Жил тутмын нэвтрүүлэг
Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Багш нартай ярилцах


20:50

Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Багш нартай ярилцах

2025 оны ИС-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2025 оны 1 дүгээр сарын 23, пүрэв гараг

Жэйсон Виллард ах: Дайрэн ах аа, багш нартай тань уулзах боломжийг олгосонд баярлалаа. Хэсэг хугацааны өмнө Вэбб ах Амьдралд бэлтгэх эдгээр хичээлүүдийг танилцуулсан. Та нар Амьдралд бэлтгэх хичээлийн талаар анх сонсоод юу гэж бодсон бэ?

Хант эгч ээ.

Хант эгч: Анх сонсоод би балмагдсан. Би судруудыг заахыг хичээж байгаа, шинэхэн багш шүү дээ. Тэгтэл Амьдралд бэлтгэх хичээл нэмэгдэнгүүт би “Өө яана аа! Тэд одоо надаар өөр юу хийлгэх гээд байгаа юм бол?” гэж бодсон.

Виллард ах: Маш сайн байна. Өөр хэн цочирдсон бэ? Үнэнээ хэлэх хүн байна уу? За. Баярлалаа, Хант эгч ээ.

Кавано ах аа, та хэрхэн хүлээж авсан бэ?

Кавано ах: Миний хувьд … хоёр талтай байсан. Эхлээд сонсоход бас сэдвүүдийг нь хараад маш их догдолсон л доо. Дараа нь хичээл хуваарилах удирдамж маань нэмэгдэхийг хараад бас хэр их давтамжтай заахаа олж мэдээд урам хугарсан. Би судруудад дуртай. Би зүгээр судруудыг л заамаар байхад дахиад Амьдралд бэлтгэх хичээлүүд гээд нэмэгдчихсэн. Харин яг судлаад үзсэн чинь хичээлүүд нь маш олон судрын хэсэгтэй, судруудыг илүү амьдралд ойр, хэрэгжүүлж болохуйцаар зааж байгааг нь ойлгосон. Гэхдээ эхлээд бол урам хугарсан нь үнэн.

Виллард ах: Түүнээс хойш танд ямар мэдрэмж төрж байна вэ? Та эдгээрийг хэсэг хугацаанд заалаа шүү дээ. Анх урам хугарснаас хойш та ямархуу сэтгэгдэлтэй байгаа вэ?

Кавано ах: Өөрчлөгдсөн. Хэдэн долоо хоногийн өмнө би нэг суралцагчтайгаа энэ талаар ярьсан юм. Семинараас хамгийн гоё нь амьдралд бэлтгэх хичээл, яагаад гэвэл судрууд үнэндээ түүнд болон түүний амьдралд илүү хамаатай юм шиг санагддаг болсон гэж тэр хэлсэн.

Виллард ах: Маш сайн байна. Мөн ахлагч Бэднар бид заримдаа дараалсан, заримдаа сэдэвчилсэн эсвэл холбосон байдлаар заадаг гэж хэлсэн. Бид үүнийг судрууд дээр ч ашиглаж болно. Кавано ах аа, маш гайхалтай. Баярлалаа.

Вийлэр эгч ээ.

Вийлэр эгч: Надад хэд хэдэн сэтгэгдэл төрсөн. Нэг сэтгэгдэл нь гэвэл за бараг сэтгэгдэл гэхээсээ илүү “Өө, дахиад нэг өөрчлөлт” л байна гэж бодсон. Сүүлийн үед нэлээд өөрчлөлт орж байгаа шүү дээ. Би тав дахь жилдээ багшилж байгаа, энэ хугацаанд шил шилээ дарсан өөрчлөлт гарсаар ирсэн. Жил бүр шинэ өөрчлөлтүүд хийгддэг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд би маш их баярласан. “Эдгээр хичээлийг унших тусам би олон суралцагч маань ач тусаа өгөх юм байна” гэж бодсон.

Виллард ах: Маш сайн байна. Та тэгээд үүнийг сайн өөрчлөлт гэж бодож байна уу?

