“11-р сарын 23–29. ‘Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ’: Амос, Обадиа, Иона,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“11-р сарын 23–29. ‘Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Иoна Ниневегийн далайн эрэг дээр, Даниэл A.Люис.
11-р сарын 23–29: “Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ”
Амос; Обадиа; Иона
Иона Таршиш руу явж байсан хөлөг онгоцон дотор байв. Таршиш руу явах нь буруу зүйл байгаагүй ч Иона Бурханы захиасыг хүргэх ёстой байсан Ниневегээс хол байсан нь гол асуудал байлаа. Хөлөг онгоц хүчит шуурганд өртөхөд энэ нь дуулгаваргүй байдлаас нь болсныг Иона мэдэж байв. Шуургыг зогсоохын тулд далайчид Ионагийн шаардлагаар түүнийг тэнгисийн гүн рүү шиджээ. Энэ нь Ионагийн төдийгүй тохинууллынх нь төгсгөл болсон мэт байлаа. Гэвч Их Эзэн Ниневегийн ард иргэдийг, Израилын угсааг, бидний хэнийг ч орхиогүйн адил Ионаг орхиогүй.
Тиймээс, хэрэв бид наманчлах аваас үүрд хаягдахгүй гэсэн захиасыг өгөн Иона, Амос, Обадиа болон өнөөгийн бидний бошиглогчдыг Тэрээр илгээсээр байна. Есүс Христийн ачаар өөрчлөгдөхөд хэзээ оройтоогүй гэдэг нь Бурханы илчилсэн бүх “нууцаас” (Амос 3:7-г үзнэ үү) хамгийн үнэ цэнтэй нууцуудын нэг юм. Тэр одоо ч Өөртэй нь байгуулсан гэрээнүүдийнхээ дагуу амьдрахад бидэнд туслахыг хүсдэг бөгөөд дахин нэг боломж өгөхөд бэлэн байдаг.
Эдгээр номын талаар илүү судлах бол Судруудын удирдамж дахь “Амос,” “Обадиа,” “Иона”-г үзнэ үү.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Амос 3:1–8; 7:10–15
Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан үнэнийг илчилдэг.
Амос 3:3–6-д бошиглогч Амос сонсож эсвэл харж болох тэмдгүүдээс бидний гаргаж болох дүгнэлтийн жишээнүүдийг үзүүлсэн: Арслан архирах нь олз барьж авсныг нь илтгэдэг; хэрэв шувуу хавханд орсон бол тэнд өгөөш байсан гэсэн үг гэх мэт. 7–8-р шүлэгт Амос энэ ойлголтыг бошиглогчид дээр буулгажээ. Бошиглогчийг бошиглох үед бид ямар дүгнэлт гаргаж болох вэ? Амос 7:10–15-аас та бошиглогчдын талаар өөр юу мэдэж авсан бэ?
Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан та нарт юу илчилсэн бэ?
Ахлагч Үлиссэс Соарэс: “Бошиглогчдыг өгч байгаа нь Бурханы … хайрын тэмдэг” (“Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123) хэмээн хэлсэн. “Бурхан надад хайртай гэдгийг би мэднэ. Учир нь Тэрээр … бошиглогчдыг илгээдэг” гэсэн өгүүлбэрийг та хэрхэн гүйцээхээ бодож үзээрэй. Тус болох хэд хэдэн судрыг энд өгөв. Дэд хууль 18:18; Езекиел 3:16–17; Ефес 4:11–14; 1 Нифай 22:2; Сургаал ба Гэрээнүүд 21:4–6; 84:36–38; 107:91–92.
Өнөөдөр бошиглогч хэрэггүй гэж боддог хүнд та юу гэж хэлэх вэ?
Aмос 4–5
“Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ.”
Амос 4:6–13-т цэдэглэснээр, израилчуудыг сорилттой тулгарсны дараа юу тохиолдоно гэж Их Эзэн найдаж байсан бэ? (мөн Хиламан 12:3-ыг үзнэ үү). Хэдийгээр сорилт бэршээлийг тань Бурхан илгээгээгүй ч энэ нь хэрхэн танд Түүнд хандах боломжийг олгосон вэ?
Амос 5:4, 14–15-ыг уншихдаа Их Эзэн хэрхэн танд нигүүлсэнгүй хандсаныг тунгаан бод. Түүнийг эрэлхийлэх нь танд хэрхэн амийг авчирсан бэ?
