Номын сан
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох


“Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох,” Сэдэв ба асуулт (2023)

Ариун сүмийн гадаа алхаж буй залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд

Сайн мэдээг судлах удирдамж

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох

Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсэг

Газрын бүр гүн рүү орсон үндэстэй, олон зүгт сунаж дэлгэгдсэн мөчрүүдтэй үзэсгэлэнт модыг төсөөлөн бод доо. Үндэс, мөчрүүд нь жилээс жилд модыг илүү том ургуулж, бат бөх хэвээр үлдэхэд нь туслахын тулд хамтран ажилладаг.

Модны нэгэн адил бидний гэр бүл үндэс, мөчрөөрөө буюу өвөг дээдэс, үр удмаараа нэгддэг. Аль аль нь гэр бүлээ цэцэглэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Бид өвөг дээдсийнхээ тухай суралцсанаар хүч чадал, дэмжлэг хүлээн авч чадна. Мөн бид өвөг дээдсийнхээ ариун сүмийн ажлыг гүйцэтгэснээр тэд авралын чухал ёслол, гэрээнүүдийг хүлээн авах боломжтой. Бид хамтдаа өөрсдийн гэр бүлд төдийгүй Бурханы мөнхийн гэр бүлийн гишүүдийн хувьд өсөж, хөгжихөд бие биедээ тусалдаг.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил гэж юу вэ?

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил бол “аврал, өргөмжлөлийн ажлын нэн чухал хэсэг мөн.” Сүмийн гишүүд өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний төлөө авралын ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэх чухал ажилд оролцох онцгой боломж, үүрэг хариуцлагатай. Нас барсан хүмүүс сүнсний дэлхийд эдгээр ёслолыг хүлээн авахаар сонгож болно. Ариун сүмийн ажлаар дамжуулан гэр бүлүүд нэгдэж, мөнхөд лацдан холбогддог. Бурхан бүх хүүхдээ эдгээр адислалыг хүлээн авч Өөртэй нь хамт амьдрахаар эргэн ирэхэд урьдаг.

Сэдвийн тойм: Гэр бүлийн түүх

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Гэр бүл, Ариун сүм, Нас барагсдын төлөөх төлөөлөн гүйцэтгэх ёслол, Гэрээ ба ёслол

1-р хэсэг

Гэр бүлийн түүхийн ажил нь биднийг өвөг дээдэс, хайртай хүмүүстэй маань холбодог

Тайландын Бангкок ариун сүм

Бид өвөг дээдсийнхээ тухай мэдээллийг олж мэдэн, цуглуулж, хадгалбал энэ дэлхийг орхин одсон хүмүүстэйгээ илүү холбоотой байгаагаа мэдэрч чадна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх үед бидний дотор ямар нэгэн зүйл өөрчлөгддөг. Өөрсдийгөө ямар нэгэн агуу зүйлийн хэсэг нь юм гэдгээ бид мэдэрдэг” хэмээн заасан. Гэр бүлийн түүхийн ажил нь мөн одоогийн гэр бүлийн маань харилцааг хүчирхэгжүүлж чадна. Өвөг дээдсийнхээ тухай түүхүүдийг гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах нь бидэнд хоорондоо илүү ойр дотно болж, хэн гэдгээ мөн хаанаас ирснээ илүү сайн ойлгоход тусална.

Бодох зүйлс

  • Ахлагч Квинтин Л.Күк Ерөнхий чуулган дээр хэлсэн “Үндэс ба мөчрүүд гэх үгэндээ гэр бүлийн гишүүдийнхээ амьдралын талаар судалж мэдэхээр цугларахад гэр бүлүүдийг уриалсан. Эдгээр цугларалтад гэр бүлийн түүхэн үйл явдал, түүх, гэрэл зураг, эцэг эх, эмээ өвөө нарынхаа нандигнан хайрладаг эд зүйлсийг хуваалцах явдал багтаж болно. Технологийн тал дээр мэдлэг сайтай гэр бүлийн гишүүд, тэр дундаа өсвөр үеийнхэн Гэр бүлийн мод дотроо мэдээлэл, гэрэл зургуудыг оруулж болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт ийм цугларалт зохион байгуулахыг бод. Гэр бүлийн дундын түүхээ сурч авахад тань туслах ямар ур чадвар хүн бүрд байдаг вэ? Гэр бүлийн түүхийн ажлаа хамтдаа хийх нь хэрхэн үе үеийнхнийг холбож, хайртай хүмүүстэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд тусалж болох талаар тунгаан бод. Дараа нь гэр бүлээрээ цугларах төлөвлөгөө гаргах энгийн алхмуудыг хийж эхэл. Та мөн энэ үйл явцад туслахад гэр бүлийн гишүүдээ урьж болно.

