Семинар
Гэтлэл 5–6: Үр дагавраас үл хамааран Их Эзэний тааллыг гүйцэлдүүлэх


“Гэтлэл 5–6: Үр дагавраас үл хамааран Их Эзэний тааллыг гүйцэлдүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Гэтлэл 5–6: Үр дагавраас үл хамааран Их Эзэний тааллыг гүйцэлдүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

40-р хичээл: Гэтлэл 1–6

Гэтлэл 5–6

Үр дагавраас үл хамааран Их Эзэний тааллыг гүйцэлдүүлэх

The Old Testament prophet Moses and his brother Aaron standing in the Court of the Pharaoh of Egypt. Moses and Aaron are petitioning for the release of the Israelites from bondage. A guard is standing by the Pharaoh.

Их Эзэн Израилыг Египетийн боолчлолоос чөлөөл хэмээн Мосег дуудсаны дараа Мосе Фараонаас Их Эзэний хүмүүсийг явуулахыг хүсэв. Фараон татгалзаж, оронд нь израилчуудыг улам их дарамтлах болжээ. Фараоны хариултыг хүлээн зөвшөөрөлгүй Мосе Их Эзэний түүнээс хүссэн зүйлийг үргэлжлүүлэн хийв. Энэ хичээл нь Их Эзэний амлалтууд үр дагавар шууд гарах эсэхээс үл хамааран Түүний тааллыг гүйцэлдүүлэхэд суралцагчдыг урамшуулж чадна гэдгийг олж харахад тэдэнд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултад өгсөн хариултаа ангид хуваалцахад бэлэн ирэхэд суралцагчдыг урь. Есүс Христийг дагах нь таны амьдралыг илүү амар хялбар болгодог уу аль эсвэл хүнд хэцүү болгодог уу?

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийг дагах

Хэн нэгэн дараах асуултыг тавибал хэрхэн хариулахаа бодоход суралцагчдыг урь.

  • Есүс Христийг дагах нь та нарын амьдралыг илүү амар хялбар болгосон уу аль эсвэл илүү хүнд хэцүү болгосон уу?

Энэ асуултыг авч ярилцахын тулд та самбарт Илүү амар хялбар ба Илүү хүнд хэцүү гэсэн гарчгийг бичээд, суралцагчдын өгсөн шалтгааныг зохих гарчгийн доор жагсааж бич. Хэдэн суралцагчаар хариултыг нь тайлбарлуул.

Мосе Фараонаас израилчуудыг чөлөөлөхийг хүссэн

Гэтлэл 5–7-д Мосе болон израилчууд Аврагчийг дагах нь амьдралыг амар хялбар болгох уу аль эсвэл хүнд хэцүү болгох уу гэж бодсон байх гэдгийг та онцолж болох юм. Гэтлэл 5–7-ийн хам сэдвийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд 39-р хичээл: “Гэтлэл 2–4”-өөс Мосе болон Израилын хөвгүүдийн тухай санаж байгаа зүйлсээ хуваалцахад тэднийг урь. Шаардлагатай бол дараах тоймыг уншихад нэг суралцагчийг урь.

Израилын хөвгүүд олон үеийн турш египетчүүдэд боолчлогдож байсан. Их Эзэн хүмүүсийнхээ хашхирааныг сонсоод, тэднийг боолчлолоос чөлөөлөхийн тулд Мосег дуудав (Гэтлэл 3:9–10-ыг үзнэ үү).

Гэтлэл 5:1–2-ыг уншаад, Мосе, Аарон хоёр Их Эзэний айлдсан ямар зүйлийг Фараонд хэлснийг олж мэд.

  • Фараон юу гэж хариулсан бэ?

“Их Эзэн гэж хэн юм бэ?” гэсэн Фараоны хариултыг самбарт бич. Яагаад энэ асуултад өөрсдөө хариулах нь чухал болохыг суралцагчдаас асууж болно. Хичээлийн дараагийн хэсэгт энэ асуултыг авч үзнэ.

Фараон уурлаж, израилчуудын өдөр тутмын ажлын ачааллыг нэмэгдүүлэн тэдний амьдралыг улам хэцүү болгов (Гэтлэл 5:6–9, болон 8a зүүлт тайлбар, 15–19-ийг үзнэ үү). Израилчууд Мосе, Аарон хоёрт ачаа дарамт нь нэмэгдсэн талаар дургүйцлээ илэрхийлжээ (Гэтлэл 5:20–21-ийг үзнэ үү).

  • Хэрвээ Мосегийн оронд байсан бол та нарт ямар санагдах байсан бэ?