Вийлэр эгч: Би үүнийг сайн өөрчлөлт байсан гэж бодож байна. Гэхдээ миний бодлоор бид дасан зохицох шатандаа яваа.

Виллард ах: Сайн байна. Сонссондоо таатай байна. Баярлалаа. Та нар Амьдралд бэлтгэх хичээлүүдийг зааж байхдаа ямар туршлагыг олж авсан бэ?

Роббинс эгч ээ, та.

Роббинс эгч: Би амьдралдаа болон суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулах гэсэн уриаг ахин дахин олж хардаг. Амьдралд бэлтгэх аль ч хичээл бай, яван явсаар “амьдралдаа хэрхэн Их Эзэнийг оролцуулж болох” тухай байдаг. Санхүүгээ зохицуулах, зохион байгуулах, эрэмбэлэх гээд аль ч сэдэв бай суралцагчдад бага залуугаасаа Их Эзэнд түшиглэн, өөрсдөд нь чухал зүйлсэд Түүнийг урин оролцуулах ур чадварыг зааж чадвал тэд Түүнд чухал байх болно.

Виллард ах: Сайхан зүйл хуваалцлаа! Таны туршлагаас харахад тэд Христ дээр төвлөрсөн гэж та хэлэх үү?

Роббинс эгч: Бүх орц нь бий. Христ төвтэй, суралцагчдад төвлөрсөн, сударт суурилсан гээд шаардлагатай бүх орц эдгээр хичээлд багтсан. Энэ бол үндсэн суурь нь юм. Та орц найрлагыг мэддэг, бүгд тэнд байгаа учраас заахад амар байдаг.

Виллард ах: Гайхалтай залбирал хэлсэнд баярлалаа. (Роббинс эгчид)

Сирил ах. (Сирил ахад)

Сирил ах: Миний хувьд суралцагчдад багаас нь эдгээр хичээл амьдралд нь ямар хамаатай вэ гэдгийг заах нь чухал гэж бодож байна. Амьдралд бэлтгэх хичээл бүрийг харахаар эдгээр нь судалж, суралцах нь танд хэр хамаатай болохыг олж хардаг гайхалтай арга зам юм. Надад үнэхээр таалагддаг. Үнэндээ энэ нь намайг заахдаа илүү итгэлтэй болоход тусалсан. Христэд төвлөрсөн, сударт суурилсан гээд бидний хийж буй бүх зүйлд хамаарал байдаг.

Виллард ах: Энэ асуулт надад их таалагдлаа. Эдгээр хичээл нь бидний үргэлж заадаг зүйл ч гэлээ, суралцагчдад маань хэрхэн амьдралд хамаатайг нэмж ойлгуулж өгдөг гэсэн санааг хэллээ. Гайхалтай, Сирил ах аа, хуваалцсанд баярлалаа. Одоо та нарын сургалтын талаар ярилцъя.

Саяхан та нар Амьдралд бэлтгэх хичээлүүдийг бэлтгэхдээ багшийн хувьд амьдралыг хөнгөвчлөх гурван ур чадварын талаар сурч мэдсэн. Та нар хичээлийн зорилго дээр анхаарлаа төвлөрүүлсэн. Бурханы үгнээс хараар тодруулсан үнэнийг ялган, дараа нь суралцагчид сурч мэдсэнээ харуулах үйл ажиллагааг явуулсан. Эдгээр гурван зүйлийг бодож, хэсэг дадлага хийснээр та нарт юу тохиолдсон бэ? Та нар эдгээр гурван ур чадварыг хичээлдээ ашигласнаар ямар ялгааг олж харсан бэ?

За, Вийлэр эгч ээ.

