Зургaадугаар сар
Сайн мэдээний анхны зарчим ба ёслолууд нь намайг Бурхантай дахин амьдрах боломжтой болгодог
Хүүхдийн дууны номooc хүссэн дуугаа сонгон дуул.
“Сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; хоёрдугаарт, Наманчлал; гуравдугаарт, Нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм; дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:4).
Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.
Эхний долоо хоног: Есүс Христэд итгэх итгэл нь Түүнийг хайрлах, Түүнтэй хамт амьдрах, Түүнд итгэх мөн Түүний зарлигуудыг сахихад биднийг хөтөлдөг.
Сургаалыг таньж мэд, ойлгуулахыг хичээ: Самбар дээр “Есүс Христэд итгэх итгэл нь Түүнийг хайрлах, Түүнтэй хамт амьдрах, Түүнд итгэх мөн Түүний зарлигуудыг сахихад биднийг хөтөлдөг” гэж бич. Хүүхдүүдэд хэсэг үр үзүүл. “Энэ үрнүүд ямар болох вэ?” “Эдгээр үр ургана гэдгийг та нар хэрхэн мэддэг вэ?” Эдгээрийг ургуулахын тулд бид юу хийх ёстой вэ?” гэж асуу. Есүс Христэд итгэх бидний итгэл яг энэ үртэй адил бөгөөд хэрэв бид түүнийг арчлах юм бол ургана гэдгийг тайлбарла. Итгэлээ өсгөхийн тулд бидний хийж чадах зүйлсийн талаар ярилц. Эдгээр зүйлс биднийг хэрхэн Есүс Христийг хайрлах, Түүнд итгэх мөн Түүний зарлигуудыг сахих зэрэг рүү хөтөлдгийг тайлбарла. “Итгэл” (ХДН, 50) дууг дуул. Эхний бадгийг дуулахдаа гараараа энгийн хөдөлгөөнүүдийг зохион хий.
Зургийг sharingtime.lds.org дээрээс авах боломжтой.
Хоёр дахь долоо хоног: Наманчлал нь уучлалыг авчирдаг.
Сургаалыг таньж мэд: Хүүхдүүдийг судраа нээж, Сургаал ба Гэрээ 58:42–43-г уншихыг хүс. Өөрсдийн нүглийг наманчлахад юу тохиолддог тухай таньж мэдэхийг тэднээс хүс. (Хэрэв боломжтой бол хүүхдүүдийг судар дээрээ эдгээр шүлгийг тодруулан тэмдэглэхийг хүс) Иносын тухай товчхон хуваалц (Инос 1:1–4), нэг хүүхдээр Инос 1:5–8-г уншуул. Христийн Цагаатгал нь биднийг нүглээсээ ангижрах боломжтой болгодог гэдгийг гэрчил.
Ойлгуулахыг хичээ: Наманчилсан хүмүүс өөрсдийн нүглээс уучлагдаж, Бурханд үйлчлэх хүсэлтэй болдог гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг гурван групп болгон хувааж, групп бүрд дараах зураг ба судрын эшлэлүүдийг өг: Алма Мормоны усанд баптисм хүртээсэн нь (Moзая 17:2–4; 18:1–17); Иона (Иона 1–3); Антай-Нифай-Лихайчууд өөрсдийн сэлмийг булсан нь (Aлмa 23:4–18; 24:6–19). Эдгээр түүх нь өөрсдийн нүглийг наманчилж, Их Эзэнд үйлчилсэн хүмүүсийн тухай хэлдэг гэдгийг тайлбарла. Групп бүр судруудыг дахин уншиж, эдгээр хүмүүс хэрхэн наманчилж, дараа нь Их Эзэнд үйлчилсэн тухай дүрслэх тоглолт бэлтгэн үзүүлэхийг хүс.
Гурав дахь долоо хоног: Би баптисм хүртсэнээр Бурхантай гэрээ хийдэг.
