“11-р сарын 2–8. ‘Би … та нарын дотор шинэ сүнсийг өгнө’ Езекиел 1–3; 33–34; 36–37; 47,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“11-р сарын 2–8. ‘Би … та нарын дотор шинэ сүнсийг өгнө,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
11-р сарын 2–8: “Би … та нарын дотор шинэ сүнсийг өгнө”
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47
Езекиел цөллөгдсөн бошиглогч байв. Тэрээр бусад израил хүний хамтаар олзлогдож, Вавилон руу илгээгджээ. Езекиел Иерусалимд ариун сүмд үйлчилдэг санваартан байх байв. Харин Вавилонд тэрээр “цөлөгдөгсдийн” нэг байсан бөгөөд хайраар дүүрэн Бурханы өргөөнд эргэж очно гэсэн өчүүхэн итгэл өвөрлөн, ариун сүмээс хэдэн зуун бээрийн зайд байх тэдний “амьдран сууж байсан газарт нь … суув” (Езекиел 3:15). Нэгэн өдөр Езекиел үзэгдэл харжээ. Тэрээр “ЭЗЭНий цог жавхланг” (Eзекиел 1:28) ард нь үлдсэн Иерусалим дахь ариун сүмд биш, харин Вавилонд цөлөгдөгсдийн дунд харсан. Иерусалим дахь ёс бус байдал ийм хүнд байсан тул Бурханы оршихуй тэнд байхаа больсныг тэр мэдэж авав (Езекиел 8–11; 33:21-ийг үзнэ үү).
Гэсэн ч Езекиелийн захиаст ямартай ч итгэл найдвар өгдөг. Гэрээний хүмүүс хэчнээн хол явсан ч Бурхан тэднийг бүрмөсөн орхиогүй. Хэрэв тэд “ЭЗЭНий үгийг сонсогтун” (Езекиел 37:4) хэмээх урилгыг хүлээж авсан байсан бол нэгэн цагт үхсэн юу ч дахин сэргэх боломжтой байв. Тэдний “чулуун зүрхийг” “шинэ зүрхээр” солих байсан (Езекиел 36:26). Их Эзэн ирээдүйд шинэ ариун сүм, шинэ Иерусалимыг байгуулах бөгөөд “Тэр өдрөөс хотын нэр нь ЭЗЭН тэнд” (Езекиел 48:35) гэсэн нэртэй байх болно.
Езекиел номын тоймыг Судруудын удирдамж дахь “Езекиел”-ээс уншина уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Езезиел 3; 34
Их Эзэн намайг Өөрийнх нь хоньдыг тэжээхэд урьдаг.
Eзекиел 3, 34-т Их Эзэн Өөрийн хүмүүсийн удирдагчдыг харуул, хоньчин хэмээн нэрлэдэг. Эдгээр бүлгийг уншиж байхдаа удирдагч байх гэдэг нь юу гэсэн утгатайг эдгээр гарчиг юу гэж хэлснийг бодож үз.
Их Эзэний танаар тэжээлгэхийг хүссэн “хоньд” хэн бэ? Езекиел 34-т номлолд үйлчлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эсвэл тохинууллын үүргээ биелүүлэхэд нь хэн нэгэнд туслах ямар зүйл байна вэ? Их Эзэний бидний хоньчны хувиар үзүүлсэн үлгэр жишээг та хэрхэн дагаж болох вэ? (11–31-р шүлгийг үзнэ үү).
Та бас энэ бүлгээс олсон бэлгэ тэмдгийн талаар тунгаан бодож болно. Жишээлбэл: 14-р шүлэг дэх “сайн бэлчээр,” “тэд” гэдэг нь юуг илэрхийлж болох вэ? “Төөрсөн”, “туугдсан” хоёр хонь хоорондоо юугаараа ялгаатай вэ? (16-р шүлэг). Та өөр ямар ямар бэлгэдлийг олж харсан бэ?
Мөн Иохан 21:15–17; Гэррит В.Гонг, “Тохинуулал,” Лиахона, 2023 оны 5-сар, 16–19-ийг үзнэ үү.
Езекиел 33:10–19
Их Эзэн өршөөхийг хүсдэг.
Олзлогдсон израилчууд “Үнэхээр бидний … нүгэл бидэн дээр буй” бол “бид яаж амьд үлдэх вэ?” (Езекиел 33:10) гэж гайхан бодож байсан. Хариуд нь Их Эзэн тэдэнд наманчлал, өршөөлийн талаар чухал үнэнийг заасан юм. Дараах асуултууд нь түүний заасан зүйлсийн талаар тунгаан бодоход танд тусалж болох юм.
-
“[Өөрийн] зөвт байдалд … найд[ах]” гэдгийг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Езекиел 33:12–13-ыг үзнэ үү).
-
Езекиел 33:12–19-д дүрсэлсэн хүмүүст шударга хандахгүй байна гэж бодож буй хүнд та юу гэж хэлэх вэ? (мөн Матай 21:28–31; Лук 18:9–14-ийг үзнэ үү).
-
Наманчлах гэдэг нь юу болохыг ойлгоход туслах юуг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? Езекиел 36:26–27, Алма 7:14–16-аас та өөр ямар ямар нэмэлт ойлголт олж авсан бэ?
Езекиел 37
Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулж, тэдэнд шинэ амьдрал бэлэглэнэ.
Израилын цугларалтыг Езекиел 37-д хоёр бэлгэдлээр илэрхийлдэг. Та хувхай яснууд амилсан (1–14-р шүлгийг үзнэ үү) гэх эхний бэлгэдлийн тухай уншихдаа, Израилыг хөшигний хоёр талд цуглуулах талаар сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодно уу (мөн Езекиел 36:24–30-ийг үзнэ үү). Дараах асуултуудыг тавь.
-
Их Эзэн Израилын цугларалтаар дамжуулан юу хийхийг хичээж байна вэ?
-
Тэр үүнийг хэрхэн хийж байгаа вэ?
Та 15–28-р шүлэгт буй хоёр дахь бэлгэдлийн тухай уншсантай адил асуултуудыг өөрөөсөө асууж болно. Хоёр дахь бэлгэдэл нь хоёр саваатай холбоотой бөгөөд олон эрдэмтэн үүнийг нугасаар холбогдсон бичгийн модон самбар гэж тайлбарладаг. Иудагийн саваа Библийг (Библийн ихэнх хэсгийг Иудагийн үр удам бичсэн тул), харин Иосефын саваа Мормоны Номыг (Лихайгийн гэр бүл Египетийн Иосефын үр удам байсан тул) тус тус төлөөлж болох юм. Үүнийг авч үзвэл, эдгээр шүлэгт Израилыг цуглуулахад судрын гүйцэтгэх үүргийн талаар юу заасан бэ?
Библи, Мормоны Ном хоёр таны амьдралд, ялангуяа Христэд ирэхэд тань хэрхэн тусалсан тухай бод. Судрын ямар хэсэг чамд онцгой чухал ач холбогдолтой вэ?
Мөн 2 Нифай 3:11–13; 29:14; “Израил аа, Бурхан дуудаж байна,” Дуулал, д.6; Сэдэв ба асуулт, “Библи,” “Мормоны Ном,” Gospel Library; Gospel Library, “The Book of Mormon Gathers Scattered Israel” видеог үзнэ үү.
The Book of Mormon Gathers Scattered Israel
Езекиел ариун сүмээс урсах ус Сөнөсөн тэнгисийн усыг цэнгэг болгож байгааг үзэгдлээр харав.
Езекиел 47:1–12
Би Их Эзэний өргөөнд сүнслэг эдгэрлийг олж чадна.
Езекиел 47:1–12-ыг уншиж байхдаа Сөнөсөн тэнгис маш давслаг учраас загас, ургамал амьдрах боломжгүй гэдгийг мэдэх нь тус болж болох юм. 1–12-р шүлэгт ус дүрсэлсний юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ? (Мөн Илчлэл 22:1-ийг үзнэ үү). Усаар юуг бэлгэдсэн байж болох вэ? 12-р шүлэгт дүрсэлсэн моднууд юуг төлөөлсөн байж болох вэ?
Ахлагч Дэйл Г.Рэнландын “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт” таны ойлголт дээр юу нэмж байна вэ? (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59-ийг үзнэ үү). Та ариун сүмд орсноор сүнслэг амьдрал, эдгэрэлтийг хэрхэн олсноо тунгаан бод.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Езекиел 3:17; 33:1–5
Бошиглогчид бидэнд аюулыг сэрэмжлүүлдэг харуултай адил юм.
