Ирээд, Намайг дага
3-р сарын 16–22. “Бурхан сайнаар эргүүлсэн юм”: Эхлэл 42–50


“3-р сарын 16–22. ‘Бурхан сайнаар эргүүлсэн юм’: Эхлэл 42–50,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“3-р сарын 16–22. ‘Бурхан сайнаар эргүүлсэн юм’,” Ирээд, Намайг дага: 2026

Иосеф ах дүү нараа уучилсан нь

Уучлал, Меган Рикер

3-р сарын 16–22: “Бурхан сайнаар эргүүлсэн юм”

Эхлэл 42–50

Ах нар нь Иосефыг боол болгон худалдсанаас хойш 22 жил өнгөрсөн байв. Иосеф хилсээр гүтгэгдэж, шоронд хоригдох гэх мэт олон сорилт бэрхшээл туулсан юм. Эцэст нь Иосеф ах нартайгаа дахин уулзах үедээ бүх Египетийн захирагч буюу Фараоны дараах хоёр дахь удирдах эрх мэдэлтэй хүн болсон байв. Иосеф өөрийг нь яасныг санаж ах нараасаа өшөөгөө амархан авч болох байсан бөгөөд хэрэв тэгсэн бол ойлгомжтой санагдах байсан байх. Тэгсэн ч Иосеф тэднийг өршөөсөн. Үүгээр ч зогсохгүй, тэрээр өөрийн зовлон зүдүүрийн бурханлаг зорилгыг олж харахад тэдэнд тусалсан. Энэ бүхэн “эцгийнхээ бүх гэр бүлийг” (Эхлэл 47:12) өлсгөлөнгөөс аврах боломжийг түүнд өгсөн учраас “Бурхан түүнийг сайнаар эргүүлсэн юм” (Эхлэл 50:20) хэмээн тэр тэдэнд хэлсэн.

Иосеф олон талаараа Есүс Христтэй адил байв. Бидний нүгэл Есүст маш их зовлон шаналал авчирсан ч Тэр бидэнд өршөөлийг санал болгон, өлсгөлөнтэй харьцуулшгүй дор хувь тавилангаас биднийг чөлөөлсөн. Бидэнд өршөөх, өршөөгдөх аль нь ч тулгарлаа гэсэн зарим үед хоёулаа тулгарсан ч Иосефын үлгэр жишээ нь эдгээх, эвлэрүүлэхийн жинхэнэ эх үүсвэр болох Аврагч руу биднийг чиглүүлдэг.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Эхлэл 45:5–7; 47:12

“Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.”

Иосефын амьдрал, Есүс Христийн цагаатгах үүрэг хоёрын ижил төстэй шинжийг та анзаарч байсан уу? Эдгээр ижил төстэй зарим жишээг харахын тулд дараах судруудыг харьцуулахыг хичээ:

  • Эхлэл 37:3-ыг Матай 3:17-той.

  • Эхлэл 37:26–28-ыг Матай 26:14–16-тай.

  • Эхлэл 45:5–7Лук 4:18-тай.

  • Эхлэл 47:12-ыг Иохан 6:35-тай.

Эдгээр шүлгийг уншихад танд Аврагчийн тухай мөн Түүний зорилгын талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Эхлэл 45; 50:15–21

семинарын дүрс зураг
Уучлал эдгэрлийг авчирдаг.

Иосефын ах нарынхаа өөрт нь хийсэн аймшигт зүйлсийг уучилсан талаар унших нь одоо таныг уучлах гэж хичээж байгаа хүнийхээ талаар бодоход хүргэж болох юм. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийг хичээхэд тань дараах асуултууд тусалж болно. Тухайлбал:

  • Иосефт ах нараа уучлах нь яагаад хэцүү байсан бэ? (тэдний түүнд юу хийснийг харахын тулд Эхлэл 37-г үзнэ үү). Ямар хандлага буюу туршлага Иосефт уучлах хүч чадал өгсөн бэ? (Жишээ болгож Эхлэл 45:1–15 эсвэл 50:15–21-ийг үзнэ үү).

  • Ах нараа уучилснаар Иосефт ямар ямар адислал ирсэн бэ? Жишээлбэл: Уг түүхийн эхэнд гарч буй Иаковын гэр бүлийн харилцааг (жишээ болгож Эхлэл 37:3–11-ийг үзнэ үү) төгсгөлд нь гарах тэдний харилцаатай (Эхлэл 45:9–15; 50:15–21-ийг үзнэ үү) харьцуул. Хэрэв Иосеф уучлахад бэлэн байгаагүй бол байдал хэр өөр байж болох байсан бэ?

