Жил тутмын нэвтрүүлэг
Ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой бай


14:57

Ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой бай

2025 оны ИС-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2025 оны 1 дүгээр сарын 23, баасан гараг

Чад Х Вэбб ах: Би амьдралд бэлтгэх хичээлд зориулсан энэхүү сургалтад маш их талархаж байна. Эдгээр хичээл манай өсвөр үеийнхэнд маань ямар ач холбогдолтой болохыг бид бүгд ойлгож байгаа байх. Түүнчлэн биднийг видео үзэж байх зуур эдгээр хичээл нь үнэндээ хэрхэн Христэд төвлөрч болохыг надад сануулав. Аврагчийн төгс үлгэр жишээг ашиглан, сайн мэдээний эдгээр зарчмын дагуу амьдарч, Тэрээр суралцагчдын маань нөхцөл байдалд хэрхэн тусалж болохыг ярилцсан нь үнэхээр хүчирхэг байлаа.

Мөн эдгээр хичээл нь Бурханы үгэнд үндэслэсэн, судрууд болон орчин үеийн бошиглогчдын захиасны аль алинаас нь жишээ авч ашигласан нь надад үнэхээр таалагдсан. Судруудыг үр дүнтэй заахад бидэнд тусалдаг тэрхүү арга замуудыг Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн захиаснуудыг үр дүнтэй заахад хэрэглэж болно гэдэгт би итгэдэг. Гайхалтай загвар болон гойд сургалтад баярлалаа.

Харин одоо би та сэдвийг өөрчилж оюун бодол, сэтгэл зүрхийг минь чилээж буй өөр нэгэн сэдэв рүү ормоор байна. Бид бүхэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургаал, тохинууллаар адислагдсан билээ. Би түүнд ихэд талархдаг бөгөөд тэр бол Их Эзэний сонгосон бошиглогч гэдгийг гэрчилж байна. Их Эзэн ерөнхийлөгч Нэлсоныг харж хамгаалж байгаад, мөн хув хүний хувьд Их Эзэний түүнд өгсөн сүнслэг нөлөөллөөр дамжуулан хүлээн авсан мэдлэг, чиглүүлэг, хүч чадалд талархдаг.

Ерөнхийлөгч Нэлсоны удаа дараа өгсөн урилгуудын нэг бол биднийг гэрээ болон ариун сүмүүдээр дамжуулан Их Эзэнээс хүчийг олж авахад суралцахыг урьсан явдал юм. Тиймээс хамгийн сүүлд болсон Бүсийн захирлуудын хурлаар бид өглөө бүр өдрийг ерөнхийлөгч Нэлсон болон Сүмийн бусад удирдагчид гэрээнүүд болон Их Эзэний өргөөний талаар заасан үгсийг судалж эхлүүлэхээр шийдсэн. Энэ туршлага надад гүн нөлөө үзүүлсэн тул би зарим оролцогчоос юу сурсныг нь асуусан.

Ах: Бурхантай гэрээнд орох гэдэг нь ямар утга агуулгатай болох талаар ерөнхийлөгч Нэлсоны зааснаас би Түүнийг гэрээгээ зөрчихийг минь хүлээж буй гүйцэтгэх захирал эсвэл корпорацын дарга мэтээр харах ёсгүй гэдгийг сурсан. Үнэндээ энэ бол хайраар дүүрэн Эцэг бидний хоорондын гэрээт харилцаа учраас Тэр намайг дэмжин туслахаа хэзээ ч болихгүй бөгөөд Түүний намайг гэх нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Гэрээний ачаар би Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг гэдгээ мэдсэн. Энэ нь миний харах өнцгийг өөрчилсөн. Жишээ нь: Би залбирахдаа, өдрийн төгсгөлд өвдөг сөгдөн наманчлах нь Түүнд ачаа дарамт болж байгаадаа гэж бодохын оронд Түүнд ойртож, Түүнтэй ярилцахыг хүсдэг болсон бөгөөд хийхийг хүсэж буй бүхэн минь Түүний надад өгсөн хайрыг хариулах явдал гэдгийг мэддэг болсон юм.

