусгах хэллэгийг дуулах үед тэднээс гараар дохио өгөхийг хүс. Ариун сүм (Бурханы өргөө) нь юу болохыг тэднээс асуу. Хүүхдүүдэд Судруудын удирдамж дээр “Ариун сүм” (20–21-р хуудас) гэснийг харахад нь тусал. Ариун сүм нь үгчлэн хэлбэл, Их Эзэний өргөө ба ариун сүмүүд барихыг Их Эзэн Өөрийн хүмүүст байнга зарлигладаг гэсэн тунхаглалыг олоход нь тэдэнд тусал.

Ойлгуулахыг хичээ: Мосе (Eгипетээс Гарсан нь 25:1–2, 8–9), Нифай (2 Нифай 5:16), ба Иосеф Смит (C ба Г 124:31) болон тэдний дагалдагчдын барьсан ариун сүмийн талаарх түлхүүр өгүүлбэрийг бэлтгэ. Жишээ нь: “Бидний ариун сүмийг табернекл гэж нэрлэдэг байсан ба бид аялахдаа түүнийг нүүлгэн аялдаг байсан” (Мосе) эсвэл “Бид Иерасулимыг орхисны дараа ариун сүм барьсан ба бид далайг гатлан аялсан” (Нифай). Эдгээр бошиглогчийг төлөөлүүлэхээр гурван хүүхдийг сонгоод түлхүүр өгүүлбэрүүдийг тэднээр Хүүхдийн xэсгийн бусад хүүхдэд хандан уншуул. Тухайн хүүхэд хэнийг төлөөлж буйг бусад хүүхдээр таалга. Тэднийг зөв таасны дараа тухайн бошиглогчийн эсвэл түүний хүмүүсийн барьсан ариун сүмийн зургийг үзүүл.

The Book of Mormon prophet Lehi and his family aboard a ship. The family members are looking at and pointing to the shores of the promised land. Birds are flying around the ship.
A depiction of the Israelite tabernacle in the wilderness.  The tabernacle is viewed from above.  The interior and exterior of the tabernacle are depicted.
Night time shot of the Nauvoo Illinois Temple.  The photograph is taken looking west, showing the temple from the back.

Дүрснүүдийг sharingtime.lds.org дээрээс авах боломжтой.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Амьдардаг газрынхаа ойролцоох ариун сүмийн зургийг үзүүл. Дараах асуултуудын талаар ярилц: Яагаад Бурхан биднийг ариун сүм барихыг тушаадаг вэ? Хэзээ нэгэн өдөр ариун сүмд ороход бэлтгэхийн тулд та нар юу хийж чадах вэ?

Хоёр дахь долоо хоног: Гэр бүлүүд ариун сүмийн нандин ёслолуудаар дамжуулан адислагддаг.

Сургаалыг таньж мэд: Ахлах насны хүүхдээр “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 3-р догол мөрний сүүлийн хоёр өгүүлбэрийг уншуул. Дараах үгс ба хэллэгийг тус тусад нь өөр өөр цаасан дээр бич: Ариун сүм бол, бид, лацдан холбогдох, ариун нандин газар. Самбарт замбараагүй дарааллаар байрлуул. Нэг хүүхдийг урьж, зөв байрлалд оруулахыг хүс. Өгүүлбэр зөв байрлалдаа ортол үргэлжлүүлэн хий. “Би ариун сүм харах дуртай” дууны хоёр дахь бадгийг дуулж, хүүхдүүдийн хагас нь бид ариун сүмд хийдэг хоёр зүйлийг (гэрээ ба дуулгавартай байх амлалт), нөгөө хагасыг сурсан үнэнийг (гэр бүл бол үүрдийнх) олж сонсохыг хүс. Ариун сүмд гэр бүлтэйгээ лацдан холбогдоно гэдэг тэд үүрд хамтдаа байна гэсэн утгатай болохыг хүүхдүүд ойлгоход нь тусал.

Зааж буй хүүхдүүддээ сургаалыг ойлгомжтой танилцуул. Ингэснээр хүүхдүүд үүнийг илүү сайн ойлгож, илүү сайн хэрэгжүүлэхэд дөхөм болно.

Ариун сүм бол бид лацдан холбогдох ариун нандин газар.

Зурвасыг sharingtime.lds.org дээрээс авч болно.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Нэг гэр бүл эсвэл хэдэн хүүхдийг ариун сүмийн талбайд очоод мэдэрсэн мэдрэмж, ариун сүмийн болон лацдан холбогдох ёслолуудын учир тэд хэрхэн адислагдсан тухай мэдрэмжээ хуваалцахыг хүс. Гэр бүлээрээ aриун сүмийн гадна байгаа зураг зурахыг хүүхдүүдээс хүс.

Гурав дахь долоо хоног: Анхдагчид ариун сүмийг барихын төлөө шаргуу ажиллаж, золиослол хийсэн.

Ойлгуулахыг хичээ: Көртланд ба Солт Лэйкийн ариун сүмийн эсвэл боломжтой бол ойролцоох ариун сүмийнхээ баригдсан тухай мэдээллийг цуглуул. (Хүүхдийн Хэсэг 5, 25 ба 44-р хичээл эсвэл LDS.org дээрээс Көртланд ба Солт Лэйкийн ариун сүмийн тухай мэдээлэл ав.) Насанд хүрэгчдийг Хүүхдийн xэсэгт ирж, хүүхдүүдтэй мэдээлэл хуваалцахыг хүс. Хүүхдүүдийг групп болгон хувааж, насанд хүрэгч бүртэй группээр ээлжлэн уулз. Нэг зочноос нөгөөд шилжин явахдаа “Би ариун сүм харах дуртай” дууг дуулахыг хүс.

Primary teachers gathered in groups in a large room.  They are each being taught by a different teacher.

Өөрийн Хүүхдийн xэсгийн хэрэгцээнд зохицуулан үйл ажиллагаануудыг сонго. Жишээ нь, хэрэв том Хүүхдийн xэсэгтэй бол хүүхдүүдийг хөдөлгөхийн оронд ирсэн зочныг группээс группэд аялуулан яриулж болно (TNGC, 179-г үз).

Дөрөв дэх долоо хоног: Би ариун сүмд орохоор зохистой байхад бэлтгэж чадна.

Ойлголт ба хэрэгжилтийг чухалчил: “Сайн мэдээний миний жишгүүд”-ийг үзүүлж, жишгүүдийг дагах нь ариун сүмд орохоор зохистой байхад бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг групп болгон хуваа. Нэг багш групп бүртэй хүүхдүүдийг ариун сүмд орохоор зохистой байхад туслах жишгүүдийн талаар ярилцаж, жишгүүдийн дагуу амьдрах нь түүнд хэрхэн тусалсан тухай гэрчил. Групп бүрийг сайн мэдээний жишгүүдээс нэгийг сонгож, тэр жишгийг дагах өөрсдийн амлалтыг бичих юм уу зурахыг хүс. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийг Хүүхдийн xэсэгт урь. Групп бүр өөрсдийн амлалтыг түүнтэй хуваалц. Ариун сүмийн чухал ач холбогдлын тухай өөрсдийн гэрчлэлийг хуваалцахыг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөс хүс.

Танилцуулах хуудас sharingtime.lds.org дээрээс авч болно.