“11-р сарын 9–15. “Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй”: Даниел 1–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“11-р сарын 9–15. ‘Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Даниел Небухаднезарын зүүдийг тайлсан нь, Грант Ромни Клаусон
11-р сарын 9–15: “Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй”
Даниел 1–7
Хэн ч таныг Есүс Христэд итгэх итгэлээс тань болж дүрэлзсэн галтай зууханд эсвэл арслангийн нүхэнд хаяна гэж сүрдүүлэхгүй байх. Гэхдээ бидний хэн нь ч итгэл үнэмшлийн сорилтод орохгүйгээр энэ амьдралыг туулах боломжгүй. Бид Вавилоны хүчирхэг эзэнт гүрэнд цэл залуугаараа олзлогдсон Даниел, Шадрах, Мешах, Абеднего зэрэг хүмүүсийн жишээнээс суралцаж болно (2 Хаад 24:10–16-г үзнэ үү). Энэ залуус өөр үнэт зүйлс бүхий харийн соёлоор хүрээлэгдсэн байсан ба өөрсдийн шашин шүтлэг, зөв зохистой уламжлалаа орхих томоохон сорилттой тулгарчээ. Гэхдээ тэд гэрээндээ үнэнч хэвээр үлдсэн. Тэд яаж тийм байж чадсан бэ? Тэд Бурханы бид бүгдээс хийгээсэй хэмээн хүсдэг залбирах, мацаг барих, сайн найз нөхөд сонгох, Бурханд итгэх, бусдад гэрэл нь байх зэрэг жижиг бөгөөд энгийн зүйлсийг хийсэн. Иосеф Египетэд, Естер Перст, Даниел ба түүний нөхөд Вавилонд Бурханд итгэх итгэлээ авч үлдэж чадсан шиг Бурхан өнөө үед ч гэсэн итгэгчдийг сүнслэгээр өдөөсөн гайхамшгуудыг өгсөөр байгаа.
Даниел номын тоймыг Судруудын удмрдамж дахь “Даниел”-ээс уншина уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Даниел 1; 3; 6
Миний итгэл соригдоход би Их Эзэнд итгэж чадсан.
Энэ утгаараа бид бүгд Вавилонд амьдарч байна. Бид жишгүүдээ бууруулах, Христэд итгэх итгэлээсээ нүүр буруулах уруу таталттай байнга тулгардаг. Та Даниел 1, 3, 6-г уншиж байхдаа Даниел, Шадрах, Мешах, Абеднего нар буруу гэж мэдэж байсан зүйлсээ хийх шахалтад хэрхэн орсон талаар бичиж тэмдэглэ. Тэд эдгээр нөхцөл байдалд хэрхэн хандсан бэ? (Даниел 1:10–13; 3:15–18; 6:10-ыг үзнэ үү). Тэдний итгэлийн үр дүн нь юу байсан бэ? Та эсэргүүцэлтэй тулгарах үедээ Их Эзэнд итгэх итгэлдээ үнэнч байхад туслах юуг энэ хүмүүсээс суралцаж байна вэ? Тэгээд дараах асуултуудыг авч үз:
-
Та буруу гэдгийг нь мэдэж байсан ямар нэг зүйлийг хийх дарамт шахалтыг хэзээ мэдэрч байсан бэ? Их Эзэн Өөрийнх нь зарлигуудыг сахисны төлөө та нарыг хэрхэн адисалсан бэ?
-
Гэхдээ бидний итгэл эрэлхийлж буй гайхамшиг руу маань хөтлөхгүй бол яах вэ? (жишээ нь, Алма 14:8–13-ыг үзнэ үү). Даниел 3:13–18-аас уншсан зүйлс дээрээ тулгуурлан, Шадрах, Мешах, Абеднего нар энэ асуултад хэрхэн хариулах байсан гэж та бодож байна вэ? Тэдний жишээ итгэлийн сорилтод хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж байна вэ?
-
Таны зөв шударга сонголтууд бусдыг Их Эзэнд итгэх илүү агуу итгэл рүү хэрхэн хөтөлж болох вэ? (Даниел 2:47; 3:28–29-ийг үзнэ үү). Таны сонголтын бусдад үзүүлж буй нөлөөний талаар тунгаан бод.
