“Тойм: Эхлэл 5; Мосе 6,” Хуучин Гэрээний семинарын багшийн сургалтын материал (2026)
“Тойм: Эхлэл 5; Мосе 6,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 5; Мосе 6
Эхлэл 5; Мосе 6
Тойм
Их Эзэн ёс бус бүлэг хүмүүст наманчлалыг номлуулахаар Енохыг дуудсан. Енох үүнийг хийж чадахгүй нь гэж бодсон ч Их Эзэн түүнийг хүчирхэгжүүлсэн. Енох хүмүүст яагаад Аврагч хэрэгтэйг, Түүнд хэрхэн очиж Түүний өгдөг адислалуудыг хүлээн авахыг тэдэнд заасан.
Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул. Сайн асуулт асуух нь суралцагчдыг сайн мэдээний талаар ярилцахад өөртөө илүү итгэлтэй болгодог. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Аврагч бусдыг сурч буй үнэнээ хуваалцахад урамшуулсан” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 26). Хуваалцахад бусдыг хэрхэн урамшуулан зоригжуулах жишээг 13-р хичээл: “Мосе 6:1–39”-өөс харж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Мосе 6:1–39
Хичээлийн зорилго: Их Эзэн, мөн Түүний хүч өөрсдөд нь тусалж, хүчирхэгжүүлэх болно гэдэгт найдахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэг тэдэнд хүнд байдлыг даван туулахад нь туслах үед Түүний хүчийг мэдэрсэн үеэ бодохыг хүс. Судруудаас жишээ эрэлхийлэхийг тэдэнд уриал.
-
Үзүүлэх материал: “Би хангалтгүй гэж бодох нь” сэдвийн доорх мэдэгдэл
-
Тараах материал: “Enoch Experiences the Lord’s Power”
-
Видео: “Жинхэнэ Мянган жилийнхэн болох нь” (30:29; цагийн код 9:05-аас 12:29 хүртэл үзнэ үү)
Мосе 6:47–68
Хичээлийн зорилго: Суралцагчдад хэрхэн Есүс Христэд ирж, зөвхөн Түүний өгч чадах адислалуудыг хүлээн авахыг ойлгоход нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийнхээ гишүүнээс эсвэл найзаасаа Есүс Христ өөрсдийнх нь хувьд яагаад чухлыг, Түүнд ирэх гэдэг нь тэдний хувьд юу гэсэн үг болохыг асуухыг урь.
-
Зураг: Есүс Христийн зураг
-
Үзүүлэх материал: “Христэд ирэгтүн” гарчигтай хэсгийн өөрийгөө үнэлэх шалгалт; судлах үйл ажиллагаанд зориулсан хүснэгт
Төгс эзэмших сургаалын дадлага 1
Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх, сүнслэг мэдлэг олж авахад туслах бурханлаг зарчмуудыг сурч мэдэн, хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгох.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын хэсгийг сонгож, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг уриалж болно. Дараа нь тэд эдгээрийг цээжлэхийн ач холбогдлыг эргэцүүлж болно.
-
Суралцагчдад зориулсан материал: Цээжлэх үйл ажиллагаанд зориулсан жижиг цаас
-
Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын хэсэг, судрын түлхүүр үг хэллэгүүд; цээжлэх үйл ажиллагааны заавар; сүнслэг мэдлэгийг эзэмших үйл ажиллагааны ярилцлагын асуултууд