Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Хичээлд бэлтгэх нь
2025 оны ИС-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг
2025 оны 1 дүгээр сар 23, баасан гараг
Маргаашийн хичээл бол 185-р хичээл: “Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох” гэсэн хичээл юм. Би энэхүү Амьдралд бэлтгэх хичээлийн зорилгыг эндээс олох гэж байна. Тэр зорилго яг энд байна. “Энэ хичээл сэтгэлийн тэнхээтэй болоход нь Аврагч дэмжинэ гэдэгт итгэлтэй байхад суралцагчдад тусална.” Би үүнийг бичээд авъя. За. Одоо би хичээлийн тодоор харлуулсан үнэнийг олох болно.
Яг энд байх шиг харагдаж байна. “Есүс Христ сэтгэл санааны асуудалтай тулгарч байсан учраас Тэрээр биднийг сэтгэл санааны бэрхшээлтэй үед тайтгаруулж, хүчирхэгжүүлж чадна.” Би үүний талаар бас бичээд авъя. Энэхүү үнэнийг олж тодорхойлохын тулд бошиглогчдын үгсээс мөн судрын хаана агуулагдаж байгааг харахыг хүсэж байна. Исаиа 53-ын 3–5-д дурдагдсан гэдгийг харж болж байна. Би судрыг олоодхоё.
Би энэхүү үнэнийг эдгээр судраас хайх гэж байна. “Сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ, гэмт үйлдлийн маань улмаас хатгагдан” гэсэн хэсэг дээр төвлөрөх гэсэн юм. Мөн ахлагч Соарэсын үгээс эш татсан нь харагдаж байна. Би энэхүү үнэнийг илтгэж буй эшлэлийг мөн тодоор тэмдэглэх гэж байна. “Аврагчийн сэтгэл нигүүлслээр дүүрэн бөгөөд Тэр бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг. Тэр бидний сул дорой байдлын зовлон шаналлыг биеэрээ мэдэрч, Өөрийн махан бие дээр авсан тул энэ нь боломжтой болсон.”
Дараа нь, суралцагч бүр хаана үүнийг харуулж болохыг олж мэдэх болно. Төгсгөлд нь, тэднийг нүдээ аниад, зовж зүдэрч байхад нь амилсан Аврагчийг тэдэнтэй хамт байна гэж төсөөлөн бодоход урьж байгааг бид харж байна. Би мөн үүнийг тэмдэглэж авна.