Вийлэр эгч: Би үүнийг ойлгоход илүү их цаг зарцуулаад тэдэнд үүнийг хэрэгжүүлэх, дадлага хийх цаг бага гаргаж өгдөг байснаа ойлгосон. Харин уг чадваруудаар дадлага хийснээр, хичээлийн зорилго юу болохыг илүү хурдан ойлгоход туслахыг хичээж, тодруулсан үнэнийг олж, тэгээд дадлага хийх илүү их цаг гаргаж чаддаг болсон. Тиймээс өмнө нь миний гаргадаг байсан цагаас илүү дадлага хийх цаг ангид гардаг болсон гэж санагдсан.

Виллард ах: Хэрэв би зөв ойлгосон бол та бидний олонх шиг хичээлийн төгсгөлд дадлага хийж хэрэгжүүлэх хангалттай цаг үлддэггүй юм байна, тийм үү?

Вийлэр эгч: Тийм ээ.

Виллард ах: Энэ нь суралцагч бүрийг өөрийн мэдэрсэн, сурсан эсвэл өөрөөр хийхийг хүсэж байгаа зүйлсээ харуулж туршлага хуримтлуулахад илүү зорилготойгоор анхаарах боломжийг та нарт олгоно. Тийм ээ?

Вийлэр эгч: Тийм ээ. Суралцагчдад дадлага хийх нэмэлт цаг олгосноор тэднээс илүү ихийг олж сонсох болно.

Виллард ах: Баярлалаа. Надад үнэхээр таалагдлаа.

Сирил ах: Миний хувьд тодруулсан үнэн маш амар, судар дээр суурилсан байхад тусалдаг гэж анзаарсан. Бид тэдгээрийг хичээлийн туршид хялбархан авч үзэж, тодорхойлох боломжтойн дээр бошиглогчдын үгсийг бас тодоор бичсэн үнэнийг ашиглан, үүнийг тухайн өдрийн зарчим болгон сурч болно. Бид судрууд, амьд бошиглогчдын үгсийг судлахад цаг зарцуулдаг учраас энэ нь бидэнд сургуулилах үеэр үр дүнтэй байхад тусалдаг.

Виллард ах: Түрүүн Кавано ах бид судруудаас хөндийрөх вий дээ гэж айсан гэж хэлсэн. Энэ бол бидний анхаарах асуудлын нэг байсан. Багш сургаалын бус сэдвийг, жишээлбэл сэтгэлийн хаттай байх талаар заахдаа судруудыг ашиглахгүй юм биш үү гэж бодсон байж магадгүй.

Сирил ах: Тийм ээ.

Виллард ах: Гэвч судар, бошиглогчдын үггүйгээр сэтгэлийн хатыг заах боломжгүй гэдгийг бид харж болно. Тийм биз? Тиймээс тэрхүү тодруулсан үнэн тэдгээрийг нэгтгэж байна. Сирил ах аа, баярлалаа. Маш сайхан хэллээ.

Алкала ах аа, та хариулах уу?

Алкала ах: Ахлагч Пакэрын хэлсэн миний дуртай эшлэлүүдийн нэг бол Христийн сургаалыг судлах нь зан авирыг судлахаас илүү хурдан зан авирыг өөрчилдөг гэсэн үг юм. Надад гайхалтай санагддаг … Би хувь хүний хөгжлийн талаар ном унших, урам зориг өгөх илтгэлүүдийг сонсох дуртай хүн л дээ. Хэдий тэд зарим үнэнийг заадаг ч тэдгээр нь бүрэн үнэн байдаггүй.

Мөн эдгээр бэлтгэл хичээлээр бид Есүс Христийн оролцоо, тусламжтайгаар амьдралаа хэрхэн сайжруулах боломжтой тухай заадаг. Үүний ачаар тэд амжилтад хүрэх боломжоо нэмэгдүүлэх болно. Тэд өөрчлөлтийг илүү хурдан хийнэ. Тэд илүү их адислалуудыг харах болно. Би коллежийн оюутан л даа. Амьдралд бэлтгэх эдгээр хичээл намайг маш ихээр адисалсан.

Энэ нь намайг хэрхэн адисалсныг хараад би зааж буй суралцагчдын маань амьдралыг адисалж чадна гэж бодох болсон.