Эгч: Би гэрээнүүдийн тухай бодохдоо ерөнхийлөгч Нэлсоны бидэнд юу гэж заасан, бидний итгэдэг бүх зүйл, Бурханы гэрээт хүмүүстээ өгсөн амлалт бүртэй ариун сүмд нэгдэн нийлдэг тухай боддог. Би ариун сүмийг гэрээнүүдээсээ салгаж чадахгүй. Учир нь тэнд л би Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй байгуулсан гэрээнүүдийнхээ утга учрыг олж мэддэг. Ариун сүмд байгуулсан тэдгээр гэрээний амлалтуудаар дамжуулан Бурханы охины хувьд надад тэнгэрийн бүх адислал өгөгдөнө. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн онцгой бэлэг болох хишгийг илүү сайн ойлгох болсноор энэ нь жил ирэх тусам адислалууд нь өсөн нэмэгдсэн.

Ах: Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ байгуулах үед бидний Түүнтэй харилцах харилцаа үүрд өөрчлөгддөг гэдгийг би ерөнхийлөгч Нэлсоноос сурсан. Учир нь Тэнгэрлэг Эцэг надад хайртай, мөн Тэр надад Өөрт нь ойртож, Түүнийг илүү сайн таньж мэдэн, эцэст нь Түүнтэй адил болох боломжтой гэдгийг би мэдэх учраас энэ нь миний хувьд үнэхээр чухал юм. Гэрээний нэг гол зүйл бол та амьдралдаа юуг ч туулж бай Тэнгэрлэг Эцэг тантай хамт байж, таны дэргэж алхаж, гараас тань барьж, замаар хөтлөн чиглүүлж байдаг. Энэ бүхэн гэрээнүүдийн ачаар боломжтой юм.

Ах: Бошиглогчтой байхаас ирдэг адислалуудад би их талархдаг. Бурханы сургаалаар дамжуулан би Түүний Өөртэй нь гэрээ байгуулсан хүмүүсийг хайрладаг онцгой хайрынх нь талаар илүү сайн ойлголттой болсон. Тэрээр тэр харилцаагаа хэзээ ч таслахгүйгээс гадна бидэнд наманчилж, өөрчлөгдөх боломжийг олгохоо хэзээ ч зогсохгүй. Бурханы мөн чанарыг таньж мэдэх нь зүрх сэтгэлд минь итгэл найдвар, эдгэрлийг өгсөн.

Ах: Ерөнхийлөгч Нэлсоны үнэнхүү зааснаар, бид Христтэй нягт холбогдох үед Түүний явах газар явж, Түүний хийхийг хийдэг. Жишээ нь: Тэр бух байж, би Түүнтэй нэг буулгад орлоо гэхэд би Түүний явах газар явж, Түүний хэлэхийг хэлж, эцэст нь Түүний хийхийг хийнэ. энэхүү холбоо харилцаа нь намайг Түүний адил болоход тусална гэж найдаж байна. Би амьдралдаа Түүний таалалд нийцэхийг юу юунаас илүү хүсдэг. Миний амьдрал, зүрх сэтгэл, хийж буй бүхэн маань Түүний таалалд нийцэх хэмжээнд хүрээсэй гэж би хүсдэг. Би Аврагчийн надаас хүссэн зүйлсийг хийхээс өөрөөр хэрхэн миний төлөө хийсэн зүйлсийнх нь төлөөсийг эргүүлэн төлөхөө мэдэхгүй байна.

