Семинар
Мосе 7:1–21 “Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”


“Мосе 7:1–21: ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Мосе 7:1–21: ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

16-р хичээл: Moсe 7

Moсe 7:1–21

“Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”

A painting by Del Parson showing Enoch surrounded by the people of his city on a large cloud being raised into the air.

Бурхан Енохыг сайн мэдээний захиасыг номлох бошиглогчоор дуудав. Енохыг дагахыг сонгосон хүмүүс цугларч, Их Эзэн тэднийг эргэн тойрных нь ёс бус байдлаас хамгаалав. Тэд яваандаа “Сион” хэмээн Их Эзэнээр нэрлэгдсэн ариун хотыг байгуулсан (Moсе 7:18). Энэ хичээл суралцагчдад Енохын хүмүүст байсан Аврагчийнхтай адил зан чанаруудыг төлөвшүүлэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өмнөх өдрийн хийсэн үйлдлүүд нь бусдад хэрхэн нөлөөлснийг бодохыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хоорондоо холбогдсон үндэснээс ирэх хүч чадал

Хичээлийн эхэнд бусадтай нэгдмэл байснаар ирэх хүч чадлыг суралцагчдад таниулах арга замыг бод. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм.

  • Дэлхийн хамгийн өндөр мод хэр өндөр ургадаг гэж та бодож байна вэ?

Дэлхийн хамгийн өндөр мод бол улаан мод юм. Энэ нь дээшээ 92 метр хүртэл ургадаг.

CSM young woman awed by God's creations
  • Ийм өндөр модыг тогтоон барихын тулд уг модны үндэс ямархуу байдаг гэж та нар бодож байна вэ?

Улаан модны үндэс нь дөнгөж 1–2 метр гүн ургадаг нь хачирхалтай. Гэсэн хэдий ч улаан модны үндэс 100 метрээс ч хол газар салбарлаж, бусад модны үндэстэй сүлжилддэг. Энэхүү дотоод холбоо нь улаан модонд салхи, үерийг харгалзахгүй хэдэн зуун жил сөрөн зогсох хүчийг өгдөг (Richard H. Winkel, “Web of Friendship,” New Era, Aug. 2003, 10–11-ийг үзнэ үү).

Illustration of redwood tree roots below ground.
  • Бидний гэр бүл, сургууль, тойрог, салбаруудад нөлөөлж болох ямар сургамжийг бид улаан модноос авч болох вэ?

  • Их Эзэн яагаад биднийг эргэн тойрон дахь хүмүүсээсээ мөн Өөрөөс нь хүч чадлыг олоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

    Эргэн тойрныхоо хүмүүстэй хэр сайн холбоотой байдгаа дүгнэхэд суралцагчдад туслахын тулд тэднээс дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүс.

  • Бусад хүн танд хэрхэн тусалж дэмждэг вэ? Ялангуяа Аврагчид илүү ойртох чармайлтад тань хэрхэн тусалдаг вэ? (Энэ нь таны гэр бүл, тойрог эсвэл салбар, найз нөхдийн хүрээлэл, эргэн тойрныхон гэх мэт байж болно.)

  • Та бусдад Аврагчид илүү ойртоход нь хэрхэн тусалж дэмждэг вэ?

Энэ хичээлийг судлах явцдаа Ариун Сүнсний өдөөлтөд мэдрэг байхыг суралцагчдад уриал. Тэднийг Бурхантай мөн эргэн тойрны хүмүүстэйгээ нэгдмэл байх үед ирэх хүч чадлыг хэрхэн хүчирхэгжүүлэхийг Ариун Сүнс тэдэнд зааж чадна.

Сионы хүч чадал

Их Эзэн үзэгдлээр дамжуулан Енохыг хэд хэдэн хотод наманчлалыг болон баптисмыг номлуулахаар дуудсан. Енохыг дагасан хүмүүс нэг дор цугласан.

Мосе 7:13, 16–17-г уншаад, Их Эзэнийг дагахыг хичээж байсан хүмүүс, тэдний эсрэг тулалдаж байсан хүмүүсийн ялгааг олж мэд.