Виллард ах: Алкала ах аа, таны хэлсэн зүйл надад таалагдлаа. Амьдралд бэлтгэх эдгээр хичээлээр дамжуулан суралцагчдадаа туслахыг хичээж байхдаа та хувьдаа адислал хүлээн авсан байна шүү дээ. Тэгэхээр энэ хичээл коллежийн оюутанд ч хамаатай юм байна. Тийм ээ?

Алкала ах: Тийм ээ.

Виллард ах: Маш сайн байна. Хуваалцсанд баярлалаа. Хичээлийн зорилго ямархуу байсан бэ? Зорилт ямархуу байсан бэ? Хичээлээ зорилго дээрээ төвлөрүүлж, суралцагчдад зорилтод хүрэхэд нь туслахаар хичээх үед энэ тус болсон уу? Ямар байдлаар?

Кавано ах

Кавано ах: Би хичээлийн эхэнд зорилгыг самбарт байрлуулах эсвэл зүгээр л “Хөөе залуус аа, энэ хичээл та нарт ямар ч зүйлд туслах болно” гэж хэлж эхлэх хоёр өөр гэдгийг би анзаарсан. Хичээлийн зорилгыг урд байрлуулах нь ангийн бусад суралцагчтай адил судрыг амархан ойлгодоггүй зарим суралцагчид судраас юу хайхыг нь мэдүүлдэг учраас тэд хэрхэн энэ шүлгийг уншихаа, энэ нь тэдэнд тустай гэдгийг мэдээд зогсохгүй, уншиж буй зүйлээ ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь илүү хялбар болгож тусалдаг. Энэ бол ангидаа миний харсан зүйл юм. Та нарт тохиолддог эсэхийг би мэдэхгүй.

Виллард ах: Энэ ач тусыг нь харсан хүн өөр байна уу? Зорилгыг урд байрлуулах тал дээр. Кавано ах аа. Та сайхан хэллээ. Хэдэн долоо хоногийн өмнө би Амьдралд бэлтгэх хичээлээ заахдаа үүгээр дадлага хийхийг хүссэн. Тэгээд бидэнд тэмүүлэх зорилго байгаа гэж ойлгуулахын тулд бүх хичээлийг үүн дээр төвлөрүүлсэн. Хичээлийн үеэр энэ нь надад хичээлээ тухайн зорилгод чиглүүлсэн хэвээрээ байхад тусалсан. Таныг үүнийг олж харсанд баяртай байна. Хуваалцсанд баярлалаа.

За, Дайрэн ах аа.

Дайрэн ах: Энэ нь бидэнд алсын хараа руу байнга буцан очих боломжийг өгдөг. Бид алсын хараатай байж, түүнийгээ суралцагчдад ойлгуулснаар тэд хичээлийн зорилгыг ойлгодог. Эхлээд зорилгоо юу болохыг мэдсэн үед түүнд хүрэхэд илүү хялбар болдог.

Виллард ах: Тийм ээ. Дайрэн ах аа, танаас нэг асуулт асууя. Өгөгдсөн зорилгогүйгээр сэтгэлийн хат хичээлийг заах байсан бол ямархуу байх бол? Та ангидаа ороод тодорхой нэг сэдвийн талаар заах байсан уу?

Дайрэн ах: Би магадгүй олон янзын зүйлийн талаар олон гайхалтай хэлэлцүүлгийг сонсох байсан байх. Гэхдээ бид Роббинс эгчийн хэлсэнчлэн зааж буй бүх зүйлээ Аврагч Есүс Христтэй холбох гэдэг хамгийн чухал зорилгодоо хүрч чадахгүй байх байсан болов уу. Зааж буй зүйлээ судрууд болон бошиглогчдын үгстэй холбож, ийм зорилготой байх нь биднийг үүнд бэхэлж, суралцагчидтай ямар нэг сэдвийн талаар зүгээр л сайхан ярилцлага өрнүүлэхийн оронд эдгээр зүйл тохиолдох боломжийг олгодог.

