Семинар
1 Самуел 8: Израилын хаантай болох хүсэл


“1 Самуел 8: Израил хаантай болохыг хүсэж байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Самуел 8: Израил хаантай болохыг хүсэж байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

1 Самуел 8–10; 13; 15–16: 71-р хичээл

1 Самуел 8

Израил хаантай болохыг хүсэж байна

Jesus Christ in white robes riding on a white donkey. He is passing through a brick arch into Jerusalem. Numerous people are following Him. Some of which are waving palm leaves and laying cloth on the ground in front of Him.

Эртний израилчууд өнөө үеийн олон хүний адил, Их Эзэнд дуулгавартай байхын оронд бусдын адил байх гэсэн уруу таталттай тэмцэж байсан. Их Эзэн амлагдсан нутагт олон жилийн турш Самуел шиг шүүгчдээр дамжуулан израилчуудыг удирдав. Самуелын амьдралын сүүл хэсэгт израилчууд Их Эзэний оронд “бусад үндэстнүүдэд байдаг шиг” (1 Самуел 8:5) хаантай болохыг хүссэн. Энэ хичээл нь суралцагчдад дэлхий ертөнцийн нөлөөний оронд Есүс Христийг дагахыг сонгохын ач холбогдлыг ойлгоход тусална.

Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний жишиг, зарлигуудыг дагах хэрэггүй гэж үе тэнгийнхнээс нь тулгадаг аливаа дарамт шахалтыг жагсаан бичихэд суралцагчдыг урь. Эдгээр дарамт шахалтад бууж өгөхийн оронд Есүс Христийг дагах нь тэдний амьдралд ямар өөрчлөлт гаргах талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Шийдвэр гаргалт

Шийдвэр гаргахад нь юу нөлөөлдөг талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлийг самбар дээр бичих талаар бодож үз. Суралцагчид уг өгүүлбэрийг гүйцээж, ангиараа эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан, дагалдах асуултуудад хариулж болно.

Зарим өсвөр насны хүүхэд “бусад хүн бүр л үүнийг хийж байгаа” учраас хүсдэг.

  • Хэрэв ингэж хийсэн шалтгаан нь энэ байсан бол тухайн өсвөр насны хүүхэд ямар сорилт бэрхшээлтэй тулгарч болох байсан бэ?

  • Эдгээр зүйлийг хийх болсон шалтгаан нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах тэдний харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

Үе тэнгийнхнийх нь дарамт шахалт тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар тунгаан бодох боломжийг суралцагчдад олго. Үүнийг гүйцэтгэх нэг арга бол дараах зааврыг суралцагчдад өгч, хэмжүүрийг үзүүлэх явдал юм.

Таны амьдралдаа гаргадаг шийдвэрүүдэд юу нөлөөлдөг талаар бодож үз. Дараах хэмжүүрийг судлах тэмдэглэл дээрээ зур. Өөрийгөө уг хэмжүүр дээр хаана байрлуулахаар байна тэр газраа жижгээр зур.

Амьдралд нь тодорхой нэг шийдвэр гаргахад юу нөлөөлж болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэд өөрсдөө эсвэл та тэдэнд тулгарч байгаа шийдвэрүүдийн жишээг үзүүлж болно. Байж болох жишээнүүдэд тэд хэрхэн хувцасладаг, зугаа цэнгэл, медиа хэрэгсэлдээ юуг сонгодог, цагаа хэрхэн өнгөрөөдөг гэх зэрэг багтаж болно. Та эдгээр жишээг нэг нэгээр нь хуваалцаж, жишээ бүрийн хэмжүүрт нэмэлт хүний дүрс зурахад суралцагчдыг урьж болно.

1 Самуел 8-ыг судалж, өөрсдийн гаргасан шийдвэрүүдийн талаар тунгаан бодох үедээ Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

“Бусад үндэстнүүдэд байдаг шиг” хаан

Амлагдсан нутагт олон жилийн турш Их Эзэн Самуел шиг шүүгчдээр дамжуулан израилчуудыг удирдсан. Самуелыг нас ахихын хэрээр Израилын ахмадууд нэгэн хүсэлттэйгээр түүн дээр ирсэн.

1 Самуел 8:4–7-г уншаад, хичээлийн эхэнд гарсан уг өгүүлбэрийг Израилын хүүхдүүд хэрхэн гүйцээн бичих байсныг олж мэд.

  • Израилын хүүхдүүд юу хүсдэг байсан бэ?

  • Хаантай болохыг хүссэн тэдний шалтгаан Самуелд яагаад таалагдахгүй гэж та бодож байна вэ?

Их Эзэн Самуелд өөрийнхөө хүмүүсийн буруу сонголтыг сонс хэмээн хэлсэн нь гайхалтай санагдаж магадгүй (7-р шүлгийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг сонгох эрхийг хүндэтгэдэг бөгөөд биднийг зөвийг сонгоход хүчилдэггүй. Гэсэн хэдий ч, израилчуудыг эцсийн шийдвэр гаргахаас өмнө Их Эзэн тэднийг хангалттай хайрлаж, Самуелаар дамжуулан сонголтынх нь үр дагаврын талаар сэрэмжлүүлсэн (1 Самуел 8:9-ийг үзнэ үү).