  • Их Эзэний Өөрийг нь дагахаар хичээсэн хүмүүст өгсөн адислалуудын юу нь танд сэтгэгдэл үлдээсэн бэ?

Их Эзэний хүмүүсийг юу тусгаарладгийг илүү сайн ойлгохын тулд Мосе 7:18–21-ийг унш. (Энэ шүлэг дэх зүхсэн гэдэг үг нь ёс бус байдлаас болж адислалуудаа авахгүй байхыг илэрхийлж байгааг хэлж өгөх нь тустай байж болох юм. Түүнчлэн, Судруудын удирдамжаас “Зүхэх, Зүхлүүд”-ийг үзнэ үү.)

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Мосе 7:18 нь төгс эзэмших сургаалын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

Суралцагчдад судалсан зүйлээ ойлгоход нь тусал. Ингэхийн тулд тэднийг 18-р шүлэг-ээс юу сурч мэдсэнээ энгийнээр илэрхийлэн зурахыг асууж болно. Дараа нь суралцагчид зурсан зүйлсээ болон яагаад үүнийг зурснаа хамтрагчдаа, жижиг бүлэгт эсвэл ангийнхандаа хуваалцаж болно.

  • Та 18-р шүлэг-ээс Их Эзэний хүмүүсийн тухай юу сурч мэдсэн бэ?

  • “Нэг зүрх, нэг оюунтай” байна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Их Эзэний хүмүүс эв нэгдэлтэй, зөв шударга байж өөрсдийн ядуусыг халамжилдаг байсан гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлоход нь суралцагчдад тусал. Эдгээр нь мөн Аврагчийн мөн чанар болохыг онцолж болно. Их Эзэний хүмүүс болно гэдэг нь Түүнтэй илүү адил болохыг хэлдэг.

Их Эзэний хүмүүс болох нь

Суралцагчдад хэрхэн нэгдмэл болж, зөв шударга амьдарч, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахыг ойлгуулахын тулд тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилж, бүлгээрээ дараах тараах материал дээр ажиллахыг асууж болно. Тэд үйл ажиллагааны дундуур бие биедээ тусалж дэмжихийг хичээвэл сайн. Энэхүү тараах материалыг дараах хоёр аргаар ашиглаж болно. Үүнд:

  • Суралцагчдыг тараах материалын хэсгүүдийг бүлгийн гишүүддээ хуваарилж өгөөд, өөрт оноогдсон хэсгээ ганцаараа судлахыг хүс. Өөрт оноогдсон хэсгийг судалж дуусаад, суралцагчид сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж болно.

  • Тараах материалын хэсгүүдийг ханан дээр нааж тогтоогоод, жижиг бүлгүүдийг хамтдаа ангийнхныг тойрон явж гүйцэтгэхийг хүс.

Сурч мэдсэн, өөрсдөд нь утга учиртай байсан зүйлсээ хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс. Мөн бүлгээрээ ажиллах нь суралцагчдын ойлголтыг хэрхэн тэлснийг асууж болно.

  • Аврагч хэрхэн амьдралынхаа туршид Сионы хүмүүсийн зан чанарыг Өөрийн биеэр үлгэрлэн харуулсан бэ?

Сионы Христийнхтэй адил зан чанаруудыг харуулахын тулд та Gospel Library дээрээс “Charity: An Example of the Believers” (4:50) видеог хуваалцаж болно. Суралцагчдаас эдгээр залуу эмэгтэй Сионыг хэрхэн үлгэрлэснийг олж мэдэхийг асууж болно.

4:50

Төлөвлөгөө гаргах

Суралцагчдыг хичээлийн дундуур төрсөн сүнслэг өдөөлтийнхөө талаар бодож, судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихийг хүс.

  • Сионы Христийнхтэй адил ямар зан чанарыг та амьдралдаа сайжруулах хэрэгтэй байна вэ? (Энэ нь гэртээ, сүм дээр эсвэл бусадтай байж болно.)

  • Тэрхүү Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхийн тулд таны энэ долоо хоногт хийж эхлэх нэг зүйл юу вэ? (Энэ нь таны Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн нэг хэсэг байж болно.)

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Мосе 7:18”-ын түлхүүр судрын хэллэг бол “Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.