Ирээд, Намайг дага
10-р сарын 26–11-р сарын 1. “Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно”: Иеремиа 31–33; 36–39; Гашуудал 1; 3


“10-р сарын 26–11-р сарын 1. ‘Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно’: Иеремиа 31–33; 36–39; Гашуудал 1; 3” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“10-р сарын 26–11-р сарын 1. ‘Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно,’”Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Иеремиа толгойгоо гараараа тулж буй нь

Иерусалимын сүйрэлд гашуудаж буй Иеремиа, Рэмбрандт ван Рэйн

10-р сарын 26–11-р сарын 1: “Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно”

Иеремиа 31–33; 36–39; Гашуудал 13

Их Эзэн Иеремиаг анх бошиглогч болгохоор дуудахдаа түүний хийх ажил бол “устгах, нураах” (Иеремиа 1:10) хэмээн хэлсэн бөгөөд Иерусалимд устгаж, нураах гэм нүгэл хангалттай байв. Гэвч энэ нь Иеремиагийн хийх ажлын нэгээхэн хэсэг байсан бөгөөд түүнийг мөн “барьж босгох бас ургуулахаар” (Иеремиа 1:10) дууджээ. Гэрээт хүмүүсийн бослогын дараа үлдсэн хоосон балгаст юуг барьж босгож эсвэл тарьж ургуулж болох байсан бэ? Үүнтэй адил нүгэл хилэнц эсвэл гай зовлон амьдралыг маань балгас болгон сүйрүүлэхэд бид хэрхэн эргүүлэн барьж босгон, тарьж ургуулж болох вэ? Хариулт нь Мессиагийн амласан “зөвт мөчирт” бий (Иеремиа 33:15). Мессиа “шинэ гэрээг” (Иеремиа 31:31) ачрах буюу үнэнч дүр үзүүлэхээс хавьгүй илүүг шаардах гэрээг өгөх байв. Түүний хуулиуд “[бидний] дотор,” “[бидний] зүрхэн дээр” бичигдсэн байх ёстой. Энэ бол Их Эзэн “[бидний] Бурхан,” бид “[Түүний] ард түмэн болохын” (Иеремиа 31:33) жинхэнэ утга учир юм. Энэ бол амьдралын туршид үргэлжлэх үйл явц бөгөөд бид заримдаа алдаа гаргаж, гашуудаж шаналах зүйл тохиолдсоор байна. Гэхдээ ийм чадах юм бол Их Эзэн бидэнд “Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно” (Иеремиа 31:13) хэмээн амласан.

Гашуудал номын тоймыг Судруудын удирдамж дахь “Гашуудлын ном”-оос үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Иеремиа 31; 33

Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг боолчлолоос гаргана.

Иеремиа 31; 33-д Их Эзэн израилчуудыг олзлогдсоноор “ихэд гашуудан уйл[ахыг]” (Иеремиа 31:15) хэлжээ. Гэсэн хэдий ч Тэр бас тайтгарах, итгэж найдах үгс хэлсэн. Эдгээр бүлгийг уншихдаа тэдгээрийг олж мэд. Танд хамаатай ямар амлалтыг та олж мэдсэн бэ?

Иеремиа 31:31–34; 32:37–42

семинарын дүрс зураг
“Тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно.”

Хэдийгээр израилчууд гэрээгээ зөрчсөн ч Их Эзэн тэдэнтэй “шинэ” бөгөөд “үүрдийн гэрээ” (Иеремиа 31:31; 32:40) байгуулахыг Иеремиа бошиглосон. Гэрээ гэж юу вэ? Gospel Library, Судруудын удирдамж, “Шинэ бөгөөд үүрдийн гэрээ” гэсэн хэсгээс ойлголтуудыг олж мэдэхэд анхаар.

Иеремиа 31:31–34; 32:37–42-ийг уншиж байхдаа тунгаан бод:

  • Дэлхий дээрх Бурханы гэрээт хүмүүсийн нэг хэсэг байх гэдэг нь та нарын хувьд ямар утга учиртай вэ?

