“2-р сарын 16–22. ‘Зөв шударгын илүү агуу дагагч байх нь’: Эхлэл 12–17; Абрахам 1–2,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“2-р сарын 16–22. ‘Зөв шударгын илүү агуу дагагч байх нь’,” Ирээд, Намайг дага: 2026
Meлкизедек Абрамыг адисалсан нь, Волтэр Рэин (дэлгэрэнгүй)
2-р сарын 16–22: “Зөв шударгын илүү агуу дагагч байх нь”
Эхлэл 12–17; Абрахам 1–2
Бурхан Абрахамтай гэрээ байгуулсан учраас тэр “итгэлтнүүдийн эцэг” (Сургаал ба Гэрээ 138:41) мөн “Бурханы анд нөхөр” (Иаков 2:23) хэмээн дуудагдах болсон. Өнөөдөр сая сая хүн түүнийг өөрсдийн шууд өвөг дээдэс хэмээн хүндэтгэдэг бөгөөд бусад хүн Есүс Христийн сайн мэдээнд хөрвүүлэгдсэнээр түүний гэр бүлд өргөгдөн орсон. Абрахам өөрөө асуудалтай гэр бүлээс гаралтай байсан бөгөөд түүний аав нь Бурханы үнэн замыг орхин Абрахамыг хуурамч бурхдад тахил болгон өргөхийг оролдсон нэгэн байв. Үүнээс үл хамааран Абрахам “зөв шударга ёсыг илүү агуу дагагч байх”-ыг хүсэж байсан (Aбрахам 1:2) мөн түүний амьдрал Бурхан түүний хүслийг хүндэтгэн биелүүлснийг харуулдаг. Абрахамын амьдрал бол хүн гэр бүлийн түүх нь ямар байснаас үл хамааран ирээдүй нь итгэл найдвараар дүүрэн байхын гэрчлэл юм.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Бурхан итгэл, зөв шударга хүслийн маань төлөө биднийг адислах болно.
“Бид бүгд гэр бүл, ёс заншлынхаа нөлөөнд автдаг ч бидний дотор өвөрмөц өнгө аясаар, өөрийнхөөрөө удирдаж, бүтээдэг орон зай байдаг гэдэгт би итгэдэг. … Эцэст нь бидний дотоод хүсэл биеллээ олж, сонголт болон үйлдлээс маань харагддаг” (“Educate Your Desires, Elder Andersen Counsels,” ChurchofJesusChrist.org) хэмээн ахлагч Нийл Л.Андэрсэн заасан. Абрахам 1:1–19 ахлагч Андэрсэны заасан зүйлийг хэрхэн дүрслэн харуулж байгааг авч үз. Доорхтой адил асуултууд тусалж болно. Үүнд:
-
Абрахам юу хүссэн бэ? Түүний хүсэл үйлдлээс нь хэрхэн харагдсан бэ? Бурхан түүний хүслийг хэрхэн дэмжсэн бэ?
-
Таны хүсэл юу вэ? Эдгээр нь таны үйл хэргээс хэрхэн харагддаг вэ? Бурхан таныг хэрхэн дэмждэг вэ?
-
Эдгээр шүлэгт гэр бүлийн гишүүд нь зөв шударга байдлыг хүсдэггүй хүмүүст зориулсан ямар захиас байна вэ?
Абрахам, Сара хоёрын хамгийн их хүсэн хүлээсэн хүүхэдтэй болох хүсэл нь олон жилийн турш биелэгдээгүй байв ( Эхлэл 15:1–6-г үзнэ үү). Та Еврей 11:8–13-аас Абрахам, Сара хоёр энэ сорилтыг хэрхэн даван туулсан талаар юу сурч мэдсэн бэ? Аврагч амлалтуудыг нь “хол” байсан ч “хүлээн зөвшөөрөхөд” тань хэрхэн тусалдаг вэ?
Мөн “Deliverance of Abraham” видеог Gospel Library-аас үзнэ үү.
Deliverance of Abraham
Эхлэл 12:1–3; 13:15–16; 15:1–6; 17:1–8, 15–22; Aбрахам 2:6–11
Бурхан намайг Өөртэй нь гэрээ байгуулж мөн сахихыг хүсдэг.