Гэтлэл 5:22–23-ыг уншаад, Мосегийн Их Эзэнд хэлсэн үгийг хэрхэн нэгтгэн дүгнэхээ талаар бод.

  • Гэтлэл 5:22–23 дээрх Мосед ямар байсныг бид хэрхэн ойлгож болох вэ?

Суралцагчид Их Эзэнд дуулгавартай байсны дараа адислалуудаа тэр даруй олж харахгүй байх үед ямар мэдрэмж төрдөг талаар хуваалцаж болох юм. Тэдний хариулт, мэдрэмжийг хүлээн зөвшөөр.

Дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүлээд, хариултынхаа талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.

Дараах өгүүлбэрийг мэдрэмжийг тань хамгийн сайн илэрхийлэх байдлаар гүйцээж бич. Та нар нэгээс илүү хариулт сонгож болно.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт дуулгавартай байсны дараа тэр даруй адислалуудыг олж харахгүй байх үед надад … мэдрэмж төрдөг.

Энэ өөрийгөө үнэлэх үнэлгээнд түлхэц өгөх нь суралцагчдад тустай гэж үзвэл та тэдэнд сонгоход нь зориулж дараах үгсээс заримыг нь самбарт бичиж болно. Үүнд:Цөхөрсөн, самгардсан, уурласан, урам хугарсан, шийдэмгий, итгэл найдвар төрүүлсэн, өөртөө итгэлтэй, амар тайван. Тэд мөн ийм нөхцөл байдалд юу хийхээ нэмж болно.

Өнөөдөр та нар үргэлжлүүлэн суралцах явцдаа, хэдий хүнд хэцүү байж, адислалууд нь тэр даруй ирэхгүй байсан ч Есүс Христийг дагахад танд туслах үнэнийг олж мэд. Та нарын хувийн нөхцөл байдалд тусалж болох Ариун Сүнсээс ирэх мэдрэмжид анхаарлаа хандуул.

Их Эзэний амлалт

Суралцагчид дараах судрын хэсгүүдийг уншихдаа Их Эзэний Өөрийгөө дурдсан бүх мэдэгдлийг зурж тэмдэглэхэд тэднийг урь (Би, Би бол, Би тэгнэ болон Надад байна гэх мэтээр эхэлсэн мэдэгдлүүд). Судар дээр зурж тэмдэглэх нь сурч мэдсэн чухал ойлголт, үнэнүүдийг олж харж, мартахгүй байхад суралцагчдад тусална.

Гэтлэл 6:1–8, 7:1–2, 5-ыг уншаад, Их Эзэн Өөрийн талаар Мосед юу заасныг олж мэд.

Суралцагчдад унших, зурж тэмдэглэх цаг гаргаж өгсний дараа тэд дараах асуултыг хамтрагчтайгаа ярилцаж болно.

семинар шигтгээ зурагСурсан зүйлээ үнэлэхэд тусалдаг асуултууд нь хичээлээ цааш үргэлжлүүлэхэд суралцагчид бэлэн эсэхийг тодорхойлоход багшид тусалдаг. Үүнийг хийх нэг арга бол судраас уншсан зүйлийнх нь талаар доорхтой адил асуултуудыг суралцагчдад тавих явдал юм. Сурсан зүйлээ үнэлэх асуултууд тавих тал дээр дадлага хийх хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрх “Суралцагчдын хэрэгцээний талаарх сүнслэг өдөөлтөд хариулахад үргэлж бэлэн бай” хэсгийг үзнэ үү.

  • Мосед өгсөн амлалтуудаас нь Их Эзэний талаар та нар юу мэдэж авч байна вэ?

Суралцагчид хариултаа самбар дээрх “Их Эзэн гэж хэн юм бэ?” гэсний доор бичиж болно. Суралцагчдын хариултад дараах жагсаалт орсон байж болно. Үүнд:

Тэр бол Төгс Хүчит Бурхан (6:2–3)

Тэр амлалтуудаа санаж, биелүүлдэг (6:3–5)

Тэр израилчуудыг боолчлолоос чөлөөлж (6:6; 7:5), Канаан нутгийг тэдэнд өгч (6:4, 8), тэдний Бурхан болно (6:7) гэж амласан.

Их Эзэний тааллыг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх

Дээр үзсэнээр Мосед ямар мэдрэмж төрж байсныг эргэн сана. Гэтлэл 7:6-г уншаад, Их Эзэнээс суралцан, Түүний амлалтуудыг сонссоны дараа Мосе, Аарон хоёр юу хийснийг тэмдэглэ.

  • Хэрэв та нар Мосегийн оронд байсан бол Их Эзэний аль амлалт та нарыг Фараон руу буцаж очиход туслах байсан бэ? Яагаад?

  • Бид Мосегийн туршлагаас ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Суралцагчид өөрсдийн үгээр дараахтай төстэй үнэнийг тодорхойлж болно. Бид Их Эзэнд болон Түүний амлалтуудад итгэх үедээ хэдийгээр үр дагаврыг нь тэр даруй олж харахгүй байсан ч Түүнд итгэж, дагаж чадна

Энэ үнэн тэдэнд тулгарч болох нөхцөл байдалд хэрхэн хамаатай болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлийг хуваалц. Суралцагчид өөрсдийн хүсэлтээр догол мөр бүрийг ангийнхандаа чанга уншиж өгч болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Их Эзэний амласан адислалуудыг хүлээж байх үед хэрхэх тухай чухал зөвлөгөөг бидэнд өгсөн юм.

13:17
Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Зарим хүн Бурханд дуулгавартай байх нь тогтсон цаг хугацаанд тодорхой үр дүнд хүргэдэг хэмээн Түүний амлалтуудыг андуурч ойлгодог. “Бүрэн цагийн номлолд хичээнгүйлэн үйлчилбэл Бурхан намайг аз жаргалтай гэрлэлт, үр хүүхдээр адисална.” “Хүндэтгэлийн өдөр хичээл хийхгүй бол Бурхан намайг сайн дүнгээр адисална.” Эсвэл “аравны нэгээ төлбөл Бурхан намайг хүссэн ажлаар минь адисална” гэж тэд боддог байж болно. … Бид Бурханы төлөвлөгөөг эхлээд (1) хүссэн адислалаа сонгоод, дараа нь (2) шаардлагатай сайн үйлсийн нийлбэр дүнг оруулан, эцэст нь (3) захиалгыг нэн даруй хүргэдэг автомат машин гэж бодож болохгүй.

Бурхан үнэхээр бидний хүн нэг бүртэй байгуулсан гэрээ, амлалтууддаа хүрнэ. Үүнд бид санаа зовох шаардлагагүй. Есүс Христийн цагаатгагч хүч нь Бурхан амлалтуудаа биелүүлдэг бөгөөд биелүүлэх ч болно гэдгийг батлан харуулдаг. Түүний хуулиудыг хүндэлж, дагах нь чухал ч тэдгээрт дуулгавартай байхад тулгуурлагдсан адислал бүхэн бидний хүлээлтийн дагуу бүтээгдэж, бидний хүссэн цаг хугацаанд багтах боломжгүй. Бид хамгийн сайнаараа үйлдээд, материаллаг болон сүнслэг адислалуудын зохицуулалтыг Түүнд даатгах учиртай. (“Бидний Бурхантай харилцах харилцаа,” Лиахона, 2022 оны 5-р сар, 78)

  • Энэ мэдэгдлээс юу нь та нарын анхаарлыг татсан бэ?

Их Эзэний талаар сурсан нэг зүйл бол Тэр амлалтуудаа санаж, биелүүлдэг явдал юм гэдгийг суралцагчдад сануул (Гэтлэл 6:3–5-ыг үзнэ үү).

Их Эзэн Мосед амласан амлалтуудаа биелүүлсэн гэдгийг тайлбарла (Гэтлэл 20:2; Дэд хууль 7:6; 14:2; Иошуа 24:5–7, 13-ыг үзнэ үү). Хэрэв танд хангалттай цаг байвал та дээрх эшлэлүүдийг самбарт бичээд, амлалт болон хэрхэн биелүүлсэн зэргийг нь суралцагчдаар тохируулуулж болно.

Их Эзэн Өөрийн амлалтуудыг ахин дахин хэлж, Өөрийнхөө талаар Мосед заасан шиг бид ч мөн Их Эзэний бидэнд өгсөн амлалтуудыг тодорхойлох замаар Түүнийг илүү сайн мэдэж авч чадна. Эдгээр амлалтыг эргэн харах нь үр дагаврыг тэр даруй хүлээж авахгүй байсан ч Түүнийг дуулгавартай дагахад бидэнд тусална.

Судруудаас эсвэл Их Эзэний сонгосон үйлчлэгчдийн сүүлийн үеийн сургаалуудаас Түүний та нарт өгсөн гурван амлалтыг олж тодорхойл. Та нар дараах эх сурвалжуудаас амлалтуудыг олж болох юм. Үүнд:

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд эсвэл бусад судар

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч

  • Саяхны Ерөнхий чуулган дээрх хэлсэн үгс гэх мэт.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа хүсвэл зарим амлалтыг судалж байхдаа сурсан эсвэл мэдэрсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урьж болно. Шууд үр дагаврыг харах эсэхээс үл хамааран Их Эзэнд үргэлжлүүлэн итгэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.