-
Бага насны хүүхдүүдэд Езекиел 3:17-той таарах үйлдэл хийх таалагдаж болох юм. Жишээлбэл: Тэд таныг “харуул,” “сонс,” “ам” гэх үгсийг уншиж байхад нүд, чих, ам руугаа зааж болно. Тэд бас гадаа эсвэл өрөөгөөр явган алхах дуртай байж болно. Тэднийг алхаж байхад гол мөрөн дээгүүр харайх, мөчир доогуур тонгойх эсвэл амьтнаас зайлсхийх (биеэр үзүүлэх эсвэл дүр үзүүлэх) зэрэг зүйлсийн талаар сэрэмжлүүл. Энэ нь Их Эзэний бошиглогч бидний харж чадахгүй аюулын талаар хэрхэн сэрэмжлүүлдэг тухай яриа өрнүүлэхэд хүргэж болно.
-
Езекиел 3:17; 33:1–5-ыг тайлбарлах өөр нэг аргыг авч үзье. Хүүхдүүдийн тань нэг нь цонхоор гадагш харж, гадаа юу болж байгааг бусдад хэлж, “харуул” мэт дүр үзүүлж болно. Түүнчлэн та “Watchman on the Tower” (ChurchofJesusChrist.org) видеог үзэж болно. Яагаад амьд бошиглогчид маань бидний хувьд харуултай адил байдаг вэ?
4:17Watchman on the Tower
Бошиглогч Езекиел, Лайл Бэддес
Езекиел 37:15–23
Библи, Мормоны Ном хоёр биднийг Есүс Христэд “цугларах”-д тусалдаг.
-
Та хүүхдүүдтэйгээ Eзекиел 37:15–23-ыг хамтдаа уншсаныхаа дараа хоёр саваа олж, нэг саваан дээр Иудад зориулж (Библи), нөгөө саваан дээр Иосефын төлөө (Мормоны Ном) гэж бичиж болно. Дараа нь Аврагчид илүү ойртсоноо мэдэрч, “[Түүний] ард түмэн” (23-р шүлэг) болоход туслах Библи, Мормоны Ном хоёр дээрх түүх буюу судраас хуваалцаж болно. Энэ судрын хоёр ном хоёулаа байх нь яагаад сайн бэ?
Бүх зүйлийг амжиж заах гэж бүү хичээ. Та хүүдүүдтэйгээ Езекиел номон дахь бүх үнэнийг судлах боломжгүй байж болно. Тэд юу ойлгох ёстойг залбиран бодож үзэн, сүнслэг удирдамж эрэлхийлэн юун дээр анхаарахаа шийд. (Аврагчийн арга барилаар заах нь, 17-г үзнэ үү.)
Езекиел 47:1–12
Бидний зүрх сэтгэл, мөн гэр бүлүүд Их Эзэний өргөөнд эдгээлтийг олж чадна.
-
Езекиел 47 дээр ариун сүмээс ус урсан орж ирснээр ямар ч загас, ургамал амьдрах боломжгүй давсархаг тэнгисийг буюу Сөнөсөн тэнгисийг цэвэршүүлж байгааг үзсэн Езекиелийн үзэгдлийг тайлбарладаг. Магадгүй, хүүхдүүд ариун сүм, гол, цөл, Сөнөсөн тэнгис, олон загас эсвэл үр жимстэй мод зэрэг нэг юм уу хоёр зүйлийг үзэгдлээс зурж болно. Дараа нь таныг 1–12-р шүлгийг хамтдаа унших үед тэд уг зүйлийг дурдахад зургаа хуваалцаж болно. Энэ үзэгдэлд голоос ямар ямар адислал ирсэн бэ? Эдгээр адислал нь ариун сүмийн гэрээг сахидаг хүмүүст Аврагчийн санал болгодог адислалтай хэр адил болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. “And the River Will Grow” (Gospel Library) видеог үзвэл тустай байж болно.
3:43And the River Will Grow
-
Ариун сүмийн адислалуудыг дүрсэлсэн “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, д.98) гэх мэт дууг хамтдаа дуул. Их Эзэн Өөрийн ариун өргөөнд биднийг хэрхэн адисалдаг тухай энэ дуу юу зааж байна вэ?
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.