  • Танаас уучлал гуйсан эсэхээс үл хамааран та уучлах хэрэгтэй байгаа хүнийхээ нэрийг бичихийг бод. Та ийм нөхцөл байдалд Аврагчийн эдгээх хүчийг урихын тулд юу хийж болох вэ? Уучлахад хэцүү байвал ахлагч Гэррит В.Гонгийн “Үүрд мөнхөд аз жаргалтай” (Лиахона, 2022 оны 11 сар, х.83–85) хэмээх захиасны сүүлийн зургаан догол мөрөн дэх зөвлөгөөг эргэн харахыг бод. Танд уучлах итгэл найдвар өгсөн юуг та олж мэдсэн бэ?

Мөн Сургаал ба Гэрээнүүд 64:9–11-ийг үзнэ үү; “Forgiveness: My Burden Was Made Light” видеог Gospel Library-аас үзнэ үү.

8:26

Forgiveness: My Burden Was Made Light

Эхлэл 49

Иаков гэр бүлийнхэндээ бошиглолын адислал өгөв.

Иаковын үр удамд ирэх адислал тод томруун дүрслэлийг агуулдаг ч тэдгээрийг ойлгоход амаргүй байдаг. Бурханы авралаар, сэргээгдсэн сайн мэдээ бидэнд тусалдаг. Та Эхлэл 49:22–26 дээрх Иосефт өгөгдсөн адислалын тухай уншихдаа дараах шүлгүүдийг ч бас уншаад эдгээр нь ямар ойлголт өгч байгааг хараарай: 1 Нифай 15:12; 2 Нифай 3:4–5; Иаков 2:25; Сургаал ба Гэрээнүүд 50:44.

Эхлэл 49:8–12 дахь Иудагийн адислалын тухай уншихдаа Есүс Христ Иудагийн үр удам гэдгийг санаарай. Та эдгээр шүлгээс Аврагчийг сануулах юуг олж мэдсэн бэ? (Илчлэл 5:5–6, 9; 1 Нифай 15:14–15; Сургаал ба Гэрээнүүд 45:59; 133:46–50-ийг үзнэ үү).

Эдгээр адислалыг унших нь патриархын адислалаа эргэн харахад эсвэл хэрэв танд байхгүй бол адислалаа хүлээн авахад сүнслэгээр нөлөөлж болно. Таны адислал дахь ямар үг, хэллэг бодлыг тань Есүс Христэд хандуулсан бэ?

Мөн Рандалл К.Бэннэттийн “Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгийн өгсөн сүнслэг удирдамж юм” хэмээх захиасыг Лиахона, 2023 оны 5 сар, х.42–44-өөс үзнэ үү.

Эхлэл 50:19–21

Бурхан надад сорилт бэрхшээлийнхээ утга учрыг олоход тусалдаг.

Иосефыг зовлон бэрхшээл туулж байх үед энэ бүхэн тодорхойгүй байсан ч тэр эцсийн эцэст Египет дэх зовлон бэрхшээлээ эргэн хараад, “Бурхан түүнийг сайнаар эргүүлснийг” (Эхлэл 50:20) ойлгосон юм. Хэрэв танд Иосефыг нүхэнд эсвэл шоронд байхад нь очиж үзэх боломж олдсон бол түүнийг та хэрхэн тайтгаруулах байсан бэ? Эхлэл 50:19–21 нь сорилт бэрхшээлтэй үед танд хэрхэн туслах вэ?

Мөн Сургаал ба Гэрээнүүд 122; “Бат бөх суурь”, Дуулал, х. 41-ийг үзнэ үү.

Египетийн Иосеф тэнгэр элч Моронайгаас алтан ялтаснуудыг хүлээн авч буй Иосеф Смитийг үзэгдлээр харж байгаа нь.

Иосеф Смит бошиглогчдын дунд, Пол Манн (дэлгэрэнгүй)

Эхлэл 50:24–25

“Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно.”

Эхлэл 50:24–25 болон Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50:24–38-ыг (Библийн Иосеф Смитийн Орчуулгаас авсан түүврүүд) уншихдаа Иосефт Мосе, Иосеф Смит хоёрын талаар олон зуун жилийн өмнөөс мэдэх нь яагаад чухал байсныг тунгаан бод. Иосеф Смит өөрийнх нь талаарх Иосефын бошиглолуудыг хэрхэн биелүүлсэн бэ? (Сургаал ба Гэрээнүүд 1:17–23; 20:7–12; 39:11; 135:3-ыг үзнэ үү).

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Эхлэл 42–44; 45:4–15

Би гэр бүлийнхэндээ хайраа үзүүлж, мөн уучилж чадна.

