Семинар
1 Самуел 16: “Их Эзэн зүрхийг нь хардаг”


“1 Самуел 16: ‘Их Эзэн зүрхийг нь хардаг,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Самуел 16: ‘Их Эзэн зүрхийг нь хардаг,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

1 Самуел 8–10; 13; 15–16: 73-р хичээл

1 Самуел 16

“Их Эзэн зүрхийг нь хардаг”

Christ healing a man at the Pool of Bethesda

Саулыг Израилын хаан болгуулахаар Давидыг сонгосон гэдгээ Их Эзэн Самуелд илчилжээ. Үүгээр дамжуулан Самуел Их Эзэн биднийг хүмүүсийн нэг нэгнээ хардгаас өөрөөр хардаг гэдгийг мэдэж авсан юм. Энэ хичээл нь өөрсдийгөө болон бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын адилаар ойлгохын чухлыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: 1 Самуел 16:7-г уншихад суралцагчдыг урь. Хүмүүсийн юу нь бусад хүнд чухал байдаг талаар болон Тэнгэрлэг Эцэгт бидний юу чухал байдаг талаарх шүлгийн ялгааг жагсаан бичихийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Далд үнэ цэн

Бид аливаа зүйлийн гадна сав, баглаа боодлоор дотор нь байгаа үнэ цэнийг олж харж чадахгүй гэдгийг суралцагчдад ойлгуулах замаар хичээлээ эхлүүлэх талаар бодож үз. Үүний тулд хоёр өөр боодолтой адилхан хоёр зүйл эсвэл хоёр ижил боодолтой хоёр өөр үнэ бүхий зүйлийг үзүүлж болно. Дотор байгаа эд зүйлийг илчлэхээс өмнө хүссэн боодолтойгоо сонгоход нэг суралцагчийг урь. Тэднээс яагаад тэр боодолтойг сонгосныг асуу. Дараа нь хоёр боодолтой эд зүйлийг илчил.

  • Бид зөвхөн харж байгаа зүйлдээ тулгуурлан бусдыг эсвэл бүр өөрийгөө шүүснээр ямар асуудал бэрхшээл урган гарч болох вэ?

  • Бидний талаарх Бурханы үзэл бодол бидний бие биеэ хардаг өнцгөөс хэр ялгаатай вэ?

Өөрийнхөө талаар эргэцүүлэн бодоход зориулж дараах сануулах үгсийг дэлгэцэд харуулах талаар бодож үз.

Дараах сануулах үгсийг тунгаан бодоод, судлах тэмдэглэлдээ гүйцээн бич:

  1. Хэн нэгэн надтай анх удаа уулзахад би хамгийн их анзаарах байх гэж боддог.

  2. Тэнгэрлэг Эцэг бусад олон хүний олж хардаггүй чанаруудыг надаас олж хардаг гэдэгт би итгэдэг.

  3. Би хүмүүстэй анх уулзахдаа анзаарч хардаг.

  4. Хэрэв би бусдыг Тэнгэрлэг Эцэгийн адилаар харж чаддаг байсан бол надад олж харахад тусалж чадах байсан.

Та нар өнөөдөр 1 Самуел 16 шүлгийг судлахын зэрэгцээ өөрийгөө болон бусдыг Бурханы хардгийн адилаар олж харахын ач холбогдлыг мэдрэхэд Ариун Сүнснээс тусламж гуйн залбир.

Их Эзэн Самуелыг дараагийн хааныг тослуулахаар илгээв

Идэвхтэй оролцох боломжийг бүх суралцагчид олгох үүднээс суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилах талаар бодож үз. Дараах хоёр эшлэлийг уншсаны дараа нь урган гарах асуултуудын талаар ярилцахад хамтрагчдыг урь. Уншихаас өмнө, Саулын дуулгаваргүй байдлын улмаас Их Эзэн түүнийг Израилын хаан болгохоос татгалзсан гэдгийг суралцагчид мэдэж байгаа эсэхийг бататга (1 Самуел 13:13–14; 15:26–28-ыг үзнэ үү).