Дийтр Ф.Угдорф, “Бүү ай, зөвхөн итгэ,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61.
Хүн бүрийг оролцуулахыг хичээгээрэй. Есүс Христ “бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг” (2 Нифай 26:33). Хэрэв та гэр бүлдээ эсвэл ангидаа зааж байгаа бол хүн бүрд ямар нэг байдлаар оролцох боломж олгох арга замынхаа талаар тунгаан бод. Жишээлбэл: Та хүн бүрд судрын нэг хэсгийг, чуулганы захиасын хэсгийг эсвэл Сүмийн дууллын шүлгийг тунгаан бодож, тайлбарлуулахаар өгч болно. Хэнийг ч бүү шахаж оролцуул. Харин тэдэнд боломж олго.
Шадрах, Мешах, Абеднего нар улангассан галтай зууханд, Виллиам Маухан
Даниел 2
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс юм.
Даниел илчлэлээр дамжуулан Небухаднезарын зүүд нь ирээдүйн материаллаг эд зүйлсийг эрхэмлэдэг хаант улсуудаас гадна “хэзээ ч усташгүй” (Даниел 2:44) Бурханы хаант улсыг зөгнөснийг харжээ. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Сүм бол хүний бүтээсэн бус, харин тэнгэрийн Бурханы зохион байгуулсан, бошиглон хэлсэн хожмын үеийн хаант улс, ‘хүний гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдан,’ дэлхийг дүүргэсэн тэр чулуу юм” (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101) хэмээн заасан. Даниел 2:34–35, 44–45 дээрх чулууны дүрслэлийг уншиж байхдаа Бурханы хожмын үеийн хаант улсын тухай бодоорой. Энэ бошиглол биелэгдэхэд туслах ямар үүрэг та хүлээх вэ?
Мөн “Үндэстнүүд ээ, сонсоцгоо!,” Дуулал, д.137; ChurchofJesusChrist.org, “God Gave Them Knowledge” видеог үзнэ үү.
God Gave Them Knowledge
Даниел 2:1–30
Илчлэл хүлээн авахад сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байх шаардлагатай.
Даниел 2:1–15-ыг тоймлохдоо, хэрэв та Даниелын оронд байсан бол танд ямар санагдах байсныг бод. Даниел юу хийсэн бэ? (Даниел 2:16–18-ыг үзнэ үү). Бурхан Даниелыг хэрхэн бэлдсэн талаар бид Даниел 1:17-оос юу сурч мэдсэн бэ? Их Эзэний тусламжийг авсны дараах Даниелын хэлсэн үг, хийсэн үйлдлээс бид юу сурч болох вэ? (Даниел 2:19–30-ийг үзнэ үү).
Даниел 7:13–14
Есүс Христ бол Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү юм.
Аврагчийн дэлхий дээрх тохинууллын үеэр олон иудей хүн Даниел 7:13-аас “хүний Хүү” гэсэн нэрийг ирж буй Мессиа хэмээн үздэг байв. Та Даниел 7:13–14-өөс Мессиагийн талаар юу мэдэж авсан бэ? (Мөн Moсе 6:57-г үзнэ үү).
Аврагч Өөрийгөө “хүний Хүү” хэмээн олонтоо хэлсэн. Зарим жишээг уншиж үз: Матай 25:31; Марк 9:31; 10:45. Эдгээр шүлэгт Тэр Өөрийнхөө тухай юу зааж байна вэ? Марк 14:61–64 дээр Есүс энэ цолыг мөнх бус амьдралынхаа сүүлчийн өдөр хэрэглэсэн. Түүний тунхгийг сонссон хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлсэнд анхаарал хандуулъя. Хүний Хүүгийн тухай Даниелын бошиглол Марк 15-д Түүнд тохиолдсон зүйлийн талаарх таны мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Есүсийг “Хүний Хүү” гэж зарласных нь төлөө үзэн ядсан шиг та ч гэсэн үнэнийг тунхагласныхаа төлөө хавчлагатай тулгарч болох юм. Даниел 7:13–14 дэх бошиглолуудыг Сургаал ба Гэрээнүүд 121:29, 46 дахь амлалтуудтай харьцуул.
