“Гэтлэл 1: Эсэргүүцэлтэй тулгарсан үедээ Бурханыг шүтэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 1: Эсэргүүцэлтэй тулгарсан үедээ Бурханыг шүтэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
38-р хичээл: Гэтлэл 1–6
Гэтлэл 1
Эсэргүүцэлтэй тулгарсан үедээ Бурханыг шүтэх
Египетийн фараон израилчуудыг боолчилж, эх баригчдад Израилын хөвгүүдийг төрөх үед нь хороохыг зарлиглажээ. Гэтэл эх баригчид Бурханыг шүтэн биширдэг учраас Фараоны тушааснаар эс үйлдэв. Энэ итгэлтэй эмэгтэйчүүдийн нэгэн адил бид хүнд хэцүү нөхцөлд ч Бурханд найдахыг сонгож болно. Энэ хичээл нь Бурханыг бусад хүнд хэцүү дарамтаас дээгүүрт тавих хүсэлтэй болоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа бусдыг бус Өөрийг нь дагасны төлөө Бурхан тэднийг хэрхэн адислахыг харсан талаар асуухад урих талаар бод.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Христийнхтэй адил зориг
Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах үгийг хуваалцахыг бод.
Ерөнхийлөгч М.Нэлсон Есүс Христийн шавийн шинж чанаруудыг дүрсэлсэн.
Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг. Тэд мохошгүй, үнэнч, эр зоригтой хүмүүс байдаг. (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,, 40–41)
-
Ерөнхийлөгч Нэлсоны дүрсэлснээр үйлдэхэд яагаад зориг гаргах хэрэгтэй байж болох вэ?
-
Ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг дагах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Хүнд хэцүү зүйлсэд бууж өгөлгүй Бурханыг дуулгавартай дагах талаар ямар бодолтой байгаагаа тунгаан бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүл.
Дараах мэдэгдлүүдийг уншаад, эдгээр нь таны хувьд хэр үнэн болохыг 1 (огт үнэн биш)-ээс 5 (тун үнэн) хүртэлх оноогоор үнэл.
-
Би бусдаас өөрийн жишгийг бууруулах дарамт шахалтыг мэдэрч байсан ч Их Эзэнийг нэн тэргүүнд тавихад бэлэн байна.
-
Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахыг хичээснийхээ төлөө Түүний намайг адислах эсэхэд би эргэлзэж байна.
-
Хэдийгээр энэ нь түгээмэл сонголт биш ч гэсэн би зөв гэж мэддэг зүйлийнхээ төлөө зогсоход бэлэн байна.
Гэтлэл 1-ийг судлахдаа Сүнснээс хүлээн авах мэдрэмждээ анхаарлаа хандуулахад суралцагчдыг урамшуул. Бурханы тааллын эсрэг үйлдэх дарамтыг мэдрэх үедээ зоригтой үйлдэхэд бэлтгэхэд нь Сүнс тэдэнд тусалж чадна.
Зөв шударга байхын жишээ
Египетийн Иосефыг өөд болсны дараа израилчуудад юу тохиолдсон тухай мэддэг зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Шаардлагатай бол дараах дүгнэлтийн заримыг эсвэл бүгдийг нь ашигла.
Египетийн Иосефыг өөд болсны дараа израилчууд (эсвэл еврейчүүд) Египетийн нутагт олуулаа болжээ. Израилчууд египетчүүдийг хүчтэй болно гэж эмээж, шинэ фараон тэднийг боолчлов (Гэтлэл 1:6–14-ийг үзнэ үү).
Гэтлэл 1:15–16-г уншаад, Фараон еврей эх баригч Шифра, Пуа хоёрт юу хийхийг тушаасныг олж мэд. “Эх баригч” гэж хүүхэд төрүүлэхэд тусалдаг эмэгтэйчүүдийг хэлдэг. “Амаржих” (16-р шүлэг) суудал гэж байсан нь хүүхэд төрүүлэх гэж буй эмэгтэйчүүдэд зориулсан суудлыг хэлдэг байв.
Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Бурханы тааллаас илүү бусдын хүссэн зүйлийг хийх ёстой мэт хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан энэ эмэгтэйчүүдтэй хэрхэн холбогдож болох арга замыг олоход нь суралцагчдад тусал. Дараах асуулт, үйл ажиллагаа нь ийн үйлдэх нэг арга зам юм.
-
Хэрэв та Шифра эсвэл Пуа байсан бол Бурханы тааллыг Фараоныхоос дээгүүр тавихад танд юу нь хэцүү байх байсан бэ?
Ангийнхныг бүлгүүдэд хуваарилах талаар бодож үз. Хүнд хэцүү бусад зүйлийн улмаас Бурханы тааллыг дээгүүрт тавихад бэрхшээлтэй байж болох өөрсдөдөө тулгарсан юм уу тулгарч болох нөхцөл байдлыг тодорхойлоход бүлгүүдийг урь. Ийм нөхцөл байдалд Бурханыг дагахад санаа зовниж болох шалтгааны жагсаалт гаргахыг тэднээс хүс.
Гэтлэл 1:17–21-ийг уншаад, Шифра, Пуа хоёр яагаад ийм шийдвэр гаргасныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Эдгээр шүлгийн юу нь Бурханыг өөрсдөд нь тулгарч буй хүнд хэцүү нөхцөл байдлаас дээгүүр тавих эсэхдээ эргэлзэж байгаа хүнд урам зориг өгч чадах вэ?