  • Түүний хуулийг зүрх сэтгэлдээ бичсэн байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Таныг Их Эзэнтэй гэрээ байгуулахад Тэрээр юу амладаг вэ?

  • Их Эзэнтэй харилцах таны гэрээт харилцаа таныг хэрхэн өөрчилдөг вэ?

Та ариун нандин ёслолуудад оролцсоноор Бурханд ямар ямар амлалт өгсөн бэ? Тэр танд өгсөн амлалтаа хэрхэн биелүүлж байна вэ?

Дэвид А.Бэднар, “Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун,” Лиахона, 2023 оны 5-р сар.

Иеремиа 36

Нүгэл хилэнцийг орхиход тань туслах хүч судруудад бий.

Иеремиа 36:2–3-т цэдэглэснээр, яагаад Их Эзэн Иеремиад бошиглолуудаа бичихийг зарлигласан бэ? Иеремиа 36-г уншаад, дараах хүмүүс тэдгээр бошиглолын талаар юу гэж бодож байсан талаар тэмдэглэж болно. Үүнд:

  • Их Эзэн (1–3, 27–31-р шүлгийг үзнэ үү)

  • Иеремиа (4–7, 32-р шүлгийг үзнэ үү)

  • Барух (4, 8–10, 14–18-р шүлгийг үзнэ үү)

  • Иехуди ба хаан Иехоиаким (20–26-р шүлгийг үзнэ үү)

  • Елнатан, Делаиа, Гемариа нар (25-р шүлгийг үзнэ үү)

Та судруудын талаар юу гэж боддогоо тунгаан бод. Тэдгээр нь нүгэл хилэнцийг орхиход танд хэрхэн тусалсан бэ?

Иеремиа 37–39

Бурханы бошиглогчдыг дагахдаа тууштай бай.

Иеремиа 37:1–3, 15–21; 38:1–6, 14–28-д хаан Зедекиа Иеремиаг Их Эзэний үнэн бошиглогч гэдэгт итгэж байсныг батлах ямар нотолгоог та харж байна вэ? Зедекиагийн итгээгүй нь юунаас харагддаг вэ? Та энэ харьцуулалтаас юу сурч мэдсэн бэ? Иеремиа 39-ийг уншихдаа, хэрэв Зедекиа болон түүний хүмүүс бошиглогчийг дагаж, Их Эзэний зарлигуудыг сахисан бол юу өөрчлөгдөх байсныг тунгаан бод. (Зедекиад юу тохиолдсоныг 1 Нифай 1–2 дахь Лихайн гэр бүлд тохиолдсон үйл явдалтай харьцуул.)

Иеремиа 38:6–13; 39:15–18

Би зөвийн талд зоригтой зогсож чадна.

Иеремиагийн бошиглол цэргүүдийг нь тулалдах хүсэлгүй болгож байна гэж үзсэн тулд хааны түшмэд Иеремиаг бузар гянданд хаяжээ (Иеремиа 38:1–4-ийг үзнэ үү). Иеремиа 38:6–13-т өгүүлсэн Етиоп хүн болох Ебед-мелехийн хандлагаас юу сурч мэдэж болох вэ? Иеремиа 39:15–18-т Их Эзэний Ебед-мелехт өгсөн адислалд мөн анхаарлаа хандуул.

Та Ебед-мелехийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

Иеремиа Иерусалимд нэг гараа сунган, толгойгоо нөгөө гараараа тулж буй нь

Иеремиагийн гашуудал

Гашуудал 1; 3

Нүглээсээ болж амсдаг зовлон шаналлыг минь Их Эзэн зайлуулж чадна.