Их Эзэн яагаад Самуелыг Бетлехем рүү явуулсныг олж мэдэхийн тулд 1 Самуел 16:1–5-ыг уншина уу.

  • Хэрэв Их Эзэн та нарт Самуелын адил шинэ хааныг тослох үүргийг өгсөн бол та нар Иессийн хөвгүүдээс ямар зан чанарыг хайх байсан бэ?

6–13-р шүлгийг уншаад, Самуел ирээдүйн хааныг олж танихаар оролдох үед Их Эзэний заасан үнэнүүдийг олж мэд.

  • Өнөө цагийн хүмүүст ойлговол тустай энэ түүхээс та нар юу мэдэж авсан бэ?

    Хамтрагчид сурч мэдсэн зүйлээ хуваалцаж дуусмагц хамтрагч нэг бүрийг олж мэдсэн нэг үнэнийг шүлгийн дугаарын хамт самбарт бичихэд урь.

    Суралцагчид Бурхан бидний жинхэнэ чадавхыг гаднах төрхөөс бус, зүрх сэтгэлээс маань олж хардаг гэхчлэн өөрсдийн үгээр өөр өөр үнэнийг бичиж болно.

  • Та нар Их Эзэний эрхэмлэдэг зан чанаруудын талаар судруудаас мөн Сүмийн удирдагчдаас юу сурч мэдэж авсан бэ?

  • Та нарын бодлоор хэрэв бид өөрсдийгөө болон бие биеэ Их Эзэний биднийг хардагтай адилаар хардаг байсан бол бидний бусадтай харилцах харилцаа ямар байх байсан бэ?

Суралцагчдад ойлголтоо лавшруулахад нь тусал

1 Самуел 16:7 шүлэгт Их Эзэний заасан зүйлийг суралцагчдад гүн бат ойлгуулах дараах хэд хэдэн арга бий. Суралцагчдад тань хамгийн тохиромжтой гэж үзсэн аргуудыг сонго.

Сонголтоо танилцуулахаас өмнө судлах зүйлээ бодит амьдралтай нь холбоход суралцагчдад туслах талаар бодож үз. Үүний тулд суралцагчдад тус болох нөхцөл байдлыг товчхон танилцуулж болно. Жишээлбэл: Эргэн тойрныхоо хүмүүст үл тоомсорлогддог эсвэл үнэлэгддэггүй хэн нэгэнд хуваалцах боломжтой зүйлийг олж мэдэхийг тэднээс хүсэж болно. Эсвэл Их Эзэн өөрийг нь үнэхээр ойлгохгүй байна гэж боддог хэн нэгэнд хуваалцаж болох зүйлийг олж мэдэхэд урьж болно.

1-р сонголт

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилах талаар бодож үз. Суралцагч нэг бүрээр өөр өөр үгийг судлуул. Үүний дараа суралцагчид сурч мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцаж болно. Та үгсийг дэлгэцэд үзүүлж эсвэл хувилан өгч болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн хэлсэн.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Тэнгэрлэг Эцэг та нарын хэр их баян чинээлэг, гоо үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг, ухаалаг гэдгийг сонирхдоггүй. Тэр та нарыг ертөнцийг харах мэт хардаггүй; Тэр та нарыг үнэхээр хэн бэ гэдгийг л хардаг. Тэр та нарын зүрхийг хардаг. Бурхан та нарт хайртай учир нь та нар Түүний хүүхдүүд. (“Та нарын гэртээ харих гайхамшигт аялал,” Ерөнхий чуулган, 2013 оны 4-р сар, 147–152)

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх асан Мишэлл Д.Крэйг эгч ийн тайлбарласан.

Sister Michelle D. Craig, first counselor, Young Women general presidency.  Official Portrait as of October 2018.