Aмос 8:11–12
Их Эзэний үгс сүнслэг өлсгөлөн, цангааг тайлдаг.
Амос 8:11–12-ыг уншихдаа өлсгөлөн нь яагаад Бурханы үггүй амьдрахыг илэрхийлсэн сайн харьцуулалт болох талаар бод (мөн Иохан 6:26–35; 2 Нифай 9:50–51; 32:3; Инос 1:4–8-ыг үзнэ үү). Сүнслэг байдлаараа өлссөн гэдгээ та хэрхэн мэддэг вэ?
Эдгээр шүлэг Их урвалтад ч хамаатай байж болно (Gospel Library, Сэдэв ба асуулт, “Apostasy”-ыг үзнэ үү). Энэ сүнслэг “өлсгөлөн” Бурханы хүүхдүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ? Сэргээлт нь хэрхэн сүнслэг өлсгөлөнг тань тайлсан бэ?
Мөн Gospel Library, “The Great Apostasy” видеог үзнэ үү.
The Great Apostasy
Обадиа 1:21
“Сион уулан дээрх … аврагчид” гэж хэн бэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Обадиа 1:21-ийг дурдаад, бид ариун сүмд нас барагсдын төлөөх ёслолуудыг хүлээн авахдаа Сионы уулан дээрх аврагчид болдгийг тайлбарласан (“Closing Remarks,” Liahona, Nov. 2004,105-ыг үзнэ үү). Энэ ажлыг хийх нь Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлтэй бага ч гэсэн хэрхэн төстэй вэ? Энэ ажлыг хийх нь хэрхэн танд Есүс Христэд илүү ойр байгаагаа мэдрэхэд тусалсан бэ?
Мөн “Сион уулан дээрх ариун сүмүүд,” Дуулал, д.148-ыг үзнэ үү.
Иона 1–4
Их Эзэн Өөрт нь хандсан бүх хүнд нигүүлсэнгүй ханддаг.
Ниневе нь хүчирхийлэл, харгислалаараа алдартай Израилын дайсан байжээ. Ионагийн хувьд тэд гэмшихэд бэлэн байна гэдэг нь үнэмшмээргүй зүйл байв. Ионагийн хандлагыг (Иона 1; 3–4-ийг үзнэ үү) Алма, Мозаягийн хөвгүүдийн бодол санаатай харьцуулах нь сонирхолтой байж болох юм (Мозая 28:1–5; Алма 17:23–25-ыг үзнэ үү). Өөрчлөгдөхөд бэлэн биш байж болох нь хүмүүстэй сайн мэдээг хуваалцахад сүнслэгээр таны өдөөсөн ямар зүйлийг та Иона 3-аас сурч мэдсэн бэ?
Та Ионаг уншихдаа Их Эзэний нигүүлслийн жишээг олоорой. Их Эзэнийг Ниневегийн хүмүүст нигүүлслээ үзүүлэх үед Иона яагаад “ихэд дургүйцэн”, “уурласан” (Иона 4:1) гэж та бодож байна вэ? 4-р бүлэгт Их Эзэн Ионад юу заахыг хичээсэн гэж та бодож байна вэ? Түүний нигүүлслийг та хэрхэн амьдралдаа мэдэрч байснаа тунгаан бод. Илүү нигүүлсэнгүй байхад туслах юуг та Ионагаас сурч мэдсэн бэ?
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Энэ ням гараг нь сарын тав дахь ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ амьдралынхаа туршид Бурханы гэрээний зам дээр зогсоход бэлтгэх нь” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.
Амос 3:7
Бошиглогч бол Есүс Христийн элч юм.
-
Амос 3:7-г ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд та тэдний нэгэнд нь энгийн захиас шивнэж, захиасыг бусад хүүхэдтэй хуваалцахыг тэднээс хүсэж болно. Энэ үйл ажиллагаан дахь мэдээ хүргэгч нь хэрхэн бошиглогчтой адил байна вэ? Яагаад Их Эзэн бидэнд бошиглогчдыг өгдөг вэ?
-
Бошиглогчдын юу хийдэг талаар илүү дэлгэрэнгүй суралцахын тулд та хүүхдүүдтэйгээ Сүмийн одоогийн ерөнхийлөгчийн сүүлийн үеийн захиаснууд-ыг уншиж болно. Та нар мөн “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, д.58) гэх мэт дууг хамтдаа дуулж болно. Яагаад Бурханы бошиглогчийг дагахаар шийдсэнээ бие биетэйгээ хуваалц.