Гашуудал ном нь Иерусалимыг болон ариун сүмийг нь устгасны дараа бичсэн шүлгүүдийн цуглуулга юм. Яагаад тэдгээрийг хадгалах нь чухал байсан гэж бодож байна вэ? Гашуудал 1, 3 дахь ямар ямар зүйрлэл Израилын амссан агуу зовлон шаналлыг ойлгоход танд туслах талаар бодож үз. Христэд найдах найдварын тухай ямар ямар захиасыг олж мэдсэн бэ? (ялангуяа Гашуудал 3:20–33; мөн Матай 5:4; Иаков 4:8–10; Алма 36:17–20-ийг үзнэ үү).

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард хүмүүсийг итгэл найдвараа алдахад хүргэж болох хэдэн нөхцөл байдлыг дурдаад, хаанаас итгэл найдвар олж болох талаар ийн зөвлөсөн.

“Бидний зарим нь амьдрал нь бухимдал, урам хугаралт, уй гашуугаар дүүрсэн байхыг олж харж болох юм. Олон хүн дэлхийг хөмөрсөн мэт санагдах эмх замбараагүй байдлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй арга мөхөстдөг. Зарим нь суларч буй мэт үнэт зүйлс, буурч буй ёс суртахууны хэм хэмжээний хурдацтай, хүчтэй давлагаанд автсан гэр бүлийнхээ гишүүдийн төлөө шаналдаг. … Тэр ч бүү хэл олон хүн дэлхийн ёс бус явдал, харгис хэрцгий байдлыг засаж залруулшгүй гэж үзэн, өөрсдөө үүнд бууж өгсөн байдаг. Тэд итгэл найдвараа алдсан. …

… Бидний зарим нь гэм нүгэл, алдаа зөрчлийн улмаас бүх найдвараа алдсан байж болох юм. Хүмүүн дэлхийн арга замд гүн гүнзгий автсанаасаа болж гарц байгааг олж харахгүй, итгэл найдвараа алддаг. Дайсны энэ урхинд орсон бүх хүнээс хүсэх нэг зүйл надад байна. Хэзээ ч бүү бууж өг! Аргаа барж, цөхөрч туйлдан, найдвар үлдээгүй мэт санагдах үед ч гэсэн та үргэлж итгэл найдварыг олох боломжтой гэдэгт итгээрэй. Үргэлж” (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 31–32).

Мөн “Энэлж шаналсан хүмүүс минь, ирээч,” Дуулал, д. 63-ыг үзнэ үү.

Суралцагчдад өөрсдөө сурах хариуцлагаа үүрэхэд нь тусал. Заримдаа таны бодлоор юуг суралцагчид сурч мэдэх хэрэгтэй вэ гэдгийг тэдэнд хэлэх нь заах хамгийн хялбар арга зам юм шиг санаддаг. Гэхдээ хамгийн амархан арга нь дандаа хамгийн сайн арга байдаггүй. Ахлагч Дэвид А.Бэднар: “Бидний зорилго ‘Би тэдэнд юу гэж хэлэх вэ?’ гэж асуухын оронд Би тэднийг юу хийхэд урих вэ гэж бод. Тухайн хүний амьдралд Ариун Сүнсийг урин авчрах ямар сүнслэг асуултыг тавивал тэр дуртайяа хариулах бол?’ гэж асуух ёстой” (Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2020 оны 2-р сарын 7, broadcasts.ChurchofJesusChrist.org) хэмээн заасан. Суралцагчдад суралцах үүрэг хариуцлагаа өөрсдөө үүрэхэд нь туслах олон арга зам бий. Жишээлбэл: Энэ тоймд суралцагчдыг судалж, тунгаан бодож, жагсаалт гаргаж, зураг харж, биет үзүүлэнт хичээлд оролцож, зурсан зүйлээ хуваалцаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд урьдаг.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Иеремиа 31:3

Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр намайг “үүрдийн хайраар” хайрладаг.