Виллард ах: Тийм ээ. Амьдралд бэлтгэх эдгээр хичээлээр сайхан яриа өрнүүлэх боломжтой гэж та нарт санагдсан уу?

Хэрэв бид зөвхөн сайхан яриа өрнүүлээд байх юм бол тэднийг Есүс Христэд илүү гүнзгий хөрвөхөд нь тусалж чадахгүй. Тэднийг ариун сүмийн адислалыг хүртэхүйц болоход нь туслахгүй. Бид тэдэнд өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд нь тусалж чадахгүй. Тиймээс бид Бурханы үгэн дээр суурилсан хэвээр байна уу гэдэгтээ анхаарах ёстой. Тэдгээр тодруулсан үнэн зүгээр нэг цаасан дээр бичигдсэн сайхан зүйлс биш, харин Тэнгэрлэг Эцэгээс Түүний үгээр ирсэн хүчирхэг үнэн юм. Бид зорилгодоо тодорхой чиглэснээр ангид хийж буй бүх зүйл эргээд биднийг зорилго руу буцаан авчирна.

Вийлэр эгчийн хэлснээр сургалтын төгсгөлд нь энэхүү суралцах үйл ажиллагааг хийснээр бид суралцагч бүрд энэ боломжийг олгоно. Гайхалтай. Эдгээр гурван ур чадварын талаар өөр бодол байна уу?

Вийлэр эгч.

Вийлэр эгч: Амьдралд ойрхон нэг жишээ хуваалцъя. Заримдаа амьдралд гэнэтийн зүйл тохиолдоход бид бэлэн биш байж болно. Заах цагаасаа урт хичээл бэлддэгийг та нар мэднэ. Тиймээс миний хувьд энэ зорилго нь хичээлээсээ юуг хасаж болох вэ гэдгийг, бас тэр зорилгыг ойлгоход хэрэгтэй зүйлсээ сурахад тусалдаг.

Виллард ах: Маш сайн байна. Энэ нь хичээлийн явцад хичээлийн цагийг зохицуулахад тань тусална. Та түрүүн хэрэгжүүлэх талаар хэлсэн. Заримдаа бид үүнд хэтэрхий бага хугацаа үлдээдэг. Харин одоо зорилго, тодруулсан үнэн, үйл ажиллагааны тусламжтайгаар та бодит хичээл дээр заах зүйлсээ удирдаж, сэтгэлийн хат, санхүүгийн менежментийн талаарх сүүлийн үеийн өгүүллийн тухай зүгээр л ярих, дурдах гэхээсээ илүүтэйгээр тэдэнд чухал зүйлсийг зааж эсвэл ойлгуулсан эсэхээ баталгаажуулах боломжтой болно.

Мөн шаардлагатай бол үүнийг богино хугацаанд хийж, тухайн үнэнийг гэрчлэх боломжтой.

Виллард ах: Маш сайн байна. Тийм. Энэ нь хичээлийг богиносгож, бүр илүү хураангуйлж, үр дүнтэй болгодог. Тэгсэн ч хүчтэй хэвээрээ л байна. Гайхалтай. Хоёр хүн гараа өргөлөө.

Хант эгч ээ.

Хант эгч: Хичээлийн зорилго, тодруулсан үнэн, үйл ажиллагаа тодорхой байгаа үед надад хичээлээ бэлдэхэд илүү хялбар байдаг гэдгийг би хэлэх гэсэн юм. Яагаад гэвэл таны хэлсэнчлэн бид зорилгогүй байсан бол олон сая замаар явах байсан. Би олон янзын ном зохиолд хандах байсан. Гэхдээ надад тодорхой зорилго, судар, тодруулсан үнэн байгаа учраас бэлтгэхэд илүү хялбар байдаг. За, бид энийг, энийг, энийг хийнэ гэж би хэлж мэддэг. Үлдсэнийг нь суралцагчид дүүргээд, хичээл үнэхээр сайхан болдог шиг санагддаг.