  • Судруудад гэр бүлийн түүхийн жишээнүүд дүүрэн байдаг. Мормоны Номон дээрх жишээг Ифер 1-ээс унш. Бошиглогч Моронайн хувьд Иферийн бичээснүүдийг хураангуйлсан явдал хэрхэн гэр бүлийн түүхийг хөтлөхтэй адил вэ? Энэ бүлгийг бичиж, хадгалсан тул бид ямар ямар үнэний талаар үүнээс олж мэддэг вэ? (Ифер 1:35–37, 40–43-ыг үзнэ үү). Та сударт цэдэглэгдсэн “гэр бүлийн түүхүүд”-ээр хэрхэн адислагдсанаа тунгаан бод. Таны болон өвөг дээдсийн тань түүх дараа дараагийн хойч үеийнхэнд тань ямар ашиг тус хүргэж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Таныг гэр бүлийн түүхийн талаар бодоход таны бодол эхлээд судалгаа, түүхийн баримтууд руу эргэж болох юм. Гэхдээ гэр бүлийн түүхэд бас амьд сэрүүн байгаа гэр бүлийн гишүүдийнхээ талаар суралцах, өвөг дээдэстэйгээ хэрхэн холбогдож байгаагаа олж мэдэх явдал мөн багтдаг. Ахлагч Гэррит В.Гонгийн “Бид бүгдээрээ түүхтэй хэлсэн үгийг хамтдаа уншаад, өөрийнхөө, гэр бүлийн гишүүдийнхээ эсвэл өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэх төсөл зохио. Та өвөг дээдсийнхээ нэрсийг оруулсан үндэс, мөчиртэй модыг харандаа, усан будгаар зурж болно эсвэл тэдний зарим түүхийг агуулсан ном бүтээж болно. Дараа нь гэр бүлийн түүхийн ажлаа хийх нь хэрхэн таныг гэр бүлтэй тань төдийгүй энэ дэлхийг орхин одсон гэр бүлтэй тань холбодог талаар ярилц.

  • Ахлагч Квинтин Л.Күкийн заасанчлан, “Биднийг өвөг дээдсийнхээ туулсан саад бэрхшээл, зовлон зүдгүүрээс суралцах үед тэднийг гэх бидний хайр, хүндлэл нэмэгддэг.” Та нэг өвөг дээдсийнхээ тухай мөн түүнд тохиолдсон сорилт бэрхшээлийн тухай судалж, дараа нь уг түүхээ бүлгийнхэнтэйгээ хуваалцаж болно. Та бас нэг өвөг дээдсийнхээ зургийг үзүүлж эсвэл түүнийг төлөөлөх ямар нэгэн эд зүйлийг авчирч болно. Тэдгээр түүх танд ямар сэтгэгдэл төрүүлсэн мөн гарал үүсэлдээ талархахад тань хэрхэн тусалсан талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Бид Бурханы хүүхдүүдэд мөнх амьдралыг хүлээн авахад нь туслахын тулд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох үүрэгтэй

Гэр бүлийн түүхээ бөглөж байгаа гэр бүл

Бурхан бүх хүүхдээ мөнх амьдралыг хүлээн аваасай гэж хүсдэг бөгөөд тэдэнд Өөрт нь эргэн ирэхэд туслах авралын ёслол, гэрээнүүдийг өгсөн. Эдгээр ёслол, гэрээг ариун сүмд буюу Их Эзэний өргөөнд хүлээн авдаг.

Нас барсан олон хүнд Есүс Христийн талаар суралцах эсвэл мөнх бус амьдралынхаа туршид Түүний сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авах боломж байгаагүй. Тэд дэлхий дээр байгаа хүмүүсийг өөрсдийнх нь төлөө ариун сүмийн ажил гүйцэтгэхийг сүнсний дэлхийд хүлээж байгаа. Ийн хүлээж байгаа хүмүүст нас барсан гэр бүлийн гишүүд маань багтаж байж болно. Бид тэдгээр өвөг дээдсийнхээ нэрийг олж мэдсэнээр тэдний өмнөөс ариун сүмд ёслолуудыг нь гүйцэтгэж чадна. Нас барсан хүн сүнсний дэлхийд Есүс Христийн сайн мэдээг мөн тэдгээр ёслолыг болон аврал, өргөмжлөлийг хүлээн авч, гэр бүлтэйгээ үүрд мөнх хамт байхыг хүлээн зөвшөөрөхөөр сонгож болно.

Бодох зүйлс

  • Нас барагсдын төлөө ёслолуудыг хүлээн авах нь тэнгэртэй илүү нягт холбогдсон байгаагаа мэдрэхэд хэрхэн танд тусалж болохыг тунгаан бод. Дараа нь ахлагч Гэррит В.Гонгийн “Үүрд мөнхөд аз жаргалтай хэлсэн үгэн дэх ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцон ер бусын сүнслэг туршлага олж авсан Сүмийн гишүүдийн тухай хоёр түүхийг уншина уу. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь хэрхэн амар амгалан, найдвар, эдгэрэлтийг таны амьдралд авчирч, Есүс Христийн Цагаатгалын тухай илүү ихийг сурч мэдэхэд тусалж болох талаар тунгаан бод.