Мөн Сургаал ба Гэрээнүүд 49:6; Gospel Library-аас Судруудын удирдамж дахь “Хүний Хүү”-г үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Даниел 1; 3; 6
Хэцүү үед ч гэсэн намайг зөвийг хийхэд Есүс туслах болно.
-
Даниел номын сүнслэг нөлөө бүхий түүхүүдээс суралцахад нь хүүхдүүддээ туслахын тулд та Даниел 1, 3, 6 дахь үйл явдлуудын зургийг олж болно (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг эсвэл Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 23, 25, 26-г үзнэ үү). Дараа нь зурагнуудыг доош нь харуулж тавиад, нэг хүүхдээс нэг зургийг эргүүлж, уг түүхийг ярьж өгөхийг хүсэж болно. (Тусламж авахын тулд “Даниел ба түүний нөхөд,” “Шадрах, Мешах, Абеднего нар,” Хуучин Гэрээний түүхүүд дэх “Даниел ба арслангийн үүр” зэргийг үзнэ үү.)
1:39Daniel and His Friends
1:39Shadrach, Meshach, and Abed-nego
1:45Daniel and the Lions’ Den
-
Даниел ба түүний найз нар Даниел 1, 3, 6-д дурдсан шиг буруу сонголт хийх дарамт шахалтад орсон байж болох нөхцөл байдлын талаар бодоход нь хүүхдүүддээ тусал. Хэцүү байсан ч зөв сонголт хийснийхээ төлөө хэрхэн адислагдсанаа бие биетэйгээ хуваалц. Энэ сэдэвтэй холбоотой “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, д.82) зэрэг дууг хамтдаа дуул.
Дэлхийн мэргэн ухаанд найдах
Даниел 1:1–17
Тэнгэрлэг Эцэг намайг биеэ анхааран арчлаасай хэмээн хүсдэг.
-
Даниел болон түүний найз нар хааны дарс, махыг хэрэглэхээс татгалзсан тухай түүхийг унших нь Тэнгэрлэг Эцэгийн өнөөдөр бидэнд өгсөн эрүүл мэндийн хуулийн тухай ярианд сүнслэгээр нөлөөлж болох юм (Сургаал ба Гэрээнүүд 89-ийг үзнэ үү). Та Даниел ба түүний найзуудын хүлээн авсан адислалуудыг мэргэн ухааны үгэнд амлагдсан адислалуудтай харьцуулж болох юм (Даниел 1:15–17 ба Сургаал ба Гэрээнүүд 89:18–21-ийг үзнэ үү).
Даниел 2
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс юм.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Даниел 2:31–35, 44–45-ыг уншиж байхдаа тэднийг Небухаднезарын зүүдний зургийг зурахад урьж болно. Зүүдний чулуу нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлдөг гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Энэхүү зүүднээс бид Сүмийн талаар юу мэдэж авдаг вэ? Хожмын өдрүүдэд Сүмээ байгуулахын тулд Тэнгэрлэг Эцэгийн үүсгэсэн зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд санаа өгөхийн тулд Сүмийн Сэргээлтийн үйл явдлуудын зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 90–95-ыг үзнэ үү).
Даниел 6
Тэнгэрлэг Эцэг намайг ямагт залбираасай хэмээн хүсдэг.
-
Яагаад Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах нь Даниелд тийм чухал байсан бэ? Даниел 6-г хамтдаа уншиж байхдаа та хүүхдүүдтэйгээ энэ асуултын талаар ярилцаж болох юм. Дараа нь та нар бие биедээ яагаад залбирах нь чухал болохыг хэлж болно. Янз бүрийн нөхцөлд залбирч байгаа зурэг зурах нь хүүхдүүдэд таалагдаж болох юм. Бид хаана ч байсан, юу ч бидэнд хэрэгтэй байхаас үл шалтгаалан Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно гэдгийг бие биедээ заахдаа тэд зургийг ашиглаж болно.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.