Сайн мэдээний үнэнийг судрууд хэрхэн харуулж байгааг ойлгоход нь суралцагчдад туслах нэг арга зам бол самбар дээр үнэнийг бичих явдал юм. Дараа нь суралцагчдыг судрын нэг хэсгийг судалж, уг үнэний нотолгоог олж мэдэхэд урь.

Самбарт дараах үнэнүүдийг харуулах талаар бодож үз. Суралцагчид хамтрагчтайгаа хамт дагалдах шүлгүүдийг уншаад, олж мэдсэн зүйлээ ярилцахын тулд хоёр шүлэг бүрийн дараа түр зогсож болно.

Их Эзэний хайраар дүүрэн зөвлөгөөний оронд дэлхий ертөнцийг дагахыг сонгох нь зовлон зүдүүр, харамсал гашуудал руу хөтлөх болно.

1 Самуел 8:10–18-ыг судлах явцдаа энэ үнэнийг заахад туслах үг, хэллэгүүдийг олж мэд.

Суралцагчдыг дараах асуултуудад хариулахдаа өөрсдийнхөө таньдаг хүмүүсийн нэр, тодорхой мэдээллийг хуваалцахгүй байхыг сануул. Тэдний болон бусдын амьдралаас эсвэл судруудаас болон Сүмийн түүхэн дэх болсон явдлаас жишээ авч болно.

  • Та дэлхий ертөнцийг дагахыг сонгох нь зовлон зүдүүр, харамсал гашуудалд хөтөлсөн ямар жишээнүүдийг олж харсан бэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг дагахаар сонгох нь баяр баясгалантай болгож, Тэдэнтэй илүү бат бөх харилцаатай болоход хөтөлдгийг хэрхэн олж харсан бэ?

Та дэлхийн нөлөөний оронд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ахлагч Рандалл К.Бэннетийн 2011 оны 10-р сарын чуулганы “Мөнхийн амьдралыг сонго” үгийг ChurchofJesusChrist.org дээр 0:00–2:08 цагийн кодоор үзүүлж болно. Ахлагч Бэннет сэрэмжлүүлгийг үл тоомсорлосныхоо улмаас амссан үр дагавруудын талаар хуваалцсан.

Дараа нь та яг адил видеог 5:08–6:43 хүртэлх цагийн кодтойгоор үзүүлж болно. Ахлагч Бэннет түүний туршлага бидний дагахаар уруу татагдаж болох дэлхийн зүйлсэд хэрхэн нөлөөлж болох талаар мөн бид тэднээс хэрхэн зайлсхийж болох талаар заадаг.

10:9
10:9

Дэлхий ертөнцийн дарамт шахалтын оронд Их Эзэнийг сонгох нь

Дараах үйл ажиллагаа нь хэн нэгний хий эсвэл итгэ гэж тулган шахаж буй уруу таталтад бууж өгөхөөс хамгаалахын тулд Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэдэхэд суралцагчдад тусална. Та 1 ба 2-р алхмыг гүйцэтгэхийн тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж болно. Дараа нь тэд 3-р алхмыг бие даан гүйцэтгэнэ.

Дараах заавруудыг үзүүл.

  1. Эргэн тойрныхоо Сүмийн өсвөр насны гишүүдийн хий эсвэл итгэ гэсэн дарамт шахалтыг мэдэрч болох ямар нэг зүйлийг сонго.

  2. Сонгосон дарамт шахалтынхаа талаар дараах асуултуудад хариулахын тулд судрууд, судраас судлах тусламж, Залуучуудын бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч эсвэл Gospel Library аппликэйшн зэргийг ашигла.

    1. Энэ талаар Их Эзэн бидэнд ямар зөвлөгөө өгсөн бэ?

    2. Их Эзэн Өөрийг нь дэлхий ертөнцийн нөлөөллөөс илүүд үзэж сонгосон хүмүүст ямар ямар адислалыг амласан бэ?

  3. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх итгэдэг зүйлсийнхээ талаар бодож үз. Энэ мэдлэг нь дэлхий ертөнцийн дарамт шахалтын оронд Тэднийг дагахад тань хэрхэн тусалж болох талаар хоёр өгүүлбэр бич.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа сурч мэдсэн зүйлсээсээ бусадтай хуваалцах боломжийг суралцагчдад гаргаж өг.

Ойлголтоо харуулах

Энэ хэсэг нь өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар ойлголтоо харуулах боломжийг суралцагчдад олгох зорилготой.

1 Самуел 8:19–22-ыг уншаад, хаантай болохыг хүссэн тухайд Их Эзэний өгсөн сэрэмжлүүлэгт Израил хэрхэн хандсаныг олж мэд.

  • Та израилчуудад эцсийн шийдвэр гаргахаас нь өмнө өнөөдөр олж мэдсэн зүйлсээсээ юуг хэлэхийг хүсэх байсан бэ?

Их Эзэн Израилын сонгох эрхэд хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд Саулыг Израилын хаан гэж дуудахыг Самуелд зааварласан гэдгийг ирээдүйд заагдах хичээлүүд дээрээс олж мэдэх нь суралцагчдад тустай байх болно (1 Самуел 9–10-ыг үзнэ үү).