Абрахамтай байгуулсан Бурханы гэрээний тухай мэдэх нь яагаад чухал вэ? Учир нь Бурхан тантай үүнтэй адил гэрээ байгуулахыг хүсдэг. Энэ гэрээ нь Абрахамын хойч үе буюу “үр удамд” үргэлжлэх бөгөөд Бурхан “энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь … чиний үр удам хэмээн тооцогддог байх болно” (Aбрахам 2:10–11) хэмээн амласан. Өөрөөр хэлбэл, таныг баптисм хүртэх үед мөн ариун сүмд гэрээ байгуулах үед танд илүү бүрэн дүүрэн үргэлжлэх болно (Галат 3:26–29; Сургаал ба Гэрээнүүд 132:30–32-ыг үзнэ үү).
Иймээс та Абрахам 2:6–11-ийг судалж, Бурхан Абрахам, Сара хоёрт яг юу гэж амласныг жагсаан бичиж болно (мөн Эхлэл 12:1–3; 13:15–16; 15:1–6; 17:1–8, 15–22-ыг үзнэ үү). Эдгээр адислал танд ямар хамаатай вэ?
Эдгээр амлалтын зарим нь мөнхийн ижил төстэй зүйлсийг агуулдаг. Өв залгамжлал, үр удам гэх мэт амлалтууд хэрхэн үүрд мөнхөд биелдэг вэ? (Сургаал ба Гэрээнүүд 131:1–4; 132:20–24, 28–32-ыг үзнэ үү).
Бурхан адислалууд амлахаас гадна Абрахамд “ерөөл болтугай” хэмээн хэлсэн (Эхлэл 12:2; тодотгол нэмсэн). Энэ нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Та нар хэрхэн адислал буюу ерөөл болох вэ? (Абрахам 2:11-ийг үзнэ үү).
Гэрээнүүдийн тухай заахдаа ахлагч Дэйл Г.Рэнланд Амазон мөрний далайн түрлэгийн тухай ярьсан ба ерөнхийлөгч Эмили Бэлл Фрийман мулталсан шагайтайгаа хадтай замаар алхсан талаараа ярьсан (“Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь,” Лиахона, 2023 оны 5-р сар; “Гэрээний харилцаанд Христтэй хамт алхах нь,” Лиахона, 2023 оны 11-р сар). Энэ хоёр захиасны аль нэгээс эсвэл хоёулангаас нь “Бурхан яагаад намайг Өөртэй нь гэрээ байгуулахыг хүсдэг вэ?” гэсэн асуултад хариулахад туслах өгүүлбэрүүдийг хайж ол.
Хүмүүсийг бие биедээ заахад урь. Хэрэв та гэртээ эсвэл Сүмийн ангид гэрээнүүдийн талаар зааж байгаа бол хүн бүрд ахлагч Рэнландын эсвэл ерөнхийлөгч Фрийманы захиаснаас судлах хэсэг өгөхийг бод. Дараа нь тэд сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ эсвэл ангийнхантайгаа хуваалцаж болно. Энэ нь хүмүүст бие биедээ гэрчлэх, бие биеэсээ суралцах боломжийг олгодог бөгөөд Сүнсийг урьдаг. (Аврагчийн арга барилаар заах нь, 26-г үзнэ үү.)
Мөн Gospel Library дахь Сэдэв ба асуулт, “Абрахамын гэрээ”; мөн энэ эх сурвалжийн “Санаж явах бодол: Гэрээ” хэсгийг үзнэ үү.
Абрахамын гэрээ, Диллин Марш (дэлгэрэнгүй)
Эхлэл 14:18–19; Иосеф Смит Орчуулга, Эхлэл 14:25–40
“Мелкизедик итгэлтэй хүн байв.”
Та Мелкизедекийг мэддэггүй хүнд түүнийг танилцуулж байна гэж төсөөл. Та юу гэж хэлэх байсан бэ? Иосеф Смит Орчуулга, Эхлэл 14:26–27, 33–38 (Библийн Иосеф Смитийн Орчуулгаас авсан түүврүүд); Алма 13:13–19; Сургаал ба Гэрээнүүд 107:1–4 дээрээс санаа ав. Та Мелкизедекийн тухай эдгээр тодорхойлолтоос Христийнхтэй адил ямар ямар зан чанарыг олж харж байна вэ? Мелкизедекийн амьдралыг судлах нь Мелкизедек санваарт хандах үзэл бодолд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
Эхлэл 14:18–24; Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:36–40
Абрахам аравны нэг төлдөг байв.
Та Эхлэл 14:18–24 болон Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:36–40 (Библийн Иосеф Смитийн Орчуулгаас авсан түүврүүд)-өөс Абрахамын эд баялагт хандах хандлагын талаар юу мэдэж авсан бэ? Жишээлбэл: Эхлэл 14:23-аас тэр Содомын хаанд юу гэж хариулсныг үзье. Аравны нэгийн хуулийг дагах нь мөнгөний тухай үзэл бодолд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
Эхлэл 16
Бурхан намайг сонсдог.