Ойлгуулахыг хичээ: Нэг хүүхдийг ангийн өмнө урин гаргаж, гараа өргөн зогсохыг хүс. Тэгээд хоёр гарт нь ном бариул. Moзая 18: 7–11-г унш. Бид баптисм хүртэх үедээ хийдэг гэрээнүүдийн нэг бол “нэг нэгнийхээ ачааг хөнгөлөхийн тулд үүрэлцэхэд бэлэн байх” гэдгийг тайлбарла. Ном өргөсөн хүүхдийн гар нь чилж байгаа эсэхийг асуу. Хоёр хүүхдийг урьж, түүний гарыг түшиж туслахыг хүс. Элэглэн шоолох, өвдөх, ганцаардах эсвэл сургууль дээрээ асуудалтай байх зэрэг хүүхдүүдтэй учирч болох бусад ачааны талаар ярилц. Бид хэрхэн нэг нэгнийхээ ачааг хөнгөлж чадах тухай тэднээс асуу.
Хүүхдүүдийг үзүүлэн болгох нь тэдний анхаарлыг төвлөрүүлж, суралцахад нь бэлтгэж өгдөг. Жишээ нь, энэ үйл ажиллагаа нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх тухай ойлголтыг хүүхдэд үзүүлж байна.
Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Баптисм нь мөнх амьдрал руу хөтлөх хаалга гэдгийг хүүхдүүдэд хэл (2 Нифай 31:17). Баптисм хүртэж байгаа хүүхдийн зургийг өрөөний нэг талд байрлуул. Өрөөний нөгөө талд Аврагчийн зургийг тавьж, Аврагчийн зураг мөнх амьдралыг төлөөлж буйг хэл. Баптисмынхаа гэрээг сахиснаар мөнх амьдралд хүрэх зам дээрээ үлддэг гэдгийг хүүхдүүдэд хэл. Гэрээнүүдийг товчхон эргэн сануул (Есүс Христийг санаж, зарлигуудыг сахиж, бусдад туслах). Хүүхэд бүрд ЗС бамбайг зурсан цаас өг. Цаасан дээр баптисмын гэрээнүүдээ сахихад нь туслах нэг зарлиг бичихийг хүүхдүүдээс хүс (өөрсдийн сонгосон зарлигийг тэд зурж болно). Шалан дээр хоёр зургийн дунд өөрийн бичсэн зарлигийг байрлуулахыг хүс. Хэрэв боломжтой бол судраас тэдний бичсэн зарлигуудыг олоход нь тусалж, хамтдаа унш. Хүүхэд бүр зурагнуудын дунд зам хийх хүртэл үргэлжлүүлэн хий.
Логог sharingtime.lds.org дээрээс авч болно.
Дөрөв дэх долоо хоног: Ариун Сүнс биднийг тайвшруулж, удирдан залдаг.
Ойлгуулахыг хичээ: Хүүхдүүдийг групп болгон хуваа. Групп бүрд дараах судартай цаас өг:
-
“Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, оюуныг чинь гэгээрүүлж, сүнсийг чинь дүүргэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно” (С ба Г 11:13).
-
“Хэрэв та нар уг замд [баптисм] орох мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт болно” (2 Нифай 32:5).
-
“Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь Ариун Сүнс бүх зүйлсийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” (Иохан 14:26).
-
“Шударгаар үйлдэхэд, даруухнаар зөв шударгаар шүүхэд хөтөлдөг итгэлээ тавигтун” (C ба Г 11:12).
-
“Ариун Сүнсний хүчээр та нар мэдэж болно” (Moронай 10:5).
Судруудыг харж, хоосон зайг бөглөхийг хүүхдүүдээс хүс. Дараа нь Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалдаг тухай эдгээр судруудад юу гэж заасныг ярилц. Ариун Сүнс тэдэнд тусалсан тухай туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.
Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Ариун Сүнс олон арга замаар бидэнд тусалдгийг хүүхдүүдэд хэл. “Ариун Сүнс” (ХДН, 56) дууг дуул. Ариун Сүнс тэдэнд туслах арга замуудын тухай дуулах бүрд гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Дуулахаа зогсоож, Ариун Сүнсний тухай тэд юу сурч мэдсэнийг ярилц. Дуулж, ярилцах үйлдлээ үргэлжлүүлэн хий. Ариун Сүнс тайвшруулсан эсвэл чиглүүлсэн тохиолдлоосоо хуваалц.
Тараах материалыг sharingtime.lds.org дээрээс авч болно.