“Мосе 6:1–39: Енохыг дуудсан нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Мосе 6:1–39: Енохыг дуудсан нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
13-р хичээл: Эхлэл 5; Мосе 6
Мосе 6:1–39
“Енохыг дуудсан нь”
Их Эзэн ёс бус бүлэг хүмүүст наманчлахыг номлуулахаар Енохыг дуудахад тэрээр өөрийгөө чамлав. Их Эзэн түүнийг хүчирхэгжүүлснээр тэрээр хийж чадахгүй гэж бодож байсан зүйлээ гүйцэлдүүлэхэд нь тусалсан. Энэ хичээл Их Эзэн ба Түүний хүч өөрсдөд нь тусалж, хүчирхэгжүүлэх болно гэдэгт найдахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэг тэдэнд хүнд байдлыг даван туулахад нь туслах үед Түүний хүчийг мэдэрсэн үеэ бодохыг хүс. Судруудаас жишээ эрэлхийлэхийг тэдэнд уриал.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өөрийгөө чамлах мэдрэмж
Би чадахгүй гэх мэт мэдэгдлийг самбар дээр үзүүл. Би хангалттай сайн биш. Үүнийг хийхэд маш хэцүү.
-
Өсвөр үеийнхэнд ийм мэдрэмж төрүүлдэг ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?
Суралцагчдын хуваалцсан жишээг самбарт жагсаан бичиж болно.
Таны амьдралд өөрийгөө чамлах эсвэл хэт хэцүү мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нэг нөхцөл байдлын талаар бод. Дараах асуултын талаар хэсэг зуур тунгаан бод.
-
Энэ нөхцөл байдалд Их Эзэн танд тусална гэдэгт та хэр итгэлтэй байдаг вэ?
Суралцагчдыг Енохыг бошиглогчоор дуудагдсан талаар судалж байхдаа өөрсдийнхөө нөхцөл байдлын талаар бодохыг урамшуул. Их Эзэний тэдэнд тусалж, хүчирхэгжүүлэх чадварт илүү их найддаг болохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхийг уриал.
Енох Их Эзэний хүчийг харав
Адамаас хойш хэдэн үе өнгөрсний дараа түүний үр удмын хүн болох Енох зүрх сэтгэл нь хатуурсан ёс бус хүмүүсийн дунд амьдарч байв. Мосе 6:26–28-ыг уншаад, Их Эзэн Енохоор юу хийлгэхээр дуудсаныг олж мэд.
-
Хэрэв та Енохын оронд байсан бол танд ямар байх байсан бэ? Яагаад?
Суралцагчдыг Енохын Их Эзэнтэй ярилцсан талаар судлахад дөхөм болох үүднээс “Енох Их Эзэний хүчийг харав” гарчигтай тарааж өгөх материалыг ашиглаж болно. Суралцагчид тарааж өгөх материал дээр хоёр хоёроороо ажиллах боломжтой. Өөр өөр туршлагатай болохын тулд судлах үйл ажиллагаа бүрийн дараа хамтрагчаа сольж болно. Түүнчлэн суралцагчдад Енохын туршлагыг ангиараа хамтдаа судлахад нь тарааж өгөх материал дээрх санааг ашиглаж болно.
Зарим суралцагч сайн мэдээнд төвлөрсөн харилцан яриа хэрхэн өрнүүлэхээ мэддэггүй. Тарааж өгөх материал дээр ярилцлага өрнүүлэх асуултууд байгаа. Үүнтэй адил яриа өрнүүлэх асуултууд гаргаж өгөх нь суралцагчдад судраас эсвэл бошиглогчдын үгсээс сурч байгаа зүйлсийнхээ талаар бодол, мэдрэмжээ хуваалцах дадлага хийхэд тусалдаг. (Яриа өрнүүлэх талаарх нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрх “Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул”-аас үзнэ үү.)
Суралцагчдад судалж, ярилцсан зүйлсээ, мөн үүн дотор Судлах үйл ажиллагаа 4-өөс олж нүдэлсэн үнэнээ хуваалцах цаг өг. Суралцагчид өөрсдийн үгээр дараахтай ойролцоо үнэнийг тодорхойлж болно: Хэрэв бид Их Эзэний зарлигийн дагуу итгэлтэйгээр үйлдвэл Тэр бидэнд тусалж, биднийг хүчирхэгжүүлнэ.
Таны амьдрал дахь Их Эзэний тусламж ба хүч
Суралцагчдад дээрх зарчмыг ойлгуулахын тулд та судрын эсвэл орчин үеийн жишээнүүд үзүүлж болно. Суралцагчдаас эдгээр жишээг уншаад (эсвэл үзээд), Их Эзэн жишээн дээрх хүмүүсийг хэрхэн хүчирхэгжүүлснийг хуваалцахад бэлдэхийг хүс. Жишээ: Нифай гэр бүлтэйгээ аглаг буйдад (1 Нифай 5:7–8; 7:16–18; 17:1–3; 18:1–4-ийг үзнэ үү), Алма ба түүний хүмүүс хоригдсон нь (Мозая 24:10–22-ыг үзнэ үү), эсвэл бошиглогч Иосеф Смит Либерти шоронд (Сургаал ба Гэрээ 121:1–10; 122:7–9-ийг үзнэ үү). Та түүнчлэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амьдралынхаа талаар хуваалцсан жишээг “Жинхэнэ мянган жилийнхэн болох нь” (цагийн код 9:05-оос 12:29 хүртэл) видеоноос үзүүлж болно. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэж болно;
-
Их Эзэний хүч таны амьдралд тусалж, хүч чадал өгч байсан тохиолдол байдаг уу?
Их Эзэний хүчийг харсан өөрийнхөө туршлагыг хуваалцахыг бод.
Ойлгож мэдсэн зүйлээ эргэцүүл
Өнөөдрийн хичээлээр судраас, бие биеэсээ, мөн Сүнснээс сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодох цагийг суралцагчдадаа гаргаж өг. Үүнийг гүйцэтгэх нэг арга нь суралцагчдад дараах асуултуудыг харуулаад, судлах тэмдэглэл дээрээ хариултуудыг бичиж тэмдэглэх цаг гаргаж өгөх байж болно.
-
Өнөөдөр Их Эзэний талаар сурч мэдсэн эсвэл мэдэрсэн ямар зүйл надад өөрийгөө чамласан, урам хугарсан эсвэл хангалттай хүч чадалгүй мэт санагдсан үед маань тусалж болох вэ?
Тэмдэглэсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцах хүсэлтэй хэдэн суралцагчийг урь. Аврагчийн тухай мөн Түүний бидэнд туслах, хүч чадал өгөх хүчний талаар гэрчил.