Та Эхлэл 16-г уншихдаа та Хагар шиг шударга бус хандаж байсан үеэ бодож үзэж болно. “Ишмаел” гэдэг нь “Бурхан сонсдог” гэсэн утгатайг анхаар. Бурхан таныг сонссон гэдгээ хэрхэн харуулж байсан бэ?
Мөн “Залбирахыг би хүсэх юм” дууллыг Дуулал номын д.76-аас үзнэ үү.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Есүс Христ намайг гараас минь хөтлөн удирдах болно.
-
Та хүүхдүүдтэйгээ Абрахам 1:18-ыг болон 2:8-ыг уншихдаа тэднийг энэ хоёр шүлэгт хоёуланд нь дурдагдсан биеийн хэсгийг олж сонсоход урьж болно. Магадгүй та нар нэг хүүхэд нь нүдээ аниад, та түүнийг гараас нь хөтлөөд хаа нэгтээ хүргэх тоглоом тоглож болох юм. Дараа нь та нар Есүс Христээр гараасаа хөтлүүлж, хамгаалуулах ямар санагддаг тухай ярилцаж болно.
Эхлэл 13:5–12
Би амар тайвныг тогтоогч байж чадна.
-
Танай хүүхдүүдэд Эхлэл 13:5–12-ын түүхийг жүжигчлэн үзүүлж, Абрахам, Лот хоёрын мөн малчдын дүрд тоглох нь таалагдаж болох юм. Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амар тайвныг тогтоогч байх Абрахамын үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? Тэдний хариултыг жүжигчлэн тоглохыг хичээ.
Лотын сонголт, Виллиам Фрэдэрикс © Providence Collection/licensed from goodsalt.com
Эхлэл 13:16; Эхлэл 15:1–6; 17:1–8; Абрахам 2:9–11
Бурхан намайг Өөртэй нь гэрээ байгуулахыг хүсдэг.
-
Хүүхдүүддээ элстэй сав, шөнийн тэнгэр дэх одод эсвэл энэ тоймын төгсгөлд байгаа зургийг үзүүлэхийг бод. Энэ нь тэдэнд Эхлэл 13:16; 15:1–6 дээрх Бурханы амлалтуудыг ойлгоход тусалж чадна. Бурханы амлалтууд боломжгүй мэт санагдсан үед ч гэсэн эдгээрт хэрхэн итгэж сурсан тухайгаа ярь.
-
Хүүхдүүддээ гэрээнүүдийн талаар заахын тулд тэднээс амлалт өгсөн эсвэл хэн нэгэн тэдэнд амлалт өгсөн үеийн тухай ярихыг хүс. Хэрэв энэ нь тустай бол баптисмын эсвэл ариун сүмд Бурхантай хийсэн гэрээнүүдээ оролцуулаад өөрийнхөө зарим жишээг хуваалц. Таны гэрээнүүд Бурхантай харилцах харьцаанд тань хэрхэн нөлөөлсөн бэ? Бурханы Абрахам, Сара хоёрт амласан зарим адислалыг хуваалцахын тулд Эхлэл 15:1–6; 17:1–8; Абрахам 2:9–11-ээс хэдэн үг хэллэгийг сонго.
-
Хүүхдүүд баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулахад бэлтгэхэд нь туслах Хавсралт А эсвэл Хавсралт Б-д санал болгосон үйл ажиллагааны санаануудыг ашиглаж болно.
Абрахам 1:12–17; Эхлэл 16:7–11
Бурхан намайг сонсдог.
-
Абрахамын амь насанд аюул нүүрлээд байхад тэрээр Бурханыг дуудсан. Хагар цөлд ганцаараа байхдаа Бурхан өөрийг нь сонссоныг мэджээ. Хуучин Гэрээний түүхүүд-ийн 28–31, 32–33-р хуудсан дахь “Абрахам, Сара хоёр”, “Хагар” гэсэн түүхүүдийг хүүхдүүдтэйгээ хуваалцахыг бод. Бид эдгээр зүйлээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Дараа нь та нар Бурхан та нарыг сонссоныг мэдэрсэн бусад туршлагаа бие биетэйгээ хуваалцаж болно. “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, д.6) гэх зэрэг дуу энэ зарчмыг бататгаж болно.
Abraham and Sarah
Hagar
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.