  • Хүүхдүүдэд тань Иосеф гэр бүлтэйгээ эргэн нэгдсэн түүхийг жүжигчлэн үзүүлэх нь зугаатай байж болно (Эхлэл 42–44-ийг үзнэ үү.) Эсвэл тэд “Иосеф ба өлсгөлөн” (Хуучин Гэрээний түүхүүд, х.57–60) эсвэл энэ тоймын зургуудыг ашиглан бие биедээ зааж болно. Дараах хэдэн асуулт хүүхдүүдэд тань энэ түүхээс суралцахад нь тусалж чадна. Үүнд:

    • Иосеф гэр бүлдээ хайртайгаа харуулахын тулд юу хийсэн бэ? (Эхлэл 45:4–15-ыг үзнэ үү).

    • Иосеф ах нараа яагаад уучилсан гэж та бодож байна вэ?

    • Өөрсдийг нь уучилсныг мэдээд Иосефын ах нарт ямар санагдсан гэж та нар бодож байна вэ? Та амьдралдаа хэнийг уучлах хэрэгтэй байна вэ? Та хэрхэн хайраа үзүүлж, мөн уучилж болох вэ?

    2:26

    Joseph and the Famine

Та заахаар бэлтгэх үедээ “Миний хүүхдүүд сурахын тулд юу хийх вэ?” гэж асуу. Жишээлбэл: Энэ үйл ажиллагаанд танай хүүхдүүд түүхийг жүжигчлэн үзүүлж эсвэл ярьж өгч болно. Энэ нь тэдэнд уг түүхэд агуулагдаж буй сайн мэдээний зарчмууд болон үйл явдлыг аль алиныг нь санахад туслах болно.

  • Та болон танай хүүхдүүд хэн нэгнийг уучилсан эсвэл хэн нэгэн тэднийг уучилсан туршлагаасаа хуваалцаж болно. Дараа нь та нар “Бие биеэ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 74) эсвэл “Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) гэх зэрэг дууг дуулж болно.

Эхлэл 48:8–9

Их Эзэн санваарын адислалуудаар дамжуулан надад тусалдаг.

  • Та хүүхдүүдтэйгээ энэхүү тоймын төгсгөлд байгаа хөвгүүдээ адисалж буй Иаковын зургийг харж, юу болж байгааг ярилцаж болно (Эхлэл 48:8–9-ийг үзнэ үү). Шаардлагатай бол Иосефын эцэг Иаков гэр бүлдээ санваарын адислал өгөхийг хүссэн гэдгийг тайлбарла. Та нар санваарын адислалаар дамжуулан Бурханаас тусламж хүлээн авч байсан туршлагаа бие биетэйгээ хуваалцаж болох юм. Бид ямар шалтгаанаар санваарын адислал авахыг хүсэж болох вэ?

адислал хүлээн авч буй охин

Эхлэл 45:5–11

Тэнгэрлэг Эцэг намайг аврахын тулд Есүс Христийг илгээсэн.

  • Та Иосефын гэр бүлээ өлсгөлөнгөөс аварсан түүхээс Аврагчийг олж харахад нь хүүхдүүддээ хэрхэн тусалж чадах вэ? Иосеф, Есүс Христ гэсэн хоёр баганатай хүснэгт хийхийг бод. Дараах хос судруудыг судлаад, Иосеф, Есүс хоёрын хооронд буй ижил төстэй зүйлээр хүснэгтийг бөглөхөд нь хүүхдүүдэд тусал: Эхлэл 37:3 ба Матай 3:17; Эхлэл 37:26–28 ба Матай 26:14–16; Эхлэл 45:5–7 ба Лук 4:18; Эхлэл 47:12 ба Иохан 6:35.

  • Хэн нэгнийг аврах, тэдэнд туслах гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг хүүхдүүдээсээ асуу. Хэрэв тэдний дунд аюулаас аврагдаж эсвэл аюултай нөхцөл байдлаас гарахад тусламж авч байсан хүн байвал тэднийг хуваалцахад урь. Иосеф ах нараа хэрхэн аварсан бэ? (Эхлэл 42:1–3; 45:5–7-г үзнэ үү). Дараа нь та нар хамтдаа Аврагчийн зургийг хараад, Есүс биднийг хэрхэн авардаг тухай ярихыг хүүхдүүдээсээ хүсэж болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Израил хүүдээ санваарын адислал өгч байгаа нь

Иаков Иосефыг адисалж байгаа нь (Иаков хөвгүүдээ адисалж байгаа нь), Харри Андэрсон

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Би уучилж чадна