Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Удиртгал
2025 оны ИС-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг
2025 оны 1 дүгээр сар 23, баасан гараг
Жэйсон Виллард ах: Сайн уу. Намайг Жэйсон Виллард гэдэг. Та нарын адил би Тэнгэрлэг Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христэд бүх зүрх сэтгэлээрээ хайртай. Би дэлхий даяарх өсвөр үеийнхэн, залуу насанд хүрэгчдэд хайртай. Та нарын адил миний хамгийн их хүсдэг зүйл бол тэднийг Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах явдал юм.
Үүний тулд та нарт Амьдралд бэлтгэх хичээлийн хөтөлбөр боловсруулж, заахад тань тус болох хэдэн зөвлөгөө өгье. 2024 оны 1-р сард Чаад Вэб ах долоо хоног бүр нэгээс хоёр удаа заах эдгээр сэдэвчилсэн хичээлийн хөтөлбөрийг танилцуулсан. Номлол, ариун сүм болон боловсролд бэлтгэх, судраас суралцах ур чадвар, сэтгэлийн хаттай байх, амьдралын ур чадварууд, мөн хожмын үеийн бошиглогчид зэрэг сэдвүүдээр үүнийг боловсруулсан.
Тэр бас Амьдралд бэлтгэх хичээлүүдийн үзэл санаа ба зорилгыг тодорхойлж дараах үгсийг хэлсэн:
Чаад Х.Вэбб ах: Бид судруудыг хэрхэн судлахаа мэддэг, амьд бошиглогчдын сургаалд бат төвлөрдөг өсвөр үеийнхнийг бэлтгэхэд тусална гэж найдаж байна. Сургуульдаа амжилт гаргах чадвар, чадавхтай, сэтгэлийн хаттай өсвөр үеийнхэн Сүмээ болон нийгмээ удирдах зөв шударга эцэг, эхчүүд болдог. Ариун сүмийн гэрээнүүдээ ойлгож, тэдгээрийг чанд сахих хүсэлтэй, мөн хүмүүсийг Аврагч руу ирэхийг урихад Түүний төлөөлөгч болохоор бэлтгэгдсэн, зохистой, шаардлага хангасан, сүнслэг эрч хүчээр дүүрэн номлогчдын үеийг бэлтгэхэд тусална гэж бид найдаж байна.
Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд амьдралынхаа туршид гүнзгий хөрвөгдсөн, Есүс Христийн шавь нар болох үеийнхнийг бэлтгэнэ гэж бид найдаж байна.
Жэйсон Виллард ах:Бид эдгээр сэдэвчилсэн хичээлүүдийг өнгөрсөн жил заасан багш нартай ярилцах үед энэ найдвар маань бодит болж байгааг мэдэрсэн. Өсөж буй үеийнхэн маань бидний хүсэж найдаж буй хүмүүс болоосой гэсэн үзэл санаагаар ажлаа эхлүүлдэг багш нар Вэб ахын төсөөлсөн гайхамшгуудыг харж байгаа. Амьдралд бэлтгэх хичээлүүд яагаад чухал болохыг оюундаа тод буулгаад, эдгээр сэдэвчилсэн хичээлийг хэрхэн бэлдэж, заах талаар ярилцацгаая. Саяхан би нэг семинарын хичээл дээр очиж Амьдралд бэлтгэх хичээлүүдийн нэгийг заасан. Би гадсандаа томилогдсон патриархын хувьд патриархын адислалын талаар хичээл заавал амархан байх гэж бодсон юм. Тэгээд би патриархын адислалын талаар хичээл заана гэсэн бодолтойгоор хичээлд очсон.
Энэ надад сайн туршлага болсон шүү. Хичээл заасны дараа би хичээлийн хөтөлбөр бэлтгэдэг хүмүүсийн нэгэнтэй уулзаж ярилцаад энэ хичээл болон Амьдралд бэлтгэх бусад хичээлийн хөтөлбөрийг ямар нэг сэдвээр зүгээр л заахаас илүү зүйл хийхэд нь багшид туслахаар боловсруулсан болохыг олж мэдсэн. Хичээл бүр нь дараах үндсэн гурван бүрдэлтэй болохыг би олж мэдсэн: Тодорхой зорилго, Бурханы үгэнд байх чин үнэн, мөн суралцагч бүр сурсан зүйлээ харуулах боломж олгосон үйл ажиллагаа гурав юм.
Хэдэн долоо хоногийн дараа би семинарын өөр нэг ангид өнөөх хичээлээ заахдаа энэхүү гурван бүрдэл хэсгийг ашиглан хичээлээ бэлтгэсэн. Суралцах явц өмнөхтэй харьцуулахад гайхалтай байлаа. Патриархын адислалаа хүлээн авсан суралцагчид адислалаа илүү анхаарал, зорилготойгоор судлах чин хүслээ илэрхийлсэн. Нэг залуу эрэгтэй адислалд нь дурдсан номлолдоо илүү хичээнгүй бэлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг би хэзээ ч мартахгүй.
Патриархын адислалаа аваагүй суралцагчдын дунд нэг залуу эмэгтэй байсан ба тэрээр адислалаа цаг алдалгүй авах ёстой гэж мэдэрснээ нүдэндээ нулимстайгаар хуваалцсан. Би патриархын адислалын талаар заахад патриархийн хувьд гаргууд нэгэн биш болж хувирав. Энэхүү энгийн гурван ур чадварыг ашиглан ямар ч багш дэлхийн хаана ч хийж чадах зүйлийг л би хийсэн юм. Танд болон суралцагчдад тань амьдралыг өөрчлөхүйц Амьдралд бэлтгэх хичээлийг хүлээн авахад туслахын тулд дадлагын сургалт нь багшийн хичээлийн хувийн бэлтгэл, эцэст нь суралцагчидтай хамт ангид байх үед ямархуу байхыг авч үзье.