Суралцагчдыг хуваалцах үед та тэдэнд “Бурханаас эмээх” (17, 21-р шүлэг-ийг үзнэ үү) гэдэг нь Бурханыг бишрэх, хүндлэх гэсэн утгатайг хэлж болно. Хэрэв суралцагчид олж тогтоогоогүй бол Шифра, Пуа хоёрт “Бурхан сайнаар ханджээ” (20-р шүлэг) гэсэн хэллэгийг онцол. Энэ хэллэгийг тэмдэглэхэд суралцагчдыг урь. Энэ нь өөрсдөд нь тулгарсан хүнд хэцүү нөхцөл байдлаас Бурханыг дээгүүрт тавьсан учраас Тэрээр Шифра, Пуа хоёрыг адисалсан гэсэн үг юм. 21-р шүлэг дээрх б зүүлт тайлбарт бичсэнээр, Их Эзэний Шифра, Пуа хоёрт өгсөн нэг адислал бол гэр бүл бий болгож өгсөн нь юм.
-
Бид Бурханыг бус бусдыг дагах хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарахад бидэнд туслах ямар үнэнийг Шифра, Пуа хоёроос мэдэж авч болох вэ?
Суралцагчид өөрсдийн үгийг ашиглан, бид бусдын нөлөөнд автахын оронд Бурханы таалалд өөрсдийгөө нийцүүлбэл Тэр биднийг адислах болно гэх мэт үнэнийг тодорхойлж болно.
Хичээлийн үлдсэн хэсэгт хэрхэн бидэнд “Бурхан сайн [ханддаг]” талаар голлон анхаардаг ч та Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлсэн Аврагчийн жишээн дээр анхаарлаа төвлөрүүлэх цаг гаргахыг бодоорой. Үүнийг хийхийн тулд та дараах асуултыг ашиглаж болно. Суралцагчдад жишээ олоход хэцүү байвал та тэднийг Иохан 6:38 эсвэл Лук 22:42 руу чиглүүлж болно.
-
Аврагч энэ үнэний төгс жишээ гэдгийг харуулсан юуг Тэрээр зааж эсвэл хийсэн бэ?
Их Эзэн Өөрийг нь нэн тэргүүнд тавьж, хүндэлсний төлөө хэрхэн сайнаар хандаж (адисалж) болох тухай ойлгоход нь суралцагчдад туслах үйл ажиллагааны талаар бод. Энд хоёр санааг дурдав. Дараах асуултуудад хариулахад нь суралцагчдад туслахын тулд тэдгээрээс эсвэл өөрийн сонголтоос аль нэгийг сонго.
-
ChurchofJesusChrist.org) дээрх “Leave the Party” (6:26) эсвэл “Зориг, хүч чадал хийгээд эрч хүчээрээ үлэмж баатарлаг бай” видеог цагийн код 1:20-оос 5:13 хүртэл суралцагчидтай хуваалц. Бурханыг бусад хүнд хэцүү зүйлээс дээгүүр тавьсны төлөө Их Эзэн Иоханыг хэрхэн адисалсныг олж мэдэхэд суралцагчдыг урь.
6:2610:35-
Бурхан Өөрийг нь бусад хүнд хэцүү зүйлээс дээгүүр тавьсан хүмүүст хэрхэн сайн хандсаныг харуулсан цөөн судрыг суралцагчдад өгч судлуул. Суралцагчид 2 Нифай 5:6–13; Мозая 24:11–15; 4 Нифай 1:15–18-ыг судалж болно. Мөн Бурханыг эн тэргүүнд тавьсан Өөрийн хүүхдүүдэд Бурхан хэрхэн сайн ханддагийг харуулсан өөр өөр судрыг суралцагчид олж болно.
-
-
“Бурхан бидэнд сайн хандах” нь хэрхэн харагдаж болох вэ?
-
Бусдын нөлөөнд автахын оронд Бурханы таалалд нийцүүлсэн танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд Бурхан хэрхэн сайнаар хандсан бэ?
-
Үр дүн нь ямар ч байсан Бурханыг эн тэргүүнд тавихаар сонгох нь танд яагаад үнэ цэнтэй вэ?
Өөрсдийн хүслийг Бурханыхтай нийцүүл
Өнөөдөр сурсан, мэдэрсэн зүйлүүдээ болон хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарах үед энэ нь тэдэнд хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэхэд нь туслах дараах асуултуудыг суралцагчдад тавихыг бод.
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын аль нэгд хариулахаар сонго.
-
Бурханыг эн тэргүүнд тавих үед Бурхан таныг адислах болно гэдэгт итгэлтэй байхад тань тусалж чадах юуг та өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?
-
Бусад хүнд хэцүү зүйлтэй тулгарахдаа Бурханыг сонгох нь зүйтэй эсэхэд эргэлзэж байгаа хүнтэй та юу хуваалцах байсан бэ?
Бичсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олгох талаар бодож үз. Мөн та Матай 5:10–12-т байдаг, Аврагчийг сонгосон учраас хавчигдсан хүмүүст өгсөн Түүний амлалтыг хуваалцаж болно. Хэцүү байсан ч Бурханыг дагахаар сонгосон үед Бурхан биднийг хэрхэн адислах тухай гэрчлэлээ хуваалцахыг бод.