Есүс Христ хүмүүсийг гүн рүү нь хардаг. Тэрээр хувь хүмүүсийг болон тэдний хэрэгцээг мөн тэдний хэн болж чадахыг хардаг. Бусад хүн загасчид, нүгэлтэн эсвэл татвар хураагчид гэж харсан байхад Есүс шавь гэж харсан, бусад хүн чөтгөр шүглэсэн гэж харсан байхад Есүс гаднах зовлонгоос нь цааш давж харан, түүнийг хүлээн авч эдгээсэн байдаг.

Бид завгүй энэ амьдралдаа ч гэсэн Есүсийн үлгэр жишээг даган, хувь хүмүүсийг харахдаа тэдний хэрэгцээ, итгэл, тэмцлийг болон хэн болж чадахыг нь харж болно. (“Харах нүд,” Ерөнхий чуулган, 2020 оны 10-р сар, 13–15)

2-р сонголт

Суралцагчид Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жагсаалтыг судалж, Бурхан бидний талаар ямар бодолтой байдгийг мөн Тэр биднийг хэрхэн төгс мэддэгийг ойлгоход туслах хэсгүүдийг олж мэдэж болно. Суралцагчид дөрвөн бүлэгт хуваагдан ажиллаж, суралцагч нэг бүр дөрвөн жишиг бүтээлээс тохиромжтой хэсгүүдийг олж мэдэж болно. +(Тэдний хуваалцах жишээнд Абрахам 3:22–23; Иеремиа 1:4–5; Еврей 12:9; Алма 7:11–13; Сургаал ба Гэрээ 18:10–11 шүлгүүд байж болно.)

3-р сонголт

Бурхан биднийг хэрхэн хардгийг эсвэл хэн нэгэн бусдыг Түүний адилаар харж байгааг ойлгоход туслах видеог суралцагчдад үзүүл. Видеоноос сурч мэдсэн зүйлээ ашиглаж болох бодит амьдралын нөхцөл байдлуудын талаар бодож, хуваалцахад суралцагчдыг бэлдэхэд урь. ChurchofJesusChrist.org дээрх “Бидний жинхэнэ мөн чанар” (3:39) видеог та ашиглах боломжтой.

3:45

Хувийн туршлага

Хичээлийн энэ хэсэг суралцагчдад өөрсдийгөө болон бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын адилаар харахын чухлыг мэдрэхэд тусална. Өөрт тохиолдсон үйл явдлыг эргэн санаж, хуваалцах нь суралцагчдын сурч байгаа үнэнийг гэрчлэхэд Ариун Сүнсийг урьж чадна.

Дараах сонголтуудыг дэлгэцээр үзүүлэх нь тустай байж болно.

Эдгээр сонголтоос аль нэгийг сонгоод, ойлгож авсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бич. Өнөөдөр судруудаас эсвэл Сүмийн удирдагчдаас Бурханы талаар сурч мэдсэн зүйлээ оруулахад анхаар.

  • Зарим нэг сул тал, алдаа дутагдлыг чинь мэдэж байгаа ч та нарыг сайнаар олж хардаг нэгний тухай бич. Ийн сайнаар хардаг нь та нарын өөрсдийн талаарх бодол, сэтгэгдэлд хэр нөлөөлдөг вэ? Тэдний ийм нөлөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр та нарыг хэрхэн хардгийг та нарт яаж сануулдаг вэ?

  • Илүү сайн таньж мэдсэнээр хайрлаж, хүндлэх болсон нэгнийхээ талаар бич. Магадгүй бусдын олж хардаггүй эсвэл та нар тэдэнтэй анх уулзахдаа олж хараагүй юуг та нар одоо тэднээс харж байна вэ? Та нар тэднийг хэрхэн харж байгаатай адилаар эсвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардгийн адилаар тэдэнд өөрсдийгөө харахад нь хэрхэн туслах талаар Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрч байна уу?

Судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээсээ хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь.