“Гэтлэл 1–6: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 1–6: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 1–6
Гэтлэл 1–6
Тойм
Иосефыг өөд болсны дараа израилчууд египетчүүдийн боол болов. Их Эзэн тэдний залбирлыг сонсож, тэднийг чөлөөлүүлэхээр Мосег дууджээ. Бурхан Мосег хүчирхэгжүүлнэ, хэлэх ёстой үгсийг нь түүнд өгнө гэж амлав.
Аврагч суралцагчдын хэрэгцээг хангахын тулд хариулахад үргэлж бэлэн байсан. Таны суралцагчид янз бүрийн гарал, нөхцөл байдлаас тан дээр ирдэг. Суралцагчдынхаа хэрэгцээг хангахыг хичээх нь танд Аврагчтай адил заахад тусална. Хэрхэн ийн үйлдэх жишээг 40-р хичээл: “Гэтлэл 5–6”-аас олж болно. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч бусдын хэрэгцээнд хариулахад үргэлж бэлэн байсан” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 17).
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Гэтлэл 1
Хичээлийн зорилго: Бурханыг бусад хүнд хэцүү зүйлээс дээгүүр тавихыг хүсдэг байхад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа бусдыг бус Өөрийг нь дагасны төлөө Бурхан тэднийг хэрхэн адислахыг харсан талаар асуухад урих талаар бод.
-
Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд суралцагчдын өөрсдийгөө үнэлэх асуултууд; хичээлийн төгсгөлд суралцагчдын судлах тэмдэглэлдээ хариулах асуултууд
-
Видео: “Leave the Party” (6:26) эсвэл “Зориг, хүч чадал хийгээд эрч хүчээрээ үлэмж баатарлаг бай” (10:35) видеог цагийн код 1:20-оос 5:13 хүртэл
Гэтлэл 2–4
Хичээлийн зорилго: Их Эзэний бошиглогчдоор дамжуулан хэлсэн үгсийг амьдралдаа илүү бүрэн тусгахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бошиглогчдын сүүлийн үеийн сургаалыг давтахад суралцагчдыг урь. Дараа нь бошиглогчийн сургаалыг дагах нь амьдралыг нь хэрхэн адисалсан талаар гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа ярилцахад тэднийг урь.
-
Видео: “The Prophet of God” (16:04) видеог цагийн код 9:25-аас 9:44); “Baby Moses” (1:37); “Why Do We Have Prophets?” (1:37); “Listen to a Prophet” (2:56) видеог цагийн код 0:53-аас 2:56 хүртэл
-
Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд суралцагчдын өөрийгөө үнэлэх асуултууд
-
Зураг: Нялх Мосе; Мосе ба шатаж буй бут; Аврагчийн хөрөг
Гэтлэл 5–6
Хичээлийн зорилго: Их Эзэний амлалтууд шууд үр дүнд хүрэх эсэхээс үл хамааран Түүний хүслийг биелүүлэх нь тэдэнд түлхэц, сэдэл болно гэдгийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултад өгсөн хариултаа ангид хуваалцахад бэлэн ирэхэд суралцагчдыг урь. Есүс Христийг дагах нь таны амьдралыг илүү амар хялбар болгодог уу аль эсвэл хүнд хэцүү болгодог уу?
-
Видео: “Our Relationship with God” (13:17) видеог цагийн код 2:26-аас 4:05 хүртэл
-
Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч