Жил тутмын нэвтрүүлэг
Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Хичээл заах


4:54

Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Хичээл заах

2025 оны ИС-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2025 оны 1 дүгээр сарын 23, баасан гараг

Катрина Хант эгч: За тэгэхээр, өнөөдөр би та бүхнээс өсвөр насныхан сэтгэл санааны хувьд ямар хэцүү нөхцөл байдлыг даван туулдаг талаар ширээ ширээгээрээ ярилцаасай гэж хүсэж байна. За. Та бүхэн нэг минут орчим энэ талаар хоорондоо ярилцаарай.

Анги: (Ярилцаж байна)

Хант эгч: Яг одоо суралцах тэмдэглэлдээ та бүхэн тулгарч буй сэтгэл санааны хэцүү нөхцөл байдлынхаа тухай бичээрэй.

Өнөөдөр та бүхний хувьд миний найдаж буй зүйл гэвэл та нар энэ хичээлээс тарахдаа Аврагч таны одоо туулж буй сорилт бэрхшээл, түүнчлэн ирээдүйд тохиолдох ямар ч сорилтыг даван туулахад тань тусалж чадна, туслах болно гэдэгт илүү итгэлтэй болоосой гэж хүсэж байна.

За. Тэгвэл өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье. Хэн бүх зүйлд бидний хамгийн сайн үлгэр дуурайл болох вэ?

Анги: Есүс Христ

Хант эгч: Сайн байна. Гоё хариулт байна. Та нар бүгдээрээ Исаиа 53-р бүлгийг нээгээрэй. 3-аас 5-р шүлгийг гаргаарай. Эхлээд дор бүрдээ чимээгүй уншаарай. Тэгээд энэ тэмдэглэлийн цаасан дээр өөрт таалагдсан, чухал гэж үзсэн үг хэллэгийг бичнэ үү? Тэмдэглэлийн ар талд ахлагч Соарэсын хэлсэн үг байгаа. Та сая судраас тэмдэглэсэн шигээ өөртөө чухал гэж үзсэн хэсгийн доогуур нь зураарай.

Ширээнийхэнтэйгээ хамт Исаиа 53:3–5 энэ судар, ахлагч Соарэсын эшлэлийн талаар ярилцаарай. Тэнгэрлэгээр томилогдсон эдгээр эх сурвалжийн аль алинаас нь гаргаж авч болох үнэнийг та нар тодорхойлно уу? За, эхлээрэй.

Анги: (Ярилцаж байна)

Хант эгч: За тэгэхээр, бусадтайгаа хуваалцах ширээ байна уу? Та ямар үнэнийг олсон бэ?

Опиа.

Опиа: Миний олсон үнэн ахлагч Соарэсын эшлэлд байсан. Энд “Аврагч биднийг тайтгаруулж мөн тайвшруулдаг” гэж бичсэн байна. Эндээс мөн надад таалагдсан зүйл бол Тэр бидний юу туулж байгааг мэддэг бөгөөд Тэр үргэлж бидний дэргэд байдаг гэсэн нь юм. Заримдаа бид өөрсдийгөө ганцаараа гэж боддог ч хэрэв бид Түүнд хандвал Тэр үргэлж бидэнд хариулах болно.

Хант эгч: Гоё хэллээ. Бидний юу туулж байгааг Аврагч мэддэг.

Тэр энэ тухайд юу хийж чадах вэ?

Опиа: Бидний үргэлж очиж болдог бидний мэдэх хэн нэгэн бидэнд сэтгэлийн амар амгаланг өгдөг.

Хант эгч: Гоё хариулт байна. Тэгээд хамгийн эхэнд та бас биднийг тайвшруулдаг гэж дурдсан байх аа? Тэр бидэнд амар амгалан, тайтгарал өгч чадна.

Залуус аа, та нарын судраас болон ахлагч Соарэсын үгийн эшлэлээс тодорхойлж гаргасан үнэн, энэ үнэн гэдгийг би мэднэ. Амьдралд минь миний юу мэдэрч байсныг өөр хэн ч ойлгох боломжгүй үеүд байсан. Гэхдээ Аврагч юу хийснийг болон Тэр надад амар амгалан, тайтгарал өгсөн гэдгийг би мэднэ. Тэгэхээр бид үүнийг төсөөлөх замаар хийх гээд оролдоод үзэцгээе.

За, бүгдээрээ нүдээ аниарай. Суралцах тэмдэглэлдээ бичсэн, сэтгэл санааны хувьд хэцүү үеэ бодоод үзээрэй. Одоо би та нараас хэдэн асуулт асууна. Би та нарыг зөвхөн асуулт дээр төвлөрч, эргэцүүлэн бодоорой гэж хүсэж байна. Хэсэг хугацааны дараа та нар нүдээ нээгээд, юу эргэцүүлэн бодсон, ямар сэтгэгдэл төрсөн талаараа бичээрэй. Болох уу?

Эхний асуулт: Хэрэв Аврагч та нартай хамт байсан бол Аврагч юу хийх байсан гэж бодож байна вэ? Та нарыг сэтгэл санааны хувьд сорилт бэрхшээлтэй тулгарсан тэр үед Аврагчийг юу хийх байсан гэж боддог вэ? Та юу бодож, мэдрэх байсан бол?

Өөр нэг асуулт: Тэр танд хандан юу гэж хэлэх бол? Тэр танаас юу хийгээсэй гэж хүсэх байсан бэ?

Дараагийнх нь: Түүний оршихуй, хайр, дэмжлэг нь сэтгэл санааны хувьд стрессээ даван туулах, удирдахад тань хэрхэн тус болох вэ?

Та нүдээ нээгээд, суралцах тэмдэглэлдээ өөрт төрсөн бодол, мэдрэмжээ бичнэ үү?