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бурханы гэр бүлийг цуглуулах нь” хэлсэн үгэндээ Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ хандаж байгааг гэрчилсэн (Малахи 4:5–6; 3 Нифай 25:5–6; Иосеф Смит—Түүх 1:39-ийг үзнэ үү). Тэр: “Олон өвөг дээдэс тань [авралын] ёслолоос хүртээгүй ч Бурханы авралаар та хүртсэн. Мөн таныг өвөг дээдсээ хайрлаж, тэдэнд татагдахыг болон танд тэднийгээ олоход шаардагдах техник технологи өгөгдөнө гэдгийг Бурхан бас л мэдэж байсан. Түүнээс гадна ёслолуудыг гүйцэтгэдэг ариун сүмүүдэд орох боломж түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр олдох цаг үед амьдарна гэдгийг тань ч гэсэн Тэр мэдэж байв. Тэр ч бүү хэл өвөг дээдсийнхээ өмнөөс энэ ажлыг хийнэ гэдэгт танд итгэж болно гэдгийг Тэр бас мэдэж байсан” хэмээсэн.

    Бурханы итгэл найдвар хэрхэн Түүний ариун сүмийн адислалуудыг өвөг дээдэстээ хүлээн авахад туслах хүслийг тань нэмэгдүүлж байна вэ? Түүний алсыг харах чадвар мөнхийн гэр бүлдээ зориулсан төлөвлөгөө Түүнд байгаа гэсэн гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ? Та Бурханы ажилд хэрхэн илүү санаачилгатайгаар тусалж болох тухай тунгаан бодоод, хүлээн авсан аливаа мэдрэмжийнхээ дагуу үйлд.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • 1840 оны 8-р сарын 15-нд болсон оршуулгын ёслол дээр Иосеф Смит эрэгтэй, эмэгтэй хүмүүс нас барагсдын төлөө баптисм хүртэж болох тухай заажээ. Энэ нь гэгээнтнүүдийн сэтгэлийг догдлуулсан мэдээ байсан учраас тэд “Наувугийн ойролцоох гол горхинуудад, одсон хайртай хүмүүсийнхээ өмнөөс тэр даруй баптисм хүртэж эхэлсэн” юм.Letters on Baptism for the Dead”-ийг хамтдаа уншаад, нас барагсдын баптисмын тухай сургаал хэзээ өгөгдсөн тухай илүү ихийг мэдэх талаар бодож үз. Дараа нь яагаад амьд болон нас барсан хүмүүс бие биедээ хэрэгтэй байдгийг ярилц. “Бид тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээнүүд 128:18) гэдэг нь ямар утгатай вэ? Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хэрхэн амьд болон нас барсан хүмүүсийг мөнх амьдралд бэлтгэдэг вэ? Та бас “What Are Baptisms for the Dead? видеог үзээд, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь хэрхэн эхэн үеийн гэгээнтнүүдийн нэгэн адил танд ч гэсэн баяр баясгаланг авчирдаг тухай ярилцаж болно.

  • Ахлагч Дэйл Г.Рэнландын заасанчлан, “Сүмийн гишүүдийн хувьд бид өвөг дээдсээ эрж хайн, гэр бүлийн түүхээ эмхэтгэх тэнгэрлэг үүрэг хариуцлагатай. … Бид гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлаар дамжуулан нас барагсдыг гэтэлгэхэд тусалж чадна гэдэг нь үнэхээр гайхамшигтай.” Энэ үгийг хамтдаа уншиж судлаад, дараа нь бүлгээрээ ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой зорилго тавьж болно. Жишээлбэл: Та нар гэр бүлийнхээ нэг нэг хүний нэрийг ариун сүмд авчирч, уг өвөг дээдсийнхээ төлөө ёслол гүйцэтгэхээр шийдэж болно. Эсвэл та нар бусдад өвөг дээдсийнхээ нэрийг олоход нь туслахын тулд FamilySearch дээрх индексжүүлэлтэд оролцож болно. Нас барагсдыг гэтэлгэх нь тэнгэрээс томилогдсон үүрэг гэдгийг мэдэх нь хэрхэн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийх хүслийг тань гүнзгийрүүлж байна вэ? Хичээл зүтгэл гаргахдаа Сүнсээр удирдагдаж байгаагаа хэрхэн мэдэрч байсан бэ? Нэг нэгэнтэйгээ туршлагаа ярилцаад, энэ чухал үүрэг хариуцлагаа биелүүлснээр хүлээн авсан адислалуудынхаа талаар хуваалц.

Илүү дэлгэрэнгүй судлах