  • Та Иеремиа 31:3-ыг хүүхдүүдтэйгээ хамт унших үед тэд төмрөөр хийсэн зоос гэх мэт олон жил хадгалагддаг эд зүйлс (эсвэл зураг) болон удаан хадгалагддаггүй жимс гэх мэтийн зүйлийг олоход танд тусалж болох юм. Та нар “үүрдийн” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ярилцаж, Тэнгэрлэг Эцэгийн “үүрдийн хайрыг” хэрхэн мэдэрснээ бие биетэйгээ хуваалцаж болно. Мөн “God Is Watching Over All” (Children’s Songbook, 229) гэх мэт дууг дуулж болно.

Иеремиа 31:31–34; 32:38–41

Бурхан надад зарлигуудаа сахихад тусална.

  • Танай хүүхдүүдэд цаасан дээр зүрх зурж, дараа нь Бурхантай гэрээ байгуулах талаар Иеремиа 31:31–34-өөс сурч мэдсэн зүйлээ зүрхэн дотроо бичих таалагдаж болно. Та баптисм хүртэхдээ байгуулдаг гэрээг (Мозая 18:10, 13-ыг үзнэ үү) нь уншиж өгөөд, эдгээр амлалтыг зүрх сэтгэлдээ бичих гэдэг нь ямар утгатай болохыг ярилцаж болно.

Судар уншиж буй охин

Иеремиа 36:1–4

Судрууд бол Бурханы үг мөн.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас танай хүүхдүүдэд Иеремиа, Барух, мөн хааны талаар сурч мэдэхэд нь тусалж болно (Иеремиа 36-г үзнэ үү). Тэд мөн Иеремиа 36:4–10 дээрх үгстэй адил зүйлсийг хийж болно. Жишээлбэл: Ном дээр бичих (4-р шүлгийг үзнэ үү), хүмүүст судруудаас уншиж өгөх (8, 10-р шүлгүүдийг үзнэ үү).

  • Та хүүхдүүдтэйгээ хүүхдийн ном, судруудыг хараад, эдгээр ном нь юугаараа өөр болох талаар ярилцаж болно. Судруудыг юу онцгой болгодог вэ? Өөрийн тань хувьд онцгой судрын хэсгүүдээ бие биедээ хуваалцах нь сүнслэгээр өдөөж болох юм.

Иеремиа 38:6–13

Би зөвийн талд зогсож чадна.

  • Та Иеремиа 38:6–13 дахь Ебед-мелехын түүхийг хүүхдүүддээ төсөөлөхөд нь туслахын тулд энэ тоймын төгсгөлд байгаа зургийг ашиглаж болно. Ебед-мелех Их Эзэний бошиглогчид туслахын тулд зоригтой хийсэн зүйлийнх нь талаар өгүүлсэн шүлгийг олоход нь та тэдэнд тусалж болох юм. Өнөөгийн бошиглогч маань Бурханаар дуудагдсан гэдгийг мэддэгээ харуулахын тулд бид юу хийж болох вэ?

Гашуудал 1:1–2, 16; 3:22–26

Би Аврагчийн ачаар гэм нүглээсээ өршөөгдөх боломжтой болсон.

  • Гашуудал номыг танилцуулахын тулд израилчууд гэмшээгүй учраас Иерусалим болон ариун сүм устгагдсан гэдгийг хүүхдүүддээ тайлбарлаж болох юм. Тухайн цаг үед тэнд амьдарч байсан бол ямар байх байсан талаар бие биетэйгээ хуваалцаж болно (Гашуудал 1:1–2, 16-г үзнэ үү). Гашуудал 3:22–26 дахь захиас хэрхэн танд найдвар төрүүлж болох вэ?

  • Та нар буруу сонголт хийсэндээ сэтгэлээр унаж байсан үеэ нэг нэгэндээ ярьж болно. Гашуудал 3:22–26-аас Есүс Христийн бидэнд үзүүлдэг өршөөлийг ойлгоход тусалдаг юуг бид олж мэдсэн бэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Иеремиаг гяндангаас оосроор гаргаж байгаа нь

Би чамайг заавал аварна (Иеремиа 39:18), Ева Тимоти

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Судрууд бол Бурханы үг мөн