Семинар
1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7: Тойм


“1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7

1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7

Тойм

Изриалчуудыг филистчүүдтэй тулалдахаар ирэхэд тэдэнд аварга биет Голиат саад бэрхшээл учруулжээ. Саул хаан ба түүний цэргүүд Голиаттай нүүр тулахаас эмээж байлаа. Давид тулалдааны талбарт ах нартаа хоол хүнс хүргэж өгөхөөр ирэхдээ Голиатын учруулж буй сорилт бэрхшээлийг сонсжээ. Давид өөрийн саналаар тулалдахаар болов. Бурханд итгэх итгэл, дүүгүүр мөн таван мөлгөр чулуугаар зэвсэглэн Давид Голиатыг ялсан билээ. Олон жилийн дараа Давид Саул хаанаас оргон зугтаж, цөл рүү явжээ. Давид хүмүүсийнхээ хамт цөлд байхдаа Набал гэдэг хүнд сайхан сэтгэлээр ханддаг байжээ. Набал тэдэнд туслахаас татгалзахад Давид өшөө авахыг хүсэв. Набалын эхнэр Абигаил нөхрийнхөө өмнөөс өршөөл гуйж, Давидыг тайвшруулжээ.

семинарын дүрс Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр. Аврагч зааж байхдаа Өөрийнхөө сонсогчдыг Өөрт нь болон Эцэгтээ хандуулсан үнэнүүд дээр анхаарлаа төвлөрүүлсэн. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христийн цагаатгал, Бурханыг болон хөршөө хайрлах зарлигуудад анхаарлаа төвлөрүүлэх нь үнэнүүдийг хөрвүүлэхийн жишээ юм. Сайн мэдээний эдгээр энгийн үнэнүүдийг заахдаа бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, Түүнд хөрвөгдөхөд нь бусдад тусалдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Аврагч хөрвөгдөж, итгэлтэй болгоход хөтөлдөг үнэнүүдийг заасан” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 22) хэсгийг үзнэ үү. Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 74-р хичээл: “1 Самуел 17” дээрээс олж харах боломжтой.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

1 Самуел 17

Хичээлийн зорилго: Сорилт бэрхшээлүүдтэй тулгарах үед Их Эзэнд найдахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхэнд тулгардаг зоригтой байхыг шаарддаг нөхцөл байдлын талаар бодоход суралцагчдыг урь. Суралцагчид гэр бүлийн хэн нэгнээсээ эсвэл найз нөхрөөсөө зориг шаардсан үйл явдлын талаар асууж болно.

  • Материал: Голиатын өндрийг харуулахад ашиглах наадаг тууз эсвэл өөр төрлийн тэмдэглэх зүйл

  • Зураг: Давид, Голиат хоёр

  • Видео:Давид, Голиат хоёр” (2:36) цагийн код 0:00-ээс 1:20 хүртэл, цагийн код 1:20-оос 2:36 хүртэл; “Эзэн намайг чөлөөлнө” (3:23) цагийн код 0:47-оос 1:59 хүртэл, цагийн код 1:59-өөс 3:23 хүртэл; “Есүс Христ бол өсвөр үеийнхний бат бөх байлгах хүч мөн” (14:11) цагийн код 13:00-ээс 13:24 хүртэл

  • Харуулах эд зүйл: Таван чулуу

  • Харуулах контент: Хичээлийн төгсгөл дэх зааварчилгаа

1 Самуел 25

Хичээлийн зорилго: Есүс Христ бусдыг уучлахад хэрхэн тусалдгийг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Кристин М.Еий эгчийн “Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам” (Лиахона, 2022 оны 11-р сар, 36–38) үгийг унших, үзэх эсвэл сонсоход суралцагчдыг урь. Таны урьдчилж сонгон өгсөн үгийг тэд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн судалж болно. Бусдыг уучлахад Аврагчийн тусламжийг хүлээн авах талаар олж авсан ойлголтоо хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь.

  • Зураг: Есүс Христийн зураг

  • Харуулах контент: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үг

  • Видео:Есүс Христийн танд барьж буй дөрвөн бэлэг” (15:03) цагийн код 6:42-оос 7:18 хүртэл

Төгс эзэмших сургаалын дадлага 5

Хичээлийн зорилго:Төгс эзэмших сургаалаас судрын гол эшлэлүүдийг цээжилж, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалын судраас нэг эшлэл сонгож, цээжлэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Төгс эзэмших сургаал аппликэйшн тустай эх сурвалж байж болно. Энэ хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрээс олж үзэх боломжтой.

  • Харуулах контент: Өнөөдрийг хүртэл судалсан төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жагсаалт

  • Видео:Дээрэлхэх—Үүнийг зогсооё” (10:23) цагийн код 0:00-ээс 6:50 хүртэл мөн 6:51-ээс 10:23 хүртэл