Хүүхдүүдэд судар цээжлэхэд тусал. Ахлагч Ричард Ж.Скотт ийн хуваалцсан. “Судрыг цээжлэх гэдэг нь шинэ нөхөрлөл бий болгож байгаатай адил билээ. Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайвшрал болон сүнсний нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм” (“Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5). Амос 3:7-г бүгдийг нь эсвэл зарим хэсгийг нь цээжлэхэд хүүхдүүддээ туслахын тулд та үүнийг бичээд, хамтдаа давтаж болно. Дараа нь хүүхдүүд тань шүлгийг цээжээр уншиж чаддаг болтол нь үгийг нэг нэгээр нь арилгаж арилгаж эсвэл далдалж болно.
Амос 8:11–12
Сайн мэдээ сэргэснээр урвалтын өлсгөлөнг эцэслэсэн.
-
Амос 8:11–12-ыг уншихдаа өлсөж байна гэж бодохыг хүүхдүүдээсээ хүс. Бурханы үгээр өлссөн үед ямар санагддаг вэ? Дуртай судраасаа нэг нэгэндээ хуваалцах үед хүүхдүүд тань идэж байгаа хөдөлгөөн хийж болох юм.
-
Та Их урвалтаас болж ирсэн “өлсгөлөнгийн” талаар мөн энэ нь хэрхэн Сэргээлтээр төгсгөл болсныг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд Судруудын удирдамж, “Урвалт” (Gospel Library) эсвэл “Шинэ Гэрээний дараа” (Шинэ Гэрээний түүхүүд, 167–170)-г ашиглаж болно. Их Эзэн өнөө үед сайн мэдээгээ сэргээсэнд талархдаг шалтгаанаа бие биетэйгээ хуваалц.
2:52After the New Testament
Иона 1–3
Их Эзэн надад хэцүү үед ч Өөрийг нь дагахад туслах болно.
-
Хүүхдүүддээ Ионагийн түүхийг сурахад нь туслахын тулд Хуучин Гэрээний түүхүүд-ийн “Бошиглогч Иона” хэсгийг уншин болно, мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Тэгээд дараах асуултыг тавьж болно:
-
Их Эзэнд дуулгаваргүй байхад Ионад юу тохиолдсон бэ? (Иона 1:4–17-г үзнэ үү).
-
Иона наманчлахын тулд юу хийсэн бэ? (Иона 1:10–12; 2:1–4, 9; 3:1–4-ийг үзнэ үү).
-
Ионаг дуулгавартай байхад юу тохиолдсон бэ? (Иона 3:5-ыг үзнэ үү).
2:30Jonah the Prophet
-
-
Танай хүүхдүүдэд Ионагийн түүхийг ярих юм уу, энэ түүхийг жүжигчлэн тоглох таалагдаж болох юм. Их Эзэн та нараар хэцүү зүйл хийлгэхийг хүссэн зарим туршлагаасаа бие биетэйгээ хуваалц. Өөрийг нь дуулгавартай дагахад Тэр хэрхэн танд тусалсан бэ?
Иона 1–4
Их Эзэн Өөрт нь хандсан бүх хүнд нигүүлсэнгүй ханддаг.
-
Хүүхдүүд тань Ионатай энэ туршлагынх нь талаар ярилцаж байгаа дүрд тоглож болох юм. Тэд түүнээс юу гэж асуух байсан бол? Асуулт тавин Их Эзэний талаар Иона юу сурч мэдсэнийг олж мэдэхэд тэднийг урамшуул. Жишээлбэл: Иона Их Эзэний нигүүлслийн талаар юу гэж хэлж болох вэ? (жишээ нь: Иона 2:7–10; 3:10; 4:2-ыг үзнэ үү).
Христ ба саа өвчтэй хүн, Ж.Көрк Ричардс
-
Аврагч бусдад нигүүлсэл үзүүлсэн тухай Марк 2:3–12; Лук 23:33–34; Иона 8:1–11-д байх жишээнүүдийг бодоход хүүхдүүддээ тусал. Та хүүхдүүдтэйгээ эдгээр жишээний зургийг олж болно. Бусдад нигүүлсэнгүй хандах ямар боломж бидэнд байдаг вэ?
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.