Ах: Би ерөнхийлөгч Нэлсоны үгээс Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээт харилцаанд орох үед бидний амьдралд нэмэлт хүч өгөгддөг гэдгийг сонссон. Энэ бол бодит хүч. Энэ нь бидэнд найдвар, эдгэрэл, итгэлийг өгч, хамгийн хүнд хэцүү цаг үед маань биднийг зоригжуулж чадна. Биднийг хэзээ ч орхихгүй Тэнгэрлэг Эцэг бидэнд байгаа нь энэхүү гэрээт харилцаа холбооны нэгэн гайхалтай хэсэг юм. Тэр биднийг эргэлзэх үед эргэлзээгээ итгэлээр солиход бидэнд тусална. Тэр биднийг донтолтоос гарахыг хичээх үед донтолтоо эрх чөлөөгөөр солиход тусална. Тэр биднийг цөхрөх үед бодгалийг маань гэрлээр дүүргэж тусална. Аврагч Есүс Христ бидэнд онцгой хайр өгч, биднийг үргэлж Түүн рүү эргүүлэн авчирдаг нигүүлслийг үзүүлдэг нь гайхамшиг юм.

Вэбб ах: Танд ихэд таалагддаг ерөнхийлөгч Нэлсоны сургаал, онцгойлон хэлсэн үгс олон байдаг байх. Жишээлбэл: 2018 онд Сүмийн ерөнхийлөгчийн хувьд оролцсон анхны хэвлэлийн бага хурал дээрээ ерөнхийлөгч Нэлсон биднээс төгсгөлийг нь харж эхлүүлэхийг хүссэн. Тэрээр Солт Лэйкийн ариун сүмээс үг хэлэхдээ “Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлын хишиг хүртэ[х] … явдал юм” гэсэн юм.

2021 онд тэр: “Сүнслэг байдлын хувьд хамгийн аюулгүй газар бол ариун сүмийн гэрээнүүд дотроо амьдрах явдал юм” гэсэн.

2024 онд тэр: “Ариун сүмд орж … шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. … Таныг үүнээс илүү хамгаалах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй” гэж заасан.

Тэр хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр: “Би та нарт дараах зүйлсийг амлая. Есүс Христийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх хүн бүр Түүнийг ариун сүмд олох болно” гэжээ.

Эцэст нь тэрээр Лиахона сэтгүүлийн “Үүрдийн гэрээ” гэх нийтлэлд: “Бид Бурхантай гэрээ байгуулснаар төвийг сахихаа бүрмөсөн больдог. Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй. Үнэндээ Бурхантай гэрээ байгуулсан бүх хүн онцгой хайр, нигүүлсэл хүртэх эрхтэй. … Тэр тэдэнтэй үргэлжлүүлэн ажиллаж, тэдэнд өөрчлөгдөх боломжуудыг санал болгоно. Тэр тэднийг наманчлах үед өршөөнө. Хэрэв тэд замаасаа гарвал Тэр Өөрт нь буцаж очих замаа олоход тэдэнд туслах болно. … Бид Бурхантай гэрээнд орсноор Тэр бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй” хэмээн заасан.

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн ерөнхийлөгчийн хувьд ариун сүм, гэрээний талаар заахаас гадна 15 гаруй жилийн өмнө И&С-ын шинэ зорилго юу байх талаар биднийг хэлэлцэж байхад тухайн үед Боловсролын Зөвлөлийн гүйцэтгэх хорооны даргаар үйлчилж байсан ахлагч Рассэлл М.Нэлсон зорилгынхоо хоёр дахь хэсэгт “Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад … ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой бай[хад] туслах явдал юм” гэж оруулахыг уриалсан билээ.

Зорилгоо хураангуйлах явцдаа бид зөвхөн хөрвөлтийг гүн гүнзгий болгох талаар ярилцав уу гэж би бодлоо. Хэдийгээр бидний гаргаж буй ахиц гайхалтай бөгөөд үүнд цаашид ч анхаарал хандуулах ёстой ч, бид мөн зорилгынхоо хоёр дахь хэсгийг онцолж, илүү олон өсвөр үеийнхэн болон залуучуудад ариун сүмийн адислалуудыг хүртэхүйц байхад нь туслахын тулд бид илүү их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Би та бүхэнд шинэ хичээл бич эсвэл шинэ хөтөлбөр зохио гээгүй. Харин хийж байгаа зүйлийнхээ хүрээнд өөр юу хийж болох талаар бодож, бүр залбирахыг та нараас хүсэж байгаа юм.