Виллард ах: Гайхалтай залбирал хэлсэнд баярлалаа. (Хант эгчид)

Алкала ах. (Алкала ахад)

Алкала ах: Бараг жил хагасын өмнө Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон эцсийн өдөр бид Их Эзэний хүч чадлын хамгийн агуу илрэлүүдийг харах болно гэж амласан. Амьдралд бэлтгэх эдгээр хичээл нь бидэнд Түүний мутрыг, хүч чадлыг илүү тодорхой харах харааг өгч, үнэнийг танихад тусалдаг гэж би бодож байна.

Зөвхөн тэр үнэн л гэхэд Есүс Христ дан ганц Нифайг хүчирхэгжүүлээд зогсохгүй, Тэр намайг ч бас хүчирхэгжүүлж чадна гэсэн ойлголтыг бидэнд өгдөг. Есүс Христ зөвхөн Нифайд л завь яаж барихыг заагаагүй. Тэр надад амьдралаа Түүн дээр хэрхэн барихыг зааж өгч чадна. Тэр жаредчууд эсвэл нифайчуудад зүгээр л хөгжиж дэгжихэд нь туслаагүй. Тэр надад санхүүгийн асуудлаа зохицуулахад тусалж чадна.

Тиймээс амьдралд бэлтгэх эдгээр хичээл гол нь үнэн хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг гэж би бодож байна Есүс өчигдөр, өнөөдөр бас үүрд нэгэн адил.

Виллард ах: Алкала ах аа, Амьдралд бэлтгэх эдгээр хичээл нь эцсийн өдрүүд дэх Их Эзэний хүчний агуу илрэлүүдийн нэг нотолгоо байж болно гэдэгт та итгэдэг үү?

Алкала ах: Тийм, би үүнийг амьдралдаа харсан.

Виллард ах: Би ч гэсэн. Энэ гэрчлэлээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Тэгвэл өнөөдрийн сүүлийн асуулт. Амьдралд бэлтгэх хичээлийг дөнгөж зааж эхэлж буй дэлхий даяарх багш нарт хандаж та нар ямар зөвлөгөө өгөх вэ? Та нар одоо үүн дээр туршлагатай болсон шүү дээ тийм ээ? Дэлхий даяарх багш нарт хандаж юу хэлэх вэ?

Симмонс ах аа, та.

Симмонс ах: Багш, суралцагчийн аль алиных нь хувьд амьдралдаа хэрэгжүүлдэг үнэн бол сурсан үнэн гэж би хэлмээр байна. Тиймээс багш үүний дагуу амьдрах хэрэгтэй. Хэрэв та зааж байгаа зүйлийнхээ дагуу амьдардаг бол таны хичээл илүү хүчтэй байх болно. Хэрэв та суралцагчдадаа сурсан зүйлийнхээ дагуу амьдрахад нь тусалж чадвал илүү хүчирхэг байх болно.

Виллард ах: Хөөх. Хэрэв би зөв ойлгосон бол та эдгээр хичээлийн дагуу үйлдэж, зарчмуудынх нь дагуу амьдарснаар энэ нь танд суралцагчдадаа заах илүү их хүчийг өгсөн байна, тийм үү?

Симмонс ах: Тийм ээ. Нэг удаа би сүнслэг бие даах чадварын талаар заахаар бэлдэж байсан юм л даа. Тэгээд би өөрийгөө “тийм ч сүнслэгээр бие даасан хүн биш” гэж бодсон. Би үүн дээрээ ажиллаж, сүнслэг байдлын хувьд бие даахад минь туслах өөрчлөх хэрэгтэй байсан нэг зүйлийг олсон. Би үүн дээр ажилласаар л байгаа. Энэ нь надад хичээлээ илүү хүчтэй заахад тусалсан гэж би боддог.

Виллард ах: Үнэхээр гоё юм аа. Хуваалцсанд баярлалаа. Гайхалтай.

Роббинс эгч ээ, та.

