“1 Самуел 8–10; 13; 15–16: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“1 Самуел 8–10; 13; 15–16: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
1 Самуел 8–10; 13; 15–16
1 Самуел 8–10; 13; 15–16
Тойм
Израилчууд өөрсдөө Их Эзэнд захирагдахын оронд “бусад үндэстнүүдэд байдаг шиг” хаантай болохыг (1 Самуел 8:5) хүссэн. Анхны хаан Саул нь бошиглогч Самуелын зөвлөгөөг үл тоомсорлосны дараа Их Эзэн Давидыг Израилын дараагийн хаан болгон сонгожээ. Их Эзэн бидний бие биеэ хэрхэн харж, шүүн тунгаадгаас өөрөөр бидний зүрх сэтгэлийг хардаг гэдгийг Самуел энэ туршлагаас олж мэдсэн юм.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд. Багш нар өөрсдийгөө болон суралцагчдадаа зориулан суралцах үйл ажиллагаануудыг даруухнаар бэлдвэл Ариун Сүнс тэдний бэлтгэлийг удирдан чиглүүлэх болно. Аврагч заахад Өөрийгөө хэрхэн бэлтгэсэн тухай илүү ихийг мэдэхийн тулд “Аврагч заахад Өөрийгөө сүнслэгээр бэлтгэсэн” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 16–17)-ийг үзнэ үү.
Заах бэлтгэл ажлаа сайжруулахад Сүнсийг урих тухай сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадварууд дээрх “Заах бэлтгэл ажлаа сайжруулахад туслалцаа авахаар Ариун Сүнсийг урихын тулд ‘Христтэй адил багшийн хувьд сайжрах нь—Хувийн үнэлгээ’ гэсэн бичиг баримтыг ашиглах” ур чадварыг үзнэ үү.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
1 Самуел 8
Хичээлийн зорилго: Дэлхийн нөлөөний оронд Есүс Христийг дагахаар сонгохын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний жишиг, зарлигуудыг дагах хэрэггүй гэж үе тэнгийнхнээс нь тулгадаг аливаа дарамт шахалтыг жагсаан бичихэд суралцагчдыг урь. Эдгээр дарамт шахалтад бууж өгөхийн оронд Есүс Христийг дагах нь тэдний амьдралд ямар өөрчлөлт гаргах талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Зураг: Тэднийг шийдвэр гаргахад хамгийн хүчтэй нөлөөг Есүс Христ эсвэл дэлхий ертөнцийн аль нь үзүүлж буй талаар тунгаан бодоход суралцагчдад туслах график
-
Видео: “Мөнхийн амьдралыг сонгох” (10:09) цагийн код 0:00-ээс 2:08 хүртэл болон 5:08-аас 6:43 хүртэл үзнэ үү
-
Үзүүлэх контент: “Дэлхийн дарамт шахалтын оронд Их Эзэнийг сонгох нь” хэсэг дэх үйл ажиллагааны зааварчилгаанууд
1 Самуел 15
Хичээлийн зорилго: Бурханы бүх зарлигийг дуулгавартай дагахыг хичээхийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хүмүүс Бурханы зарлигуудад дуулгаваргүй байхыг яагаад сонгож болох шалтгаануудын талаар бодоход суралцагчдыг урь. Суралцагчид жагсаалтаа утсан дээрээ тэмдэглэж эсвэл жижиг цаасан дээр бичиж болно. Жагсаалтаа ангид авчрахад суралцагчдыг урь.
-
Үзүүлэх зүйлс: Хэдэн төрлийн хоол (эсвэл хэд хэдэн төрлийн хоолны зураг)
-
Видео: “Ирээдүйг итгэлээр угтах нь” (14:29) цагийн код 5:16-аас 6:07 хүртэл; “Үнэнч шударга байдал: Чи үүнд итгэх нь дээр!” (4:46); “Бурханы хайр” (13:11) цагийн код 7:58-аас 8:48 хүртэл
-
Үзүүлэх контент: Хичээлийн төгсгөлд байгаа үйл ажиллагаануудын зааварчилгаа
1 Самуел 16
Хичээлийн зорилго: Өөрсдийгөө болон бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын адил харахын ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: 1 Самуел 16:7-г уншихад суралцагчдыг урь. Хүмүүсийн юу нь бусад хүнд чухал байдаг талаар болон Тэнгэрлэг Эцэгт бидний юу чухал байдаг талаарх шүлгийн ялгааг жагсаан бичихийг тэднээс хүс.
-
Үзүүлэх зүйлс: Эсрэг тэсрэг багц дахь хоёр ижил зүйл эсвэл хоёр ижил багц дахь үнэ цэнийн хувьд ялгаатай зүйлс
-
Үзүүлэх контент: Хичээлийн эхлэлд өөрөө эргэцүүлэн бодох өдөөлтүүд; ахлагч Дийтр Ф.Угдорф, Мишель Д.Крейг эгч нарын хэлсэн үг; хичээлийн төгсгөлд өгсөн тэмдэглэлийн зааврууд
-
Видео: “Бидний үнэн төрх” (3:39)