Би хүмүүст энэ асуултыг тавьснаар олон гайхалтай хариултыг сонссон. Тэдгээрт дараах зөвлөмжүүд бий: Нэгт гэрээнүүд болон Их Эзэний өргөөний талаарх бошиглолын онцлох үгс, сургаалуудыг цаг тухайд нь уншиж танилцах. Хоёрт, Есүс Христийг хайрлах хайр, Түүнд итгэх итгэлээ зорилготойгоор ариун сүмийн адислалуудыг хүртэхүйц байхтай холбох. Гуравт, боломжтой бол ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг авч үзэх. Дөрөвт, суралцагчдад сайн мэдээний зарчмуудыг зааж байхдаа тодорхой гэрээнүүдийг авч үзэх замаар гэрээнүүдийн сургаалыг ойлгоход нь туслах. Тавд, ариун сүмийг хайрлаж, тэдгээрт талархдагаа илэрхийлж, гэрээнүүдээ сахиснаар амьдралд нь ирсэн адислалуудыг олж харахад нь суралцагчдад туслах. Та нар өөр олон санаа орж ирнэ тиймээс энэ талаар багш нараараа мөн сургалтынхаа үеэр авч хэлэлцэж, сурч мэдэж буй зүйлээ хуваалцаарай.

Боломжтой, болно гэж итгэдэг зүйлийнхээ жишээ болгон би саяхны нэгэн хөгжүүлэлтийн талаар та бүхэнтэй хуваалцмаар байна. Би хэдэн жилийн өмнө Ази, Номхон далайн бүсийн болон бүс нутгийн захирлуудын хамтаар Гуамд байсан юм. Нэгэн уулзалтын үеэр бид хэрхэн олон суралцагчийг ариун сүмийн адислалуудыг хүртэхүйц байхад нь туслах талаар хэлэлцсэн юм. Тэдгээр уулзалтын дараа, манай Филиппин бүсийн захирал Жүлиус Барриэнтос бүс нутгийнхаа захирлуудын зөвлөлтэй уулзаж, тэд олон өсвөр үеийнхэн, залуучуудад ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байхад нь туслахын тулд Сүмийн удирдагчидтай илүү ойр ажиллахаар шийджээ. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх зорилгыг бүсийн төлөвлөгөөндөө аль хэдийн оруулсан байсан Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь тэднийг дэмжжээ. И&С-ын удирдагч, зохицуулагчид ч мөн орон нутгийнхаа Сүмийн бүх түвшний удирдагчидтай уулзаж, ажлаа хамтдаа хэлэлцэж, ахиц дэвшлээ тайлагнасан.

Тэд Сүмийн удирдагчдаас салангид ажиллагаагүй гэдгийг би онцлох гэсэн юм. Тэд аль хэдийн зорилго, төлөвлөгөөгөө гаргасан, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөө чиглүүлгийг дагаж буй удирдагчдадаа тусалсан. Гэвч ИС нь гэрээ, ариун сүмд төвлөрч, боломж бүрд эдгээрийг энгийнээр зааж, ариун сүмийн адислалуудын талаар тогтмол ярих замаар тусалсан аж.

Гурван жилийн хугацаанд Сүмийн удирдагчид, эцэг эхчүүд, ИС-ын багш нарын хамтын хүчин чармайлтаар Филиппин дэх ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй өсвөр үеийнхний тоо 277 хувиар өссөн байна. Гэхдээ адислал нь зөвхөн тоогоор хэмжигдээд зогсохгүй өсвөр үеийнхэнд болон тэдний гэр бүлд асар их нөлөөлсөн байв. Үүний нэг жишээ бол энд зураг дээрх Баямбанг гадасны Топиадорын гэр бүл юм. Топиадорын гэр бүл Филиппин дэх олон гэр бүлийн адилаар хамтдаа ариун сүмд тогтмол ордог. Ариун сүмд хамтдаа ордог гэр бүлийн адислал нь мөнхийн ач холбогдолтой бөгөөд Их Эзэний хүүхдүүддээ хүсдэг зүйлийн голд байдаг. Бид Их Эзэний өргөөний адислалуудад анхаарлаа төвлөрүүлэх хүчин чармайлтаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд байгаа илүү олон өсвөр үеийнхэн, залуучуудад Их Эзэнтэй гэрээ байгуулж, сахихад нь тусалж чадна.

Төгсгөлд нь би нэгэн үзүүлэнт хичээл хуваалцмаар байна. Би гэрээний хүчний талаар мөн бид хэрхэн үүнийг хүүхдэд ч ойлгомжтой тодорхой тайлбарлаж болох талаар бодсон. Ингэхдээ би та бүхний заримынх нь үзсэн нэгэн үзүүлэнт хичээлийг санасан юм. Үүнийг анх Чад Вилкинсон ах ашиглаж байсныг би харсан байх.

Би хэн нэгнийг гарч ирээд энэ харандааг хугал гэвэл та нарын хэн ч чадна. Харин харандааг бэйсболын цохиурт скочдоод наачихвал яах вэ? Ингэвэл та нар харандааг хугалж чадах уу? Энэ энгийн жишээний хувьд харандаа юуг эсвэл хэнийг төлөөлж байгаа вэ? Цохиур нь юу вэ эсвэл хэн бэ? Харин скоч нь юу вэ? Уг үзүүлэнт хичээлийн хувьд харандаа нь та биднийг, цохиур нь Аврагч Есүс Христийг, харин скоч нь бидний гэрээнүүдийг төлөөлдөг.

Гэрээнүүдийн хүч нь биднийг Есүс Христтэй холбодог. Таныг үүнээс илүү сайн хамгаалах зүйл үгүйг сана. Хамгийн аюулгүй газар бол гэрээнүүдийнхээ хүрээнд амьдрах явдал. Түүнчлэн биднийг гэрээнүүдээ шинэчлэхийн хэрээр холбоо нь илүү бат бөх болдог. Мөн харандаа хугарсан ч гэрээнүүдээр дамжуулан Аврагч биднийг эдгээж чадна. Мөн хэрэв хоёр хүн үүрд хамт байхыг хүсвэл гэрээнүүд тэднийг хамтад нь мөн Их Эзэнтэй холбодог.

Их Эзэн биднийг үнэхээр хайрлаж гэрээнүүдээр адисалсанд би талархдаг. Бид гэрээгээ сахигчид байж, Есүс Христийг чин сэтгэлээсээ хайгч бүр Түүнийг олдог газар болох Их Эзэний өргөөний адислалуудыг илүү олон өсвөр үеийнхэн, залуучуудад хүртэх боломжийг олгоход туслах болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Одоо би ахлагч Кларк Г.Гилбэртийг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Ахлагч Гилбэрт 2021 онд Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан. Тэр одоо Сүмийн боловсролын системийн даргаар үйлчилдэг. Тэрээр БЯИС, Стэнфорд, Харвардаас эрдмийн зэрэг хүртсэн ба ажил мэргэжлийн гараагаа Харвардын Их Сургуулийн багшаар эхлүүлсэн юм. Тэр Дэзэрэт Мэдээ болон Дэзэрэт Дижитал Медиагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн тэр Айдахо дахь БЯИС болон BYU–Pathway-ийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байсан. Тэр Кристийн Калдэртай гэрлэж, найман хүүхдийн эцэг эх болсон билээ.

Би ахлагч Гилбэртэд талархаж байна. Тэр гайхалтай мэнтор билээ. Тэр институт, семинарын ажилд ихэд анхаарч ажилладаг. Тэр ерөнхийлөгч Нэлсонтой болон Сүмийн бусад удирдагчидтай хэрхэн нийцэж, тэдний сургаалыг өргөжүүлэх боломжийг үргэлж эрэлхийлдэгт нь би талархдаг. Тэр Их Эзэнд хайртай бөгөөд Түүнд үйлчлэхээр цуцалгүй ажиллаж, Аврагч Есүс Христийг гэрчлэх боломж бүрийг ашигладаг. Өнөөдөр түүнээс суралцах боломжтой байгаад баяртай байна.