Роббинс эгч: Хичээлийн хөтөлбөр маш гайхалтай. Миний хийх дуртай зүйлсийн нэг бол асуултуудыг олж харах. Заримдаа би эдгээрийг үг бүрээр нь слайд дээр байршуулж эсвэл суралцагчдаас зүгээр л асуудаг. Энэ нь биднийг зорилго руу, үнэн рүү буцаан хөтлөх яриаг эхлүүлэх болно. Суралцагчдад үнэний дагуу амьдрахад нь туслах гайхалтай асуултыг хэрхэн асуух тал дээр сургалтын хөтөлбөр маш их ачааг хөнгөлдөг. Би тэр асуултуудад их дуртай. Миний хувьд асуултуудыг сайн хараад, тэдгээрийг ашигла гэж зөвлөж байна.

Виллард ах: Тэгэхээр танд хичээлд ашиглах гурван үндсэн орц байна. Нэмээд энд тэнд байршуулсан асуултууд бас бэлэн байна. Энэ асуултууд танд үнэхээр тустай байсан уу?

Роббинс эгч: Тийм ээ, маш их тусалсан.

Виллард ах: Ингэж хэлсэнд тань баярлалаа.

Сирил ах: Миний бодлоор шинэ багшийн хувьд та Амьдралд бэлтгэх эдгээр хичээлийг заахдаа заавал мундаг, мэргэжлийн байх албагүй. Та зүгээр л Роббинс эгчийн хэлдгээр хичээлийн хөтөлбөрөө дагаж, Аврагчийн талаар гэрчлэх чадвартай байх хэрэгтэй. Санаа зоволтгүй. Та сэтгэл хөдлөл, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн, эсвэл түгшүүрийг арилгах тухай бүгдийг мэддэг байх албагүй. Хичээлийн хөтөлбөрөө дага. Өсвөр үеийнхэн тулгарч буй сорилтуудаа даван туулахын тулд хэрхэн Аврагчид найдахаа сурах болно.

Виллард ах: Шэрил ах аа, таныг ингэж хэлсэнд баяртай байна, яагаад гэвэл Хант эгчийн эхэнд хэлсэн шиг олон багш сандарч, өөрийгөө заавал мэргэшсэн байх ёстой, үүнийг зааж чадахгүй юм байна гэж боддог. Симмонс ахын хэлсэн үг надад үнэхээр таалагдсан. Хэрэв та амьдралдаа эдгээр зарчмыг хэрэгжүүлэхийг хичээвэл Ариун Сүнс ирж, танаар дамжуулан таны суралцагчдад гэрчилж, үеийн үед адислах болно. Та энэ гайхалтай хичээлийн хөтөлбөрийг дагаж, тэдний амьдралыг мэргэжилтний хувьд биш, сонирхогчийн хувиар адислахыг хичээж байгаа учраас.

Сирил ах: Тийм ээ. Таныг мэргэжилтэн биш гэдгийг өсвөр үеийнхэн мэдэх нь сайн хэрэг гэж би бодож байна. Аврагч мэргэжилтэн учраас та тэднийг Түүн рүү чиглүүлдэг.

Виллард ах: Тэр бол мэргэжилтэн! Маш гоё хариулт байна Сирил ах аа. Үүнийг хуваалцсанд баярлалаа. Дэлхий даяарх манай багш нартай хуваалцах өөр зүйл байна уу?

Вийлэр эгч.

Вийлэр эгч: Та зарим хичээл дээрээ үүнийг Христэд хэрхэн төвлөрүүлэх юм бол гэсэн асуулттай тулгарч болох юм. Жишээ нь: Санхүүгийн төлөвлөлт гэх мэт. Хэрэв бид үүнийг үргэлж авралын төлөвлөгөө рүү хандуулж, бидний зорилго бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж, Түүнтэй адил амьдралтай болох гэдгийг санаж чадвал өөрөөсөө “Уг зорилгодоо хүрэхэд энэ нь хэрхэн тусалж байна вэ?” гэж асууж болно.

Виллард ах: Хөөх.

Вийлэр эгч: Энэ нь хичээлийг үнэхээр Христ төвтэй болгодог.

Виллард ах: Маш сайн байна. Зөвхөн Есүс Христэд төвлөрөөд зогсохгүй, Түүнийг гол төвөө болгосон авралын төлөвлөгөөнд бас анхаарах юм байна. Тэгээд энэ нь суралцагчдад маань Тэнгэрлэг Эцэг шиг болоход хэрхэн туслахыг харна. Гайхалтай. Баярлалаа, Вийлэр эгч ээ.

Дайрэн ах.

Дайрэн ах: Миний зөвлөгөө зүгээр л эхэл, итгэлтэй бай. Эхэл, хүчин чармайлт гарга. Би эдгээр ур чадвараар дадлага хийснээр бодол маань өөрчлөгдсөнийг анзаарсан. Хичээлдээ бэлдэж байхдаа “Би юу хийх вэ?” гэж боддог байсан бол “Суралцагчдадаа Аврагчид хөрвөгдөхөд нь юу хийж туслах вэ?” гэж боддог болсон. Мөн энэ тодорхой өөрчлөлт асар их өөрчлөлтийг авчирсан. Тэдэнд хичээл зааж, тэдэнтэй харилцаа бий болгосноор би маш их адислагдсан.

Виллард ах: Дайрэн ах аа, та хэсэг хугацааны өмнө сургалтын үеэр багш нартаа нэгэн зүйлийг амласан шүү дээ. Тэр амлалт тань тэдний мөн танай ангид гүйцэлдэхийг та харсан уу?

Дайрэн ах: Яг тийм. Бид бие биеэ хичээл заахыг харж, бас өөрсдөө заадагчлан, Ерөнхийлөгч Нэлсоны үгийг Алкала ах эшилснийг би давтан хэлмээр байна. Ингэснээр бид гайхамшгуудыг харж, суралцагчдын гэрчлэл амьдралынх нь бүхий л талбарт хүчирхэгжсэн. Энэ бүхэн хичээл Аврагч Есүс Христэд төвлөрсний ач юм. Энэ бол асар том, агуу адислал байсан.

Виллард ах: Баярлалаа.

Дайрэн ах: Зүгээр, зүгээр.

Виллард ах: Хүн нэг бүрд зааж байгаад тань баярлалаа. Бурханы хүүхдүүдийн амьдралыг адислахыг хүсэж тэднийг хангалттай хайрладагт баярлалаа. Та нар өөрчлөлт хийж байна. Үнэндээ би дэлхийн өнцөг булан бүрд байгаа багш нартаа сайн үйлсийнх нь төлөө талархал илэрхийлж байна. Өсөж буй үеийнхнийг адислахын тулд та нар шаргуугаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа. Бид та нарт хайртай. Энэ нь амаргүй. Ямар ч хүчин чармайлт дэмий үрэгдэхгүй гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна. Бурханы хүүхдүүдийг адислахын тулд та аль ч ангид, юу ч хийсэн тэр нь дэмий үрэгдэхгүй. Хуваалцсанд баярлалаа. Та нар “Амьдралд бэлтгэх хичээл” гэсэн гарчгийг нь бодоод үз дээ. Хэрэв бид нэг үг нэмээд “мөнхийн амьдралд бэлтгэх хичээл” болговол яах бол? Олон жилийн өмнө ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк бидэнд зөвхөн энэ амьдрал биш, мөнх амьдрал бол та нарын талбар юм гэж хэлснийг санаж байна уу?

Эдгээр сэдэвчилсэн хичээл чухал боловч үүнээс илүү чухал нь тэдний мөнх амьдрал юм. Харин тэр мөнх амьдрал зөвхөн Бурханы Хүү Есүс Христээр дамжин ирдэг. Тэр амьдыг би мэднэ. Тэр та нарт болон суралцагчдад тань үгээр илэрхийлэмгүй их хайртай гэдгийг би мэднэ. Тэр бидэнд туслах болно. Тэр та нарт туслах болно. Би үүнийг мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.