Семинар
Тойм: Мосе 7


“Тойм: Мосе 7,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Тойм: Мосе 7,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Moсе 7

Moсе 7

Тойм

Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэсэн. Учир нь тэд нэгдмэл байж, зөв шударга амьдарч, ядуусыг халамжилдаг байсан. Тэрээр Сион тэнгэрт дээш аваачигдахыг Енохт харуулав. Гэвч Тэрээр ёс бус байдалдаа дэлхийд үлдэх хүмүүсийн төлөө уйлав. Энэ хүмүүс эцэст нь үерт автах байсан. Их Эзэн Енохт мөн Аврагчийн золиослолыг харуулсан. Их Эзэн эцсийн өдрүүдэд Түүнийг дагах хүмүүсийг цуглуулж, хамгаална хэмээн амласан.

семинарын дүрс Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал. Суралцагчдад Их Эзэний өөрсдийнх нь төлөө юу хийснийг танихад нь тусалснаар Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусална. Үүнийг хэрхэн хийх жишээг 18-р хичээл: “Мосе 7:53–69”-өөс харж болно. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь тусал” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 8).

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Moсe 7:1–21

Хичээлийн зорилго: Суралцагчдад Енохын хүмүүст байсан Аврагчийн адил зан чанаруудыг төлөвшүүлэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өмнөх өдрийн хийсэн үйлдлүүд нь бусдад хэрхэн нөлөөлснийг бодохыг хүс.

  • Зураг: Улаан мод, улаан модны үндэс

  • Тараах материал:A Zion People

  • Видео:Charity: An Example of the Believers” (4:50)

Мосе 7:22–47

Хичээлийн зорилго: Суралцагчдад Бурханы бүх хүүхдээ хайрлах хайр, нигүүлслийг мэдрэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг ямархуу байдгийг таниулсан туршлага эсвэл судрын талаар бодохыг хүс. Тэд мөн эцэг эх, итгэж найддаг удирдагчдаас эсвэл найзуудаасаа туршлага эсвэл судар хуваалцахыг хүсэж болох юм. Суралцагчдыг хуваалцах бэлтгэлтэй ирэхийг уриал.

  • Видео:The Grandeur of God” (15:28) цагийн код 6:35-аас 9:52 хүртэл

Мосе 7:53–69

Хичээлийн зорилго: Суралцагчдад өнөө үеийн сорилт бэрхшээлийг даван туулахад нь туслахын тулд Их Эзэний хийсэн зүйлсийг таньж мэдэж, талархахад тэдэнд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сорилттой учирсан үед нь тус болж байсан судрын хэсгийг Мормоны Номоос хуваалцах бэлтгэлтэйгээр ангидаа ирэхийг урь.

  • Зургууд: Шуурга; Анхны үзэгдэл; Баптисч Иохан Иосеф Смитийг Аароны санваарт томилж байгаа нь; Петр, Иаков, Иохан нар Иосеф Смитийг Мелкизедек санваарт томилж байгаа нь; Сургаал ба Гэрээ; Сүмийн удирдагчид ерөнхий чуулган дээр; Иосеф Смит алтан ялтаснуудыг авч байгаа нь; сүмийн цуглаан